| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0059/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/79 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/79
2025 04 01 2025/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Хохирогч *****************,
Шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********д холбогдох 2526000000002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны ... дугаар сарын ...-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5: эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 08 дугаар баг Онги 08-24 тоотод байх ******** гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас өшиглөж хохирогч *****************ын биед “баруун шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ***************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Улаанбаатар хотоос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд Өвөрхангай аймгийн Уянга сум руу идшээ хийх гэж явсан. Би 26-нд явах гэж байгаад унаа саатаад найз ******** ороод ирээч гэхээр нь орж 1 шил архи хувааж уучхаад унтаж байсан. Тэгсэн нэг мэдсэн ******** ороод ирсэн намайг заамдсан урагшаа алхах гэсэн чинь алхаж болохгүй байсан. Тэгэхэд хөл гэмтснийг мэдсэн. Сүүлд гэрт нь байсан хүүхэн таныг яахаараа айлын хойморт унтдаг юм гээд өшиглөсөн гэсэн. Бид хоёр урьд нь хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй...” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч *****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотоос идэш хийх гээд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирж үхэр худалдан аваад төхөөрсөн. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Уянга сумын төвд найз ********даа орж “X” нэртэй архи хувааж уучихаад ******** хойд орон дээр нь унтаж байхад гаднаас ******** орж ирээд намайг чи айлын хойморт яагаад унтаж байдаг юм гээд хөл рүү өшиглөөд, намайг заамдаад босгоод ирсэн чинь би алхаж чадахгүй байсан. Тухайн гэрт гэрийн эзэн ********, Сүрэн гэх хүмүүс байсан. Би өмнө нь хөлөндөө гэмтэл авч байгаагүй. Миний хөл хоёр хугарсан, эмчилгээний төлбөр ямар гарахыг мэдэхгүй байна. Гомдолтой байна...” мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,
2. Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***************** нь Уянга сумаас 2010 онд Улаанбаатар хот руу шилжиж байсан. Тухайн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20-21 цагийн орчимд би гэртээ Сүрэн гэх эмэгтэйтэй мах эвдэж байхад ***************** 1 шил архи аваад ороод ирэхэд бид хоёр ойрд уулзаагүй болохоор бэлгэнд өгсөн архийг нь уучихаад ***************** согтоод манай хойд орон дээр унтаад өгсөн. Би *****************ыг унтаад өгөхөөр нь Сүрэнтэй хойд байшиндаа мах эвдсэн. 30 минутын дараа гэрт орсон чинь ******** гэрт ороод ирчихсэн ***************** миний хөл хугарчихлаа гээд байж байхаар нь би ********ыг хөөгөөд гаргасан. Би гадаа байшинд мах эвдчихээд ороод ирсэн чинь ***************** наад нөхөр чинь хөл эвгүй болгочихсон байна гэж байсан. ***************** манай гэрт зүгээр орж ирсэн, ********тай маргалдсаны дараа хөл нь хугарчихсан. Тухайн үед гэрт бид нараас өөр хүн байгаагүй...Тухайн өдөр манай хамаатны Сүрэн буюу ******** гэх эмэгтэй байсан. Бид нар харин Сүрэн гэж дууддаг. Тухайн үед манай аавын хамаатан ********, манай найз *****************, гаднаас ******** орж ирсэн. Бид нар л тухайн үйл явдал болох үед байсан...” мэдүүлэг /хх-ийн 14-15, 21 хуудас/
3. Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ний орой 21 цагийн үед ******** ахынд хутга ирлүүлэх гээд орсон чинь ганцаараа мах эвдэж байсан. Би ******** ахад тус болох гээд махыг нь эвдэж өгөөд сууж байтал гаднаас ***************** гаднаас нэг шил архи авч орж ирээд тэд хуваагаад уусан. Архи ууж дуусаад ***************** гэх хүн гэрийн хойд орон дээр унтаад өгсөн. Тэгээд би ******** ахтай гадаа байшинд махыг нь эвдэж байтал гэрт хүн хашхираад байхаар нь ортол ******** ороод ирчихсэн, ***************** ах хойд орон дээр хөл хугарчихлаа гээд сууж байсан. Бид хоёр ********ыг гэрээс хөөгөөд гаргасан. Гэрт орох үед ***************** ах наад нөхөр чинь хөл өшиглөөд хугалчихлаа гэж байсан. ***************** анх орж ирэхдээ зүгээр орж ирсэн. ******** нь *****************ыг айлын хойморт унтдаг хэн бэ? гээд дайраад байсан... Тухайн өдөр гэрийн эзэн ********, түүний найз *****************, гаднаас ******** нар байсан. Хүмүүс намайг Сүрэн гэж дуудаад байдаг. Тухайн өдөр ******** ахын байшинд мах эвдэж байгаад хүн хашхираад байхаар нь 2-3 минутын дотор ******** ахын гэрт орсон...” мэдүүлэг /хх-ийн 17, 19 хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***************** нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж үзлэгт 37082 төгрөг, амбулаторийн тусламж үйлчилгээ 25000 төгрөг, нийт 62082 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна...” мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
5. Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ******** 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №05 дугаартай “...*****************ын биед баруун шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 24-26 хуудас/,
6. Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №17 дугаартай “...*****************ын сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвал хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41 хуудас/,
7. Хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа /хх-ийн 09 хуудас/,
8. Хохирогчоос гаргасан эмчилгээ үйлчилгээ, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 67-77, 79(тооцоо), 90-93 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ********ын хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06/129 дугаартай тодорхойлолт, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51, 53-57 хуудас) зэрэг болно.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч ********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хэргийн үйл баримтын тухайд ******** нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэрт ******** гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *****************ын биед санаатай үйлдлээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг тухайн цаг хугацаа дахь хэргийн нөхцөл байдлыг нүдээр үзэж мэдүүлэг өгсөн нь шууд нотлох баримтаар үнэлэх боломжтой. Гэрч ********, ******** нарын мэдүүлэг мөн шинжээчийн №5 дугаартай хохирогчийн биед хохирол учирсан талаарх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар ******** нь *****************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан мэдүүлэг нотлох баримтад өөр хоорондоо зөрөөгүй тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрсэлсэн учраас ********ыг *****************ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг маань өөрөө хүний биед санаатай хохирол учруулдаг. Энэ хэргийн Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлд заасан хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг байдаг. Эндээс яагаад санаатай учруулсан гэж үзсэн гэхээр тухайн цаг хугацаанд болсон маргаан бүхий үйл баримтын тухайд өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч, гэрч нар мэдүүлдэг. Тухайн цаг хугацаанд маргаан бүхий байдал болсны улмаас хэн аль нь идэвхитэй үйлдэл үзүүлсэн. Магадгүй хохирогч шүүгдэгчийн биед халдсан нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хохирогч шүүгдэгчийн биед халдлаа гэхэд халдсан нөхцөл байдал шүүгдэгч ******** нь *****************ын биед учруулсан хохирлыг үгүйсгэх нөхцөл байдал биш. Эрүүгийн хуульд заасан аргагүй байдал гарцаагүй хамгаалалт гэх хууль зүйн ойлголт байдаг. Энэ нөхцөл байдалд хамаарах ойлголт биш. Харин эсрэгээрээ маргаан бүхий байдал идэвхтэй үйлдэл үзүүлж энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэж байна. Дээр дурдсанчлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан обьектив болон субьектив шинжид заасан үйлдлээр ********ын үйлдэл хангагдаж байгаа. Ийм учраас санаатай учруулах гэмт хэрэг гэж үзсэн. Иймд шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөр хор уршгийн тухайд Эрүүгийн хуульд хохирол гэж гэм буруутай үйлдлийн улмаас шууд учирч байгаа үр дагаврыг хэлдэг. Учруулсан хохирлоос үүсч байгаа үр дагаврыг мөн хор уршигт тооцдог. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 62082 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу гэм буруутай этгээдээс буюу ********аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтийн буюу сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэл тогтоогдсон байх тул дээрх хохирол хор уршгийг шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Хохирогчид учирсан эрүүл мэндтэй холбоотой зардлууд байна. Нийт 5,277,944 төгрөгийн хохирол дээр нь нэмээд 176.000 төгрөгийн зардал гээд хохирол хор уршигтай холбоотой нийт 5,423,944 төгийн зардал гаран гэж үзлээ. Үүнээс 4,500,000 төгрөгийг хохирогч шүүгдэгчийн хэн аль нь төлсөн гэж үзэж байна. Иймд 5,277,944 төгрөгийн задаргаа дотор 4,200,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ буюу хагалгааны зардалд өгчихсөн байгаа. Ийм учраас 5,277,944 төгрөгөөс 4,500,000 төгрөгийг хасаж 923,944 төгрөгийн хохирол төлбөр тооцож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин цалингийн зардал гэдэг асуудал яригддаг. Энэ цалингийн зардал маань хохирогч өнөөдөр ерөнхий байдлаар буюу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 9,000,000 төгрөг нэхэмжилж байгаа үүнийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Энэ хохирогчийн эрх ашгийн хамгаалж байгаа учраас хохирогч маань нэгдүгээрт нотлох баримтын шаардлага хангалттай нотлох баримт байна. Хэдий ч тухайн байгууллагад ажиллаж байгаа гэсэн захирлын гэдэг ч юм уу эрх бүхий албан тушаалтны бичиг байхгүй. Харин цалин авдаг талаарх лавлагаа нь байгаа учраас дээрх байдлаар нээлттэй үлдээх саналтай байна. Магадгүй 6 сараас илүү хугацаагаар ажил эрхлэхгүй байх боломжтой учраас дээрх байдлаар дүгнэлт гаргаж байна. Мөн цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой буюу цаашид ялтас авахуулах гэх мэт энэ гэмт хэргийн улмаас үүсэж байгаа хохирол үр дагавар хор уршигтай холбоотой зардлыг нээлттэй үлдээх тайлбарыг мөн гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******** шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “... Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ********ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байгаа. ********ын тухайд прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хэргийн зүйлчлэлтэй маргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хэрэг болсон бодит нөхцөлийн тухайд өөр байдаг. ********ын хувьд хохирогчийг хүнтэй андуурч мэндэлсэн байдаг. Энэ хэрэг гарахад хохирогчийн хууль бус зүй бус үйлдэл үйлдэл нөлөөлсөн. Хохирогчийн зүгээс өшиглөсөн үүнээс болоод тэвэрч аваад цааш түлхэхэд хөл нь хугарсан нөхцөл байдал байдаг. Миний үйлчлүүлэгчийн зүгээс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж хохирогчийг эмнэлгээр явах хагалгаанд орох, эмнэлгээр үзүүлэх өөрийн зүгээс хохирол төлбөр барагдуулахад чиглэсэн ажиллагаа хийсэн. Нийт хохирогчийн дансанд 4,500,000 төгрөг хийсэн баримт хэргийн материалд байгаа. Мөн цаашид гарах хохирлыг шүүхээс тогтоосон хохирлын хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Тэгээд эмчилгээтэй холбоотой зардал мөнгө төгрөгийг миний үйлчлүүлэгчийн зүгээс хохрогчид өгсөн. Харин сэтгэцэд учирсан хохирлын хувьд шүүхээс тогтоох боломжтой. Нотлох баримт шинжлэн судлахад хохиролтой холбоотой өвдөг бэхлэлт, яс боороолуулах эм гэсэн хятад бичигтэй 250,000 төгрөг гээд бичсэн нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байна. Энийг шүүх харж үзэх байх. Тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж байна гэдгээ хохирогч илэрхийлсэн. Яллах дүгнэлт дээр дурдсан зүйлтэй санал нийлж байна. Үнэхээрийн энэ хэргийн улмаас болоод ажлаа хийж чадахгүй байгаа бол иргэний журмаар журмаар нэхэмжлэлээ гаргаад цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Цалин орлоготой холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болон ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагаас ийм албан тушаал эрхэлдэг гэсэн баримт хэргийн материалд байхгүй. Ийм учраас хэргийн материалд байгаа нотлох баримтуудын хүрээнд шүүхээс тогтоосон хохирлыг миний үйлчлүүлэгчийн зүгээс нөхөн төлөхөө илэрхийлсэн. Харин энэ хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн шүү гэдгийг хэлмээр байна” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 08 дугаар баг Онги 08-24 тоотод байх ******** гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас өшиглөж хохирогч *****************ын биед “баруун шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
1. Хохирогч *****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотоос идэш хийх гээд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирж үхэр худалдан аваад төхөөрсөн. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Уянга сумын төвд найз ********даа орж “X” нэртэй архи хувааж уучихаад ******** хойд орон дээр нь унтаж байхад гаднаас ******** орж ирээд намайг чи айлын хойморт яагаад унтаж байдаг юм гээд хөл рүү өшиглөөд, намайг заамдаад босгоод ирсэн чинь би алхаж чадахгүй байсан. Тухайн гэрт гэрийн эзэн ********, Сүрэн гэх хүмүүс байсан. Би өмнө нь хөлөндөө гэмтэл авч байгаагүй. Миний хөл хоёр хугарсан, эмчилгээний төлбөр ямар гарахыг мэдэхгүй байна. Гомдолтой байна...” мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,
2. Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***************** нь Уянга сумаас 2010 онд Улаанбаатар хот руу шилжиж байсан. Тухайн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20-21 цагийн орчимд би гэртээ Сүрэн гэх эмэгтэйтэй мах эвдэж байхад ***************** 1 шил архи аваад ороод ирэхэд бид хоёр ойрд уулзаагүй болохоор бэлгэнд өгсөн архийг нь уучихаад ***************** согтоод манай хойд орон дээр унтаад өгсөн. Би *****************ыг унтаад өгөхөөр нь Сүрэнтэй хойд байшиндаа мах эвдсэн. 30 минутын дараа гэрт орсон чинь ******** гэрт ороод ирчихсэн ***************** миний хөл хугарчихлаа гээд байж байхаар нь би ********ыг хөөгөөд гаргасан. Би гадаа байшинд мах эвдчихээд ороод ирсэн чинь ***************** наад нөхөр чинь хөл эвгүй болгочихсон байна гэж байсан. ***************** манай гэрт зүгээр орж ирсэн, ********тай маргалдсаны дараа хөл нь хугарчихсан. Тухайн үед гэрт бид нараас өөр хүн байгаагүй...Тухайн өдөр манай хамаатны Сүрэн буюу ******** гэх эмэгтэй байсан. Бид нар харин Сүрэн гэж дууддаг. Тухайн үед манай аавын хамаатан ********, манай найз *****************, гаднаас ******** орж ирсэн. Бид нар л тухайн үйл явдал болох үед байсан...” мэдүүлэг /хх-ийн 14-15, 21 хуудас/
3. Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ний орой 21 цагийн үед ******** ахынд хутга ирлүүлэх гээд орсон чинь ганцаараа мах эвдэж байсан. Би ******** ахад тус болох гээд махыг нь эвдэж өгөөд сууж байтал гаднаас ***************** гаднаас нэг шил архи авч орж ирээд тэд хуваагаад уусан. Архи ууж дуусаад ***************** гэх хүн гэрийн хойд орон дээр унтаад өгсөн. Тэгээд би ******** ахтай гадаа байшинд махыг нь эвдэж байтал гэрт хүн хашхираад байхаар нь ортол ******** ороод ирчихсэн, ***************** ах хойд орон дээр хөл хугарчихлаа гээд сууж байсан. Бид хоёр ********ыг гэрээс хөөгөөд гаргасан. Гэрт орох үед ***************** ах наад нөхөр чинь хөл өшиглөөд хугалчихлаа гэж байсан. ***************** анх орж ирэхдээ зүгээр орж ирсэн. ******** нь *****************ыг айлын хойморт унтдаг хэн бэ? гээд дайраад байсан... Тухайн өдөр гэрийн эзэн ********, түүний найз *****************, гаднаас ******** нар байсан. Хүмүүс намайг Сүрэн гэж дуудаад байдаг. Тухайн өдөр ******** ахын байшинд мах эвдэж байгаад хүн хашхираад байхаар нь 2-3 минутын дотор ******** ахын гэрт орсон...” мэдүүлэг /хх-ийн 17, 19 хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***************** нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж үзлэгт 37082 төгрөг, амбулаторийн тусламж үйлчилгээ 25000 төгрөг, нийт 62082 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна...” мэдүүлэг/хх-ийн 12 хуудас/,
5. Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ******** 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №05 дугаартай “...*****************ын биед баруун шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 24-26 хуудас/,
6. Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №17 дугаартай “...*****************ын сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвал хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41 хуудас/,
Хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа /хх-ийн 09 хуудас/,
Хохирогчоос гаргасан эмчилгээ үйлчилгээ, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 67-77, 79(тооцоо), 90-93 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******** нь хохирогч *****************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ********д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.
Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Хохирогч ***************** нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд 5423944 төгрөг, мөн 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 2 дугаар сар хүртэлх цалинг нэхэмжилж, нотлох баримтыг (хх-ийн 67-77, 81-82, 89-92 хуудас) хэрэгт хавсаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлж дараах байдлаар шийдвэрлэлээ.
Хохирогч ***************** нь 6 сарын цалин 9000000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтас хэрэгт 12 дугаар сарын 2 дугаар хагасын цалингийн мэдээлэл гэх баримт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өөх боломжгүй бол нотариатчаар гэрлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заажээ.
Гэтэл хохирогчийн дээрхи нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.
Мөн яс бороолуулах эм хэрэглэсний 125000 төгрөгийг шүүгдэгч ********аас нэхэмжилсэн боловч уг эмийг хэрэглэхийг эмчлэгч эмч нь хэрэглэхийг зөвлөсөн талаар амбулторийн картанд бичигдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаархи баримтаа хохирогч ***************** гаргаж өгөөгүй байх тул хохирогч *****************ын нэхэмжилсэн 6 сарын цалин 9000000 төгрөг, яс бороолуулах эмний үнэ 125000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч ********ын гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбогдуулан 5471092 төгрөгний зардал гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******** нь 4500000 төгрөгийг хохирогч *****************т төлсөн учир хохирогчид төлөх 5471092 төгрөгнөөс хасч тооцон шүүгдэгч ********аас 917092 төгрөгийг гаргуулан хохирогч *****************т олгож шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***************** нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж үзлэгт 37082 төгрөг, амбулаторын тусламж үйлчилгээ 25,000 төгрөг, нийт 62082 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлнэ...” гэж мэдүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.
Шүүгдэгч ********ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ***************** нь эмнэлгийн тусламж үйлчилгээг Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс авч эрүүл мэндийн даатгалын сангаас 62082 төгрөгийн зардал гарсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ********аас 62082 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга
хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж,
Уг аргачлалын 4 дүгээр зүйлд “нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байна.” гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг” байхаар шинэчлэн тогтоосон байна.
Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********аас 4,99х660,000=3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогч *****************т олгох нь зүйтэй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ********ыг шүүхийн хэлэлцүүлэг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үлсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн тухайн үйлдлийн шинж гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлуудыг харгалзаж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж шүүдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүдэгчид 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хилийн хориг тавигдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Хэрэг эд мөрийн баримтаар хураан авсан зүйл битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...********ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцлоо. Хүлээлгэх хариуцлагын талаар прокурорын дүгнэлтийг сонслоо. ********ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зохих ёсоор төлсөн. Мөн шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Эдгээр нь эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Мөн энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл байдал хохирогчийн хууль бус зүй бус үйлдэл нөлөөлсөн гэдгийн хэлье. Улсын яллагчийн зүгээс 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох санал оруулж ирж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг. Бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Хэрэг гарсан нөхцөл байдал болон ********ын хувийн байдал зэргийг харгалзан үзэж прокурорын санал болгож байгаа 1 сая төгрөгөөр торгох ялын саналаас доогуур торгох боломжтой байна гэж үзэж байна. Иймээс миний хувьд 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ********аас 3,293,400 төгрөгийг гаргуулан хохирогч *****************т,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ********аас 62082 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ********аас 917092 төгрөгийг гаргуулан хохирогч *****************т олгож, хохирогчоос нэхэмжилсэн 9125000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа иргэний журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА