| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/01322/И |
| Дугаар | 102/ШШ2022/01570 |
| Огноо | 2022-04-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2022/01570
| 2022 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2022/01570 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр-1, ... дугаар давхарт байрлах, И ББСБ ХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... хотхон, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Ч овогт С-ийн А /РД: .../-д
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,524,941.76 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арлунгуа, А.Оюун,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Хариуцагч С.Агийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: С.А би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр И ББСБ ХК-иас хэрэглээний зээл 4,859,640 төгрөг авсан. Зээлийн төлбөрт 4,030,000 төгрөгийг хэвийн төлсөн. Зээлийн үлдэгдэл нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байгууллага нь үндсэн зээлийн хүүг 50 хувиас хэтрүүлэн 4,690,000 төгрөг нэхэмжилж хууль зөрчиж хүүгийн дарамтанд оруулж байна. Миний ажил ковидтой холбоотойгоор зогсож зээл төлөх чадваргүй болсон. Уг асуудлыг зээлийн гэрээ болон хуульд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү. Үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувь хэтрүүлсэн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Монголын Нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот барьцааны гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот батлан даалтын гэрээ, иргэний үнэмлэхний лавлагаа, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн бараа хүлээлгэн өгсөн акт, С.Агийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хүсэлт, зээлийн хүсэлт, зээл хүсэгчийн анкет, зээлийн дансны хуулгыг хавсаргажээ.
4. Хариуцагч С.А нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хариу тайлбараа гаргажээ.
5. Хариуцагчид шүүхээс хуралдааны товыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч С.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,524,941.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр С.Э ХХК-иас цахилгаан бараа худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн электроникс ХХК-ийн Хаан банкин дахь ... тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж нийт 4,020,000 төгрөг төлсөн ба 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.11-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдэл-ийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 5.4, 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг уүсгэсэн учир гэрээний 7.1.4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн манай байгууллага ковид-19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сар хүртэл нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байх, түүнээс өмнө тооцогдсон нэмэгдүүлсэн хүүний авлагаас хөнгөлөхөөр шийдвэрлэсэн гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ: 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр И ББСБ ХК-иас хэрэглээний зээл 4,859,640 төгрөг авсан. Зээлийн төлбөрт 4,030,000 төгрөгийг хэвийн төлсөн. Зээлийн үлдэгдэл нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байгууллага нь үндсэн зээлийн хүүг 50 хувиас хэтрүүлэн 4,690,000 төгрөг нэхэмжилж хууль зөрчиж хүүгийн дарамтанд оруулж байна. Миний ажил ковидтой холбоотойгоор зогсож зээл төлөх чадваргүй болсон. Уг асуудлыг зээлийн гэрээ болон хуульд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү. Үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувь хэтрүүлсэн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж тодорхойлжээ.
4. Хариуцагчид шүүхээс хуралдааны товыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот барьцааны гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот батлан даалтын гэрээ, иргэний үнэмлэхний лавлагаа, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн бараа хүлээлгэн өгсөн акт, С.Агийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хүсэлт, зээлийн хүсэлт, зээл хүсэгчийн анкет, зээлийн дансны хуулгаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, хариуцагч С.А нь нэхэмжлэгч И ББСБ ХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4,859,640 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн хөрөнгөөр Сайн электроникс ХХК-иас Sharp загварын хөргөгч, Toshiba загварын телевизор, стенк зэрэг гэр ахуйн бараа худалдаж авсан ба нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу зээлийн 4,859,640 төгрөгийг Сайн электроникс ХХК-ийн ... тоот дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байна.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.3-д зээлийн хүү сарын 3.9 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.4-т Зээлийн нэмэгдүүлсэн хүү сарын 0.78 хувь гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
7. Зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт үлдэгдэл 2,794,621.15 төгрөг, үндсэн хүүнд 1,542,725.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 180,595.31 төгрөгийг гаргуулах, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 4,524,941.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87,381 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч С.Агаас зээлийн гэрээний үүрэгт 4,524,941.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87,381 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР