| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0076/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
2025 04 16 2025/ШЦТ/6
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын Соднинжид холбогдох 25260000000******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дүгээр багийн 1-11 тоотод түр оршин суух, урьд ял эдэлж байгаагүй ******* овгийн *******ын Соднинжид /РД:ЙП7**************14/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хам хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн гийн биед өвчүү ясанд хугарал тархи доргилт, духанд шарх, цээж зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Цэцэгмаагийн "... Би 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн УНЧ улсын дугаартай Приус-******* маркийн автомашинаа жолоодож Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд хүүхэд хүргэж өгчхөөд Арвайхээр сумын 12 дуаар баг руу гэртээ харихаар явж байтал дүгээр багт журмын хашааны хойд талын засмал зам дээр өөдөөс 5-5 ӨВЕ улсын дугаартай Клугер маркийн авто машин урсгал сөрж хурдтай ирээд миний машины урдаас мөргөсөн. Тэгээд би тэрүүхэн хугацаанд юу болсныг сайн мэдэхгүй байна, нэг сэрсэн чинь цагдаа, эмнэлэг ирсэн байсан... Би 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1-ний өдрийн хооронд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн... би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна... миний хохирлыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ын "... Иргэн Ц.Цэцэгмаа нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс нийт 1,672,84 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн буруутай этгээдээс гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан. Ц.Цэцэгмаагийн биед өвчүү ясанд хугарал, тархи доргилт, духанд шарх, цээж зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх 86 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан "...5-5 ӨВЕ улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. МУ-ын ЗХД-ын 3.7-ын а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, 11.3-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. УНЧ улсын дугаартай Приус-******* маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Цэцэгмаа нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна..." гэх 01 тоот техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас
Ашид билгүүн ХХК-ийн даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 12 дугаар сарын *******-ны өдөр гаргасан "... УНЧ улсын дугаартай Тоёота Приус ******* маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийг 2,850,000 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээний 271 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Яллагдагч *******ийн "... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гаргасан үйлдэлдээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/зэрэг болно.
Хохирогч Ц.Цэцэгмаад ,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт,
Хохирогч Ц.Цэцэгмаагийн “Цэдэндорж овогтой Цэцэгмаа миний бие осол гэмтлийн улмаас ******* овогтой Соднинжээс 15 сая төгрөг авсан. Миний бие зовиургүй, хохирол барагдуулсан тул гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зүйлд татгалзах зүйлгүй болно. Ял шийтгэлийг хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дүгээр цэцэрлэгт дуу хөгжмийн аар ажилладаг гэх тодорхойлолт,, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85, 87, 88, 0, 1, хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэл би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17,1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ц.Цэцэгмаагийн биед өвчүү ясанд хугарал, тархи доргилт, духанд шарх, цээж зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.Цэцэгмаагийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 86 дугаартай дүгнэлт, техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан 01 тоот дүгнэлт, 2024 оны 12 дугаар сарын *******-ны өдөр гаргасан 271 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч *******ийн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 6,000,000 төгрөг төлсөн ба хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Шүүгдэгч ******* нь хэрэг шүүхэд шилжиж орж ирсний дараагаар буюу шүүхийн шатанд хохирогчид нэмж ,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,672,84 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байгаа учраас түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч дүгнэлт хийлээ. Улсын яллагч дүгнэлт хэлж байгаа учраас түүний дүгнэлтийг зөв, буруу гэж шүүмжлэх зүйл байхгүй болно. Харин хохиролтой холбоотой хэлэх зүйл байна. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл авч эдийн болон эрүүл мэндэд хор уршиг учирсан. Үүнийг шүүгдэгч бүрэн ойлгож, ухамсарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүх хохирлыг төлж барагдуулсан учир хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *******ийн холбогдсон хэргийн тухайд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан Замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдэгт маргах зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл гэм буруугийн тал дээр маргах, мэтгэлцэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүн буюу хэргийн процессын ажиллагаатай холбоотой мөн өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал, гомдол байхгүй. Энэ шатанд нотолбол зохих байдлууд тогтоогдсон, нэмж шалгах ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Мөн хэргийн зүйчлэлийн тухайд ямар нэгэн маргаан байхгүй. Хохирлын тухайд хохирогчид учирсан эрүүл мэнд болон түүний эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд түүний зүгээс нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийг тодорхой тохиролцоонд хүрсний үндсэн дээр хохирлыг 6,000,000 төгрөг, ,000,000 төгрөг буюу 2 удаагийн гүйлгээгээр төлсөн. Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,672,84 төгрөгийг төлсөн, нийт 16,672,84 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь жолоодох эрхийн В, С, С1 ангиллын үнэмлэхтэй болох нь №124748 дугаартай *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн лавлагаа, мэдээллээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн гийн биед өвчүү ясанд хугарал, тархи доргилт, духанд шарх, цээж зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан :
Хохирогч Ц.Цэцэгмаагийн "... Би 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн УНЧ улсын дугаартай Приус-******* маркийн автомашинаа жолоодож Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд хүүхэд хүргэж өгчхөөд Арвайхээр сумын 12 дугаар баг руу гэртээ харихаар явж байтал дүгээр багт журмын хашааны хойд талын засмал зам дээр өөдөөс 5-5 ӨВЕ улсын дугаартай Клугер маркийн авто машин урсгал сөрж хурдтай ирээд миний машины урдаас мөргөсөн. Тэгээд би тэрүүхэн хугацаанд юу болсныг сайн мэдэхгүй байна, нэг сэрсэн чинь цагдаа, эмнэлэг ирсэн байсан... Би 2024 оны 12 дугаар сарын 11-ний едреес 1-ний өдрийн хооронд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн... би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна... миний хохирлыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ын "... Иргэн Ц.Цэцэгмаа нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс нийт 1,672,84 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн буруутай этгээдээс гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан. Ц.Цэцэгмаагийн биед өвчүү ясанд хугарал, тархи доргилт, духанд шарх, цээж зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх 86 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан "...5-5 ӨВЕ улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. МУ-ын ЗХД-ын 3.7-ын а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, 11.3-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. УНЧ улсын дугаартай Приус-******* маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Цэцэгмаа нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна..." гэх 01 тоот техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас, Ашид билгүүн ХХК-ийн даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 12 дугаар сарын *******-ны өдөр гаргасан "... УНЧ улсын дугаартай Тоёота Приүс ******* маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийг 2,850,000 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээний 271 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний хүний эрүүл мэндэд хүндэютэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг дараах байдлаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Цэцэгмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Цэцэгмаад 15,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 1,672,84 төгрөгийг тус тус төлсөн болох нь ХААН банкны орлогын ордерын баримт, Ц.Цэцэгмаагийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, хохирогч Ц.Цэцэгмаагийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч дүгнэлт хийлээ. Улсын яллагч дүгнэлт хэлж байгаа учраас түүний дүгнэлтийг зөв, буруу гэж шүүмжлэх зүйл байхгүй болно. Харин хохиролтой холбоотой хэлэх зүйл байна. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл авч эдийн болон эрүүл мэндэд хор уршиг учирсан. Үүнийг шүүгдэгч бүрэн ойлгож, ухамсарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүх хохирлыг төлж барагдуулсан учир хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна” гэсэн тайлбар гаргасан тул шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Цэцэгмаад баримтаар төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлд /автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан ба хохирогч Ц.Цэцэгмаа нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй гэх хүсэлтийг гаргажээ. /хх-ийн 4 хуудас/
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******ид холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин түүний үйлдсэн гэмт хэргийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал, өөрөө гэм буруугаа илчлэн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон, баривчлагдсан хоног байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нь миний үйлчлүүлэгчид учирсан эрүүл мэнд, эд зүйл, сэтгэцэд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн өөрөө сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хүний хохирлыг тэргүүл ээлжинд барагдуулсан нь сайн үзүүлэлт гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирогчтой нэгэнт эвлэрсэн учир ялаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Нэмж хэлэхэд гэмтсэн, эвдэрсэн машиныг цагдаа журмын хашаанд битүүмжилсэн байгаа учраас үүнийг чөлөөлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар тодорхой ярилаа. *******ийн хувийн байдлын тухайд хэлэхэд өөрөө боловсролын байгууллагад сурган хүмүүжүүлэгчээр буюу дуу хөгжмийн аар ажилладаг, тодорхой ажил, хөдөлмөртэй хүн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, бусад лавлагаагаар урьд энэ төрлийн гэмт хэрэг бүү хэл зөрчилд ч холбогдож байгаагүй иргэн байгаа. Энэ тухайд тухайн өдөр үүссэн сэтгэл зүйн асуудлаас үүсэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Нэгэнт шүүхээс гэм буруутай гэж тогтоосон учраас эрүүгийн хариуцлага хүлээх нь зайлшгүй. Гэхдээ эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.7 дугаар зүйлүүдэд заасныг хэрэглэх нь зүйтэй. Учир нь нэгдүгээрт болгоомжгүй гэмт хэрэг, хоёрдугаарт хохирогчид учирсан сэтгэл санаа, эрүүл мэнд, эд зүйлд учирсан хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан байгаа учраас түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ. Мөн шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.7 дугаар зүйлүүдэд заасныг хэрэглэх нь зүйтэй. Учир нь нэгдүгээрт болгоомжгүй гэмт хэрэг, хоёрдугаарт хохирогчид учирсан сэтгэл санаа, эрүүл мэнд, эд зүйлд учирсан хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан байгаа учраас түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэсэн дүгнэлт гаргасан ч шүүгдэгч ******* нь согтуурал хэмжигч багажаар 2,3 хувийн тоог үзүүлэлттэй /ХХ-ийн 5 хуудас/ согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, *******6 дугаар зүйлийн *******6.1, ******* дүгээр зүйлийн *******.1-д зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Цэцэгмаад 15,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 1,672,84 төгрөг тус тус төлсөн. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.******* дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ын Соднинжийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, *******6 дугаар зүйлийн *******6.1, ******* дүгээр зүйлийн *******.1-д зааснаар шүүгдэгч *******ид тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Цэцэгмаад 15,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын санд 1,672,84 төгрөг тус тус төлсөн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Соднинжид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА