Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01071

 

 

 

 

 

2022 05 10

181/ШШ2022/01071

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж ХХК  

Нэхэмжлэгч: У.Б  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  НШШГГ т холбогдох

У.Б ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, У.А ыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлийн өөрчлөлт хийлгэх, хилээр нэвтрэх эрхийг сэргээхийг тус тус даалгах, У.Б ын банкны дансыг хаасан шийдвэрийг цуцлах, тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А

Нэхэмжлэгч У.Б ын өмгөөлөгч Э.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

Ж ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч У.А нь тус компанийн гүйцэтгэх захирал У.Б /РД: ШЕ81030179/-ыг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №01/20 тоот шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлөн, компанийнхаа удирдлагыг өөрөө хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/34223 тоот, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2/8961 тоот, мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3/3056 тоот албан бичгээр үйлдэл хийх эрхийг хориглосон байсан.

Уг хоригтой холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх удирлагыг солих зөвшөөрөл хүсч холбогдох өөрчлөлтийг буюу Ж ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирлаар У.А миний бие бүртгүүлэх талаар хандсан боловч тус газраас 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4/889 тоот мэдэгдэх хуудсаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг манай компанийн өмгөөлөгчид 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр тэмдэглэл үйлдэн гардуулсан.

Энэхүү шийдвэрийг үл зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан гомдол гаргасан боловч гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж улмаар тус газраас 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр боломжгүй гэх хариуг дахин өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх бүхий л ажиллагаа хийж, холбогдох гомдлыг гаргасан боловч бидэнд өгч байгаа хариу нь хууль зүйн үндэслэлгүй, хувьцаа эзэмшигч болоод хувь иргэний эрхийг ноцтой зөрчөөд байгаа тул шүүхэд хандахаас өөр гарцгүй болоод шүүхэд хандсан.

У.А нь Ж ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэнийг чөлөөлсөн бөгөөд цаашид өөрийн биеэр гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээр болсон.

Гэтэл Улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг хийлгэх боломжгүй болсон нөхцөл байдал буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тавьсан хоригуудаас шалтгаалан үйл ажиллагаа зогсонги байдалд орж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох, төлбөр авагч нартай харилцан тохиролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн томилох боломжгүй болох зэргээр хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсээд байна.

Нөгөө талаар Ж ХХК-ийг хувьцааг огт эзэмшдэггүй, гүйцэтгэх захирлын ажлыг хувьцаа эзэмшигчтэй харилцан тохиролцож түүний шийдвэрийн үндсэн дээр хэрэгжүүлж байсан У.Б нь хуулиар Ж ХХК-ийн өмнөөс ямар нэгэн хариуцлага хүлээх, үүрэг хүлээх үндэслэлгүй байсаар байтал түүнийг чөлөөлөх талаар холбогдох шийдвэрийг бүртгүүлэхгүй гэж байгаа шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн мэдэгдэл нь ямар учир шалтгааны улмаас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа талаар хууль зүйн үндэслэлийг огт дурьдаагүй, нөгөө талаар компанийн тухай хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрийг хэрхэн дүгнэж байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болоод байна.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа ажиллагааны хүрээнд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан У.Б ын арилжааны банкинд байрлах данснууд болоод хилээр орж гарах эрхийг хязгаарласан шийдвэрийг гаргасан.

У.Б ын хувьд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хувь иргэнийхээ хувьд ямар нэгэн ажиллагаанд төлбөр төлөгчөөр огт оролцоогүй. Компанийн тухай хуулиар компанийн хариуцлагыг хувьцаа эзэмшигч нь хариуцахаар зохицуулсан байтал У.Б ын хувийн данс, зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь хууль зөрчсөн ажиллагаа болоод байна.

У.А нь Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоод, төлөх ёстой төлбөрөө төлөөд яваад байгаа, мөн компанийн тухай хуулийн 9.1.-д зааснаар өөрийн оруулсан хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэл хийлгэчих юм бол цаашдын үйл ажиллагаанд ч эерэгээр нөлөөлөхөөр байхад хориг тавиад айгааг ойлгохгүй байна.

Иймд Иймд У.Б ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч У.А ыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлийн өөрчлөлтийг хийлгэх эрхийг сэргээхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, дээрх нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан У.Б ын Хаан, Худалдаа хөгжлийн банкны дансуудыг хаасан шийдвэрээ цуцлах, У.Б ын хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан эрхийг сэргээхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч маргаж байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Ж ХХК нь 3.141.151.021 төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжид төлөх төлбөртэй 13 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Одоо 1 тэр бум 384 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу компанийн гүйцэтгэх удирдлага болох У.Б ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр заавал биелэгдэхээр заасан байдаг. Тухайлбал

11.1.-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ.

11.2.-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Ж ХХК нь 13 ширхэг гүйцэтгэх хуудасаар төлбөр төлөгч байгаа, нийт 3 тэр бум төгрөгийн өр төлбөрөөс төлсөөр байгаад одоо 1 тэр бум 384 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд У.А Ж ХХК-ийг төлөөлөн оролцож байгаа нь үнэн. У.Б ын дансыг Ж ХХК-иар хаагаагүй өөр Айди ХХК-ийн төлбөртэй холбоотой хаасан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нар нотлох баримтаар:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Ж ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн 2020.07.08-ны 01/20 дугаар компанийн захирлыг өөрчилж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, У.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.09.04-ний өдрийн 4/889 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргасан 2020.09.08-ны гомдол, Ж ХХК-ийн 2020.09.07-ны 28 дугаартай зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч нотлох баримтаар:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 00795, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 00254, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 00655, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 00876, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01030, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00366, 2017 оны 5 дугаар сарын 00581, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00037, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 00559, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 00500, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 00597, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00881, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 00239 дугаартай гүйцэтгэх хуудсууд, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 19280068 дугаартай гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны 2/8961 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 226/18280614 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 335 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 226/19280066 дугаартай данс битүүмжлэх, хасалт хийх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 23-ны 6/2780 дугаартай улсын бүртгэлд хориг тавьсан тухай мэдэгдэл, Ж ХХК-мйн улсын бүргэлийн лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 226/13 дугаартай төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас,

Шүүхийн журмаар: баримт бүрдүүлээгүй.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Ж ХХК, У.Б нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан У.Б ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, У.А ыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлийн өөрчлөлт хийлгэх эрхийг болон У.Б ыг хилээр нэвтрэх эрх хязгаарласныг тус тус сэргээхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, У.Б ын банкны дансыг хаасан шийдвэрийг цуцлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Төлбөр төлөгч Ж ХХК-ийн бусдад төлөх төлбөр болох нийт 3.141.151.021 төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжид төлөх төлбөртэй 13 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, одоо 1.384.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 38-50-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч /төлбөр төлөгч / Ж ХХК нь 2020, 2021 онуудад ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гарган, 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4/889, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот мэдэгдэлээр тус тус шийдвэрлүүлжээ. /хх-ийн 11-17-р хуудас/

Шүүхийн гүйцэтгэх хуудсанд бичигдсэн шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад:

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 226/18280614 дугаартай тогтоолоор Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг, /хх-ийн 132-р хуудас/

2.Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 335 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Б ын гадаадад зорчих эрхийг тус тус түдгэлзүүлжээ./хх-ийн 134-р хуудас/

3.Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 226/19280066 дугаартай тогтоолоор Ж ХХК-ийн эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 1.256.657.950 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхийг нэр бүхий банкуудад даалгажээ. /хх-ийн 135-р хуудас/

Нэхэмжлэгч нар нь дээрх тогтоолуудыг үйлдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцтай маргаагүй, зөвхөн Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Компанийн тухай хуульд заасны дагуу өөрчлөгдсөн тул улсын бүртгэлд бүртгэлийн өөрчлөлт хийлгэх, иргэн У.Б ын банкны дансыг хаасан шийдвэрийг цуцлах, хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан эрхийг сэргээлгэхээр маргаж байна.

Нэхэмжлэгч У.Б ыг Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсныг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэж баталгаажуулжээ. /хх-ийн 4-р хуудас/

Ж ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 тоот тогтоолоор баталсан компанийн дүрэмд уг компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийг У.А гэжээ. /хх-ийн 5-6-р хуудас/

Тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 01/20 дугаартай шийдвэрээр Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Улаанхүүгийн Баатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Улаанхүүгийн Анхбаатарыг томилсон байна./ххийн 8-р хуудас/

Дээрх шийдвэрийн дагуу У.А нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Ж ХХК-ийг төлөөлөн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл оролцож холбогдох байгууллагуудад хүсэлт гаргах, үнэлгээ хийлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээ хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх гэх мэт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Ж ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн оролцож гүйцэтгэх хуудаснуудад заасан төлбөрүүдийг төлсөөр байгаа болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 73-79-р хуудас/

Төлбөр төлөгч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдөж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд У.Б биш У.А оролцон ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд иргэн У.Б ын гадаадад зорчих эрхийг төлбөр төлөгч Ж ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болтол түдгэлзүүлэх шаардлагагүй юм.

Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 226/19280066 дугаартай тогтоолоор Ж ХХК-ийн эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хязгаарласан, иргэн У.Б ын хувийн дансны зарлагын гүйлгээг хязгаарлаагүй болох нь хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 135-р хуудас/

Дээрх бүхнээс дүгнэхэд нэхэмжлэгч /төлбөр төлөгч/ У.Б ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, У.А ыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлийн өөрчлөлт хийлгэх эрхийг болон У.Б ыг хилээр нэвтрэх эрх хязгаарласныг тус тус сэргээхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, У.Б ын банкны дансыг хаасан шийдвэрийг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д тус тус заасныг удирдлага болгон                                                  ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч /төлбөр төлөгч/ У.Б ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, У.А ыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлийн өөрчлөлт хийлгэх эрхийг болон У.Б ыг хилээр нэвтрэх эрх хязгаарласныг тус тус сэргээхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, У.Б ын банкны дансыг хаасан шийдвэрийг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО