Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/01646

 

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б дүүрэг, ЭТӨ гудамж, .. дугаар хороо, .. дугаар хороолол, ...., өөрийн байранд байрлах, “Ат” ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байр, .. тоотод оршин суух, Т овогт Т-ийн Е /РД:АА00000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ............ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв,

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Г.Х,

хариуцагч Т.Е,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.Е нь .... оны .. дугаар сарын ..-ны өдрөөс эхлэн “Ат” ХХК-д 44 тоот Хөдөлмөрийн гэрээг үндэслэн зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Т.Е нь ээж Э.Чгийн хамт байгууллагын удирдлагатай ирж уулзсан. Ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалаад түрээсийн төлбөрөө төлөхгүй олон сар болсон учраас байгууллагаас .............. төгрөгийн цалингийн зээл авах хүсэлттэй байгаа гэдгээ илэрхийлэхэд манай байгууллагын зүгээс уг хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 01 тоот зээлийн гэрээг байгуулж, .............. төгрөгийг зээлүүлсэн. Уг зээлийн гэрээнд заасны дагуу Т.Е нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 12 сарын хугацаанд сар бүр 350,000 төгрөгийн төлөлтийг төлөх төлбөрийн нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл Т.Е хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байсан учраас бид нар зээлийн төлөлтийг сар бүр цалингаас нь суутган авах ямар ч боломжгүй болж одоо хүртэл зээлийн гэрээний төлбөрөө буцаан авч чадахгүй байсан. Энэ хугацаанд манай байгууллагын зүгээс зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлнэ үү гэж шаардлага тавьсан боловч уг шаардлагыг хүлээн авахгүй цаг авах байдлаар хойшлуулсаар одоо хүртэл төлөөгүй байна. Хариуцагч Т.Е хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 5.1.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний хариу төлбөрөө хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй. Тиймээс бид зээлийн гэрээний үндсэн төлбөр .............. төгрөг, мөн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоног тутам 0,5 хувийн алданги тооцсон, алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх хуулийн шаардлагын дагуу бид алданги .............. төгрөг, нийт ............ төгрөгийг хариуцагч Т.Еаас гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

2.Хариуцагч Т.Е нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Байгууллагаасаа .............. төгрөгийн зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Тухайн үед ковидын үе байсан би ковидоор өвдөж,  дараа нь хөлөө гэмтээснээс болоод ажилдаа очиж чадаагүй. Үүний дараа “Ат” ХХК-ийн захирал Ганбаатар гэх хүн өөр газар ажиллаарай. Чи манайд ажиллах боломжгүй гэж хэлсэн. Ажлаасаа гарах болсон шалтгаан нь би 1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан, ковидоос болж миний цалин буурч 900,000 төгрөг болсон учраас надад бага цалинтай ажиллахад хэцүү байсан. Би ......... дүүргээс ирдэг байсан болохоор ирэх очих зардал нийлж өдөрт 30,000 төгрөг болдог байсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг 1 жилийн хугацаанд хуваагаад төлнө гэвэл эвлэрч болно. Хэрвээ нэхэмжлэгч тэгэхгүй гэвэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 3.Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, итгэмжлэл /хх-5/, Д.У, Г.Х нарт олгосон итгэмжлэл /хх-5/, Хас банк ХХК-ийн гүйлгээний баримт /хх-6/, зээл төлөлтийн хуваарь болон алдангийн тооцоолол /хх-7/, зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарь /хх-8-12/, Т.Е-ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13/, Т.Еы “Ат” ХХК-д олгосон өргөдөл, хүсэлт /хх-14-15/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

4. Хариуцагч нь хэрэгт нотлох баримтыг өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ат” ХХК нь хариуцагч Т.Ед холбогдуулан ............ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь манай байгууллагад зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот зээлийн гэрээний дагуу .............. төгрөгийг зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээгээр хариуцагч нь сар бүр 350,000 төгрөгийг төлөх байдлаар зээлийн төлбөрийг төлж, дуусгах үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр болох .............. төгрөг, алдангид .............. төгрөг, нийт ............ төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч талаас .............. төгрөгийг зээлж авсан боловч ажлаасаа гарсан учраас төлж чадаагүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай зээлийн гэрээ, цахим гүйлгээний баримт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зохигчийн тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгч  “Ат” ХХК нь хариуцагч Т.Етай 2020 оны 05 дугаар сарын 13-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан, Т.Еыг зохион байгуулагчийн ажлын байранд ажиллуулсан. Ийнхүү хариуцагчийг зохион байгуулагчаар ажиллуулж байх хугацаандаа түүнтэй 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 01 тоот зээлийн гэрээ байгуулан .............. төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Харин энэхүү зээлийн гэрээ байгуулагдсаны дараа талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

4. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэхүү зээлийн гэрээний  хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Т.Е нь  нэхэмжлэгчээс зээлж авсан .............. төгрөгийг сар бүрийн цалингаас 340,000 төгрөгийг суутгуулах байдлаар 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн байх бөгөөд уг зээлийн хүүг сарын 1,8 хувиар тооцохоор, мөн зээлийн гэрээний 6.2-т зээлдэгч нь зээлээ заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж талууд тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь тал нь хариуцагчаас зээлийн гэрээнд заасан зээлийн хүүг нэхэмжлээгүй, харин зээлийн үндсэн төлбөрт .............. төгрөгийг, алдангид .............. төгрөгийг, нийт ............ төгрөгийг нэхэмжилсэн.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулан .............. төгрөгийг зээлж авсан, уг зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.

Иймд нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Зээлийн гэрээний дагуу алдангийг нэхэмжлэхдээ зээлийн төлбөр төлөх эхний хугацаа буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс тооцсон гэж тайлбарлаж байх бөгөөд алдангийг хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон .............. төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарласан.

 

7.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний  6.2-т зээлдэгч нь зээлээ заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан .............. төгрөгийг 1 жилийн хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх бөгөөд энэхүү хугацаа өнгөрсөн тохиолдолд нэхэмжлэгч талд алданги шаардах эрх үүснэ.

 

Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 1 сарын дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн алданги тооцсон нь дээрх хуульд нийцээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 29 хоногийн алданги шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээнд заасан хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох .............. төгрөгөөс зээлийн гэрээний 6.2-т заасан хэмжээгээр алдангийг тооцож үзвэл 1 хоногийн алданги 20,000 төгрөг байх бөгөөд нийт 29 хоногийн алданги нь 580,000 төгрөг болно.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Е-аас зээлийн төлбөрт .............. төгрөг, алдангид 580,000 төгрөг, нийт 4,580,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Ат” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,420,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Е-аас улсын тэмдэгтийн хураамжид 88,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид

оруулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон: 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Е-аас 4,580,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ат” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,420,000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Е-аас улсын тэмдэгтийн хураамжид 88,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ат” ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ЭНХЗАЯА