| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0066/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/88 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/88
2025 04 09 2025/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************д холбогдох 2526000000050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3: эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багт оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ***************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. 2025 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,
2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа, жолоочийн лавлагаагаар нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх баримт, /хх-ийн 3-12 хуудас/,
3. Гэрч *************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед Өвөрхангай аймаг Уянга сум 8 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Онги хорооллын шороон зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад *************** жолоо барьж явсан. Архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл асаж байсан тул Цагдаагийн тасгийн байранд авчирч 6820 багажаар үлээлгэхэд 2,85 хувьтай гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
4. Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ***************йн жолоодож явсан Мустанг-5 өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2024 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга сумаас худалдан авч байсан юм. Тухайн үед мөнгөөр аваагүй 2 үхрээр наймаа хийсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/
5. Согтуурлыг багажаар шалгасан “...*************** нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон, 6820 багаж ашиглан шалгахад 2.85% тоон үзүүлэлт илэрсэн..." гэх тэмдэглэл /хх 03-р хуудас/,
6. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/646 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 25-27 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2526000000050 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол” / хх-ийн 1 хуудас/ зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч ***************йн хувийн байдлыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06/11 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогын баримт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18-23, 37 хуудас/ авагдсан байна.
2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгчийн тухайд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байна. Ингэж хасуулсан цаг хугацаандаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Энэ жолоодож байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзсэн. Хэрэгт дараах нотлох баримтууд авагддаг. Гэрч *************** нь цагдаагийн албан хаагч буюу тухайн цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж явсан. Энэ цаг хугацаанд ***************йг зогсоож шалгасан. Улмаар согтуурлын хэмжээг шалгасан нөхцөл байдал тогтоогддог. Гэрч ***************мэдүүлэгт *************** тээврийн хэрэгсэлтэй эсэх тээврийн хэрэгслийг тухайн цаг хугацаанд нь унаж, жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан эсэх талаар мэдүүлгийн нотлох баримт авагдсан. Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл нь түүний тухайн цаг хугацаандаа согтуурлын зэрэг ямар хувь хэмжээтэй байсан бэ? гэдгийг нотолж байгаа нотлох баримт авагдсан байна. Шүүхийн шийдвэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаг хугацааг тодорхойлсон нотлох баримтууд авагджээ. Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд *************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***************йг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *************** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас прокуророос зүйлчилж оруулж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлтэй маргаан байхгүй. Тийм учраас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. ***************йн хувьд бусдад төлөх төлбөргүй байгааг хэлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ***************д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***************д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж хуульчилсан.
Тус зүйл хэсгийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгоно гэж тайлбарласан.
Шүүгдэгч *************** нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагаа, гэмт хэрэг, зөрчлийн лавлагаа, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/646 дугаартай шийтгэвэр зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *************** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
1. 2025 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,
2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа, жолоочийн лавлагаагаар нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх баримт, /хх-ийн 3-12 хуудас/,
3. Гэрч *************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед Өвөрхангай аймаг Уянга сум 8 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Онги хорооллын шороон зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад *************** жолоо барьж явсан. Архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл асаж байсан тул Цагдаагийн тасгийн байранд авчирч 6820 багажаар үлээлгэхэд 2,85 хувьтай гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
4. Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өд ***************йн жолоодож явсан Мустанг-5 өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2024 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга сумаас худалдан авч байсан юм. Тухайн үед мөнгөөр аваагүй 2 үхрээр наймаа хийсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/
5. Согтуурлыг багажаар шалгасан “...*************** нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон, 6820 багаж ашиглан шалгахад 2.85% тоон үзүүлэлт илэрсэн..." гэх тэмдэглэл /хх 03-р хуудас/,
6. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/646 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 25-27 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2526000000050 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол” /хх-ийн 1 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч *************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ***************д холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
3.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ***************йн үйлдсэн хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна. Ингээд шүүгдэгч ***************йн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тухайн үйлдсэн гэмт хэргийн шинж түүнээс үүдэж гарч байгаа хор аюул хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж мөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж шүүгдэгч ***************йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй. Хилийн хориг тавигдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан болон битүүмжлэгдэн хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй зэргийг тус тус дурдаж байна. Мөн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргахдаа шүүгдэгчийг малчин буюу мал бүхий орлоготой гэж үзэж дээрх байдлаар эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь нэг талдаа тухайн гэм буруутай үйлдэл гаргасан хүнийг цээрлүүлэх нөхцөл байдал байдаг. Мөн нийгэмшүүлэхэд оршдог. Торгох ял нь эдийн засгийн хувьд авч байгаа цээрлүүлэх хэлбэр. Хорих ялын санкцийн тухайд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан бүх төрлийн хариуцлагыг хэлнэ. Хорих ялын тухайд хорих ял оногдуулж болно. Хорих ял оногдуулахдаа түүнийг биеэр эдлүүлэх үү эсвэл тэнсүүлэх үү гэдэг нь шүүхийн бүрэн эрхийн хэмжээний асуудал. Иймээс эрүүгийн хариуцлагын өмнөх дүгнэлтээ дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *************** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Прокурорын дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгчийг 2700000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Үүн дээр санал байна. ***************йн хувьд малчны зээлтэй нөхцөл байдал байгаа учраас торгох ял оногдуулалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад гэвэл тухайн хуулийн зүйлчлэлд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ял оногдуулах санкцтай зүйл анги байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад энэ хүн хөдөө ганцаараа мал малладаг. Аж амьдралын хувьд нийтэд тустай ажил хийлгэхэд асуудал байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийн тухайд Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багт оршин суудаг. Тухайн газар утасны сүлжээ байдаггүй нөхцөл байдлууд байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах боломжгүй нөхцөл байдлууд байна. Тиймээс цаашид өөрийнхөө үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгч амьдрах байх. Тийм учраас өөрийнх нь хүсэлтийн дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж хүсэж байна. Хэргийн материалд өөрийн гэсэн малтай тухай “А” дансны хуулга авагдсан. Тэгсэн ч гэсэн энэ хүний амьдралын байдал малчны зээлтэй, зээлийн хүү төлж амьдарч байгаа нөхцөл байдал байгаа учраас торгох шийтгэл оногдуулахад өр зээлийн дарамт учирна гэж байгаа учраас өөрийнхөө гаргасан саналаа дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *************** нь өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Төлбөр багатай гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Хүргэн, дүү хоёрынхоо малыг өөр дээрээ нэмээд тоолуулсан. Миний цөөхөн хэдэн мал байгаа. 10 сая гаран төгрөгийн малчны зээлтэй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч *************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************йг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***************йг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************йн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА