| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
2025 03 20 2025/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жамбиймолом,
Улсын яллагч Ц.****************,
Шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************д холбогдох 2526000130041 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......... оны ... дугаар сарын ........-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ...... дугаар ангид танкны механик жолооч, ам бүл 4: эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ........ дүгээр баг ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ************** /ЙЮ04251015/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************** нь 2024 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Ялалт” заалны баруун талд ************** тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж цохих, өшиглөж хохирогч **************ы эрүүл мэндэд нь “баруун 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн шинэ хугарал, тархи доргилт, 11 дүгээр шүдний сулрал, зүүн даланд шарх, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд сорви” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч **************ы дахин өгсөн “...Тэр бөгж надад жоохон сул том байдаг байсан. Хүн авсан эсхүл хаясан уу гэдгээ мэдэхгүй байна. Би бараг өөрөө хаясан ч байж магадгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10 хуудас/
Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчимд Арвайхээр захын зүүн талд өгөөмөрийн хажууд байх буудалд хүргүүлээд буусан. Тэгээд 12 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн орчимд нэг хүн эгчээ ахаа хаалга гэхээр би гарсан чинь хүн байхгүй болохоор нь хашаанаасаа гараад доошоо уруудаад явж байхад манай хүү болох ************** ялалт заалны хажууд байрлах МТ шатахуун түгээх станцын эсрэг талд орилоод байсан. Би Батсайхан чи хаана байна гээд орилоход ээж ээ би гээд гүйгээд ирсэн. Араас нь нэг хар куртиктэй залуу ирээд газар унагаагаад дээрээс нь өшиглөөд, гараараа зодоод босгож ирээд дахиад зодоод байхаар би хүүе болиоч хүүхэд аллаа гэхэд дахиад өшиглөж зодоод МТ шатахуун түгээх станцын хажуу талд нэг машин ирэхэд тэр өндөр залуу машин руу очиход манай хүүхэд араас нь очихоор нь би хамт очиход жолооны ард хар масктай залуу бас нэг өөр залуу машин түшээд зогсож байсан. Тэгээд би тухайн автомашины улсын дугаарыг би утас дээрээ 36-04 ӨВ гэж тэмдэглээд авч байхад нэг залуу манай хүүг цохиод авсан тэгээд би хүүхдээ аваад буцаад айл руугаа явж байхад нөгөө өндөр залуу араас дагаад өнгөрөөд явган яваад өгсөн. Өглөө нь 10 цагийн орчимд манай хүүхэд надад таны Хаан банкны виза карт болон миний монетон бөгж байхгүй болсон гэж хэлсэн. Тухайн үед 3 залуу байсан. Жолооч, өндөр залуу, машины гадаа байсан залуу...” гэсэн мэдүүлэг, хх-ийн 12-р хуудас/,
Гэрч ************** дахин өгсөн “...Тухайн өдөр надаас салаад явахад виза карт болон гарт нь бөгж нь байсан. ************** гэрт орж ирэхэд байхгүй байсан. Манай хүү Батсайхан зодуулж байхдаа виза картаа хаясан байхаа, бөгж нь гартаа сул талдаа байсан болохоор үсрээд унасан байж магадгүй гэж байсан. Батсайхан согтууруулах ундааны зүйл нэлээд хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагаас 01 цагийн хооронд би талбайн зүүн талын таксины зогсоолд Тоёота приус-30 маркийн 01-08 ӨВХ улсын дугаартай автомашинтай зогсож байхад ажпын хувцастай махлаг бор эрэгтэй нилээн согтуу ногоон экс гэх нэртэй 0,5 литртэй архи барьчихсан таксинд явъя гээд суусан. Тэгээд Альфа болон Мүүн гэх нэртэй баар луу явсан. Тэгээд тэр хүн намайг буугаад хүн хэр байна буугаад хараад өгөөч гэхээр нь би буугаад харж өгөөд хүн бага байна гэж хэлэхэд Өлзийт буудалд өрөө авсан манай нэг найз байгаа тийшээ явъя гээд очсон. Өлзийт буудал дээр очоод над руу дансаар мөнгө хийх гээд 4-5 минут орчим болж байхад Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн баруун талаас 2 залуу явж байхад миний машинд сууж байсан ах тэр хоёр хүнийг дуудаад саяны орсон караокед хэр их хүн байна гэж асуухад нөгөө хоёр эрэгтэй хүн байна гэж хэлэхэд миний машинд сууж байсан ах наашаа машинд суучих хамт Жаргалант караоке явъя гээд хамт машинд суугаад дөрвүүлээ явсан. Тэгээд хамгийн түрүүнд такси барьсан ах нөгөө 2 залууг буугаад Жаргалант ороод хүүхэн шуухан байвал хөөгөөд гаргаад ирээ гэхэд нөгөө залуу буугаад 30 минут орчим болсон. Тэгсэн чинь нөгөө ах чи ороод нөгөө 2 залуу байна уу үгүй юу хараатах гэхээр нь би ороод харахад нөгөө 2 залуу байхгүй байсан. Тэгээд шонхор Тауны ар талаар 1 цаг орчим тэрүүгээр явсан. Тэгээд шонхор тауны арын арын гудмаар ороод гэрээ олсон гээд тэр ах манай гэр мөн байна ах нь энд буугаад үлдье гээд үлдсэн. Би 4 дүгээр хороонд таксинд явъя гээд хүн залгахаар нь явж байхад тэр ах ялалт заалны баруун талд засмал зам дээр явж байсан тэрнээс хойш хараагүй. Тэр хүнд ил харагдах ямар нэгэн гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимд манай найз **************** намайг Ялалт заалны хойно байрлах МТ шатахуун түгээх станц дээр хүрээд ир гэхээр би найз **************** хамт Lexus hs-250 маркийн 36-04 ӨВР улсын дугаартай автомашиныг жолоодоод **************** дээр очиход нэг эрэгтэй 40 гаран насны ахын хамарнаас нь цус гоожсон хүнтэй маргаад тэр хүний ээж гээд нэг эмэгтэй хүн хамт зогсож байсан. Тэгээд би ****************ыг аваад **************** хамт машин суулгаад би машин руугаа суух гээд байтал нөгөө ах араас ирээд тэвэрч аваад явуулахгүй байж бай та нар би цагдаа дуудна миний iphone 14 рrо max хаана байна гэж орилоод байсан. Тэгээд би нөгөө ахыг авч машинаасаа холдуулаад манай найз ************** машин унаж түр холдоод би нөгөө ахаас тойрч зугтаад машин дээрээ очоод машинаа бариад **************** гэр лүү явсан. Тэгээд ****************ыг гэрт нь оруулж унтуулчихаад гэр рүүгээ явсан. Тухайн үед намайг очиход тэр ах газар хэвтсэн дээшээ хараад цагдаа дууд гээд орилоод, ээж нь миний хүү босооч ээ гэр лүүгээ явъя гээд манай найз **************** хажууд нь зогсож байсан. Мөн **************** хувцас энгэр дээрээ урагдсан байсан. **************** болон 40 гаран насны эрэгтэй 2 уулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Маргааш нь би ****************тай ажил дээр таараад тэнэг юм шиг гудамжаар явж байгаа хүн амьтантай зодоон хийгээд өвчтэй юм уу хаашаа юм гэж хэлэхэд **************** дуугүй бай дуугүй бай гэсэн, би тэр хүн чинь машины дугаар дарж аваад байна лээ шүү иймээ тиймээ юм болвол хариуцлагаа өөрөө хүлээгээрэй гэж хэлсэн. **************** санаа зовсон байдалтай байхаар нь би за за гайгүй байлгүй дээ гээд явсан. Миний жолоодож явсан машин манай аав Д.Батмөнхийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн...” гэсэн мэдүүлэг, /хх- ийн 17 хуудас/,
Гэрч Б.**************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ****************ын хамт гэрт нь унтах гээд байж байхад **************** **************** руу утсаар залгаад юу хийж байна намайг гэрт хүргээд өгөөч гэсэн, тэгсэн удалгүй **************** цаанаа нэг хүнтэй маргалдаад хэрэлдээд байсан. Тэгэхээр юу болсон андаа гэхэд хариу хэлээгүй. Тэгээд бид хоёр 3604 улсын дугаартай саарал өнгийн машинтайгаа очиход **************** болон нэг ах, эгч хоёр байсан. Тухайн үед би машинаас буугаагүй **************** буугаад ****************ыг машинд суулгахад **************** баруун хацар дээр урчихсан цус гоожсон, мөн хоёр гар нь шалбараад цус гарчихсан байсан. Тэгээд ****************ыг хүргэж өгөх гээд явж байхад **************** саяны ах надад агсам тавиад байхаар нь би зодолдчихлоо гэж хэлсэн. Тэгээд **************** бид 2 гэрт нь оруулж унтуулсан. Намайг очиход **************** тэнд нэг ахтай зодолдсон дунд нь нэг эгч салгаад зогсож байсан. Би машинаас буугаагүй байсан болохоор сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч **************** №55 дугаартай “...************** биед баруун 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн шинэ хугарал, хамар ясны хуучин хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, 11 дүгээр шүдний сулрал, зүүн даланд шарх, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн шинэ хугарал, тархи доргилт, 11 дүгээр шүдний сулрал, зүүн даланд шарх, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд сорви гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй хуучин гэмтлүүд байна. Баруун 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн шинэ хугарал, тархи доргилт, 11 дүгээр шүдний сулрал, зүүн даланд шарх, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд сорви гэмтлүүд нь хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-27 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч **************** өгсөн “...************** нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 40000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 148,217 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд дээрх мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95 хуудас/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2526000130041 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 102-104 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч **************ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 234 дугаартай тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84-88 хуудас) зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.**************** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч **************д холбогдох шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн тухайд 2024 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хохирогч **************ы биед санаатай үйлдлээр халдаж улмаар түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө санаатай үйлдлээр бусдын биед халдсан байдаг. Ингэж халдахдаа бусдын биед хүндэвтэр хохирол учруулахыг шаарддаг. Тухайн цаг хугацаанд ************** биед халдсан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч ****************, Б.**************, ************** нарын мэдүүлгүүд мөн шинжээчийн 55 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан улмаар яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт авагдсан болон яллах дүгнэлтэд дурдсан мэдүүлэг буюу бичгийн нотлох баримтуудыг бүгдийг үнэлсэн. Үнэлэхдээ хохирогчийн мэдүүлэг, гэрч ****************, Б.**************, ************** нарын мэдүүлгүүдийг шууд нотлох баримтаар үнэлсэн. Яагаад гэвэл тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг маш тодорхой дурддаг. Дээрээс нь гэрч ************** мэдүүлэг байдаг. Гэрч ************** мэдүүлэгт хохирогч шүүгдэгчтэй уулзахаас өмнөх цаг хугацаанд түүний биеийн байдал нүдэнд ил харагдах шарх гэмтэл байсан уу үгүй гэдгийг тодорхой мэдүүлдэг. Ийм учраас тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл явдлын улмаас хохирогчид шинжээчийн 55 дугаартай дүгнэлтэд заасан хохирол гэмтэл учирсан. Энэ хохирол гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс болсон шалтгаант холбоотой байна гэж үзэж байгаа. Хэдийгээр шүүгдэгч хохирогчийн баруун шанаанд 2 удаа цохисон өөр бусад байдлаар биед нь халдаагүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ч мэдүүлдэг өнөөдөр шүүхийн шатанд ч мэдүүлж байна. Энэ нөхцөл байдал ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа вэ? гэхээр нэгдүгээрт тухайн цаг хугацаанд байсан хохирогчийн ээжийнх өгсөн мэдүүлэг байдаг. Тухайн цаг хугацаанд өгч байгаа хохирогчийн ээжийнх нь мэдүүлэгт шүүгдэгчийн үйлдэл, үйлдлийн үргэлжилж байгаа цаг хугацаа хохирогчид хандаж байгаа байдлыг маш тодорхой мэдүүлдэг. Дараагийн дугаарт шүүгдэгчийн найз буюу ирж авсан гэх Б.**************** мэдүүлэгт мөн адил тодорхой дурдагдаг. Өөрөөр хэлбэл сая надад агсан тавиад байхаар нь би зодчихлоо гэж хэлдэг. Ингэж зодохдоо зөвхөн нэг удаагийн үйлдлээр зодсон юм уу эсвэл маргаан үүсгэсэн юм уу гэдэг нөхцөл байдал нь шүүгдэгч болоод хохирогч нарын эрүүл мэндэд буюу гадна харагдах байдлаар хувцас нь урагдсан хоёр гар нь шалбараад цус гарчихсан байсан гэх мэдүүлэг зэрэг нь тухайн цаг хугацаанд маргаан үргэлжилж маргаан бүхий байдал зөвхөн нэг удаагийн үйлдэл биш эрүүл мэндэд нь хэд хэдэн удаагийн хохирол учирсан нөхцөл байдал хөтөлбөргүйгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Ийм учраас шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирогчоос хохирол төлбөргүй талаарх хүсэлтийг гаргасан. Мөн дээр нь сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй талаар хүсэлт гаргасан учраас хохирогчид төлөх хохирол төлбөргүй саналыг мөн гаргаж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар төрд учирсан хохирлыг буруутай этгээдээс нөхөн олгуулах заалтын дагуу иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч **************** мэдүүлэг түүнтэй холбогдуулж авагдсан нотлох баримтын дагуу хохирогчийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардал буюу 188733 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул дээрх дүнгээр шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч **************д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************** нь 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Ялалт” заалны баруун талд ************** тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж цохих, өшиглөж хохирогч **************ы эрүүл мэндэд нь “баруун 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн шинэ хугарал, тархи доргилт, 11 дүгээр шүдний сулрал, зүүн даланд шарх, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд сорви” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ************** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч **************ын “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч **************ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 00 цагийн орчимд Өлзийт баар ороод найз ************** бид хоёр тухайн үед 2 лаазтай пиво уучихаад манай найз унтаад өгсөн. Бид 2 өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор найз унтаад, би буудлын тооцоо хийчихээд найзыгаа битгий гаргаарай гээд буудлын хүнд хэлчхээд гарсан. Хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна гараад алхаж яваад талбайн баруун талын таксинуудаас нэг таксинд суусан санагдаж байна. Сайн санахгүй байна. Тухайн үед таксинд архи ууж байснаа бага зэрэг санаж байна. Тэгээд машинд явж байгаад тасраад гэнэт хүмүүс 3, 4 хүн зодоод би орилоод тэгээд нэг эмэгтэй орилоод ирэхэд ээж байсан. Тэгээд би ээж рүү алхсан, ээжийн байсан айлд очиж амарсан. Хаан банкны виза карт болон монетон бөгж алга болсон. Тухайн такси ямар өнгө, улсын дугаартай байсныг мэдэхгүй байна. Би бөгжөө 2019 онд Улаанбаатар хотоос 300000-400000 төгрөгийн хооронд авч байсан. Тухайн хэрэг болоход 3-4 хүн байсан. Тэр хүмүүсийг харсан ч танихгүй санахгүй байна. Би тархиндаа болон баруун талын хавирга гэмтсэн. Би тухайн үед тоогоогүй Уянга сум руу явсан бие өвдөөд байхаар нь аймагт ирж БОЭТ-д үзүүлэхэд намайг эрчимтэд хэвтүүлсэн. Тэгээд манай ээж дүү нар цагдаад хандсан. Нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,
Хохирогч **************ы дахин өгсөн “...Тэр бөгж надад жоохон сул том байдаг байсан. Хүн авсан эсхүл хаясан уу гэдгээ мэдэхгүй байна. Би бараг өөрөө хаясан ч байж магадгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10 хуудас/
Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчимд Арвайхээр захын зүүн талд өгөөмөрийн хажууд байх буудалд хүргүүлээд буусан. Тэгээд 12 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн орчимд нэг хүн эгчээ ахаа хаалга гэхээр би гарсан чинь хүн байхгүй болохоор нь хашаанаасаа гараад доошоо уруудаад явж байхад манай хүү болох ************** ялалт заалны хажууд байрлах МТ шатахуун түгээх станцын эсрэг талд орилоод байсан. Би Батсайхан чи хаана байна гээд орилоход ээж ээ би гээд гүйгээд ирсэн. Араас нь нэг хар куртиктэй залуу ирээд газар унагаагаад дээрээс нь өшиглөөд, гараараа зодоод босгож ирээд дахиад зодоод байхаар би хүүе болиоч хүүхэд аллаа гэхэд дахиад өшиглөж зодоод МТ шатахуун түгээх станцын хажуу талд нэг машин ирэхэд тэр өндөр залуу машин руу очиход манай хүүхэд араас нь очихоор нь би хамт очиход жолооны ард хар масктай залуу бас нэг өөр залуу машин түшээд зогсож байсан. Тэгээд би тухайн автомашины улсын дугаарыг би утас дээрээ 36-04 ӨВ гэж тэмдэглээд авч байхад нэг залуу манай хүүг цохиод авсан тэгээд би хүүхдээ аваад буцаад айл руугаа явж байхад нөгөө өндөр залуу араас дагаад өнгөрөөд явган яваад өгсөн. Өглөө нь 10 цагийн орчимд манай хүүхэд надад таны Хаан банкны виза карт болон миний монетон бөгж байхгүй болсон гэж хэлсэн. Тухайн үед 3 залуу байсан. Жолооч, өндөр залуу, машины гадаа байсан залуу...” гэсэн мэдүүлэг, хх-ийн 12-р хуудас/,
Гэрч ************** дахин өгсөн “...Тухайн өдөр надаас салаад явахад виза карт болон гарт нь бөгж нь байсан. ************** гэрт орж ирэхэд байхгүй байсан. Манай хүү Батсайхан зодуулж байхдаа виза картаа хаясан байхаа, бөгж нь гартаа сул талдаа байсан болохоор үсрээд унасан байж магадгүй гэж байсан. Батсайхан согтууруулах ундааны зүйл нэлээд хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагаас 01 цагийн хооронд би талбайн зүүн талын таксины зогсоолд Тоёота приус-30 маркийн 01-08 ӨВХ улсын дугаартай автомашинтай зогсож байхад ажпын хувцастай махлаг бор эрэгтэй нилээн согтуу ногоон экс гэх нэртэй 0,5 литртэй архи барьчихсан таксинд явъя гээд суусан. Тэгээд Альфа болон Мүүн гэх нэртэй баар луу явсан. Тэгээд тэр хүн намайг буугаад хүн хэр байна буугаад хараад өгөөч гэхээр нь би буугаад харж өгөөд хүн бага байна гэж хэлэхэд Өлзийт буудалд өрөө авсан манай нэг найз байгаа тийшээ явъя гээд очсон. Өлзийт буудал дээр очоод над руу дансаар мөнгө хийх гээд 4-5 минут орчим болж байхад Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн баруун талаас 2 залуу явж байхад миний машинд сууж байсан ах тэр хоёр хүнийг дуудаад саяны орсон караокед хэр их хүн байна гэж асуухад нөгөө хоёр эрэгтэй хүн байнаа гэж хэлэхэд миний машинд сууж байсан ах наашаа машинд суучих хамт Жаргалант караоке явъя гээд хамт машинд суугаад дөрвүүлээ явсан. Тэгээд хамгийн түрүүнд такси барьсан ах нөгөө 2 залууг буугаад Жаргалант ороод хүүхэн шуухан байвал хөөгөөд гаргаад ирээ гэхэд нөгөө залуу буугаад 30 минут орчим болсон. Тэгсэн чинь нөгөө ах чи ороод нөгөө 2 залуу байна уу үгүй юу хараатах гэхээр нь би ороод харахад нөгөө 2 залуу байхгүй байсан. Тэгээд шонхор Тауны ар талаар 1 цаг орчим тэрүүгээр явсан. Тэгээд шонхор тауны арын арын гудмаар ороод гэрээ олсон гээд тэр ах манай гэр мөн байна ах нь энд буугаад үлдье гээд үлдсэн. Би 4 дүгээр хороонд таксинд явъя гээд хүн залгахаар нь явж байхад тэр ах ялалт заалны баруун талд засмал зам дээр явж байсан тэрнээс хойш хараагүй. Тэр хүнд ил харагдах ямар нэгэн гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимд манай найз **************** намайг Ялалт заалны хойно байрлах МТ шатахуун түгээх станц дээр хүрээд ир гэхээр би найз **************** хамт Lexus hs-250 маркийн 36-04 ӨВР улсын дугаартай автомашиныг жолоодоод **************** дээр очиход нэг эрэгтэй 40 гаран насны ахын хамарнаас нь цус гоожсон хүнтэй маргаад тэр хүний ээж гээд нэг эмэгтэй хүн хамт зогсож байсан. Тэгээд би ****************ыг аваад **************** хамт машин суулгаад би машин руугаа суух гээд байтал нөгөө ах араас ирээд тэвэрч аваад явуулахгүй байж бай та нар би цагдаа дуудна миний iphone 14 рrо max хаана байна гэж орилоод байсан. Тэгээд би нөгөө ахыг авч машинаасаа холдуулаад манай найз ************** машин унаж түр холдоод би нөгөө ахаас тойрч зугтаад машин дээрээ очоод машинаа бариад **************** гэр лүү явсан. Тэгээд ****************ыг гэрт нь оруулж унтуулчхаад гэр рүүгээ явсан. Тухайн үед намайг очиход тэр ах газар хэвтсэн дээшээ хараад цагдаа дууд гээд орилоод, ээж нь миний хүү босооч ээ гэр лүүгээ явъя гээд манай найз **************** хажууд нь зогсож байсан. Мөн **************** хувцас энгэр дээрээ урагдсан байсан. **************** болон 40 гаран насны эрэгтэй 2 уулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Маргааш нь би ****************тай ажил дээр таараад тэнэг юм шиг гудамжаар явж байгаа хүн амьтантай зодоон хийгээд өвчтэй юм уу хаашаа юм гэж хэлэхэд **************** дуугүй бай дуугүй бай гэсэн, би тэр хүн чинь машины дугаар дарж аваад байна лээ шүү иймээ тиймээ юм болвол хариуцлагаа өөрөө хүлээгээрэй гэж хэлсэн. **************** санаа зовсон байдалтай байхаар нь би за за гайгүй байлгүй дээ гээд явсан. Миний жолоодож явсан машин манай аав Д.Батмөнхийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн...” гэсэн мэдүүлэг, /хх- ийн 17 хуудас/,
Гэрч Б.**************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө ****************ын хамт гэрт нь унтах гээд байж байхад **************** **************** руу утсаар залгаад юу хийж байна намайг гэрт хүргээд өгөөч гэсэн, тэгсэн удалгүй **************** цаанаа нэг хүнтэй маргалдаад хэрэлдээд байсан. Тэгэхээр юу болсон андаа гэхэд хариу хэлээгүй. Тэгээд бид хоёр 3604 улсын дугаартай саарал өнгийн машинтайгаа очиход **************** болон нэг ах, эгч хоёр байсан. Тухайн үед би машинаас буугаагүй **************** буугаад ****************ыг машинд суулгахад **************** баруун хацар дээр урчихсан цус гоожсон, мөн хоёр гар нь шалбараад цус гарчихсан байсан. Тэгээд ****************ыг хүргэж өгөх гээд явж байхад **************** саяны ах надад агсам тавиад байхаар нь би зодолдчихлоо гэж хэлсэн. Тэгээд **************** бид 2 гэрт нь оруулж унтуулсан. Намайг очиход **************** тэнд нэг ахтай зодолдсон дунд нь нэг эгч салгаад зогсож байсан. Би машинаас буугаагүй байсан болохоор сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч **************** №55 дугаартай “...************** биед баруун 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн шинэ хугарал, хамар ясны хуучин хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, 11 дүгээр шүдний сулрал, зүүн даланд шарх, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн шинэ хугарал, тархи доргилт, 11 дүгээр шүдний сулрал, зүүн даланд шарх, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд сорви гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй хуучин гэмтлүүд байна. Баруун 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн шинэ хугарал, тархи доргилт, 11 дүгээр шүдний сулрал, зүүн даланд шарх, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд сорви гэмтлүүд нь хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-27 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2526000130041 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 102-104 хуудас)
Иргэний нэхэмжпэгч **************** өгсөн “...************** нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 40000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 148217 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд дээрх мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч **************ын хохирогч **************ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч **************д холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч **************д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Хохирогч ************** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирогч **************д төлөх төлбөргүй байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...************** нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 40000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 148217 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд дээрх мөнгийг нэхэмжилж байна.” гэж мэдүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч **************ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ************** нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаториор үйлчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 188217 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч **************аас 188217 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.**************** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч **************д холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шинж нийгмийн хор аюулын шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх асуудал мөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тооцож, мөн эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчид 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хилийн хориг тавигдаагүй. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл битүүмжилсэн хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг мөн гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж өөрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хүүхдийнхээ цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Надад ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Би Улаанбаатар явж ажил хийдэг. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхийн тулд ажил хийх шаардлагатай.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч **************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************д нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч ************** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч **************аас 188217 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Шүүгдэгч ************** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА