Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0455

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 13 өдөр                      Дугаар                                  Улаанбаатар хот

                                                          128/ШШ2022/0455    

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********ы дүгнэлттэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б******** шүүхэд ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар дүгнэлтдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0051001 дугаар шийтгэлийн хуудасны “торгууль, нөхөн төлбөр” гэснийг “торгох, 300 нэгж” гэж, 5 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “2 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б******** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...миний бие Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б******** Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********д холбогдуулан “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0051001 дугаар шийтгэлийн хуудасны “торгууль, нөхөн төлбөр” гэснийг “торгох, 300 нэгж” гэж, 5 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “2 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж тус тус өөрчлүүлэхээр” прокурорын дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Иймд хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б******** нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********ы 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********ы “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0051001 дугаар шийтгэлийн хуудасны “торгууль, нөхөн төлбөр” гэснийг “торгох, 300 нэгж” гэж, 5 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “2 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж тус тус өөрчлүүлэх”-ээр гаргасан дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********гийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0051001 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр гаргасан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********ы 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.АДЪЯАСҮРЭН