Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2022/0799

 

 

 

2022 10 31 128/ШШ2022/0799

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.М *** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч: Д.Г***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б***

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газар,

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б***

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/33*** дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, П.М *** ХХК-аас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлага бүхий ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/33*** дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Г.Д *** ХХК /регистрийн дугаар 520*** / нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр оноосон нэрээ өөрчилж П.М *** ХХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2.2. Ашигт малтмалын ашиглалтын XV-019*** дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Х*** аймгийн Б*** , Б *** сумын нутаг, Ш*** гол нэртэй газарт орших 779.32 гектар талбайд 2045 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаагаар Г.Д *** ХХК-д олгожээ.

2.3. Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын MV-019*** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 6*** дүгээр шийдвэрээр Г.Д *** ХХК-д олгосон.

2.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолоор 4/ Х*** аймгийн Б*** , Б *** сумын нутагт орших Г.Д *** -Х*** голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч 4.Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

2.5.Дээрх тогтоолоор батлагдсан талбайн хилийн заагийг тогтоох П.М *** ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхацсан.

Дээрх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын /хуучин нэрээр кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 215 дугаар шийдвэрээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/42*** , 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/44*** дугаар албан бичгийг тус тус үндэслэн П.М *** ХХК нь Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй 779,32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-019*** тоот тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбогдуулан ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

2.6.Тус компаниас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж дээрх тогтоол нь Төрийн мэдээлэл сэтгүүл дээр хэвлэгдэж хүчин төгөлдөр болоогүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэснийг хууль бус болох талаар маргаан үүсгэсэн.

Энэ дагуу зөрчлийг арилгаж Ашигт малтмал, газрын тосны газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шийдвэр хүчингүй болгох тухай 43*** дугаар шийдвэрээр Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн хүчин төгөлдөр болсон байх тул дээрх тогтоолыг үндэслэн гарсан П.М *** ХХК-ийн Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй 779,32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 43*** дугаар шийдвэрээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэг. 4.2.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/42*** , 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/44*** тоот албан бичгийг тус тус үндэслэн П.М *** ХХК нь Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй 779.32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-019*** тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

2.7. П.М *** ХХК-аас дахин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шийдвэр хүчингүй болгож сонсох ажиллагаа хийх тухай 415 дугаар шийдвэрийг гаргаж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 15.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэг: 4.2.5 дахь хэсэг, 4.2.6 дахь хэсэг, 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, П.М *** ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21/37 дугаартай хүсэлтийг тус тус үндэслэн Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй 779,32 гектар талбай бүхий П.М *** ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрөлд сонсох ажиллагаа хийлгэхтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ба мөн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 43*** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор сонсох ажиллагаа явуулах хүртэл энэхүү шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс тус өдөртөө П.М *** ХХК-ийн эрх бүхий этгээдүүдийг урьж сонсох ажиллагаа явуулж, ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа болон нөхөх олговрын асуудлыг ярилцсан байна. Сонсох ажиллагаа явуулсны дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 41*** дугаар шийдвэрээр П.М *** ХХК-ийн эзэмшлийн Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутагт байрлах Ш*** гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ашигт малтмалын ашиглалтын МV-019*** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Нэхэмжлэгч компанийн зүгээс дээрх шийдвэр гарсантай холбоотой 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Нөхөх олговор авах тухай хүсэлт гаргах нь 21/2*** дугаартай албан бичгээр хавсралтын хамт Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийг хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/5*** дугаартай албан бичгээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд П.М *** ХХК нь Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-019*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан хөрөнгө оруулалтын зардлаа баталгаажуулж нөхөн олговор авахаар хүсэлт ирүүлсэн тул танай байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн баримт материалын хүрээнд тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардал хөрөнгө оруулалтын хэмжээг баталгаажуулах ажилд хараат бусаар хөндлөнгийн хяналт хийж, дүгнэлт гаргах аудитын байгууллагыг томилж П.М *** ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21/2*** тоот хүсэлтээр ирүүлсэн зардлыг хуулийн дагуу баталгаажуулах ... тухай, мөн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/5*** 3 дугаартай албан бичгээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд ... П.М *** ХХК нь Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-019*** дугаартай тустай зөвшөөрлийн талбайд Г.Э *** ХХК-аар Уул уурхайн хөрөнгийн хараат бус тайлан, нөхөн олговор авахаар гаргасан хүсэлт зэрэг ирүүлсэн баримт материал, зохих эрх зүйн актуудын хүрээнд хараат бусаар хөндлөнгийн хяналт хийн, хөрөнгө үнэлгээний дүгнэлт гаргуулах үүднээс эрх бүхий үнэлгээний байгууллагыг томилж П.М *** ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21/2*** тоот хүсэлтээр ирүүлсэн тайланг хуулийн дагуу хянуулах ... тухай албан бичгүүдийг тус тус хүргүүлж нөхөх олговрын хэмжээг тогтоолгох талаар хандсан.

Дээрх бичгийн хариу болгон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22/09*** дугаартай албан бичгээр Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 222/2*** дугаартай Дүгнэлт-ийг, мөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Н.А *** ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Хараат бус аудиторын тайлан, дүгнэлт-ийг гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газар мэргэжлийн байгууллагуудын гаргасан тайлан дүгнэлтүүдийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "Нөхөх олговор олгуулах тухай 1/26*** дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанийн нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд уламжилсан.

Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/37*** дугаартай албан бичгээр "Эрх бүхий байгууллага тодорхой газрын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж мөн хуулийн 14.5 дахь хэсэгт нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтооно гэж заасан байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулан, шийдвэрлүүлсэн төрийн захиргааны төв байгууллага хуульд заасан зохих арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлснийг тодруулсны үндсэн дээр нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна..." гэж ирүүлсэн.

Мөн нэхэмжлэгч компани нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08/2*** дугаар албан бичгээр Монгол Улсын Их Хурлын даргад Ашигт малтмалын хууль тогтоомжийг шинэчлэн батлуулахаар Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэх болсонтой холбоотой хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар манай компанийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг сэргээн, тогтоогдсон алтны үндсэн ордыг ашиглах боломжийг нээж өгөх талаар дахин нягталж өгнө үү. ... гэж хандсан байна.

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08/2*** дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад ...Ашигт малтмалын тухай хуулийн тогтоомжийг шинэчлэн батлуулахаар Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэх болсонтой холбоотой хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар манай компанийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын МV-019*** тоот тусгай зөвшөөрлийг сэргээн, тогтоогдсон алтны үндсэн ордыг ашиглах боломжийг нээж өгөх талаар дахин нягталж өгнө үү... гэж хандсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Хүсэлт уламжлах тухай ХЭГ/8*** дугаартай ... Хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу судлан үзэж, хариу өгөхийг үүгээр мэдэгдэж байна ... гэсэн албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ё*** хүргүүлсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хүсэлт уламжлах тухай ХЭГ/1094 дугаартай Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Х*** аймгийн Б*** , Б *** сумын нутагт байрлах Ш*** гол нэртэй газар холбогдох хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа нь цуцлагдсан П.М *** ХХК-ийн хүсэлтийг Засгийн газарт уламжилсныг танд хүргүүлж байна... гэсэн албан бичгийг уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 02/1871 дугаартай ... Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах боломжтойг мэдэгдье ... гэсэн албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.

2.8. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаартай шийдвэрээр П.М *** ХХК-ийн эзэмшлийн Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутагт байрлах Ш*** гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ашигт матмал ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсугай гэжээ.

2.9. П.М *** ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Хүсэлт гаргах тухай 22/3*** тоот албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газарт гаргасан.

2.10. Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 1/33*** дугаартай албан бичгээр Танай компанийн эзэмшилд байсан Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутагт байрлах Ш*** гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.3 дах заалт, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26, 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/42*** , 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/44*** тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрээр цуцалсан. Иймд танай компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэжээ.

2.11.Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу П.М *** ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дэх заасны дагуу гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/33*** дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.12.Тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 62*** дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон.

2.13.Тус шүүх 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр П.М *** ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/33*** дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

2.14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг хамтран хариуцагчаар татсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1 дэх хэсэгт Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд төрийн захиргааны байгууллага гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ, 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалтад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх; 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ., 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө., 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно, 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:, 56.1.3 дахь заалтад хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн; гэж тус тус заасан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрээр манай эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасны дагуу нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар зохицуулсан хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд хэрэв нөхөх олговрыг хуульд заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх нь нээлттэй байхаар зохицуулжээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө., 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно., 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг болон 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтын дагуу нөхөх олговрын асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хадгалах, тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрхээр нь хангах үүргийг Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээсэн байгаа тул энэ үүргээ эс биелүүлэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ, 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар-ын Тайлбарлах хэсгийн 3-т Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гаргах боломжийг хуульчилсан, аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу П.М *** ХХК-ийн эрхийн хүрээнд гаргасан удаа дараагийн өргөдөл, хүсэлтийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Манай компаниас П.М *** ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дэх хэсэгт Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй. гэж заасны дагуу гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/33*** дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан хэдий ч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтэд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/5*** 3 дугаартай албан бичигт ... П.М *** ХХК нь Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-019*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Г.Э *** ХХК-аар Уул уурхайн хөрөнгийн хараат бус тайлан, нөхөх олговор авахаар гаргасан хүсэлт зэрэг ирүүлсэн баримт материал, зохих эрх зүйн актуудын хүрээнд хараат бусаар хөндлөнгийн хяналт хийн, хөрөнгө үнэлгээний дүгнэлт гаргуулах үүднээс эрх бүхий үнэлгээний байгууллагыг томилж П.М *** ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21/2*** дугаартай хүсэлтээр ирүүлсэн тайланг хуулийн дагуу хянаж хамтран ажиллана уу. гэжээ.

Харин үүний хариуд Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт-ын Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 222/2*** дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтад Үнэлгээний ажлын зорилго, зориулалт нь улсын тусгай хамгаалалтад авсантай холбогдуулан нөхөх олговрын дүнг тодорхойлох явдал бөгөөд зах зээлийн бодит үнэ цэнийг тооцоолох явдал тул Г.Э *** ХХК-ийн үнэлгээний тайлан нь үнэлгээний зорилгод нийцсэн болохыг дурдсугай, 4 дэх заалтад нөхөх олговрын дунг тооцоолох өдөр тодорхойгүй байгаа тул үнэ цэнийг хэд хэдэн хувилбараар тооцоолсон нь үндэслэлтэй байна. Г.Э *** ХХК нь эдгээр өдрүүдээс тогтоол гарсан өдрийг үнэлгээний өдрөөр сонгон авч, нөхөх олговрын дүн 10,769,754 ам.доллар гэж дүгнэсэн байна гэсэн хариуг Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн бөгөөд Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно. гэсэн шаардлагыг хангасан болно. Манай компани болон Ашигт малтмал, газрын тосны газар нь ашигт малтмалын ашиглалтын MV-019*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад бүхэлд нь авсантай холбоотойгоор нөхөх олговрыг мөнгөн дүнгээр олгох дүн, хэмжээтэй ямар нэгэн байдлаар маргаангүй ба уг тогтоосон нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид огт олголгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрээр П.М *** ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-019*** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү.гэв.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: П.М *** ХХК нь анх Г.Д *** ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад компанийнхаа нэрийг сольсон. Ашигт малтмалын ашиглалтын MV-019*** дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр авсан. Үүнээс хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж байсан. Гэтэл Улсын Их хурлын 2022 оны 05 дугаар сарын 07-ны 46 дугаар тогтоолоор манай эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авсан. Үүнээс болон үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд хүрсэн. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 22/3*** дугаар албан бичгээр Үйл ажиллагааг маань үргэлжлүүлэн явуулах эрхээр хангаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтийг гаргасан. 2022 онд Улсын Их Хурлын тогтоол гарсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хууль 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө. гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид 1 жилийн дотор нөхөн олговрыг төлөх хуулийн зохицуулалт байдаг. Уг хугацаа өнгөрсөн тул энэ үйл ажиллагаагаа явуулах эрхээр хангаж өгнө үү гэж хүсэлтээ гаргасан. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13315 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 41*** дугаар шийдвэрээр цуцалсан танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан тул хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Гэтэл Ашигт малтмалын тухай хууль 56 дугаар зүйлийн 56.1.3 дах заалтад хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн; гэж зааснаар тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн цуцалсан шийдвэрийг гаргана гэж заасан байна.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч компанид нөхөх олговрыг мөнгөн дүнгээр бүрэн олгосон зүйл байхгүй. Хариуцагч болон нэхэмжлэгчийн зүгээс тусгай нөхөх олговрыг мөнгөн дүнгээр олгохтой ямар нэгэн байдлаар маргах маргаан байдаггүй. 56 дугаар зүйлийн 56.1.3 дах заалтыг зөрчсөн, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 41*** дугаар шийдвэр гарсан нь хууль бус байна үзэж байна. Холбогдох хуулийн зохицуулалттай нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Урьдчилан шийдвэрлүүлэх журмаар П.М *** ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр албан бичгээр хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/45*** дугаар албан бичгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэж хариу өгсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолоор 4/ Х*** аймгийн Б*** , Б *** сумын нутагт орших Г.Д *** -Х*** голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч 4.Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Дээрх тогтоолоор батлагдсан талбайн хилийн заагийг тогтоох П.М *** ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхацсан.

Манай газраас мэргэжлийн байгууллагуудын гаргасан тайлан дүгнэлтүүдийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Нөхөх олговор олгуулах тухай 1/26*** дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанийн нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд уламжилсан.

Гэтэл Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/37*** дугаартай албан бичгээр Эрх бүхий байгууллага тодорхой газрын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж мөн хуулийн 14.5 дахь хэсэгт нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтооно гэж заасан байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулан, шийдвэрлүүлсэн төрийн захиргааны төв байгууллага хуульд заасан зохих арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлснийг тодруулсны үндсэн дээр нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна ... гэж ирүүлсэн.

Мөн нэхэмжлэгч компани нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08/2*** дугаар албан бичгээр Монгол Улсын Их Хурлын даргад Ашигт малтмалын хууль тогтоомжийг шинэчлэн батлуулахаар Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэх болсонтой холбоотой хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар манай компанийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг сэргээн, тогтоогдсон алтны үндсэн ордыг ашиглах боломжийг нээж өгөх талаар дахин нягталж өгнө үү. ... гэж хандсан байна.

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08/2*** дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад ... Ашигт малтмалын тухай хуулийн тогтоомжийг шинэчлэн батлуулахаар Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэх болсонтой холбоотой хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар манай компанийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын МV-019*** тоот тусгай зөвшөөрлийг сэргээн, тогтоогдсон алтны үндсэн ордыг ашиглах боломжийг нээж өгөх талаар дахин нягталж өгнө үү ... гэж хандсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Хүсэлт уламжлах тухай ХЭГ/8*** дугаартай ... Хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу судлан үзэж, хариу өгөхийг үүгээр мэдэгдэж байна ... гэсэн албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хүсэлт уламжлах тухай ХЭГ/1094 дугаартай Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Х*** аймгийн Б*** , Б *** сумын нутагт байрлах Ш*** гол нэртэй газар холбогдох хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа нь цуцлагдсан П.М *** ХХК-ийн хүсэлтийг Засгийн газарт уламжилсныг танд хүргүүлж байна ... гэсэн албан бичгийг уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 02/1871 дугаартай ... Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах боломжтойг мэдэгдье ... гэсэн албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу үйл ажиллагааг улсын тусгай хамгаалалтын газарт үргэлжлүүлэн явуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/33*** дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгчээс ... Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрээр манай эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.1 дахь хэсэгт заасны дагуу нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар зохицуулсан хуулийн заалтыг зөрчсөн. Нөхөх олговрыг хуульд заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх нь нээлттэй байхаар зохицуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө., 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно., 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг болон 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтын дагуу нөхөх олговрын асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хадгалах, тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрхээр нь хангах үүргийг Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээсэн, энэ үүргээ эс биелүүлэн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV019023 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хариуцагчаас ... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу үйл ажиллагааг улсын тусгай хамгаалалтын газарт үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж тус тус маргасан.

3. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 6*** дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн Х*** аймгийн Б*** , Б *** сумын нутаг дахь Ш*** гол нэртэй 779.32 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Г.Д *** ХХК-д олгожээ.

4. Ашигт малтмалын газраас 2015 оны 08 дугаар 13-ны өдөр Х*** аймгийн Б*** , Б *** сумын нутаг дахь Ш*** гол нэртэй газарт 779.32 гектар талбай бүхий уурхайн эдэлбэр газарт Г.Д *** ХХК-д 2045 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаагаар ашигт малтмалын ашиглалтын MV-019*** дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.

4. Дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигч Г.Д *** ХХК-ийн хуулийн этгээдийн нэр П.М *** ХХК болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн оноосон нэрийг өөрчилж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч П.М *** ХХК нь дээрх байдлаар маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019*** дугаар бүхий зөвшөөрлийг эзэмшиж байхад нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолоор дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авсан байна.

6. Дээрх Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоолд Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг доор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай: ... 4/Х*** аймгийн Б*** , Б *** сумын нутагт орших Г.Д *** -Х*** голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар; ... гэжээ.

7. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 215 дугаар шийдвэрээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2020 оны 05 дагаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/42*** , 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/44*** тоот албан бичгийг тус тус үндэслэн П.М *** ХХК нь Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй 779.32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийн талбайг улсын хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

8. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шийдвэр хүчингүй болгох тухай 43*** дүгээр шийдвэрээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2020 оны 05 дагаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байх тул дээрх тогтоолыг үндэслэн гарсан П.М *** ХХК-ийн Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй 779.32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 215 шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 43*** дугаар шийдвэрээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, Улсын Их Хурлын 2020 оны 05 дагаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/42*** , 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/44*** тоот албан бичгийг тус тус үндэслэн П.М *** ХХК нь Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй 779.32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

10. Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Шийдвэр хүчингүй болгож сонсох ажиллагаа хийх тухай 415 дугаар шийдвэрээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, П.М *** ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21/37 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг Ш*** гол нэртэй 779.32 гектар талбай бүхий П.М *** ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрөлд сонсох ажиллагаа хийлгэхтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 43*** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор сонсох ажиллагаа явуулах хүртэл энэхүү шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлжээ.

11. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 41*** дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 05 дагаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/42*** , 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/44*** тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн П.М *** ХХК-ийн эзэмшлийн Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутаг байрлах Ш*** гол нэртэй 779.32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг цуцлах,56.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:,56.1.3. эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн; гэж зааснаас үзвэл ашигт малтмал ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай байна.

13. Харин маргаан бүхий тохиолдолд, дээрх нөхцөл байдал үүсээгүй байхад маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч П.М *** ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

14. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйл.Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар, 14.4.Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө., 14.5.Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно. гэж тус тус заажээ.

15. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд тухайн шийдвэр гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр байх бөгөөд нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор байна.

16. Нэхэмжлэгч П.М *** ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Нөхөх олговор авах тухай хүсэлт гаргах тухай 21/2*** дугаар албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүрүүлжээ. Уг хүсэлтдээ Г.Э*** ХХК-ийн гаргасан Уул уурхайн хөрөнгийн хараат бус тайлан-г хавсарган ирүүлсэн байна.

17. Ашигт малтмал, газрын тосны газар нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/5*** 3 дугаар албан бичгээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт-д Г.Э*** ХХК-ийн гаргасан Уул уурхайн хөрөнгийн хараат бус тайлан, нөхөх олговор авахаар гаргасан хүсэлт зэрэг ирүүлсэн баримт материал, зохих эрх зүйн актуудын хүрээнд хараат бусаар хөндлөнгийн хяналт хийн, хөрөнгө үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлт гаргажээ.

18. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 222/2*** дугаар дүгнэлтээр ... 5. П.М *** ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын даргын 8/4713 тоот Ашиглалтын MV-019*** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдэгдэл-ийг хүлээн авсан тул хөрөнгийн үнэлгээ хийлгэх захиалгыг өгсөн огноо (2020 оны 8 дугаар сарын 31-ны өдөр) тооцоолсон нөхөх олговрын дүн 22,764,100 ам.долларыг сонгон нөхөх олговрын дүнг 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 21/2*** тоотоор АМГТГ-аас нэхэмжилсэн байна. Тооцоолсон дүн нь үнэ цэнийн талаар хийгдсэн судалгаа, гаргасан таамаглал, ирүүлсэн нотолгоо, тооцооллын хүрээнд үндэслэлтэй тогтоогдсон болохыг дурдсугай. ... гэжээ.

19. Н.А *** ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт Хараат бус аудиторын тайлан-г хүргүүлжээ.

Уг тайланд ... Баталгаажуулах ажлын хүрээнд П.М *** ХХК-ийн хайгуул ба үнэлгээний хөрөнгө, биет бус хөрөнгө дансанд хуримтлуулан бүртгэсэн дүн болон бусад зардлыг холбогдох дансны гүйлгээ, түүнийг дэмжих анхан шатны баримт, харилцагчидтай байгуулсан гэрээтэй тулган шалгахад 2004-2021 оны хооронд XV-06155 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын ашиглалтын MV-019*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд нийтдээ 10,423,812,973 /Арван тэрбум дөрвөн зуун хорин гурван сая найман зуун арван хоёр мянга есөн зуун далан гурав/ төгрөг зарцуулсан нь анхан шатны баримтаар нотлогдож байна. ... гэжээ.

20. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 9/2797 дугаар албан бичгээр Танай компани нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Нөхөх олговор авах тухай хүсэлт гаргах нь 21/2*** тоот албан бичгийг манай газарт ирүүлсэн.

Тус албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Г.Э *** ХХК-ийн гаргасан Уул уурхайн хөрөнгийн хараат бус тайлан зэрэг холбогдох бусад баримт материалуудыг хараат бусаар хөндлөнгийн шинжээч томилуулан хянан шалгаж дүгнэлт гаргуулахаар төрийн захиргааны байгууллагаас Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд албан бичгээр хүргүүлсэн болно.

Энэ дагуу Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20/09 тоот албан бичиг, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгээр холбогдох хянан шалгалт хийсэн тайлан, дүгнэлтийг манай газарт ирүүлээд байна.

Иймд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрээр танай компанийн эзэмшилд байсан ашигт малтмал ашиглалтын MV-019*** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу танай компанийн нөхөх олговор авах тухай хүсэлтийг хүлээн авч, тус газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/26*** тоот албан бичгээр Сангийн яаманд уламжилсан болохыг үүгээр мэдэгдье. гэх агуулга бүхий албан бичгийг нэхэмжлэгч П.М *** ХХК-д хүргүүлсэн байна.

21. Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/37*** дугаар албан бичгээр П.М *** ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай Улсын Их Хурлын 2020 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан солбицолтой бүхэлдээ давхацсаны улмаас нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Танай хүсэлттэй танилцлаа.

Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж, мөн хуулийн 14.5 дахь хэсэгт нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтооно гэж заасан байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулан, шийдвэрлүүлсэн төрийн захиргааны төв байгууллага хуульд заасан зохих арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлснийг тодруулсны үндсэн дээр нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. гэх агуулга бүхий албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлжээ.

22. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1/31*** дүгээр албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу танай компанийн нөхөх олговор авах тухай хүсэлтийг хүлээн авч, газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/26*** дугаартай албан бичгээр Сангийн яаманд уламжилсны дагуу Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03-37*** дугаартай албан бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн.

Дээрх албан бичигт ... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасны дагуу Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулан, шийдвэрлүүлсэн төрийн захиргааны төв байгууллага хуульд заасан зохих арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлснийг тодруулсны үндсэн дээр нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. ... гэжээ.

Иймд танай компанийн нөхөх олговрыг асуудлыг шийдвэрлэх боломжгүй болохыг үүргээр мэдэгдэж байна. . гэх хариуг нэхэмжлэгч П.М *** ХХК-д хүргүүлсэн байна.

23. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч П.М *** ХХК-д тусгай хэрэгцээнд авсан байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нөхөх олговрыг хугацаанд нь төлөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

24. Иймд нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэр үндэслэлгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

25. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй. гэж зааснаас үзвэл тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг тогтоосон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байна.

26. Нэхэмжлэгч П.М *** ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 22/3*** дүгээр албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасны дагуу нөхөн олговрыг төлөөгүй тул хуулийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах талаар хүсэлтийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт гаргажээ.

27. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/33*** дугаар албан бичгээр шийдвэрлэсэн байна.

Уг албан бичигт: Танай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Хүсэлт гаргах тухай 22/3*** тоот албан бичгийг авч танилцаад дараах хариуг хүргүүлж байна.

Танай компанийн эзэмшилд байсан Х*** аймгийн Б*** , Б *** сумдын нутагт байрлах Ш*** гол нэртэй 779.32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-019023 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26, 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/42*** , 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/44*** тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрээр цуцалсан.

Иймд танай компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье. гэжээ.

28. Дээрх маргаан бүхий албан бичгээр нэхэмжлэгчээс гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

Учир нь дээрх маргаан бүхий албан бичиг нь үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрийг үндэслэл болгон танай тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

29. Иймд дээрх нөхцөл байдлаас үзвэл, маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/33*** дугаар албан бичиг нь хууль бус байх тул уг албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.М *** ХХК-аас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулахыг хүссэн хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

30. Дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/33*** дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч П.М *** ХХК-аас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6, 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.М *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/33*** дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41*** дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, П.М *** ХХК-аас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ