| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/87 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/87
2025 04 08 2025/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********ид холбогдох 2426002550045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оны ...... дугаар сарын .........-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Таван толгойн уурхайд ажилладаг, ам бүл 3: хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 02 дугаар баг, Баянтээг, 06 дугаар гудамж, 07 тоотод оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, **********
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч **********нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах “Арвайн тал” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч **********тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар архины шилээр цохих, зүсэх байдлаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь “хүзүү, баруун мөр хэсэгт шарх, зүүн бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **********шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хүүхдийнхээ хонхны баяраар ирээд 1 дүгээр хорооны буудалд орсон. Тэгээд архи, пиво ууж байгаад хоорондоо маргалдсан. Архины шилэн дээр давхралдаж унаад ойчсон. Өөрөө мэдэж байгаа байх. Өөр юм болоогүй...”гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би **********гэх найзтайгаа 2024 оны 06 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” буудалд хоёр давхарт нэг өрөө аваад ороод байж байгаад хажуу талын өрөө рүү орсон чинь 4 танихгүй залуу байсан. Тэр хэд нэг 2,5 л савтай “Сэнгүр” нэртэй пиво гаргаж ирснийг бид нар хувааж ууж дууссаны дараа хамт байсан нэг танихгүй намхан бандгар залуу гарах гээд надаас хэрүүл гуйгаад байхаар нь би цааш ор луу түлхэж унагаад эргээд үүд рүү алхаж байсан чинь араас нэг юмаар цохисон. Тэгээд эргэж хараад би нүүр лүү нь гараараа алгадаад бид хоёр барилцаж аваад орон дээр давхраараа унасан чинь манай найз **********ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд харсан чинь надтай барилцаж аваад байсан залуу гартаа нэг архины шилний хагархай барьчихсан байсан. Би тэгээд архины шилээр цохисон юм байна гэж бодсон. Миний баруун талын мөр хэсгээс цус гараад тогтохгүй байхаар нь би эмнэлэг орж оёдол тавиулсан. Би хэрүүл хийхгүй гээд гарах гэсэн чинь намайг цохисон. Би тэр хүнийг танихгүй урьд нь харж байгаагүй, найз Банзрагчаас асуухад Аюуш гэдэг гэж байсан. Миний баруун талын мөр хэсэгт 19 оёдол тавиулсан. Хагалгаанд орж шөрмөсийг нь залгуулсан одоо хажуу тийш харахаар татагдаад байгаа. Манай найз **********байсан бусдыг нь танихгүй 4 залуу байсан надтай нийлээд 6-лаа байсан. Намайг архины шилээр цохисон зүүн хацар нүдний доод талдаа сорвитой, 165 орчим өндөртэй, жингээр надтай ойролцоо байсан 60-70 орчим жинтэй байсан байх гэж бодож байна, бор царайтай, халимаг үстэй, давхраатай нүдтэй насаар 30 гаран насны хар савхин хүрэм өмссөн хүн байсан. Араас архины шилээр нэг удаа цохисон, эргэж харах үед зүүн гарын булчин хэсэгт архины хагархай шилээр зүсэгдсэн байсан өөрөөр цохиж зодоогүй. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Тухайн үед би Өвөрхангай аймгийн БОЭТ-д 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед миний баруун талын мөр хэсэгт 11 оёдол тавиулсан. Тэгээд гадуур боолт хийлгэсэн. Тэр асуудлаас хойш өөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24, 27-28 дугаар хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...********** нь миний төрсөн дүү байгаа юм. 2024 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байтал Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс ярьж байна дүү ********** чинь цус алдаад байна яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна гэж ярьсан. Тэгээд би удалгүй эмнэлэг дээр ирэх үед баруун талын эгэмний хэсгээс нь цус гараад байсан. Шингэн залгасан, цус тогтоох тариа хийсэн гэж байсан. Би юу болсон бэ? гэж асуух үед өөрөө ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Надад хэлэхдээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн буудалд архи ууж байсан чинь нэг танихгүй хүн архины шилээр цохисон гэж байсан. Баруун талын гарын мөрний бүдүүн булчин нь хэсэг нь цус гараад эмнэлэгт оёдол тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр хуудас),
Гэрч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...********** бид хоёр цэргийн алба хамт хаасан он жав байгаа юм. 2024 оны 06 дугаар сарын 05-ны 11 цагийн орчим ********** руу залгаад хаана байгаа юм бэ гэсэн чинь би Арвайхээр сумын 1 дүгээр багт байдаг “Арвай тал” гээд буудалд байна хүрээд ир гэхээр нь би ганцаараа очтол ********** найз охин гээд нэг эмэгтэй хүнтэй хамт байсан. Тэгээд удалгүй **********ын найз охин гэх эмэгтэй яваад өгсөн. Тэгээд бид хоёр “Арвайн тал” буудлын хажууд байдаг хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 4-ийг авч уугаад дахиад 0,5 литрийн ногоон экс нэртэй архи хувааж уусан юм... 22 цагийн үед ********** гараад явснаа удалгүй буцаж орж ирээд хажуу талын өрөөнд 4 ах нар байна танилцчихаад ирлээ хоёулаа оръё гэхээр нь бид хоёр хамт ортол 4 эрэгтэй хүн байсан... тэр хэд нэг архи, нэг пиво уугаад байсан, намайг уух уу гэхээр нь би уухгүй гээд хэвтэж байсан чинь нэг хэсэг унтчихсан байсан. Тэгээд хүмүүс пэжигнэлдээд би босоод ирсэн чинь ********** нэг хар савхи өмссөн намхан бор царайтай нэг эрэгтэй хүнтэй барилцаж аваад зогсож байхаар нь би тэр хоёрын дундуур ороод салгасан чинь нөгөө савхин куртиктэй ах архины хагарсан шилний хүзүү хэсгийг нь барьчихсан ********** руу дайраад байхаар та болилдоо яагаад байгаа юм гэсэн чинь нөгөө хар савхин куртиктэй ах цаашаа орон дээр суугаад би **********ыг өрөөндөө оръё гээд гаргах гэсэн чинь **********ын ар нурууны баруун далны дээд хэсгээс цус гоожоод тогтохгүй байхаар нь би пудволкоо тайлаад **********ын баруун талын далны дээд хэсэг цус гараад байсан хэсгийг дараад зогсож байгаад цус нь тогтохгүй болохоор нь эмнэлэг оръё гээд эмнэлэг дээр очоод **********ын эгч Т.Мөнгөнцэцэгийг дуудчихаад эгчтэй хамт хагалгаанд орно гээд эмнэлэгт харж хоносон юм.... Арвайхээр сумын 1 дүгээр хорооны “Арвайн тал” гэдэг нэртэй буудалд 2024 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 00 цагийн орчимд болсон... **********ын эгч нь бас тэр зодсон гэх хар савхин куртиктэй намхан бор залуугийн зургийг авчихсан байсан. Тэр буудлын эгчээс авсан байх. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч ************* 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 554 дугаартай дүгнэлтээр: “**********ын биед хүзүү, баруун мөр хэсэгт шарх зүүн гар бугалгад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, Хүзүү баруун мөр хэсэгт үүссэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Зүүн бугалга хэсэгт үүссэн сорви нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хх-ийн 46-47 дугаар хуудас),
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...********** нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,721,594 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байх бөгөөд дээрх мөнгийг санд тушаалгах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас),
Шүүгдэгч .............ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 64 дүгээр хуудас)
Шүүгдэгч ............... хувийн байдлыг тодорхойлсон 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20250204000818 дугаартай иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 20250204000817 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68-69, 71 хуудас) зэрэг болно.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч **********нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах “Арвайн тал” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч **********тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Түүний гэмт хэрэг үйлдсэн байдал нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч **********, гэрч ..........., **********, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ............... нарын мэдүүлгүүд, Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн гаргасан №554 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн .......... мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ. Ингээд шүүгдэгч ............... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч **********гэм буруугийн талаар “...Согтуугаараа ийм зүйл хийсэн учраас гэм буруугаа хүлээнэ...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч .............. холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч **********нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах “Арвайн тал” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч **********тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар архины шилээр цохих, зүсэх байдлаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь “хүзүү, баруун мөр хэсэгт шарх, зүүн бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч **********нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би **********гэх найзтайгаа 2024 оны 06 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” буудалд хоёр давхарт нэг өрөө аваад ороод байж байгаад хажуу талын өрөө рүү орсон чинь 4 танихгүй залуу байсан. Тэр хэд нэг 2,5 л савтай “Сэнгүр” нэртэй пиво гаргаж ирснийг бид нар хувааж ууж дууссаны дараа хамт байсан нэг танихгүй намхан бандгар залуу гарах гээд надаас хэрүүл гуйгаад байхаар нь би цааш ор луу түлхэж унагаад эргээд үүд рүү алхаж байсан чинь араас нэг юмаар цохисон. Тэгээд эргэж хараад би нүүр лүү нь гараараа алгадаад бид хоёр барилцаж аваад орон дээр давхраараа унасан чинь манай найз **********ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд харсан чинь надтай барилцаж аваад байсан залуу гартаа нэг архины шилний хагархай барьчихсан байсан. Би тэгээд архины шилээр цохисон юм байна гэж бодсон. Миний баруун талын мөр хэсгээс цус гараад тогтохгүй байхаар нь би эмнэлэг орж оёдол тавиулсан. Би хэрүүл хийхгүй гээд гарах гэсэн чинь намайг цохисон. Би тэр хүнийг танихгүй урьд нь харж байгаагүй, найз ............асуухад ......... гэдэг гэж байсан. Миний баруун талын мөр хэсэгт 19 оёдол тавиулсан. Хагалгаанд орж шөрмөсийг нь залгуулсан одоо хажуу тийш харахаар татагдаад байгаа. Манай найз **********байсан бусдыг нь танихгүй 4 залуу байсан надтай нийлээд 6-лаа байсан. Намайг архины шилээр цохисон зүүн хацар нүдний доод талдаа сорвитой, 165 орчим өндөртэй, жингээр надтай ойролцоо байсан 60-70 орчим жинтэй байсан байх гэж бодож байна, бор царайтай, халимаг үстэй, давхраатай нүдтэй насаар 30 гаран насны хар савхин хүрэм өмссөн хүн байсан. Араас архины шилээр нэг удаа цохисон, эргэж харах үед зүүн гарын булчин хэсэгт архины хагархай шилээр зүсэгдсэн байсан өөрөөр цохиж зодоогүй. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Тухайн үед би Өвөрхангай аймгийн БОЭТ-д 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед миний баруун талын мөр хэсэгт 11 оёдол тавиулсан. Тэгээд гадуур боолт хийлгэсэн. Тэр асуудлаас хойш өөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24, 27-28 дугаар хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...********** нь миний төрсөн дүү байгаа юм. 2024 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байтал Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс ярьж байна дүү ********** чинь цус алдаад байна яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна гэж ярьсан. Тэгээд би удалгүй эмнэлэг дээр ирэх үед баруун талын эгэмний хэсгээс нь цус гараад байсан. Шингэн залгасан, цус тогтоох тариа хийсэн гэж байсан. Би юу болсон бэ? гэж асуух үед өөрөө ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Надад хэлэхдээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн буудалд архи ууж байсан чинь нэг танихгүй хүн архины шилээр цохисон гэж байсан. Баруун талын гарын мөрний бүдүүн булчин нь хэсэг нь цус гараад эмнэлэгт оёдол тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр хуудас),
Гэрч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...********** бид хоёр цэргийн алба хамт хаасан он жав байгаа юм. 2024 оны 06 дугаар сарын 05-ны 11 цагийн орчим ********** руу залгаад хаана байгаа юм бэ гэсэн чинь би Арвайхээр сумын 1 дүгээр багт байдаг “Арвай тал” гээд буудалд байна хүрээд ир гэхээр нь би ганцаараа очтол ********** найз охин гээд нэг эмэгтэй хүнтэй хамт байсан. Тэгээд удалгүй **********ын найз охин гэх эмэгтэй яваад өгсөн. Тэгээд бид хоёр “Арвайн тал” буудлын хажууд байдаг хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 4-ийг авч уугаад дахиад 0,5 литрийн ногоон экс нэртэй архи хувааж уусан юм... 22 цагийн үед ********** гараад явснаа удалгүй буцаж орж ирээд хажуу талын өрөөнд 4 ах нар байна танилцчихаад ирлээ хоёулаа оръё гэхээр нь бид хоёр хамт ортол 4 эрэгтэй хүн байсан... тэр хэд нэг архи, нэг пиво уугаад байсан, намайг уух уу гэхээр нь би уухгүй гээд хэвтэж байсан чинь нэг хэсэг унтчихсан байсан. Тэгээд хүмүүс пэжигнэлдээд би босоод ирсэн чинь ********** нэг хар савхи өмссөн намхан бор царайтай нэг эрэгтэй хүнтэй барилцаж аваад зогсож байхаар нь би тэр хоёрын дундуур ороод салгасан чинь нөгөө савхин куртиктэй ах архины хагарсан шилний хүзүү хэсгийг нь барьчихсан ********** руу дайраад байхаар та болилдоо яагаад байгаа юм гэсэн чинь нөгөө хар савхин куртиктэй ах цаашаа орон дээр суугаад би **********ыг өрөөндөө оръё гээд гаргах гэсэн чинь **********ын ар нурууны баруун далны дээд хэсгээс цус гоожоод тогтохгүй байхаар нь би пудволкоо тайлаад **********ын баруун талын далны дээд хэсэг цус гараад байсан хэсгийг дараад зогсож байгаад цус нь тогтохгүй болохоор нь эмнэлэг оръё гээд эмнэлэг дээр очоод **********ын эгч ................ дуудчихаад эгчтэй хамт хагалгаанд орно гээд эмнэлэгт харж хоносон юм.... Арвайхээр сумын 1 дүгээр хорооны “Арвайн тал” гэдэг нэртэй буудалд 2024 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 00 цагийн орчимд болсон... **********ын эгч нь бас тэр зодсон гэх хар савхин куртиктэй намхан бор залуугийн зургийг авчихсан байсан. Тэр буудлын эгчээс авсан байх. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч ................... 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 554 дугаартай дүгнэлтээр: “**********ын биед хүзүү, баруун мөр хэсэгт шарх зүүн гар бугалгад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, Хүзүү баруун мөр хэсэгт үүссэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Зүүн бугалга хэсэгт үүссэн сорви нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хх-ийн 46-47 дугаар хуудас),
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ................... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...********** нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,721,594 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байх бөгөөд дээрх мөнгийг санд тушаалгах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас),
Шүүгдэгч ................... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 64 дүгээр хуудас)
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч **********нь хохирогч **********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч ............ холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний нэхэмжлэгч ................. мөрдөн шалгах ажиллагаанд “...********** нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,721,594 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байх бөгөөд дээрх мөнгийг санд тушаалгах хүсэлтэй байна.” гэж мэдүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Шүүгдэгч ............... үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ********** нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 1721594 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ................. 1721594 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хохирогч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд “Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна” гэж мэдүүлсэн боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байх тул хохирогч ********** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ................ үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Ингээд шүүгдэгчийн хувийн байдал өөрийн үйлдсэн гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн байдал хохирол төлбөр төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзаад дараах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас иргэн **********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлээгүй байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч .............. нэхэмжилсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ********** нийт 1729720 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн. Шүүгдэгч ................ гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна. Шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч **********нь өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Би цалин дээрээсээ баг багаар төлбөрөө барагдуулах саналтай байна. Тэгээд 2 хүүхэд маань ажил хийдэггүй. Яаж ийж байгаад төлбөрөө барагдуулна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч **********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч .................. эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аюушид шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Аюушид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............. шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Аюушаас 1721594 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Шүүгдэгч **********нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** гомдолтой, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч ********** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..................ид авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА