Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0782

 

 

 

 

 

     2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0172

 

           Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, П.М**********ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч П.М********** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.М********** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

““...Уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа. Миний бие Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 14 дүгээр байрны мансардын 200 м.кв талбайг Д.Ч**********ээс 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр худалдан авч гэрээ байгуулсан.

Тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг би учрыг нь ололгүй гаргасан байгаагаас шалтгаалж би одоо өөрөө өөрийнхөө эсрэг маргалдах болчхоод байгаа тул энэ нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч, хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

З.Энхжаргал, П.М**********, Ч.Ж*****, Ж.М******, М******** ХХК нар нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 хороо, Олимпийн гудамж, 14 дүгээр байрны мансардын давхарт 158.6 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203033264 дугаар улсын бүртгэлтэй гэрчилгээг эзэмших эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч П.М********** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч П.М********** болон түүний өмгөөлөгч Э.М******** нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

              Иймд нэхэмжлэгч П.М********** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан П.М**********ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Сүхбаатар дүүргийн 1 хороо, Олимпийн гудамж, 14 дүгээр байрны мансардын давхарт 158.6 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203033264 дугаар улсын бүртгэлтэй гэрчилгээг эзэмших эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ П.М********** бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч П.М********** нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                        Б.АДЪЯАСҮРЭН