Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-ыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,  1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-ийн ***-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч *** овогт ***-гийн ***-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15,000 (арван таван мянга) нэгж буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан 15,000 (арван таван мянга) нэгж буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногийн хорих ялаар тооцож ял солих болохыг шүүгдэгч ***-д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ***-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1337 дугаартай “*** ***-ийн ***-ын *** дугаартай данс, ***-ын ***-ийн /РД:***/ *** дугаартай данс, ***-ын ***-ийн *** дугаартай данс”,

Мөн өдрйн 1338 дугаартай “*** банк дахь ***-ийн ***-ын /РД: ***/ ***дугаартай данс, ***-ын ***-ийн /РД: ***/ *** дугаартай данс, “***” /РД:***/-ийн эзэмшлийн хадгаламжийн, харилцах, эксроу, валютын  дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол,

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1514 дугаартай “Улсын бүртгэлийн *** дугаартай ***-ийн *** дүүргийн *** хороо *** тоот орон сууц,

-Улсын бүртгэлийн *** дугаартай *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоот авто зогсоол,

Улсын бүртгэлийн *** дугаартай *** дүүргийн *** хороо, *** байр *** тоот орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож, Төрийн сангийн барьцаа хохирлын *** тоот дансанд байршуулсан 19,640,000 төгрөг, долларын *** тоот дансанд байршуулсан 50,500 ам доллар, еврогийн *** тоот дансанд байршуулсан 5,000 еврог тус тус шүүгдэгч ***-д буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан ***-гийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үнэмлэхийг устгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 9 ширхэг CD, *** 2016-2020 гэх гарчигтай, үзмэн ягаан өнгийн хавтастай, 64 нүүр бүхий дугаарлагдсан сэтгүүл, *** аймгийн Хөгжлийн форум 2017, онцлох ажил 2017-2019 *** аймгийн Засаг даргын тамгын газар гэх гарчигтай ягаан өнгийн хавтастай, 74 нүүр бүхий сэтгүүлийг тус тус хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *** нь 141 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримтыг ирээгүй, шүүгдэгч *** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОДБАЯР