Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0332

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

нарийн бичгийн дарга: И.Буманбаяр

улсын яллагч: Х.Ням-Эрдэнэ

шүүгдэгчийн   өмгөөлөгч: С.Батдэлгэр

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014485 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

            ******* нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн жолооч цагдаа цагдаагийн ахлагч *******ааг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас *******ын духанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай гэрийн доор дүү ирээд машинаа угаагаад бид хоёр нэг шил архи хуваа уусан.Би гэртээ орж ирээд хувцасаа угаачихаад орондоо ороод хэвтэж байсан.Эхнэр хэрүүл өдөөд хүүхдээ аваад явлаа гэхээр нь явуулахгүй гээд байсан чинь эхнэр цүнхээ аваад явсан. Би хүүхэдтэйгээ зүүрмэглээд унтаж байтал нэг хүн хөнжил татаад бос гэхээр нь цочоод цохичихсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шимйдвэрлэж өгнө үү гэв.

   Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр би машинаа янзалж байгаад архи уусан. Тэгээд гэртээ ороод эхнэр маргааш нь эмнэлэгт хэвтэх байсан тул хувцасыг нь угаагаад унтах гэхэд эхнэр хэрүүл гуйгаад унтахгүй явлаа гэхээр нь би  явуулахгүй гээд цүнхийг нь аваад үлдсэн чинь манай эхнэр ******* гараад явсан. Би хүүхдээ тэврээд унтсан. Унтаж байтал гэнэт хүн хөнжил татаад намайг сэрээж цохиж авсан би юу болов гэхэд цагдаа ирсэн намайг бос хувцасаа өмс гэх зэргээр зандрангуй хэлэхээр нь би агсам согтуу тавиагүй учир яаж байнаа гэхэд бос гэхээр нь би яагаад байгаан гээд босож ирээд нөгөө цагдаагийн дух хэсэгт нь гараараа нэг удаа цохисон чинь бөгж таараад хөмсөгний нь дээр язласан. Цагдаагийн духнаас цус гарсан. Гэтэл цаанаас нь дахиад нэг цагдаа гарч ирээд намайг дараад газар унагаагаад миний гарыг ар талд хүлээд цагдаагийн хэсэг рүү эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Намайг унтаж байхад хөнжил татаад цохиод байхаар нь би уур хүрээд цохисон. Эхлээд цагдаа гэдгийг мэдээгүй. Учруулсан хохирлоо барагдуулсан гэжээ. /хх-ийн 65/

   Хохирогч *******аа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 8-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн Г-115 дуудлагатай авто эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 9-ний шөнийн 02.37 цагт жижүүрийн туслах ахлагч ******* иргэн ******* биеэр ирж дуудлага өглөө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат өргөө хотхоны ******* тоотод нөхөр агсам тавиад байна гэх дуудлага мэдээллийн дагуу уг тоот хаяганд очиж шалгахад нөхөр нь унтлагын өрөөндөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүүхдээ тэврээд унтаж байсан. Дуудлага мэдээлэл өгөгч ******* нь нөхөртэйгээ хэрүүл маргаан хийгээд би чамаас сална гээд хүүхдээ аваад хувцасласан. Тэгээд нөхөртэйгээ хэрүүл маргаан хийгээд байхаар нь манай машинт эргүүлийн офицер а/д ******* нь эхнэр *******г дагуулан гал тогооны өрөөнд орсон, би уг гэх хүнд та босоод хувцасаа өмсчих гэж хэлэхэд өөдөөс та нар муу пизда нар айлын гэрт дураараа орж ирчихээд орондоо хэвтэж байгаа хүнийг авч явдаг хэн юм бэ хуулиа мэдэх үү пизда минь гэж хэлээд орноосоо босч ирээд баруун гараараа миний зүүн хөмсөгний орчим нэг удаа цохисон миний энгэрт зүүлттэй байсан гар станцыг булааж авч шидсэн тэгтэл цаад гал тогооны өрөөнөөс манай офицер а/д ******* ирж уг этгээдийг болиулсан. Миний хөмсөг орчмоос нэлээн их цус гарсан. Бид 2 уг хүнийг авч цагдаагийн хэлтэс дээр очих гэхэд өөдөөс эсэргүүцээд хүчрэгдэхгүй цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцээд байсан тул Гачуурт-10-т мэдэгдэж Гачуурт-113 дугаартай чиглэлийн цагдаа нарыг дуудаж уг хүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд хүлээлгэн өгсөн. миний зүүн хөмсөгний дээд талд бөгжтэй гараараа цохиж гэмтэл учруулсан. Мөн миний албаны тусгай хэрэгсэл болох Кенвүүд маркийн гар станцыг шидэж эвдэлсэн гэжээ.  /хх-н 11-14/

   *******,*******аа нараас асууж авсан тайлбар/ хх-н 4-7/

    Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /хх-н 16-19/

Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 11610 тоот дүгнэлт:

1.2.*******аагийн биед духанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 20/

Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 11609 тоот дүгнэлт:

1.2.*******ын биед баруун бугалга, тохой, зүүн шуу, хэвлий, баруун дал, зүүн далны доод хэсэгт зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  /хх-н 21/

Шинжээчийн дүгнэлт байцаалтыг танилцуулсан тухай тэмдэглэл/хх-н 22-23/

*******ыг  , нарын баилан даалтад өгөх таслан сэригйилэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 24-27/

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 8-наас 2016 оны 12 дугаар сарын 9-ний шөнө Гачуурт-115 чиглэлд үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 02.00 цагийн орчим ******* гэх эмэгтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат Өргөө 402-59 тоотод нөхөр агсам тавиад зодоод хүүхэд гаргаж өгөхгүй байна гэсэн мэдээллийн дагуу д/а Тулгаагийн хамт очиж шалгахад гэгч орондоо хүүхэдтэйгээ хамт унтаж байсан. Мөн бас нэг залуу байсан.  очиж цагдаагийн албан хаагчийн шаардлага биелүүлээд хувцасаа өмсчих цагдаагийн хэлтэс дээр очно гэж хэлчихээд гал тогооны өрөөнд эхнэр *******г дагуулан орж биеийн байцаалт тэмдэглэж байх хугацаанд манай цагдаа орилоод тус тас гэсэн чимээ гараад явчихаар нь очтол манай цагдаа Тулгаагийн гар станцыг шидэж байсан. Тулгааг харахад хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Нөгөө гэгчийн үйлдлийг таслан зогсоож тусгай мэх хэрэглэхэд эхнэр ******* дүү гэх залуу 2 нь зууралдаж саад учруулсан тул станцаар нэмэлт хүч дуудсан. Гачуурт -113 чиглэлийн а/х Сүхбаатар, а/а Авиа нар хүрч ирэн гэгчийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Тулгаа тухайн өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан юм гэжээ. /хх-н 55-56/

   Гэрч Г.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 12 дугаар сарын 10-ний өдөр эмнэлэгт хэвтэх ёстой байсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр миний хувцасыг угаагаад гэрт байж байгаад гарч яваад архи уучихсан орж ирсэн. Би уурлаад хүүхдээ аваад явлаа гэсэн чинь явуулахгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад хүүхдээ аваад гэрлүүгээ явчихья гэж бодоод цагдаагийн хэлтэс дээр очоод цагдаа дуудаад 2 цагдаатай  хамт гэртээ ирсэн. Манай нөхөр хүүхэдтэйгээ хамт жижиг өрөөнд унтаж байсан ба цагдаа манай нөхрийг бос хамт явна гээд хөнжлийг нь хуу татсан чинь үгүй би гэртээ амарч байна  гэсэн. Нөгөө цагдаа угз татаад босгосон чинь хүүхэд уйлаад ааваасаа зуурсан. хүүхэд айлгачихлаа гээд гавлуулахгүй гэж  эсэргүүцсэн. тухайн өдөр архи уусан байсан гэхдээ нэг их согтоогүй байсан.   Цагдааг нэг их зодож цохиогүй. Би ай 2011 онд танилцаж байсан 2012 онд хүүхэдтэй болсон. 2015 онд гэр бүлээ батлуулсан. зан байдлын хувьд  тайван уур уцааргүй хүн байгаа юм гэжээ.  /хх-н 57-58/

    Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 9-ний орой 21.00 цагийн орчим байх ажлаа тараад ах ын гэр болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат өргөө хотхоны ******* тоотод очсон. Тэгээд жижиг өрөөнд ороод унтсан. Намайг ороход ах байгаагүй нойрон дунд хүн юм угаагаад байсан. Эхнэр *******тайгаа юм яриад байсан. Би ахыг ирсэн байна гэж бодсон. Сүүл рүүгээ ******* эгч  ах 2 муудалцаад байсан. Би маргаанд нь оролцоогүй орондоо хэвтэж байсан. Тэгтэл ******* эгч гараад явах шиг болсон. Удалгүй цагдаа орж ирээд бөөн шуугиан болж цагдааг зодчихлоо гээд байсан би босолгүй тэр чигтээ унтаад өгсөн. нь миний төрсөн эцэг Шагжтивын төрсөн дүү нь байгаа юм. Би ахын гэрт амьдарч байгаа. Зан байдлын хувьд бол манай ах тогтвортой олон янзын зангүй тайван хүн байгаа юм гэжээ. /хх-н 59-60/

   Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр гэртээ байж байхад манай бэр эгч ******* 19.00 цагийн орчим гэртээ ирсэн. ах гэртээ байж байгаад граш дээр машин янзалж байгаад ирэхдээ архи үнэртүүлсэн ирсэн. 20.00 цагийн орчим орж ирсэн ба гэртээ орж ирээд ах хувцасаа угаагаад байж байсан. Ахаас сүүлд сонсоход архи нэг их уугаагүй байсан гэж байсан. Би 23.00 цагийн орчимд гарч хүнтэй уулзчихаад эргээд ороод ирэхэд ах эгч 2 маргалдаж байсан. Би орондоо хэвтэж байсан. ******* эгч  хаалгаа саваад гарч байгаа чимээ гарч байсан. Удалгүй хаалга нүдэхээр нь онгойлготол цагдаа нар байсан. Цагдаа нар ах чинь хаана байна гэхээр нь би зааж өгөөд ахын унтаж байсан өрөөнд оруулсан. Тэгж байтал хүүхэд нь уйлхаар нь өрөөнд нь ортол цагдаа ахын гарыг мушгаад барьчихсан байсан. Би хүүхдийг нь аваад гартал цагдааг цохичихлоо гээд нөгөө цагдаагийн хөмсөгнөөс цус гарч байсан гэжээ.  /хх-н 61-62/

*******ыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н  28-32//, сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-н 63-65/

*******рын иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н33 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 34/ зэрэг болно.

******* нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн жолооч цагдаа цагдаагийн ахлагч *******ааг нөхөр агсам тавиад зодоод хүүхэд гаргаж өгөхгүй байна гэсэн дуудлагын дагуу очиж *******ыг орондоо хэвтэж байхад нь та босоод хувцасаа өмсчих гэж хэлэхэд нь өөдөөс нь та нар муу пизда нар айлын гэрт дураараа орж ирчихээд орондоо хэвтэж байгаа хүнийг авч явдаг хэн юм бэ хуулиа мэдэх үү пизда минь гэж хэлээд орноосоо босч ирээд Тулгаагийн гараараа  зүүн хөмсөгний орчим нэг удаа цохиж   энгэрт нь зүүлттэй байсан гар станцыг булааж авч шидэж хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас *******ын духанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд: *******аагийн биед духанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсанг тогтооосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт /хх-н 23/

   Хохирогч *******аагийн мөрдөн байцаалтад  өгсөн … иргэн ******* биеэр ирж дуудлага өглөө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат өргөө хотхоны ******* тоотод нөхөр агсам тавиад байна гэх дуудлага мэдээллийн дагуу уг тоот хаяганд очиж шалгахад нөхөр нь унтлагын өрөөндөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүүхдээ тэврээд унтаж байсан. …би уг гэх хүнд та босоод хувцасаа өмсчих гэж хэлэхэд өөдөөс та нар муу пизда нар айлын гэрт дураараа орж ирчихээд орондоо хэвтэж байгаа хүнийг авч явдаг хэн юм бэ хуулиа мэдэх үү пизда минь гэж хэлээд орноосоо босч ирээд баруун гараараа миний зүүн хөмсөгний орчим нэг удаа цохисон миний энгэрт зүүлттэй байсан гар станцыг булааж авч шидсэн гэсэн мэдүүлэг /хх-н 11-14/

    Гэрч *******ийн  мөрдөн байцаалтад өгсөн … ******* гэх эмэгтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат Өргөө 402-59 тоотод нөхөр агсам тавиад зодоод хүүхэд гаргаж өгөхгүй байна гэсэн мэдээллийн дагуу д/а Тулгаагийн хамт очиж шалгахад гэгч орондоо хүүхэдтэйгээ хамт унтаж байсан. Мөн бас нэг залуу байсан.  очиж цагдаагийн албан хаагчийн шаардлага биелүүлээд хувцасаа өмсчих цагдаагийн хэлтэс дээр очно гэж хэлчихээд гал тогооны өрөөнд эхнэр *******г дагуулан орж биеийн байцаалт тэмдэглэж байх хугацаанд манай цагдаа орилоод тус тас гэсэн чимээ гараад явчихаар нь очтол манай цагдаа Тулгаагийн гар станцыг шидэж байсан. Тулгааг харахад хөмсөгнөөс нь цус гарсан байсан гэсэн мэдүүлэг х-н 55-56/

   Гэрч Г.*******гийн  мөрдөн байцаалтад  өгсөн … миний хувцасыг угаагаад гэрт байж байгаад гарч яваад архи уучихсан орж ирсэн. Би уурлаад хүүхдээ аваад явлаа гэсэн чинь явуулахгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад хүүхдээ аваад гэрлүүгээ явчихья гэж бодоод цагдаагийн хэлтэс дээр очоод цагдаа дуудаад 2 цагдаатай  хамт гэртээ ирсэн. Манай нөхөр хүүхэдтэйгээ хамт жижиг өрөөнд унтаж байсан ба цагдаа манай нөхрийг бос хамт явна гээд хөнжлийг нь хуу татсан чинь үгүй би гэртээ амарч байна  гэсэн. Нөгөө цагдаа угз татаад босгосон чинь хүүхэд уйлаад ааваасаа зуурсан. хүүхэд айлгачихлаа гээд гавлуулахгүй гэж  эсэргүүцсэн гэсэн мэдүүлэг   /хх-н 57-58/

   *******ын мөрдөн байцаалтад өгсөн  эхнэр маргааш нь эмнэлэгт хэвтэх байсан тул хувцасыг нь угаагаад унтах гэхэд эхнэр хэрүүл гуйгаад унтахгүй явлаа гэхээр нь би  явуулахгүй гээд цүнхийг нь аваад үлдсэн чинь манай эхнэр ******* гараад явсан. Би хүүхдээ тэврээд унтсан. Унтаж байтал гэнэт хүн хөнжил татаад намайг сэрээж цохиж авсан би юу болов гэхэд цагдаа ирсэн намайг бос хувцасаа өмс гэх зэргээр зандрангуй хэлэхээр нь би агсам согтуу тавиагүй учир яаж байнаа гэхэд бос гэхээр нь би яагаад байгаан гээд босож ирээд нөгөө цагдаагийн дух хэсэгт нь гараараа нэг удаа цохисон чинь бөгж таараад хөмсөгний нь дээр язласан. Цагдаагийн духнаас цус гарсан. Гэтэл цаанаас нь дахиад нэг цагдаа гарч ирээд намайг дараад газар унагаагаад миний гарыг ар талд хүлээд цагдаагийн хэсэг рүү эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Намайг унтаж байхад хөнжил татаад цохиод байхаар нь би уур хүрээд цохисон. Эхлээд цагдаа гэдгийг мэдээгүй. Учруулсан хохирлоо барагдуулсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг  төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад эсэргүүцсэний улмаас хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч  хохирогчид 500.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдалын улмаас  хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.******* овогт ******* ыг  төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад эсэргүүцсэний улмаас хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар *******ыг 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар *******ыг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтаны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног бөривчлах ялаах тооцож солихыг  анхааруулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН