Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/54

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Н,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н М-д холбогдох эрүүгийн 2517000000050 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын ***-нд Г** аймгийн С** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, **ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Г** аймгийн С** сумын **тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б**овогт Б-н М /РД: ЗН**/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14-60 УБУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 2.35 хувийн согтолттой жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэврээр Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр согтуурсан үедээ Тоёота Приус-30 маркийн 14-60 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.35 хувийн согтолттой жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

2. Гэрч Т.М-гийн “2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би 17 цагаас өглөөний 09 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд шөнийн 01 цагийн үед нэмэлтээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 4 цагийн үед 4-н замын уулзварт үүрэг гүйцэтгэх үед Найрамдал хотхон талаас дээшээ явах чиглэлд зам дээр буюу Сүмбэр сумын 3 дугаар баг Гандан руу урд талаасаа орж ирдэг хэсэгт хяналт шалгалт хийж байгаад 14-60 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон, жолоочийг нь тандагч багажаар үлээлгэн шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн дохио өгсөн. Тэгээд М-г Цагдаагийн хэлтэс дээр авч ирж согтолтын зэрэг тогтоодог тусгай багаж руу үлээлгэж үзэхэд 2.35 гэсэн тоон үзүүлэлт гарсан. Тухайн үед М-гээс “юу уусан” болох “хаанаас хаа хүрч байгааг” асуухад “найзтайгаа архи уугаад, 7 дугаар байрнаас дээшээ айл руу очих гээд явж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

3. Гэрч М.С-ын “2025 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах White house зоогийн газарт ажлынхаа хүмүүстэй пиво ууцгаасан. Тэгээд бид нар шөнийн 02 цаг болж байхад Улаанбаатар хотоос бараа ирсэн бөгөөд бид нар бараагаа буулгаад 04 цагийн үед дууссан. Тэгээд манай найз М Хонхор луу дайвар ачаа хүнд хүргэж өгнө гээд 14-60 УБУ дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн машинтай М машинаа бариад би хажууд нь суугаад Хонхор орсон, хэддүгээр байр гэдгийг нь би сайн мэдэхгүй байна, ямар ч байсан нэг байрны гадаа очоод М хүнд юм оруулж өгөөд буцаад White house зоогийн газар луу буцаж очих гээд явж байгаад төв замын гэрлэн дохиотой уулзварын харалдаа цагдаа бид 2-г дохиж зогсоогоод тандагч багажаар үлээлгэж үзээд согтуу байна гээд Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд машиныг нь журмын хашаанд хийсэн. Тэгээд М-г цагдаа руу дагуулаад орсон бөгөөд би гадаа нь хүлээгээд зогсож байгаад М гарч ирээд үлээгээд 2.35 бүхэлтэй гарлаа гэж хэлээд бид нар ажил руугаа буюу White house зоогийн газар руу алхаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

5. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 2024/ЗШ/** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч Б.М-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч Т.М, М.С нарын мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, цагдаагийн дэд ахлагч Т.М-гийн рапорт, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 2024/ЗШ/**дугаартай шийтгэврийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Э нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч Б.М-д эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч Б.М-гийн гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Б.М нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Э-тай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Б.М гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Э нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 3100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3100000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Б.М нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 3100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 100 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 3100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 100 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Б овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 3100 /гурван мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 100 000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 3100 /гурван мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 100 000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4. Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            6. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАНДАХ