| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0056/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/70 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/70
2025 03 19 2025/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********д холбогдох 2526000000030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............ оны ........ дугаар сарын ........-ний өдөр Өвөрхангай аймгийн ............... суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сан техникч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ээж, аав дүү нарын хамт Өвөрхангай аймгийн .................. сумын 3-р баг Мөнхбулаг гэх газар оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, .............................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 06 дугаар баг 29-09 тоот иргэн *********** гэрт очиж хонох үедээ түүний нөхөр *********** эзэмшлийн тархи манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 30000000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны шилжих шөнө манай бурханы шургуулган доор байсан хөөрөг алга болсон байсан, тэгээд цагдаагийн байгуулагад хандсан. Тухайн үед манайд хүн байгаагүй би 2 хүүхэдтэйгээ байсан, нөхөр ажил дээрээ гараатай байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг 50 минут орчимд манай нөхрийн хамаатан болох *********** гэх залуу ирж хоносон, гаднаас гэвэл тэр хүүхэд л байсан өөр хүн байгаагүй. Тархи манан хөөрөг байгаа шаргал өнгөтэй мөнгөн нуухтай толгой нь улаан өнгөтэй яг ямар чулуугаар толгойг нь хийсэн гэдгийг мэдэхгүй байна. Хуучин цагийн хөөрөг байгаа юм. Манай ах манай нөхөрт өгч байсан худалдаж авч байгаагүй юм. Манайд ирж хоносон залуу л байх манайд өөр гаднаас хүн байгаагүй. Тэр *********** гэх залуу л авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
2. Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*********** нь манай хүүхэд байгаа юм. Надад янз бүрийн юм яриагүй, тэгсэн манай хамаатны *********** гэх хүн нь танай хүүхэд миний хөөргийг авчиж гэсэн тэгхээр нь би сандраад хүүгээсээ асуухад манай хүүхэд Өвөрхангай аймгийн зах дотор байрлах “Болор” худалдааны төвд байх ломбарданд шаргал өнгийн хөөргийг 100000 төгрөгөөг тавьсан байсан, тэгэхээр нь би 2024 оны 12 дугаар сарын 25-ны орой ломбарданд 103,000 төгрөгийг нь төлж аваад ***********д өгсөн. Тэгээд манай хүүг цагдаагаас дуудаад аваад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин *********** 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №:12/44 дугаартай “...Алдагдсан эд зүйлийг 3000000 төгрөгөөр үнэлсэн тайлан...” /хх-ийн 31-33 хуудас/,
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ***********ээс эд зүйл хураан авсан талаарх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 хуудас/,
2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч *********** эд зүйлд таниж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *********** эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 хуудас/,
Шүүгдэгч ***********ий хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 46-51/ хуудас зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *********** нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 06 дугаар баг 29-09 тоот иргэн *********** гэрт очиж хонох үедээ түүний нөхөр Наваантуяагийн эзэмшлийн тархи манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Түүний гэмт хэрэг үйлдсэн байдал нь хавтас хэрэгт цугларсан хохирогч *********** мэдүүлэг, гэрч *********** мэдүүлэг, шинжээч *********** хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч ***********ээс эд зүйл хураан авсан талаарх тэмдэглэл, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ***********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *********** нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 06 дугаар баг 29-09 тоот иргэн *********** гэрт очиж хонох үедээ түүний нөхөр *********** эзэмшлийн тархи манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3000000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзэхэд шүүгдэгч ***********ий дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч *********** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
1. Хохирогч *********** “... 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны шилжих шөнө манай бурханы шургуулган доор байсан хөөрөг алга болсон байсан, тэгээд цагдаагийн байгуулагад хандсан. Тухайн үед манайд хүн байгаагүй би 2 хүүхэдтэйгээ байсан, нөхөр ажил дээрээ гараатай байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг 50 минут орчимд манай нөхрийн хамаатан болох *********** гэх залуу ирж хоносон, гаднаас гэвэл тэр хүүхэд л байсан өөр хүн байгаагүй. Тархи манан хөөрөг байгаа шаргал өнгөтэй мөнгөн нуухтай толгой нь улаан өнгөтэй яг ямар чулуугаар толгойг нь хийсэн гэдгийг мэдэхгүй байна. Хуучин цагийн хөөрөг байгаа юм. Манай ах манай нөхөрт өгч байсан худалдаж авч байгаагүй юм. Манайд ирж хоносон залуу л байх манайд өөр гаднаас хүн байгаагүй. Тэр *********** гэх залуу л авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
2. Гэрч *********** “...*********** нь манай хүүхэд байгаа юм. Надад янз бүрийн юм яриагүй, тэгсэн манай хамаатны *********** гэх хүн нь танай хүүхэд миний хөөргийг авчиж гэсэн тэгхээр нь би сандраад хүүгээсээ асуухад манай хүүхэд Өвөрхангай аймгийн зах дотор байрлах “Болор” худалдааны төвд байх ломбарданд шаргал өнгийн хөөргийг 100000 төгрөгөөг тавьсан байсан, тэгэхээр нь би 2024 оны 12 дугаар сарын 25-ны орой ломбарданд 103,000 төгрөгийг нь төлж аваад ***********д өгсөн. Тэгээд манай хүүг цагдаагаас дуудаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин *********** 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №:12/44 дугаартай “...Алдагдсан эд зүйлийг 3,000,000 төгрөгөөр үнэлсэн тайлан...” /хх-ийн 31-33 хуудас/,
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ***********ээс эд зүйл хураан авсан талаарх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 хуудас/,
2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч *********** эд зүйлд таниж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *********** эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2526000000030 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тухай прокурорын тогтоол /хх-ийн 39-40 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч, үнэлгээчинд тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч *********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч ***********ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч ***********д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *********** нь хохирогч *********** алдагдсан гэх хөөргийг буцаан өгсөн болох нь хохирогч *********** мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *********** нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар баг Мөнхбулаг гэх газарт амьдардаг болох нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн Засаг даргын 11 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар заасан.
Шүүхээс шүүгдэгч ***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон дээрх хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ял болох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** алдагдсан хөөргийг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***********ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч ***********д мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх зааснаар шүүгдэгч зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** алдагдсан хөөргийг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА