Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/020

 

Б.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Г.А

Шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн эсэргүүцлээр Б.Ц т холбогдох эрүүгийн 1914008310038 дугаар хэргийг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, овогт Б.Ц,  1998 оны 2 дугаар сарын 07-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Б.Ц  нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн Гандангийн хашааны үүднээс *******ийн эзэмшлийн мустанг-5 мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн Б.Ц  нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........ тоотод байх *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06- нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........ тоотод байх *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 8 690 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ худалдааны захад эртний эдлэл зардаг *******ын лангуунаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөөрөг хулгайлж бусдад 3500000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Ц  нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ....... тоотод байх *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 310000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Ц  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............хашаанд байх иргэн Г.А гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эд зүйл хулгайлж бусдад 660 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Ц  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............ тоот хашаанд байх иргэн Г.А гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 11 410 000 төгрөгийн хохирол учруулсан нийт 12 070 000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн Б.Ц  нь 2019 оны 11 дүгээр сарын 10-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........ тоотод/ байх Г.А гийн байшингаас 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.8 дугаар зүйлийн 3.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, олон хүний эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ц ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг  6 жил  6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Ц т оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ц ын цагдан хоригдсон нийт 410 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шүүгдэгч Б.Ц аас нийт 150000 төгрөг гаргуулж, хохирогч *******д 100000 төгрөг, *******ад 50000 төгрөг  тус тус олгож, Шүүгдэгч Б.Ц аас нийт 20.160.000 төгрөгийн нэхэмжилснээс хохирогч *******гийн нэхэмжилсэн 2100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч *******д 5990000 төгрөг, хохирогч Г.А д 12070000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ундааны шатсан сав нэг ширхэг, хар өнгийн үдээстэй хос гутал нэг ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, Хохирогч ******* нь цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч Б.Ц  нь хохирогч *******, *******, ******* нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Б.Ц т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Прокурор *******  тус шүүхэд гаргасан 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар эсэргүүцэлдээ:

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлсэн өөрчилж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс дүгнэхдээ “Б.Ц ын үйлдсэн гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэргийн давтамжийн байнга гэх шинжийг тодорхойлоход тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байхыг гол шалгуур болдог.

Амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүний амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болох ар гэр буюу гэр бүлийн гишүүдийнхээ амьдрал ахуйн хэрэгцээнд зарцуулсан байхыг ойлгоно. Шүүгдэгч Б.Цошгтбаатар нь үйлдсэн гэмт хэргүүдийг судлан үзэхэд тухайн хулгайлан авсан эд зүйлээ маргааш нь хохирогчдоо буцааж өгдөг, мөн худалдан борлуулж согтууруулах ундааны зүйл, тамхи зэргийг худалдан авч өөрийн хэрэгцээгээ хангадаг зэргээс үзэхэд шүүгдэгчийн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнээд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар Б.Ц т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн байдаг.

Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 462 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолуудаар “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тайлбарлан хэрэг шийдвэрлэсэн байна. Үүнд: “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг “өөрийн” болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдгийг анхаарвал зохино” гэжээ.

Хэргийн нөхцөл байдалтай холбож авч үзвэл шүүгдэгч Б.Ц ын хувьд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь 3-аас дээш удаа буюу байнга үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарч байна.

Харин амьдарлын эх үүсвэр болгосон талаар дүгнэлт хийхэд Б.Ц  нь харьцангуй тогтвортой хугацаанд хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн тогтмол орлогогүй, амар хялбар аргаар орлого олохыг хүсэж үйлдэж байсан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх байдлаар дүгнэсэн хэр нь хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүний амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болох “ар гэр буюу гэр бүлийн гишүүд”-ийнхээ амьдрал ахуйн хэрэгцээнд зарцуулсан байхыг ойлгоно гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан “өөрийн” болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон гэж тайлбарлаж хэрэг шийдэж шүүхийн практик тогтоосноос өөрөөр шийдсэн буюу “өөрийн” гэснийг орхигдуулсан байна.

Мөн шүүгдэгч Б.Ц ын 6 удаагийн үйлдлээр буюу давтамжтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг өөрийн амьдралын хэвшил, дадал зуршил болгож, амар хялбар аргаар ашиг олж амьдрах боломжийг эрэлхийлж байгаа нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосныг илтгэж байгаа гол шинж юм.

Харин анхан шатны шүүхээс Б.Ц  нь хулгайлан авсан эд зүйлээ буцааж өгдөг, хулгайлсан эд зүйлээр өөрийн хэрэгцээгээ хангасан байна гэж хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн байх ба цагдаад шалгагдаж, улмаар хулгайлсан эд зүйлээ хүлээлгэн өгсөн байхад өөрийн сайн дураар өгсөн мэт хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Ц т холбогдох хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолд хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцоно гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ  нь:

Прокурор *******гийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг   прокурорын тус  шүүхэд  бичсэн  эсэргүүцлийн үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч Б.Ц  нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ц ыг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар баг. Гандангийн хашааны үүднээс *******ийн эзэмшлийн мустанг-5 мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ц  нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоотод байх *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06- нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...........тоотод байх *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 8 690 000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ худалдааны захад эртний эдлэл зардаг *******ын лангуунаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөөрөг хулгайлж бусдад 3500000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ц  нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоотод байх *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 310000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ц  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ....... тоот хашаанд байх иргэн Г.А гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эд зүйл хулгайлж бусдад 660 000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ц  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоот хашаанд байх иргэн Г.А гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 11 410 000 төгрөгийн хохирол учруулсан нийт 12 070 000 төгрөгийн хохирол учруулсан

 Б.Ц  нь 2019 оны 11 дүгээр сарын 10-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........ тоотод /хуучнаар 3-11-12 тоотод/ байх Г.А гийн байшингаас 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь

“... гэрийн тооно шатчихсан бололтой хар болчихсон болохоор нь гайхаад шууд гэрийнхээ цоожийг онгойлгоод орсон чинь авдарт байсан зүйлүүдийг гаргаад тараагаад хаячихсан, гэрийн доторх тавилга, эд хогшил нилэнхүйдээ шатаж харлачихсан байсан...” гэх хохирогч *******гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-28 дугаар тал/

“... нэг залуу 2 ширхэг лоовуузан булган эмжээртэй малгай үзүүлээд..., ... уг хоёр малгай нь шинэ малгай байхаар нь би 100.000 төгрөгөөр авсан...” гэх иргэний нэхэмжлэгч гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар тал/

“... лангуун дээрээсээ алтан нуухтай, цагаан өнгийн зааны соёогоор хийсэн, 2 бөөрөн дээрээ морины дүрс бүхий сийлбэртэй бага гарын хөөрөг алдсан..., гэх хохирогч *******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126-128 дугаар тал/

“... байшинд байх мөлхөө тавилгын шүүгээнд байсан малгайтай бор өнгийн шүба, саравчтай бор өнгийн булган малгай алга болсон байсан...” гэх хохирогч *******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 157-159 дүгээр тал/

“... Б.Ц  гэх залуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр над дээр ирээд булган малгай, бор өнгийн шүба зарна гээд хүрээд ирсэн...” гэх гэрч *******ын мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар тал/

“... Гандан орсон ороод барагцаагаар 10 орчим минут болсон байх гараад ирэхэд үүдэн дээр байсан мотоцикль маань алга болсон байсан...” гэх хохирогч *******ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 191-193 дугаар тал/

“... 15 цагийн үед гэртээ ирээд байшингийнхаа үүдний амбаарыг хаалгыг онгойлгосон чинь урдаас утаа гараад орж болохгүй байхаар нь буцаж гараад байшингаа тойроод баруун талынхаа мухрын өрөөний шалгасан чинь цонхны салхивч онгойсон түүгээр дотогшоо харсан том өрөөний бурхны авдар дөнгөж шатаж эхэлж байхаар нь би шууд аймгийн онцгой байдлын албанд дуудлага өгсөн бөгөөд онцгой байдлын алба хаагчид 20-30 минутын дараа ирж унтраасан..., ... галыг унтраасны дараа эд зүйлээ бүртгэсэн чинь бурхны авдар дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг зэс аяга, авдарт байсан эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс зэрэг алга болсон байсан...” гэх хохирогч Г.А гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28-31 дүгээр тал/

“... нэг залуу ирээд надад зэс аяга, цагаан зэс аяга гээд 2 аяга, мөн 4-5 ширхэг жижиг мөнгөн нимгэн бүсний тоногнууд үзүүлээд зарах гэж байгаа гэж хэлсэн. Би үзээд ах нь аягыг чинь авахгүй гээд мөнгөн тоногуудыг нь жигнэж үзсэн чинь 1 ланч хүрэхгүй байхаар нь би энэ тоногнуудыг чинь 15.000-20.000 төгрөгөөр авъя гэхэд тэрээр би 30.000 төгрөгөөр өгнө гэхээр нь би авахгүй гэж хэлсэн чинь тэрээр яваад өгсөн...” гэх гэрч ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 36-38 дугаар тал/

“... би тэр залуугийн араас дагасан чинь нөгөө залуу эртний эдлэл зардаг Төмөрхуяг гэх хүнтэй уулзаад цагаан зэс аяга, хэдэн ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүсний бололтой тоног гаргаж ирээд үзүүлж байсан...” гэх гэрч ы мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 39-44 дүгээр тал/

Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №644 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 61-64 дүгээр тал/, мөн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №632 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар тал/

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №630 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар тал/

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №561 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар тал/

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №670 дугаар дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар тал/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 004 дүгээр дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 48-53 дугаар тал/

Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №01 дүгээр дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 54-55 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дүгээр тал/, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 573 дугаар дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 61-62 дугаар тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, шүүгдэгч Б.Ц ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Б.Ц ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг, олон хүний эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж,  оногдуулсан ял  нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Мөн анхан шатны шүүх “...Б.Ц   нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч, амьжиргааны эх үүсвэр болгосон гэдгийг нотлоогүй,... өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан хохирол учруулсан...., ... байнга гэх шинжийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж....,мөн худалдан борлуулж согтууруулах ундааны зүйл, тамхи зэргийг худалдан авч өөрийн хэрэгцээгээ хангадаг зэргээс үзэхэд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй, хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд дээрх үйл баримт хангалттай үндэслэл болохгүй байна...” гэх  дүгнэлт хийж,  Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  болжээ.

Шүүгдэгч Б.Ц  нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд  6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь 3-аас дээш удаа буюу байнга үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарч байх хэдий ч  гэмт хэрэг  1 жил 1 сарын хугацаанд үргэлжилснийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэн гэж үзэх боломжгүйгээс гадна  гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон байдлыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг анхаарах нь зүйтэй юм.

Харин Прокурорын бичсэн эсэргүүцлээс “...анхан шатны шүүхээс Б.Ц  нь хулгайлан авсан эд зүйлээ буцааж өгдөг, хулгайлсан эд зүйлээр өөрийн хэрэгцээгээ хангасан байна гэж хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн байх ба цагдаад шалгагдаж, улмаар хулгайлсан эд зүйлээ хүлээлгэн өгсөн байхад өөрийн сайн дураар өгсөн мэт хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй...” гэх хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.            

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг  тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Г.УЛАМБАЯР