| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0079/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/113 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,
Шүүгдэгч: О.*******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа оролцуулан нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000051 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/885 дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 2025/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тус тус тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,65 хувийн промильтой үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22 цаг 18 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Петровис шатахуун түгээх газрын баруун талын хатуу хучилттай авто замд Приус-ЭксВи30 (Тоyota Puis-XW30) загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч О.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... би тогтоолтой уншиж танилцлаа, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг / хх-ийн 42/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн оройн ээлж хүлээн авч үүрэг гүйцэтгэх хугацаанд Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 21 цаг 40 минутын орчим үүрэг гүйцэтгэн зам дагуу явж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийх үед ******* ******* улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоодон явж байсан жолоочийг зогсоож шалгахад тус иргэнийг илт согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан мөн тус иргэний жолоочийн мэдээллийг багажаар шалгаж үзэхэд *******ын ******* гэх иргэний мэдээлэл гарч ирсэн ба жолоодох эрх хязгаардагдсан төлөвтэй байсан. Тэгэхээр тус иргэний жолоодон явж байсан тээврийн хэрэгслийнх нь жолоочийн эсрэг талын урд талын суудалд суулгаж тээврийн хэрэгслийг би жолоодон тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд ирж тус иргэнийг согтуурал шалгах АРПМ0006 сериал бүхий драйгер багажаар үлээлгэн шалгахад 3.65 хувийг согтолтын зэрэг гарсан тул уг иргэний 3271******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулж О.******* гэх иргэнийг цагдаагийн газарт авчирч түүний аав болох Л.*******т хүлээлгэн өгч ажилласан өөр ямар нэгэн зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04/ ,
4. Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..... Тухайн өдөр эхнэр бид 2 хүү болох *******ийн гэрт очиход манай хүү гэртээ ганцаараа унтаж байсан ба өмнөх өдөр нь манай хүү эхнэр болох Оргилмаатай маргалдсан байхаар нь хоол унд хийж бэлдээд очсон юм. Тэгээд хүү эхнэр бид 3 хэсэг юм ярьж сууж байгаад бид 2 гэрийнх нь галыг түлж өгөөд гэр лүүгээ явсан тэгээд орой 19-20 цагийн үед манай эхнэр лүү хүү ******* залгаад найзынхаа гэр лүү явж байна гэж хэлсэн байсан. Тэгээд тэр өдрийн 23 цагийн үед намайг кино үзээд байж байтал Цагдаагаас ярьж байна *******ийг цагдаагийн газар дээр ирж аваарай гэхээр нь яваад очиход манай хүү согтуу байдалтай Цагдаагийн газрын гадаах саадан дотор сууж байсан тэгээд цагдаагийн нэг алба хаагч танай хүү согтуугаар машин барьж явж байгаад баригдсан талаар хэлээд надад хүлээлгэн өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 06/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл авсан тэмдэглэл /хх-ийн 01/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-50/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 2024/ЗШ/885 дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 22/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-76/, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа 17 хуудас шинээр нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа 3.42 хувийн согтолттой Приус маркийн 34-71 ******* улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчил гаргаж тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 885 дугаартай шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 2025 оны 08 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасаж, 11 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл авсан хугацаа дуусгаагүй байхад 2024 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 2.89 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Приус маркийн 34-71 ******* улсын дугаартай авто машин жолоодож заман хөдөлгөөнд оролцож Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 2.700.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,65 хувийн промильтой үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22 цаг 18 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Петровис шатахуун түгээх газрын баруун талын хатуу хучилттай авто замд Приус-ЭксВи30 (Тоyota Puis-XW30) загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь гэрч *******ын өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн оройн ээлж хүлээн авч үүрэг гүйцэтгэх хугацаанд Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 21 цаг 40 минутын орчим үүрэг гүйцэтгэн зам дагуу явж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийх үед ******* ******* улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоодон явж байсан жолоочийг зогсоож шалгахад тус иргэнийг илт согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан мөн тус иргэний жолоочийн мэдээллийг багажаар шалгаж үзэхэд *******ын ******* гэх иргэний мэдээлэл гарч ирсэн ба жолоодох эрх хязгаардагдсан төлөвтэй байсан. Тэгэхээр тус иргэний жолоодон явж байсан тээврийн хэрэгслийнх нь жолоочийн эсрэг талын урд талын суудалд суулгаж тээврийн хэрэгслийг би жолоодон тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд ирж тус иргэнийг согтуурал шалгах АРПМ0006 сериал бүхий драйгер багажаар үлээлгэн шалгахад 3.65 хувийг согтолтын зэрэг гарсан тул уг иргэний ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулж О.******* гэх иргэнийг цагдаагийн газарт авчирч түүний аав болох Л.*******т хүлээлгэн өгч ажилласан өөр ямар нэгэн зүйл болоогүй...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч О.******* нь 2024 оны 08 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ний 972 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 11 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2024 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 2.89 хувийн согтолттой үедээ ******* ******* улсын дугаартай Приус авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж тус Шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 02 дугар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.
Уг шийтгэх тогтоол гарсанаас хойш 5 хоногийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 28-ний өдөр 3,65 хувийн промиль согтолттой үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Петровис шатахуун түгээх газрын баруун талын хатуу хучилттай авто замд Приус-ЭксВи30 (Тоyota Puis-XW30) загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Харин шүүгдэгч О.******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутгаас тус сумын 3 дугаар багийн дөрвөн замын уулзвар хүртэл хатуу хучилттай замд Тоёота ПриусЭксВи30 /Тoyota Pruis-ХW30/ загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгтээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж бөгөөд уг ял буюу торгуулийг төлсөн нь баримтаар тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж , тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан хорих ялыг оногдууллаа.
Харин Шүүх шүүгдэгч О.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг түүнийг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүгдэгч хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан нэг жилийн / 01 жил / хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ