| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0112/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/140 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.2.1., 10.1.2.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/140
2025 04 29 2025/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Иргэдийн төлөөлөгч М.З*******,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н**********гийн О**********т холбогдох эрүүгийн 2538*********** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***************** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн У********** ам урд сайр гэх газарт иргэн Н.Г*********ийн гэрт Н.Г*********ийг зодож хүнд гэмтэл учруулан, ТОЗ-8 маркийн буугаар 3 удаа буудаж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар амь насыг хохироосон, мөн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг У********** ам урд сайр гэх газарт иргэн Н.Г*********ийн гэрт иргэн Ш.Г********ыг зодож зүүн дээд зовхи, духанд цус хуралт, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***************** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн У********** ам урд сайр гэх газарт иргэн Н.Г*********ийн гэрт Н.Г*********ийг зодож хүнд гэмтэл учруулан, ТОЗ-8 маркийн буугаар 3 удаа буудаж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар амь насыг хохироосон, мөн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг У********** ам урд сайр гэх газарт иргэн Н.Г*********ийн гэрт иргэн Ш.Г********ыг зодож зүүн дээд зовхи, духанд цус хуралт, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538*********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би унтаж чадахгүй байсан болохоор дээрээс нь нэлээн согтсон байсан болохоор Н.Г*********ийн гэр лүү явж ороод “больцгоо та нар” гэхэд Н.Г********* намайг зайл гээд түлхсэн. Тэгэхээр нь би буцаж гэртээ ороод хэсэг суусан, бас би унтах гэтэл нөгөө хэд орилолдоод Н.Г********* гэрийнхээ хаалгыг нээгээд гараад ирчихсэн “намайг гараад ир пизда минь” гээд орилоод дуудаад байхаар нь миний хүрээд орны толгойн хэсэгт байсан ТОЗ-8 маркийн буугаа аваад гарангуутаа Н.Г*********ийн хөлийнх нь орчимд буудах гээд буудтал дурантай буу байсан болохоор дээшээ буудагдсан байсан. Тэгсэн чинь Н.Г********* шууд хойшоо эргээд гэр дотроо орныхоо хажууд унасан. Би түүнийг баашлаад байгаарай, чи хүн зодохдоо сайн юм байна лээ гээд түүний толгой дээр нь хөлөөрөө нэг удаа дэвссэн. Хамгийн сүүлд би өөрийгөө буудах гэсэн чинь буу алдсан. Би уг нь өдөр нь Г*********ийн хадам ээж рүү утсаар залгаж “та охин хүргэн хоёроо аваач, энэ хоёр чинь согтуу зодолдоод байдаг” гэж хэлсэн. Хадам ээж нь очъё гэж байснаа ирээгүй би “та эртхэн ирчихгүй дээ хүргэнийг чинь зодсон шүү” гэж хэлсэн. Би Ш.Г********ыг эмч дууд гэхэд нэгжгүй байна гээд байх шиг байсан. За эмч дуудаарай, би явлаа гэж хэлээд тэндээс гараад явсан. Явахдаа би мотоциклтой, бас 2 буугаа аваад явсан. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүгийнхээ амь насыг хөнөөсөндөө маш их гэмшиж, харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Г********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Г*********, ***************** ах хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Юунаас болж маргалдсан бэ гэхээр энэ хоёр 1 сарын өмнө буюу 2024 оны 12 дугаар сард /өдрийг нь мэдэхгүй байна/ Мөрөн сумаас хамтдаа машинаар ирж явах замдаа зодолдсон байсан. ***************** ах толгойдоо оёдол тавиулсан юм, үүнийгээ ***************** ах өчигдөр яриад Н.Г********* руу агсраад байсан. Тэгснээ ***************** ах гэртээ оронгуутаа бор өнгөтэй буугаа авч гарч ирснээ Н.Г*********ийг нэг удаа буудсан. Н.Г********* ёооё гэж ёолоод газарт хэвтсэн. Тэгсэн чинь ***************** ах гартаа барьсан байгаа бууныхаа ар хэсгээр Н.Г*********ийн толгой руу нь хүчтэй цохиод байсан. Цохиж байх үедээ “чи намайг зодож байсан болохоор одоо чи өөрөө өвчин ямар байдгийг мэдэр” гэж хэлээд байсан. ***************** ах гэрээс хальт гарах үед нь би гэрийнхээ хаалгыг түгжсэн. Тэгсэн чинь ***************** ах үүдээ онгойлго. онгойлгохгүй бол буудна шүү гэж хэлээд байсан. Удалгүй гэрийн тооно дээр гараад суучихсан байсан. Үүдээ онгойлго гэхэд нь онгойлгож өгсөн. ***************** ах орж ирээд дуугүй байхгүй бол буудна шүү гээд бид нарыг айлгаад байсан. Тэгснээ гараараа миний нүүр лүү 2 удаа цохисон. Бас Ж.М**********ийг орон доогуур байхад нь гар гээд өшиглөөд байсан. Тэгээд Ж.М********** гараад зугтсан. Харин ***************** ах буугаа барьчихсан ширээний хажууд үглээд суугаад байсан. Манай нөхөр Н.Г********* ёолоод газарт хэвтээд л байсан. Би толгой доор нь дэр тавьж өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа машины гэрэл харагдах үед ***************** ах “машины гэрэл гарч байна, та нар цагдаа дуудсан юм уу” гэж хэлэнгүүтээ буугаа аваад гарсан. Гадаа гарангуутаа Н.Г*********ийн мотоциклийг унаад ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглээд явсан. Гэрэл гарсан машин манайд ирсэн, хэсгийн төлөөлөгч, цагдаа байсан. Ж.М********** зугтаад айлд очиж дуудлага өгүүлсэн байсан. Би эмнэлэг, цагдаад эртхэн дуудлага өгмөөр байхад ***************** ах миний 2 гар утсыг булааж авчхаад “цагдаа дуудах юм бол хохино шүү” гээд суугаад байсан юм. Тэгээд машины гэрэл хараад ***************** ах зугтаахдаа миний 2 утсыг ширээн дээр үлдээгээд явсан байсан. ...Сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулахгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 48-50, 58-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ө*********ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ Н.Г*********ийн эхнэр Ш.Г********ын ярьснаас бол *****************ыг дүүгээ буудсан гэж хэлсэн. Тэр үед нь М********** байсан гэсэн сайн харсан байх. ...Гайгүй харилцаатай байсан, ийм аймар зүйл болж байгаагүй, аль, аль нь амьдралын төлөөл явж байсан хүмүүс, гэнэтхэн ийм юм боллоо. ***************** эхнэрээсээ салснаасаа хойш надтай хамт нэг гэрт байдаг байсан. Н.Г********* манай хоёрын гэр ингээд нэг дороо л байцгааж, малаа малладаг байсан юм. ...Өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 54-55-р хуудас),
Гэрч Ж.М**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Г********* гэрийнхээ үүдэнд гарч зогсонгуутаа төрсөн ах *****************таа хандаж “миний дугуй хийлэгчийг харсан уу” гээд орилоход өөдөөс нь ***************** ах гартаа буу барьчихсан гадаа зогсож байснаа шууд Н.Г********* руу буудсан. Тэгтэл Н.Г********* шууд гэртээ орж ирээд үүдээ татаж хаагаад зогсож байхад ***************** ах бууныхаа гол төмөр хэсгийг хаалганы завсраар оруулаад дахин 1 буудсан. Би яаж байгаа юм бэ гээд хаалга руу очиж гэрийн хаалгыг шууд түгжсэн. Харин Н.Г********* “буудчихлаа” гэж хэлээд гэрийнхээ баруун талын орны урд газарт хэвтсэн. Тэгснээ Н.Г********* намайг нуугд орон доогуур ор гэсэн болохоор би зүүн талынх нь орны доогуур орж хэвтсэн. Хэвтээд харж байхад ***************** ах гэр дээр гараад тооноор 2 удаа Н.Г********* руу буудсан. ***************** ах гэрийн тооноор харж байхдаа Х***** ахад хандаж “Х***** үүдээ онгойлго” гэж хэлэхэд Х***** ах үүд онгойлгочихсон. Тэгсэн чинь гаднаас ***************** ах дурантай буугаа барьчихсан орж ирэнгүүтээ хэвтэж байсан Н.Г*********ийн дээрээс дагз хэсэг рүү нь буугаараа 3-4 удаа цохисон, бас хөлөөрөө толгой, нүүр лүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Дараа нь ***************** ах унтаж байгаа Ш.Г********ыг татаж босгосноо нүүр лүү нь гараараа цохиод байсан. Бас намайг орон доороос гар гээд над руу буу шагайгаад байхаар нь би за гарлаа гэж хэлээд толгойгоо цухуйлгаад гарах гэж байтал миний хамар луу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Миний хамраас цус гарсан болохоор би орон доороос гарч чадаагүй. Г*********ийн 4 настай эрэгтэй хүүхдийг нь бас алгадаж уйлуулаад сэрээсэн. Ш.Г******** болиоч гэж хэлж байсан. Тэгснээ ***************** ах Ш.Г********д хандаж “чи нөхрийнхөө дээлийг тайл” гээд байсан. Н.Г********* хөдөлгөөн хийхгүй байгаа харагдсан, ухаангүй болчихсон байсан байж магадгүй гэж бодож байна. ***************** ах Н.Г*********ийн 2 гутлыг тайлаад хоёр хөл дээр нь бас дэвсээд байсан. Ш.Г******** нөхрийгөө өмөөрөөд болиоч гэж байсан. Үргэлжлүүлэн ***************** ах гартаа заазуур бариад та нарыг бүгдийг чинь алчихъя гэж хэлээд байсан. Тэгснээ иргэнэгийн урд тавьсан байсан буугаа ***************** ах гартаа авснаа надад хандаж “чи орон доороос гар, гарахгүй бол чамайг буудна” гэж хэлсэн. Би за гэж хэлээд гарах гэтэл миний зүүн талын шанаан дээр хөлөөрөө дэвссэн. Бас гартаа шөвөг бариад миний зүүн талын гуя руу хатгасан. Тэгээд би орон доороос гарсан. Миний цээжин дээр буу тулгаад чи муу утсаа өг гээд миний утсыг авсан. Миний утасны цэнэг дууссан байсан. Дараа нь ***************** ах куртикныхаа халааснаас тонгорог гаргаж ирснээ миний цээж рүү тулгахаар нь би гараараа хутгатай гарыг нь барьж аваад ах та болиоч больчих гэж гуйсан. Тэгснээ ***************** ах чи энд байж байгаарай, надад дахиад нэг буу байгаа, би тэр буугаа аваад ирье гээд гарсан. Тэр хооронд нь би гарч зугтаагаад урд талын уул давж А********** гэх айлд очиж энэ талаар хэлээд эмнэлэгт дуудлага өгүүлсэн. Тэгээд би тэндээ байж байхад сумын цагдаа нар над дээр ирж намайг авсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 61-63-р хуудас),
Гэрч Г.А**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р багийн нутаг Улиастын солоон гэх газарт өвөлжиж байгаа юм. Харин Н.Г*********ийнх манайхаас барагцаагаар баруун хойшоо 5 км зайд өвөлжиж байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 22-ны орой 23 цаг өнгөрч байхад би гэртээ эхнэр, хүүхдийнхээ хамт унтаж байтал гаднаас Ж.М********** гэх залуу ганцаараа орж ирсэн. Орж ирэнгүүтээ надад хандаж “та түргэн тусламж дуудаад өгөөч ээ, О********** ах Г*********ийг буудчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юунаас болоод ийм зүйл болж байгаа юм, та нар архи дарс уусан юм уу, Г********* зүгээр юм уу гэж асуухад “бид нар архи уусан, Г*********, О********** ах хоёр л маргалдаад ийм зүйл болчихлоо, уг нь Г********* ах одоо ухаантай байгаа, цус алдаад байна, түргэн дуудаад өгөөч” гэж байсан. Би шууд утсаараа сумын цагдаа Нэргүйд дуудлага өгсөн, Нэргүй цагдаа дамжуулж эмнэлэг рүү ярьсан. Би болохоор Ж.М**********ийг явуулахгүй гэртээ байлгаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66-67-р хуудас),
Гэрч Г.Д********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цаг 47 минутад сувилагч М******* над руу утсаар залгаад “2-р багт хүнд буудуулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл ирлээ, цагдаа оччихсон байна, эмнэлэг ирэх шаардлагатай гэсэн дуудлага ирлээ гэж хэлсэн. Тэгээд би Цэрэн-Од сувилагч болон жолоочийн хамт дуудлага өгсөн айлд очиж үзэхэд сумын цагдаа нар очсон байсан. Буудуулсан хүн буюу иргэн Н.Г********* нь гэртээ газарт хэвтэж байсан, би хувцсыг нь сөхөж харахад хэвлийн зүүн доод хэсэгт зүүн талын ташаан толгойноос дотогшоо 5-6 см орчимд бууны сумны шархтай, бас зүүн талын гуяны ард хэсэгт бууны сумны шархтай харагдаж байсан. Мөн зүүн талынх нь чихнээс цус гарчихсан, олон шархтай, нүүр, хамар, амнаас цус гарч хатсан, их хэмжээний архи үнэртэж байсан. Н.Г*********ийн мөчдүүд хүйтэн, осгосон байдалтай, амин үзүүлэлт тодорхойлогдохгүй, хэлж ярьж байгаа зүйл нь ойлгогдохгүй, гараа савчаад эргэж тойрох хөдөлгөөн хийх гээд байсан. Тэгээд би өвчтөнд өвчин намдаах тариа хийгээд эмнэлгийн пургон машин дотор хэвтүүлж сумын эмнэлэг рүү тээвэрлэж авч орж ирсэн. Ирэхэд 01 цаг 25 минут болж байсан. Эмнэлэгт Н.Г*********ийг хяналтын мониторт амин үзүүлэлтийг нь үзэх гэхэд мөчдүүд хүйтэн байсан, артерийн даралт нь 66, 22, дундаж даралт нь 31-тэй, фульс нь 54-тэй, хүчил төрөгч нь 60-тай, амин үзүүлэлт тогтворгүй, биеийн байдал маш хүнд байсан. Би аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмчээс зөвлөгөө авсан, бас эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас зөвлөгөө авсан. Улмаар өвчтөнд амьсгал зүрх судас дэмжих, шингэн нөхөх, цус тогтоох, өвчин намдаах зэрэг бусад шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн боловч өвчтөний биеийн байдал сайжрахгүй, маш хүнд хэвээр, 03 цаг 20 минутын үед зүрх зогссон. Сэхээн амьдруулах тусламжийг үзүүлсэн боловч зүрх судасны үйл ажиллагаа сэргээгүй Н.Г********* гэх хүн нас барсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 70-71-р хуудас),
Гэрч Д.Ш*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө хүргэн Н.Г********* гэртээ төрсөн ах *****************таа буудуулж гэмтэл аваад сумын эмнэлэгт ирээд удалгүй нас барсан. Юунаас болж хүргэнийг маань буудсан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан миний охин Ш.Г******** 4 хүүхдийнхээ хамт өрх толгойлж хоцорлоо. Үнэхээр харамсалтай хэрэг боллоо. ***************** энэ хэргийг урд шөнө үйлдэхдээ давхар манай охин Ш.Г********ыг зодож цохисон байсан. Үүнд нь бас гомдож байгаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74-75-р хуудас),
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сүүлд М**********той уулзаж юу болсон талаар асуухад тэр өдөр архи ууцгаасан Г********* “О********** ах Х***** ахыг зодоод байна, би Х***** ахыг гэртээ оруулаад” гэж М**********ид хэлээд гарсан гэсэн. Удалгүй Х***** ахыгаа дагуулчихсан гэртээ ирсэн гэж байгаа юм. О********** ах бол гэрийнхээ гадаа үглээд байсан гэсэн. Г********* гэрийнхээ гадна талд зогсож байхад буун дуу гарсан гэсэн. Тэгээд өнгөрдөг гэр лүүгээ орж мөлхөөд орны урд хэвтсэн гэсэн. Тэр хооронд нь М********** гэрийн хаалгыг түгжихэд О********** ах тооно дээр гарч ирээд дахиж буудсан юм шиг байсан. Ер нь архинаас болж ийм байдалд хүрцгээлээ гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 85-87-р хуудас),
Шинжээч Р.Н********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зүүн чихний омог, дэлбэнг хамарсан шарх, зүүн хөхлөг сэртэнд учирсан зулгаралт, баруун дээд зовхинд учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний булгарал, дээд уруулын дотор салстад учирсан шарх, цус хуралт, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөгт учирсан зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Харин хэвлийд учирсан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-д зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. Н.Г*********ийн баруун, зүүн гуянд учирсан шарх гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 02-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 13-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 14-19-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 20-22-р хуудас),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 23-25-р хуудас),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 26-29-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 30-32-р хуудас),
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 33-34-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаартай: “...1. Ш.Г********ын биед зүүн дээд, доод зовхи, духанд цус хуралт, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Ш.Г********ын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 100-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч О.Батсайханы 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 116-119-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Энхтүвшингийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн нэхмэл ноосон хөх өнгийн цамцанд 5,5х2см, 1,2x1,5см, 2,2х1,8см хэмжээтэй гэмтлүүд, ногоон өнгийн хантаазанд 2,1x4,8 см хэмжээтэй гэмтэл, хөх өнгийн даавуун өмдөнд 0,4х0,5 см, 0,4x0,5 мм, 11,5x3,5 см, 1,5х1,3 см, 0,2х0,2 см хэмжээтэй гэмтэл хар өнгийн ноосон өмдөнд 0,4х0,4 мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмд, хар өнгийн ноосон өмдөнд үүссэн давхцаж буй 0,4x0,5 мм, 0,4x0,4 мм хэмжээтэй 0,4x0,5 мм гэмтлүүдийн оёдлын утасны зах ирмэг шарлаж хатуурсан, дугуйрсан нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй байх тул галт зэвсгийн хошууны нэг удаагийн үйлчлэлээр үүссэн цооролт байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хантааз, хөх өнгийн нэхмэл ноосон цамцанд үүссэн бусад гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн гэмтлүүд байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 138-144-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 149-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Н********ын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай: “...1. Хэвлий, зүүн, баруун гуянд шарх, зүүн чихний омог, дэлбэнг хамарсан шарх, зүүн хөхлөг сэртэнд зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний булгарал, дээд уруулын дотор салстад шарх, цус байна. Дээрх хэвлий, зүүн, баруун гуянд учирсан эдийн дутагдал бүхий шарх нь тус бүрдээ жижиг калибрын, бянтад бууны, хошуут сумны нэг удаагийн буудалтаар үүснэ. Бусад зүүн чихний омог, дэлбэнг хамарсан шарх, зүүн хөхлөг сэртэнд учирсан зулгаралт, баруун дээд зовхинд учирсан цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний булгарал, дээд уруулын дотор салстад учирсан шарх, цус хуралт, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөгт учирсан зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, нидрэх үйлдлээр үүснэ. Хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдоогүй.
3. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх үед талийгаач нас бараад 6-7 орчим цаг өнгөрсөн байжээ.
4. Талийгаач Н**********гийн Г********* нь нас барах үедээ дунд /1,9 промилли/ зэргийн согтолттой байжээ.
5. Талийгаач Н**********гийн Г********* нь хэвлийн буудагдсан шархны улмаас хэвлийн хөндийд цочмог цус алдаж дотор эрхтний цус эргэлтийн алдагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 150-156-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай “...1. ***************** нь сэтгэцийн эмгэгтэй.
2. ***************** нь тархины хагалгаанд орсон. Хагалгааны дараах сэтгэцийн эмгэг анх удаа оношлогдож байна. Сэтгэцийн олдмол эмгэг. Үүнд:
Одоо клиникт:
-сэтгэц органик хам шинж
-сульдлын хам шинж
-оюун дүгнэлт хийх чадвар удаан
-зан төрхийн өөрчлөлт
-нуршаа сэтгэхүй
-сүүлийн үед архи уух дуршил нэмэгдсэн байдал
Сорилын дүгнэлтээс:
-сульдлын хам шинж
-харааны ой хөгжил буурсан
-мэдрэл сульдлын байдал
-оюуны ажиллах чадварын хөдлөлзүй тогтворгүй, хурд нь удааширсан
-архины хараат байдалтай
Эдгээрийг үндэслэн:
3. DS:F07.2-Тархины доргилтын дараах хамшинж Postconcussional syndrome, Архины хараат байдалын хам шинж
3. Анх 2021 онд тархиндаа гэмтэл авч мэс засал хийлгэж байсан. Одоогоор сэтгэцийн хувьд тогтвортой.
4. ***************** нь гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн байдал тогтоох боломжгүй.
5. ***************** нь үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлуулах чадвартай.
6. ***************** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.
7. ***************** нь эмнэлгийн хяналтад байдаг, эмчлүүлж байсан.
8. ***************** нь цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.
9. Цаашид СЭМҮТ-д үзүүлэх шаардлагатай...” гэх дүгнэлт, шинжилгээ (1-р хх-ийн 160-163-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Мөнх-Эрдэнийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 790 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан буу нь хуучнаар Зөвлөлт Холбоот улсад ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 5,6x15R мм-ийн калибртай ТОЗ-8М загварын бага калибрийн винтов бууны гол төмрийн амсар хэсгээс тайрсан гар хийцийн галт зэвсэг байна. 2 гэж дугаарласан буу нь хуучнаар Зөвлөлт Холбоот улсад ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 5,6х15R мм-ийн калибртай ТОЗ-8 загварын бага калибрийн винтов буу байна. Уг буу нь галт зэвсэг мөн.
2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гар хийцийн галт зэвсгийн эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. 2 гэж дугаарласан галт зэвсгийн буулгагчийн тээг элэгдсэн байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан модон их бие нь 2 гэж дугаарласан галт зэвсэгт таарч байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гар хийцийн галт зэвсэг нь доргилт, цохилтын нөлөө, гох дарагдаагүй үед буудлага үйлдэхгүй байна. 2 гэж дугаарласан галт зэвсэг нь цэнэглэх явцад чавх сойгдохгүй бууж байна. Энэ нь буудлага үйлдэх үеийн аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдахгүй, гох дарагдаагүй үед буудлага үйлдэж байна.
5. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гар хийцийн галт зэвсгийн гол төмрийн амсар хэсгээс тайрсан, 2 гэж дугаарласан галт зэвсгийн үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй байна. Уг галт зэвсэг болон гар хийцийн галт зэвсгүүдийн замаг болон бусад нэмэлт эд ангиудыг сольсон байх боломжтой.
6. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь 2 гэж дугаарласан сангийн анги Т19449, замаг 2384 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгээр буудагдсан байна.
7. Шинжилгээнд ирүүлсэн сумаар буудлага үйлдэх боломжтой.
8. Шинжилгээнд ирүүлсэн сум нь 5,6х15R мм-ийн калибртай галт зэвсэг ашиглаж буудлага үйлдэх зориулалттай.
9. Галт зэвсгээр үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан хонгио, хошууны мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 180-188-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваанямын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1604 дугаартай: “...1. Буудлага үйлдсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг галт зэвсгээр буудлага үйлдсэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 191-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Мөнхбилэгийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1602 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн обектууд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн хумснаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь *****************ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн хумснаас өөр хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 194-196-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Мөнхбилэгийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1603 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээрээс цус илрээгүй.
2. Шинжилгээнд үр дүнгээр хар өнгийн оосортой бууны гохноос илэрсэн Y хромосомын ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Н.Г*********, ***************** нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 200-203-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 243-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 242-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 244-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 234-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 236-240-р хуудас), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого (1-р хх-ийн 247-р хуудас), Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдийн 514 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 15-16-р хуудас), Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдийн 514 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 17-19-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдийн 381 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 20-21-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдийн 328 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 22-24-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538*********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ***************** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн У********** ам урд сайр гэх газарт иргэн Н.Г*********ийн гэрт Н.Г*********ийг зодож хүнд гэмтэл учруулан, ТОЗ-8 маркийн буугаар 3 удаа буудаж онц харгис хэрцгийгээр олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар амь насыг хохироосон мөн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг У********** ам урд сайр гэх газарт иргэн Н.Г*********ийн гэрт иргэн Ш.Г********ыг зодож зүүн дээд зовхи, духанд цус хуралт, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна...Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар онц харгис хэрцгийгээр олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар амь насыг хохироосон, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нарын зүгээс ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй. Хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй...” гэв.
Шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэм буруутай...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ***************** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн У********** ам урд сайр гэх газарт иргэн Н.Г*********ийн гэрт Н.Г*********ийг зодож хүнд гэмтэл учруулан, ТОЗ-8 маркийн буугаар 3 удаа буудаж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг амь насыг хохироосон, мөн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг У********** ам урд сайр гэх газарт иргэн Н.Г*********ийн гэрт иргэн Ш.Г********ыг зодож зүүн дээд зовхи, духанд цус хуралт, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Г********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 48-50, 58-р хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ө*********ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 54-55-р хуудас), гэрч Ж.М**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 61-63-р хуудас), гэрч Г.А**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 66-67-р хуудас), гэрч Г.Д********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 70-71-р хуудас), гэрч Д.Ш*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 74-75-р хуудас), гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 85-87-р хуудас), шинжээч Р.Н********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 02-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 13-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 14-19-р хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 20-22-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 23-25-р хуудас), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 26-29-р хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 30-32-р хуудас), хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 33-34-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 100-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч О.Батсайханы 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 116-119-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Энхтүвшингийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 138-144-р хуудас), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 149-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Н********ын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 150-156-р хуудас), шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт, шинжилгээ (1-р хх-ийн 160-163-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Мөнх-Эрдэнийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 790 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 180-188-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваанямын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1604 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 191-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Мөнхбилэгийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1602 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 194-196-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Мөнхбилэгийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1603 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 200-203-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ***************** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн У********** ам урд сайр гэх газарт иргэн Н.Г*********ийн гэрт Н.Г*********ийг зодож хүнд гэмтэл учруулан, ТОЗ-8 маркийн буугаар 3 удаа буудаж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүний амь насыг хохироосон, мөн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг У********** ам урд сайр гэх газарт иргэн Н.Г*********ийн гэрт иргэн Ш.Г********ыг зодож зүүн дээд зовхи, духанд цус хуралт, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн буюу шүүгдэгч ***************** нь хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан хүсэж, ойр дотны хүмүүс болох бага насны 2 хүүхэд, эхнэрийнх нь дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан санаатайгаар үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” үйлдсэн буюу шүүгдэгч ***************** нь согтуурсан үедээ, гэрийн хаалгаар болон тооноор, холын зайнаас, галт зэвсэг нь цэнэглэх явцад чавх сойгдохгүй бууж байна. Энэ нь буудлага үйлдэх үеийн аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдахгүй, гох дарагдаагүй үед буудлага үйлдэж байх ба ТОЗ-8 маркийн буугаар хохирогч руу чиглүүлэн 3 удаа буудлага үйлдэхэд амь хохирогчоос гадна хохирогчтой хамт байсан Ш.Г********, Ж.М**********, бага насны 2 хүүхэд зэрэг өөр хүмүүс суманд оногдож, амь нас эрүүл мэнд нь эрсдэж болзошгүй байсан байна. Хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ сонгож авсан аргын улмаас амь хохирогчоос гадна өөр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэж болзошгүй объектив нөхцөл байдал тогтоогдсон бол тухайн хэргийг “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан” гэж хүндрүүлэн зүйлчлэх бөгөөд тухайн үед амь хохирогчоос бусад хүн хэргийн газарт байсан, эсхүл тухайн мөчид хэргийн газарт гарч ирснээр гэмт халдлагад өртөж хохирч болзошгүй байсан нөхцөлийн аль алиныг нийтэд аюултай нөхцөл байдалд хамааруулан авч үзэх ба амь хохирогчоос өөр хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол бодитой учирсан эсэх нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй болно. Харин амь хохирогчоос гадна бусад хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгө гэмт халдлагад өртсөн бол учирсан хохирлын шинж чанараас хамаарч хэргийг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилдэг. Шүүгдэгч *****************ын хувьд амь хохирогч Н.Г*********ийг 3 удаа буудлага үйлдэхдээ амь хохирогчоос гадна тухайн хэргийн газарт байсан бусад хүний амь бие, эрүүл мэнд эрсдэж болзошгүй гэдгийг ухамсарлан ойлгох боломжтой байсан боловч тэрээр гарч болзошгүй үр дагаварт хайхрамжгүй хандаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, нийтэд аюултай аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна. Шүүгдэгч ***************** нь амь хохирогчийн бие махбодод гар болон хөлөөрөө олон удаагийн үйлдлээр халдах болон 3 удаагийн үйлдлээр буудахад үхэлд хүргэх боломжтой гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болсон болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан гэмт хэргийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байна гэж шүүх үзлээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н**********гийн О**********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ***************** нь үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч *****************ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс суртахуун, зан заншлын мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч ***************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ***************** нь хохирогч Ш.Г********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Н.Г*********ийн амь насыг хохироосон бөгөөд хохирогч Ш.Г******** болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ө********* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 16 жилийн хорих ял, хохирогч Ш.Г********ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг хоногтой дүйцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 16 жил 3 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар 8 жилийн хорих ялыг оногдуулж, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан 240 цагийн 8 цагийг нэг өдөрт тооцон нийт эдлэх ялыг 8 жил 1 сар болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 96 хоногийг нийт эдлэх ялаас хасаж тооцож өгөх саналыг гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***************** нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 234-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 236-240-р хуудас), Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдийн 514 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 15-16-р хуудас), Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдийн 514 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 17-19-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдийн 381 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 20-21-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдийн 328 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 22-24-р хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй ба Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***************** нь ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *****************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 13 жил, 3 сарын хугацаагаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************ын цагдан хоригдсон 96 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн 2538*********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн галт зэвсгийн хуй модны тасархай хэсэг 1 ширхэг, сум 1 ширхэг, хонгио 1 ширхэг, шаргал өнгийн модон хуйтай, гол төмөр-13431 замаг-670 дугаартай, гохны хүрээ үлдэж, хугарч салсан, шар ногоон өнгийн оосортой ТОЗ-8 загварын хуй мод 1 ширхэг, MARCOOL 3-9x40 гэсэн бичиглэлтэй, хар өнгийн дуран 1 ширхэг, гол төмөр 19449, замаг-2384 дугаартай, замгийн тушаа гол төмөр дээр дуран тогтоогч төмөртэй, салаа төмөр түшүүрэгтэй ТОЗ-8 загварын бууны гол төмөр 1 ширхэг зэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Энхмаад, хүний шүд 2 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архины шил 3 ширхэг, бор өнгийн иштэй, эвхэгддэг, NO5М390-8888 гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэг, улаан өнгийн даавуун материалтай монгол дээл 1 ширхэг, хөх өнгийн нэхмэл даавуун материалтай урт ханцуйтай цамц 1 ширхэг, дугуй захтай, богино ханцуйтай фудволк 1 ширхэг, юүдэнтэй малгайтай, урт ханцуйтай, хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, ногоон өнгийн үстэй хантааз 1 ширхэг, хөлний цагаан алаг хос ороолт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538*********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е******** овогт Н**********гийн О**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н**********гийн О**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч *****************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 90 (ер) хоногийн буюу 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 (арван гурав) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************т оногдуулсан 13 (арван гурав) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************ын цагдан хоригдсон 96 (ерэн зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 2538*********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн галт зэвсгийн хуй модны тасархай хэсэг 1 ширхэг, сум 1 ширхэг, хонгио 1 ширхэг, шаргал өнгийн модон хуйтай, гол төмөр-13431 замаг-670 дугаартай, гохны хүрээ үлдэж, хугарч салсан, шар ногоон өнгийн оосортой ТОЗ-8 загварын хуй мод 1 ширхэг, MARCOOL 3-9x40 гэсэн бичиглэлтэй, хар өнгийн дуран 1 ширхэг, гол төмөр 19449, замаг-2384 дугаартай, замгийн тушаа гол төмөр дээр дуран тогтоогч төмөртэй, салаа төмөр түшүүрэгтэй ТОЗ-8 загварын бууны гол төмөр 1 ширхэг зэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Энхмаад, хүний шүд 2 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архины шил 3 ширхэг, бор өнгийн иштэй, эвхэгддэг, NO5М390-8888 гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэг, улаан өнгийн даавуун материалтай монгол дээл 1 ширхэг, хөх өнгийн нэхмэл даавуун материалтай урт ханцуйтай цамц 1 ширхэг, дугуй захтай, богино ханцуйтай фудволк 1 ширхэг, юүдэнтэй малгайтай, урт ханцуйтай, хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, ногоон өнгийн үстэй хантааз 1 ширхэг, хөлний цагаан алаг хос ороолт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
7. Эрүүгийн 2538*********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД Г.ДАВААХҮҮ
Б.УУГАНБАЯР