Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 0330

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

улсын яллагч: Б.Чимгээ

шүүгдэгч нарын     өмгөөлөгч: Р.Батцогт

хохирогч И.Бямбасүрэн

түүний өмгөөлөгч: Ц.Гансүх

хохирогч: Н.Отгонбаяр

шинжээч: Б.Ууганбаяр, Б.Амарзаяа

шүүгдэгч:  С.Долгормаа, Д.Нямдаваа Ч.Мөнхбаатар, Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Бодонгуут сарайт  овогт  Сүхрагчаагийн Долгормаа, Алаг адууныхан  овогт Даваабаатарын Нямдаваа, Заан овогт Батсуурийн   Батчимэг, Шатар Өдгөө овогт Чулуунбаатарын Мөнхбаатарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20131263  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бодонгууд сарайт  овогт  Сүхрагчаагийн Долгормаа,1963  оны  4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 54 настай, эмэгтэй,  дээд   боловсролтой,  газар зохион байгуулагч  мэргэжилтэй,   Нийслэлийн газрын албанд Баянзүрх дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч, инженерээр ажиллаж байсан, ам бүл 2, охины хамт Сүхбаатар  дүүргийн 02 дугаар хороо  дугаар хороолол 32 дүгээр байрны 23 тоотод оршин суудаг, улсаас авсан Алтангадас одонгоор шагнагдаж байсан,газрын албаны тэргүүний ажилтан, ял  шийтгэгдэж байгаагүй,  РД: УХ63042209,

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Алаг адууныхан  овогт Даваабаатарын Нямдаваа,1982  оны  10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй,  дээд   боловсролтой,  газар зохион байгуулагч мэргэжилтэй, Нийслэлийн газрын албаны кадастрын хэлтэст бүртгэлийн мэргэжилтэнгээр ажиллаж байсан, ам бүл 4,эхнэр, хүүхдүүдийн  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 40И дүгээр байрны 49  тоотод оршин суудаг, газрын албаны тэргүүний ажилтан улсаас хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан авсан, ял шийтгэгдэж байгаагүй,  РД: ШД82102512,

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Заан овогт Батсуурийн   Батчимэг, 1978  оны  02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 39 настай, эмэгтэй,  дээд   боловсролтой, архитектор   мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн газрын албанд төлөвлөлтийн мэргэжилтэнгээр ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар  дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн гудамжны 8-05 тоотод оршин суудаг, газрын албаны тэргүүний ажилтан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЧМ78022301,

4.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шатар Өдгөө овогт Чулуунбаатарын Мөнхбаатар,1980  оны  8 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн  Сонгино суманд   төрсөн, 37 настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, газар зохион байгуулагч  инженер мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн газрын албанд газар зохион байгуулагчаар  ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр,   хүүхдүүдийн хамт Баянзүрх   дүүргийн 22 дугаар хороо Эмнэлэгийн аж ахуйг хашааны 0 тоотод оршин суудаг, газрын албаны тэргүүний ажилтан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ИЛ80082812,

 

Холбогдсон хэргийн талаар:

            С.Долгормаа нар нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлалтай 385 м кв газрыг иргэн Н.Отгонбаярт эзэмшүүлэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамж, 210 м кв газрыг Алтан Сэтэр ХХК-д эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар захирамж гарч, газар эзэмших гэрээ байгуулсан боловч Ч.Мөнхбаатар, Б.Батчимэг, С.Долгормаа, Д.Нямдаваа нар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.5 “хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг Нийслэл дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасна” 23 дугаар зүйлийн 23.4.3 “эзэмшил ашиглалтанд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 “кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзэлхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг, 3.1.13 “газрын кадастарын судалгаа” гэж газрын кадастарыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх, зорилго бүхий үйл ажиллагааг ойлгохоор, 10 дугаар зүйлийн 10.1 “Газрын кадастарыг суманд газрын даамал, аймаг Нийслэл дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” 10.2.6 “аж ахуйн нэгж байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх үүргийг Нийслэл дүүргийн газрын алба хэрэгжүүлэхээр”, 16 дугаар зүйлийн 16.10 “Нэгж талбар заагтай байна”, 16.11 “Газрын кадастарын зурагт ерөнхий болон оноосон хил заагийг хамруулна” гэх заалтуудыг зөрчин, албан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, иргэн Н.Отгонбаярын удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулах, эзэмшил газрын кадастарын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй болгох, бүртгэлд оруулахгүй байх, Алтан сэтэр ХХК-ний эзэмшил газрын кадастарын зургийг мэдээллийн санд оруулахдаа дур мэдэн давхацлыг арилгаж алдаатай оруулах, Н.Отгонбаярын гомдол, Алтан сэтэр ХХК-ийн эзэмшил газар нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ биеэр хээрийн судалгаа  хийж солбилцол хэмжилтийг тогтоох, бусдын эзэмшил газарт байгаа эсэхийг шалгах ажиллагааг хийхгүй орхигдуулах зэргээр албан үүрэгтээ хайнга хандсанаас иргэн аж ахуйн нэгжүүдийн хооронд маргаан үүсгэн, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг удаан хугацаагаар алдагдуулж Н.Отгонбаярт 145.884.200 төгрөгийн, Алтан сэтэр ХХК-нд 314.800.000 төгрөгний үнэлгээ бүхий газрын эзэмших эрхийг зөрчин хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч  С.Долгормаа  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2002 оноос 2009 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Нийслэлийн газрын албанд газар зохион байгуулагчаар Баянзүрх дүүргийн хариуцан ажиллаж байсан. Тухайн үед Алтансэдэр ХХК бол 2006 оны 102-р захирамжаар 210 мкв газрыг барилга барих зөвшөөрөл авсан байдаг. Үүний дагуу би 2006 онд гэрээ байгуулж өгсөн. 2008 оны 1-3 сарын Алтансэдэр ХХК-иас газар эзэмших хугацаагаа сунгуулъя мөн газрын талбайгаа сунгуулъя гэсэн хүсэлт гаргасан байдаг. Тухайн үед газар дээр нь очиж давхцал байна уу эсэхийг шалгаж Нямдаваа гэх кадастрын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэнд зургийг өгсөн. Тэгээд шалгахад ТБД гэх компаний газартай хойд талаараа давхцал үүссэн. Тухайн үед боломжгүй гээд кадастрын зургийг хэвлэж гаргасан. Хэвлэж авсан зургаа техникийн хурлаар хэлэлцүүлж танилцуулсан. Тэгээд техникийн хурлаар хуучин 210 мкв талбайгаар хэвээр үлдээхээр шийдвэр гарсан. 2008 оны 462-р захирамжаар Алтансэдэр ХХК-д 210 мкв хуучнаар газрын хэмжээгээр газар олгохоор гэрээ гэрчилгээ олгосон байдаг. 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн газрын албан тушаал гарч би өөр албан тушаалд шилжсэн. Намайг өөр ажилд шилжсэний дараа Алтансэдэр ХХК-д олгосон 210 мкв газрын эзэмших захирамжийг хүчингүй болгож 510 мкв-аар газар эзэмшүүлсэн байдаг гэв.

           Шүүгдэгч Д.Нямдаваа  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:         2006 он 9 дүгээр сараас 2009 оны 9 сар хүртэл Нийслэлийн газрын албаны мэдээллийн сангийн хэлтэст мэдээллийн сангийн бүртгэлийн мэргэжилтнээр ажилласан. Миний ажлын үүрэг бол газар зохион байгуулагчийн цохолт хийсэн кадастрын зургийг бүртгэх үүрэгтэй байсан. Алтангэдэр ХХК-ийн кадастрын зургийг би бүртгэж оруулсан. 2008 оны 3 сарын 14-ны өдөр мэдээллийн сангаас шалгаж үзэхэд ТБД компанийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжтай кадастрын зурагт бүртгэгдсэн байсан учраас бүртгэх боломжгүй гэх шалтгаанаар буцаасан. Тэгээд Алтангэдэр ХХК-ийн 210 мкв-аар бүртгэхэд хойд талаараа бага зэрэг давхацсан учраас давхцалыг арилгаж мэдээллийн санд бүртгэсэн. Алтангэдэр ХХК мэдээллийн санд бүртгэгдээгүй, газар дээр очиж үзэхэд хашаа байхгүй, эргэлтийн цэг тэмдэг байхгүй байсан. 2015 онд Азийн хөгжлийн сангийн төслөөр газар эзэмшлүүлэх ажилд ТБД компани газар дээрээ хашаа барьсан байсан учраас мэдээллийн санд бүртгэгдсэн байсан. Улмаас Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжаар газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. Ийм учраас мэдээллий санд бүртгэгдсэн байсныг дур мэдэж өөрчлөх боломжгүй болсон учраас газрын кадастрын давхцалыг арилгаж мэдээллийн санд 210 мкв-аар бүртгэсэн. Тэгэхээр эдгээр хүмүүс хувийн компаниар газрын үнийг тогтоолгосон байна. Гэхдээ эдгээр хүмүүс өнөөдрийг хүртэл тэр газар дээрээ үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон хэвээр байна. Ийм учраас эдгээр хүмүүсийг хохироосон гэж үзэх үндэсгүй гэж үзэж байна гэв.

     Шүүгдэгч  Б.Батчимэг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2007 оны 8 дугаар сарын 1-ээс эхэлж 2009 он хүртэл Баянзүрх дүүргийн газрын албанд хот төвөллөлтийн мэргэжилтнээр ажиллаж байсан. ТБД ХХК Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжтай Отгонбаяр хоёр шүүхдэж Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу газраа хувааж эзэмшихээр болсон. Баянзүрх дүүргийн Засаг даргын 405-р захирамжаар ТБД компаний эзэмшиж байсан газраас 385 мкв-ыг Отгонбаярт хувааж эзэмшүүлэхээр болсон. Үүний дагуу ТБД кадастрын зургаа хийж ирсний дагуу мэдээллийн санд цохолтыг хийж бүртгэсэн. Харин Отгонбаяр кадастрын зургаа хийж ирээгүй байсан. Сүүлд нь хийж бүртгүүлсэн байсан. Тэр үед Алтангэдэр ХХК захирамжтай гэдэг боловч мэдээллийн санд бүртгэлгүй байсан. Ганцхан 2004 оны ТБД компаний Баянзүрх дүүргийн захарамжтай газар эзэмших эрх бүртгэлтэй байдаг байсан. Би ажлынхаа чиг үүргийн дагуу дүүргийн засаг даргын захирамжтай газрын кадастрын зургыг газартай нь тулгаж мэдээллийн санд бүртгэсэн гэв.

           Шүүгдэгч Ч.Мөнхбаатар   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2004 онд Гачуурт тосгонд Тамгын газарт газар зохион байгуулагчаас ажиллаж байгаад 2007 оны 8 сард Баянзүрх дүүргийн газрын албанд газар зохион байгуулагчаар томилогдож ажилласан. Би тухайн үед Алтансэдэр ХХК, Отгонбаяр болон ТБД компанийн асуудал бол надаас өмнө 2002 оноос эхэлсэн газрын маргаан байдаг. Надад бол маш их гомдолтой байна. Анхнаас нь этгээд гурван хүний газрыг хээрийн судалгаа хийлгүй, цэг тэмдэгтийг тавилгүй хийсэн юм шиг олгосон гэж биднийг яллаж, дүгнэж байна. Үндсэндээ дүүргийн мэргэжилтэн Батчимэг бид хоёрыг эхний буруутай шийдвэр байсныг шалгаж үзүүгүй байж бид хоёрыг бүх зүйлд хамруулсан байна. Нийслэлийн Засаг даргын шийдвэрт газрын албаны мэргэжилтэнгүүд ямар ч хамаарал хүмүүс юм. Тэр талбай нэмсэн болон хассан асуудалд бид нарт хамааралгүй. Энд сууж байгаа бид дөрвөн хүн хэн ямар ямар үйлдэл хийгээд тэр үйлдэл нь ямар ямар алдаа гаргасан талаар юу ч байхгүй байна. ТБД болон Отгонбаярын хувьл бол ТБД компани эзэмшиж байсан газартай, зурагтай газрын дүүргийн засаг даргын шийдвэрийн дагуу Батчимэг бид хоёр хувааж өгсөн. Түүнээс биш шинээр олгосон газар биш гэв.    

  Хохирогч И.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 1996 онд анх би газар эзэмшигч байсан. 2000 онд Нийслэлийн газрын албанд өргөдлөө өгсөн. 30х40 хэмжээний газар болгох талаараа өргөдөл өгсөн. Гэтэл намайг байхгүй болгож Отгонбаяр болон эдгээр газрын албаны хүмүүс намайг хохироосон. Энэ асуудал 5-6 архитуктораар орсон. 2001 онд Отгонбаяр гэх хүн миний газар дээр буугаад тэр дороо намайг шүүхэд өгсөн. Шүүхээс Отгонбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэг 2001-2013 онд хүртэл явсан. Отгонбаяр гэх хүн газрын албаны хүнээс 70 мкв талбайн түр зөвшөөрлийг авч түүнийгээ 219 мкв болгож томсгож барьсан. Энэ тухайгаа би байнга Долгормаад хэлдэг байсан. Энэ талаар 2007 оны болон 2010 оны шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан. 2008 онд Долгормаа кадастарыг урагшлуулаад бүртэг гэсэн зүйл байдаг. Отгонбаяр гэх хүн миний тохижуулсан талбайг эвдсэн талаар зургаар авсан. 2007 онд Отгонбаяр хашаагаа өөрийн дураараа томсогсон. Миний өмгөөлөгч хэлсэн ямар ч захирамжгүйгээр миний газрыг урагшлуулж бохирын хоолойн дээр байрлуулсан. Үүнийгээ зөрүү арилгасан гэж хэлсэн. Би Долгормаад 2006 оноос хойш 210 мкв газрыг сунгах талаараа удаа дараа өргөдөл өгсөн. Би тэр газрыг 120 машин шороо асгаж өөрөө тохижуулсан. Мөн 2009 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 100 дугаар тогтоолоор Отгонбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Долгормаа, Отгонбаяр нар ТБД-г маш их өмгөөлж хамгаалдаг. Батчимэг, Отгонбаярт кадастарийн зураг байхгүй байхад миний газрын Нийслэлийн Засаг Даргын захирамж байхад дүүргийн засаг даргын хууль бус захирамжаар бүртгэсэн байдаг. Отгонбаяр гэх хүн газрын албанд бүртгүүлэх гэж байгаа юм шиг материал бүрдүүлж шинээр газар авсан байдаг. Тухайн үед ерөнхий сайд нийслэлд нэг ч газрын захирамж гаргаж болохгүй гэсэн зүйл өөрийн ажлын газрын салбар дээр тавьчихаад байхад газар эзэмших зөвшөөрөл олгосон байсан. Би Нямдаваа, Мөнхбаатар нарыг буруутгахгүй. Гэхдээ би Долгормаа, Батчимэг нар буруутай. 2016 оны 11 сарын 11-ний өдөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гүйцэтгэх хуудас бичиж өгсөн байсан. Эдгээр хүмүүс миний газрыг урагшлуулсан нь тогтоогдсон. Цагдаа, Прокурорын шатанд энэ хэрэг 5 удаа хэрэгсэхгүй болгосон. Энэ нь бас хуулийн байгууллага Отгонбаярын талд ажиллаж байна. 2012 оны шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болохын тулд ямар хуулийн шаардлага хангахгүй дүгнэлтээр хүчингүй болгосон. Тэгээд хүлээж байгаа юм шиг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгодог. Мөрдөн байцаагч өөрөө шинжээчийн дүгнэлтийг барьж яваад Отгонбаяр дээр очиж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан байхад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй дахин дангийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Тэр дүгнэлт ямар нэг тамга тэмдэг байдаггүй дүгнэлт байсан. Хэрэв шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол 5 эсвэл түүнээс дээш бүрэлдэхүүнтэй шинжээч томилох байсан. 2014 оны 8 сард гарсан шинжээчийн дүгнэлтээр Отгонбаяр гэх хүний хууль бус үйлдэл хийсэн болон эдгээр хүмүүсийн хууль бусаар газрыг урагшлуулж хойшлуулсан талаар тодорхой бичигдсэн. Өнөөдөр би газар дээрээ барилга барьж чадахгүй байна. Гэтэл газрын албаны хүмүүст болон холбогдох албан тушаалтнуудад би удаа дараа өргөдөл өгсөн. Миний өргөдлийн хариуг хугацааг нь тулгаж байж өгдөг байсан. Мөн газрын маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад газрын албанаас нэг баримт бичиг гаргаж өгч болохгүй гэсэн байхад энэ Отгонбаяр гэх хүн баримт бичгүүд авсан байдаг. Энэ Отгонбаяр гэх хүн байхгүй зүйлийг шүүхийн шатанд явж байхдаа бий болгож байсан хүн юм. Эцэст нь хэлэхэд цагдаа, прокурор хуулийн хэрэгжүүлэхгүй байна. Долгормаа гэх хүн өөрөө хууль бус бүх ажиллагаануудыг хийсэн гэв.

Хохирогч Н.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2006 оны асуудал надад хамааралгүй. Миний асуудал бол 2008 оны асуудал юм. Би ТБТ-ийн газраас талыг худалдаж авсан. Би 385 мкв ТБТ-ээс надад тасалж өгсөн. Би Алтансэдэр ХХК-ийн газарт хамааралгүй. Би Ч.Мөнхбаатар, М.Нямдаваа нартай ярих зүйлгүй. Би өмнө Бямбасүрэн гэх хүнээс болж яллагдагчаар татагдаж байсан. Тэр хэрэг маань хэрэгсэхгүй болсон. Намайг Бямбасүрэн гэх хүн хохирогчоор татаж оруулж ирсэн. Би зөвхөн ТБТ гэх компаниас газар худалдаж авсан. Өөрөө хэлсэн Дагиймаа гэх хүн газар өгсөн гэсэн. Яагаад гэвэл Дагиймаа гэх сэтгүүлч телевизээр шоу хийж байхдаа газар олгосон асуудал юм. Үүнийг Засаг дарга баталж өгсөн. Би хохирогч Бямбасүрэнд гомдолтой байна. Гэхдээ би шүүгдэгч нарт ямар нэг гомдол санал байхгүй гэв.

 

    Шүүгдэгч С.Долгормаа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаар захирамжаар Алтан Сэтэр ХХК-д 210 м кв газрыг барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн байсан. Алтан Сэтэр ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр газрынхаа хугацааг сунгуулах, мөн 2008 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хэмжээг нь 507 м кв болгож нэмэгдүүлэхээр Топ референц ХХК-р 2008 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гүйцэтгүүлсэн газрын байршлын кадастарын зургийн хамт Нийслэлийн газрын албанд албан бичгээр хүсэлт ирүүлсэнийг надаар шийдвэрлүүлэхээр цохогдсон. Ингээд кадастарын зургийг мэдээллийн санд бүртгүүлж шалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаар захирамжаар эзэмшиж байгаа 210 м кв газрыг бүртгүүлэх, мөн газраа томсгох хүсэлтийн дагуу 507 м кв газрыг техникийн зөвлөлд оруулж хэлэлцүүлэхээр Топ референц ХХК-ны хийсэн зурган дээр цохолт хийж, тухайн үед кадастарын мэдээллийн санг хариуцсан мэргэжилтэн Нямдаваад 2008 оны 3 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд шилжүүлсэн. Энэ үед Алтан сэтэр ХХК-ны газар эзэмших нэгж талбарын кадастарын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан. Мэргэжилтэн Нямдаваа Топ референц ХХК-ны хийсэн зургийг оруулж үзэхэд хойд талаараа мэдээллийн санд бүртгэлтэй ТБТЭ ХХК-ний нэгж талбарын зурагтай 2-4 метр газар давхцаж байсан. Тэгэхээр нь давхацсан хэсгээс нь хасаад 398 м кв газрыг Алтан сэтэр ХХК-ны нэр дээр кадастарын мэдээллийн санд 2008 оны 3 дугаар сарын 14-нд оруулж бүртгэсэн. Мөн 398 м кв газраас тусад нь 2006 оны 122 дугаар захирамжаар эзэмшиж байгаа 210 м кв газрыг 1864831117487 дугаартай нэгж талбарт кадастарын зурганд бүртгэсэн. 507 м кв газар эзэмшихийг хүссэн зургийг мэдээллийн санд оруулахад хойд талаараа ТБТЭ ХХК-ний зурагтай 2-4 метр газар давхцаж байсан учраас давхцлыг хасаад 398 м кв үлдсэнийг техникийн зөвлөлийн хурлаар оруулахад урд хэсэг нь бас шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон учраас техникийн зөвлөлийн хурлаас илүү олгохооргүй болгон 210 м кв газрыг нь эзэмшүүлэхээр шийдсэн. Би 2009 оны 2 дугаар сарын 13-аас ажлаа өөрчилсөн гэжээ. /4-р хх-ийн 115-116/ Нийслэлийн Засаг даргын 2008 оны 462 дугаар захирамжаар Алтан сэтэр ХХК-д эзэмшүүлсэн газрыг 4 метр урагшлуулсан гэх шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжаар хүчингүй болж миний ажлыг авсан хүн 512 м кв болгон 4 метр урагшлуулсан гэх асуудлыг буцаж хойшлуулаад хүсэлтийг нь бүрэн хангасан байдаг. Иймд бусдад хохирол учруулсан юм надад байхгүй гэжээ. /5-р хх-ийн 159/

        Шүүгдэгч Д.Нямдаваа  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:  Би газрын албанд 2006 оны 9 дүгээр сараас 2009 оны 9 дүгээр сар хүртэл мэдээллийн сангийн мэргэжилтнээр ажилласан. Энэ албан тушаалд газрын зургийн программ дээр ажиллах чадвартай албан тушаалтныг томилон ажиллуулдаг юм. 2008 оны 3 дугаар сарын 7-ны Топ референц ХХК-ны хийсэн зургийг Долгормаагийн цохолтоор мэдээллийн санд бүртгээд 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хэвлэж өгсөн байдаг. Миний хувьд Алтан сэтэр ХХК-ний байшингийн координатыг үндэслэж тэр хэмжээгээр нь буулгаад мэдээллийн санд зургийг буулгасан. Уг нь дэвсгэр зураг зөв хэмжилттэй эсэхийг тодруулах шаардлагатай. Би өөрөө газар дээр нь очиж Алтан сэтэр ХХК-ний объекттэй зэргэлдээ зүүн талд байгаа объект нь зэрэгцэн оршиж байгаа эсэхийг хараагүй. Мэдээллийн санд оруулж байгаа албан тушаалтан очиж үзэх шаардлагагүйгээр дүүрэг хариуцсан байцаагч нь кадастарын зургийг газар дээр нь очиж тулгаж үзэн эцсийн  байдлаар мэдээллийн санд бүртгэхэд бэлэн болгож мэдээллийн сангийн мэргэжилтэнд өгөх ёстой. Мэдээллийн сангийн мэргэжилтэн Нийслэлийн 6 дүүргийг бүртгэдэг байсан юм гэжээ. /1-р хх-ийн 180-184/

2008 оны 10 дугаар сараас өмнө Алтан сэтэр ХХК-ний эзэмшлийн 210 м кв газрын зураг гэж байгаагүй. Анх удаа оруулсан. Топ референц ХХК-ны хийсэн кадастарын зураг, мэргэжлийн комиссын хурлын зургийг нь үзэхэд урд талаараа нэг шугаманд байсан боловч мэдээллийн санд оруулах гэхэд давхцал үүссэн. Тэгээд газар зохион байгуулагч  Долгормаад буцаахад бид 2 нэг өрөөнд суудаг байсан тул Долгормаа үзээд шууд газар дээр нь давхцалыг арилгаж бүртэг гэсэн цохолт хийж өгсөн. Яаж арилгах талаар асуухад Алтан сэтэр ХХК-ний газрын хэмжээг нь алдагдуулахгүйгээр урагш нь зөөж байрлуул гэсэн. Тэгээд түүний хэлсний дагуу давхцалыг арилгаж мэдээллийн санд оруулсан. Уг нь давхцалтай гэж зургийг буцаасан тохиолдолд газар зохион байгуулагч газар эзэмшигч нартай нь уулзаж шалгаж үзээд маргааныг шийдвэрлэх журамтай. Харин  тухайн үед Долгормаа Алтан сэтэр компанийхан болон Отгонбаяртай уулзалгүй газар дээр нь цохоод л газрын давхцалыг арилгаж шийд гээд өгсөн. Алтан сэтэрийн зургийг бүртгэх үед Отгонбаярын газар гэж кадастарын зураг байсан болоод давхцаж байсан юм. Одоо яагаад мэдээллийн санд байхгүй байгааг нь ойлгохгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 462 дугар захирамжаар Алтан сэтэр ХХК-д эзэмшүүлсэн 210 м кв газрын кадастарын зургийг мэдээллийн санд алдаатай буруу бүртгэсэн гэдэг асуудалд анх гомдол маргаан үүсгэсэн боловч дээрхи захирамж нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 217 дугаар захирамж гарснаар хүчингүй болгочихсон. 512 м кв болгож томруулсан захирамжийг И.Бямбасүрэн хүлээн зөвшөөрч  газрын албатай гэрээ байгуулан гэрчилгээг гарын үсэг зурж авсан. Тэгэхээр хүчингүй болчихсон захирамжинд гомдол гаргаад байгаа нь үндэслэлгүй ба И.Бямбасүрэн нь хохироогүй байна гэжээ. /1-р хх-ийн 178-179/, /5-р хх-ийн 158/

     Шүүгдэгч Б.Батчимэг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2007 оны 8 дугаар сарын 1-ээс 2008 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн газрын албанд архитектороор ажилласан. Миний ажил үүргийн хуваарь бол хот төлөвлөлтийн нормын дагуу газар зохион байгуулагч нарын ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлж ажиллах байсан. 2008 онд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагч Мөнхбаатарын хамт Отгонбаяр гэдэг хүний эзэмшлийн газрын баталгаат хэмжээ тогтоосон актыг гаргасан. Энэ акт нь координат байхгүй зөвхөн байршил, газрын хэлбэр хэмжээг харуулсан зураг юм. Тэгэхээр мэдээллийн санд орсон зурагтайгаа зөрж болно. Гэхдээ тийм их зөрөхгүй. Таны үзүүлж байгаа 2008 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мэдээлийн санд бүртгэгдсэн зургийг хэн оруулсаныг мэдэхгүй байна гэжээ.

     Шүүгдэгч Ч.Мөнхбаатар  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би Баянзүрх дүүргийн газрын албанд 2007 оноос 2008 оны хооронд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан. Миний ажил үүргийн хуваарь бол  дүүргийн нутаг дэвсгэр дээр газрын харилцаанд үүссэн маргаан зөрчлийг арилгах, хяналт тавьж ажиллах юм. Анх ажилд ороход л энэ хүмүүсийн маргаан байсан. Би ямар захирамжаар хаана газар эзэмшидэгийг ч мэддэггүй. Энэ маргааныг хариуцдаггүй юм. Иргэн Отгонбаярын эрх бүхий байгууллагаар хийлгэсэн кадастарын зургийн дагуу эзэмших ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон актыг гаргаж өгсөн байгаа. Гэхдээ энэ актыг архитектор Батчимэг үйлдээд би гарын үсэг зурсан байна. Сайн санахгүй байна Батчимэг л сайн мэдэж байгаа байх. Ер нь бүхий л бичиг баримт дээр албаны дарга, газар зохион байгуулагч, архитектор гэсэн 3 хүн гарын үсэг зурдаг юм. Би Бямбасүрэн, Отгонбаяр, ТБТЭ компаний хэнтэй ч уулзаж байгаагүй. Тийм болохоор би өөрийгөө буруугүй гэж бодож байна гэжээ. /1-р хх-ийн 196/

Хохирогч Н.Бямбасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би Нийслэлийн газрын албанд 2000 онд өргөдлөө өгөөд одоо болтол барилгаа барьж чадахгүй хохирсоор байна. Үүний гол буруутай эзэд нь Нийслэлийн газрын албаны Баянзүрх дүүргийг хариуцсан мэргэжилтэн Долгормаа болон хуурамч бичиг баримт ашиглан шүүх цагдаа бүгдийг нь төөрөгдүүлж байгаа Отгонбаяр нар юм. Газрын албаны ажилтан Нямдаваа, Батчимэг, Долгормаа нар нь миний газрын байрлалыг өөрчлөн хуурамч кадастрын зураг үйлдсэн, манай газартай өөрийнхөө газрыг давхардуулан маргаан үүсгэсэн Отгонбаярыг өөгшүүлэн 2008 онд хуурамч кадастр гаргаж өгсөн. Отгонбаяр нь анх 2001 онд павилоны зөвшөөрөлтэй ирсэн атлаа барилга болгон томсгосонд гомдолтой байна. Эцэст нь Отгонбаяраас болж өөрийн газар дээрээ барилгаа барьж чадаагүй, газраа ч бүрэн эзэмшээгүй байхад барилгын үнэ өссөн. Газрын маргаанаас болж түүнд зодуулж гурвалсан мэдрэлийн өвчин туссан. Цагдаа шүүх прокуророор олон жил явсан, өмгөөлөгч хөлсөлсөн гэх мэт олон зүйлээрээ хохироод байна. Багаар бодоход 1 жилд 1.0 сая төгрөг гэж тооцон буруутай хүмүүсээс нэхэмжилж байна. Мөн Отгонбаярын хууль бус захирамжийг хүчингүй болгуулмаар байна гэжээ. /1-р хх-ийн 98-102 /хх-н 1-р хх-н 98-100/

Хохирогч Н.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би эзэмшил газрын кадастарын зургаа 2007 оны 12 дугаар сард газрын албанд өгөхөд 2008 оны 4 дүгээр сард Батчимэг гэх архитектор баталгаат хэмжээ тогтоосон актандаа манай дэлгүүрийн хойд цэг дээрээс 385 м кв газрын зургийг шууд залгуулан зурсан байсан. Энэ нь хойд хэсгээрээ Алтан сэтэр ХХК-ний газартай давхацсан байсан. Миний анх газрын албанд харилцан тохиролцож гаргаж өгсөн зургаар манай дэлгүүрийн хойд цэгээс 4 метр газар хойшоо яваад Алтан сэтэр ХХК-ний газрын хойд талаар хиллэж 385 м кв газар байрлаж байсан юм. Ингээд үүнээс болж газар давхцан маргаан үүссэн. Тэгтэл ТБТЭ ХХК-ний анхны тохиролцсон кадастарын зураг өөрчлөгдөн урагшаа түрж орж ирснээс манай 385 м кв газар одоо 230 орчим м кв болоод байгаа. ТБТЭ ХХК-ний газрын урд цэгийг урагшлуулж мэдээллийн санд оруулсанаас болж миний газар багасч, би тухайн үед нь мэдээллийн санд зургаа оруулах гэтэл ТБТЭ ХХК-ний буруу байршилтай зураг нь түрүүлээд орчихсон болохоор миний зураг орох боломжгүй болсон байсан. Буруу кадастр оруулж миний газар эзэмших эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа газрын албаны хүмүүст гомдолтой байна. Үүний цаана луйвар хээл хахууль байж болзошгүй гэж үзэж байна. Манай газартай залгаа ТБТЭ ХХК-ний газар нь 820 м кв байх ёстой байтал баримжаагаар 1200 м кв орчим захирамжинд олгосноос илүү газар байгаа. Кадастарийн зурганд дур мэдэн өөрчлөлт оруулж, хэмжээ байршлыг нь өөрчлөх, сул зай байгаа мэтээр үлдээх аргаар миний газрыг байхгүй болгосон. Би улсын байцаагчийн дүгнэлт хүртэл гаргуулсан. Манай газар 240 м кв болтлоо багассан байна. 2007 оноос хойш материалаа бүрдүүлж өгсөн боловч Долгормаа газар давхацсан учраас мэдээллийн санд оруулах боломжгүй байна дараа сараас хурлын дараа хянаж байж оруулж өгье гэх зэргээр удаа дараа хойшлуулдаг байсан. Гэтэл Долгормаа буруу кадастрын зургийг санд оруул гэж цохолт хийснээс миний газар давхцалтай гараад ордоггүй байсан юм билээ. Одоо бол мэдээллийн санд орчихсон байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2013 онд орсон. /1-р ХХ-н 108-109, 110-114-р х/ /хх-н 110-114/

       Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөн байцаагчийн 2012 оны 4 дүгээр сарын 24-ний  өдрийн  тогтоолын дагуу газрын харилцаа геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаярын шинжилгээ хийсэн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н  159-162/

        Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөн байцаагчийн 2012 оны 4 дүгээр сарын 24-ний  өдрийн  тогтоолын дагуу газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2012 оны 246 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн шинжээч С.Энхтуяа, А.Сумьяа, Ч.Оюунсүрэн нарын шинжилгээ хийсэн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 140-145/

   Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2014 оны А/102 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн шинжээч Ж.Эрдэнэхүү, Б.Амарзаяа, Б.Батбаатар нарын гаргасан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт / 3-р хх-н 162-166/

Н.Отгонбаярын кадастрын зураг шалгуулах хүсэлтийн дагуу Нийслэлийн мэргжлийн хяналтын газрын байгаль орчин газрын харилцааны хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр, Д.Буянжаргал, байгал орчин геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.нарантуяа нарын кадастрын зургаар газрын байрлал тогтоосон тухай 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлт /3-р нхх-н 124-126/

Баянзүрх дүргийн шүүхийн 200 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 643 тоот шүүхийн тогтоол: Нэхэмжлэгч Н.Отгонбаярт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг орон сууцны 18 дугаар байрны хойд талд байрлуулан 0.07 га газрыг түр гэрээгээр ашиглуулах эрх олгосон болох нь Нийслэлийн засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 460 тоот захирамжаар тогтоогдож байна.Хариуцагч Т.нямдорж маргаж байгаа газрыг зохих байгууллагын зөвшөөрөлгүй ашиглаж байгаа болно…маргаж байгаа газар нь давхцаагүй, тэдний маргааныг газрын маргаан гэж үзэхэгүй болох нь Нийслэлийн газрын албаны 1/73 тоот албан бичиг, газар олголтын схем барилгын тэг тэнхлэг дээр байрлуулсан 84 тоот акт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд Т.Нямдоржид зохих  байгууллагаас  одоо эзэмшиж байгаа газрын асуудлыг зохицуулан эзэмшүүлэх зөвшөөрлийг олгосноор шийдвэрлэгдэх үндэслэлтэй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан./ 5-р хх-н 59/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулсан мэдэгдлийн дагуу 2013 оны 3 дугаар сарын 05-ны 6/536 тоот албан бичгээр Н.Отгонбаярт холбогдох 385 мкв газрын кадастрын зургийг мэдээлэлийн санд оруулсанаа мэдэгдсэн.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатныы шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 396 тоот шийдвэр нь Н.Отгонбаяр, Алтан сэтэр ХХК, ТБТЭ ХХК-д газар эзэмшүүлэхээр гаргасан Нийслэлийн засаг даргын болон баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрүүдийн үндэслэл, газар эзэмшигч нарын хооронд маргаан үүссэн шалтгаан ямар хуулийн заалт хэрхэн зөрчигдсөн талаарх үйл баримтыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр тул дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзлээ.Тус шийдвэрт:

Нэхэмжлэгч Н.Отгонбаяр Баянзүрх дүүргийн Засаг дарын 207 оны 12 дугар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар 385 мкв газрыг эзэмших эрхтэй болсон.Харин Алтан сэтэр ХХК Нийслэлийн засаг дарыгн 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар захирамжаар 210 мкв газар эзэмших эрхтэй болсоныг 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар захиражаар сунгаж мөн Засаг адрыг 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжаар 512 мкв болгон нэмэгдүүлэн эзэмшжээ.

….Тус шүүхийн шүүгчийн 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 125 дугаар захираж болон 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1458 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлт, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/258 дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч Н.Отгонбаяр, гуравдагч этгээд Алтан сэтэр ХХК-ны эзэмшил газрын кадастрын зкураг, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр Н.Отгонбаярын эзэмшлийн 385 мкв газрын орц гарц  Алтан сэтэр ХХК-д Нийслэлийн Засаг даргаас нэмэгдүүлэн эзэмшүүлсэн 512 мкв газарт байсан бөгөөд өөр боломжит гар орц байхгүй гэдэг нь тогтоогдсон.Хариуцагч нийслэлийн Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 207 оны 405 дугар захирамжаар Н.Отгонбаярт эзэмшүүлсэн газрын кадастрын зураг нь мэдээлэлийн санд орж бүртгэгдээгүйгээс бусдын эзэмшил газартай давхцаагүй гэж үзэн Алтан сэтэр ХХК-д газрыг нэмэгдүүлэн олгосон.Ямар нэг байдлаар мэдээлэлийн санд орсон байх юм бол нэхэмжлэгчийн газартай давхцуулах эсхүл орц гарцыг нь хаах асуудал яригдахгүй гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Отгонбаяр 2008 оноос эхлэн Нийслэл дүүргийн газрын алба болон Газрын харилцаа геодези зураг зүйн газарт эзэмшил газрынхаа орц, гарцын асуудлаар гомдол гаргаж байсан нь нотлогддог бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд маргаан бүхий газарт очиж судалгаа хийгээгүй, мэдээлэлийн са н дах мэдээлэлийг үндэслэн шийдвэрлэсэн гэж тайлбарладаг.

Түүнчлэн тус шүүхэд  Нийслэлийн газрын албаны 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2/3126 дугаартай албан бичгээр “Алтан сэтэр ХХК-д уг газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31.3 дах заалтыг зөрчсөн тул нийслэлийн засаг даргын 217 дугаартай захирамжийн тус компанид холбогдох хэгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэсэн тайлбарыг өгсөн байна.

Үүнээс үзвэл  нийслэлийн засаг дарга Н.Отгонбаярын гомдлыг шийдвэрлэлгүй Алтан сэтэр ХХК-ны хүсэлтийн дагуу тус компанийн газрын хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчсөн байна.

Мөн кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 31.1 кадастр гэж газар болон бусад үл хөдөлх эд хөрөнгийн байршил хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил,ашиглалт,өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг, 3.1.13-д газрын кадастрын судалгаа гэж газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээлэлийг шалган нотлох, бүрдүүлэх,судлах,үнэлэх зорилго бүхий үйл ажиллагааг ойлгохоор, 10.1-д газрын кадастрыг суманд газрын даамал,аймаг, нийслэл,дүүрэгт газрын алба улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ, 10.2.6-д аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан лавлаганы нэгдсэн зургийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх үүргийг нийслэл дүүргийн  газрын алба хэрэгжүүлэхээр, 16 дугаар зүйлийн 16.10-д нэгж талбар заагтай байна.,16.11-д газрын кадастрын зурагт ерөнхий болон оноосон хил заагийг харуулна гэж заасан бөгөөд дүүргийн газрын алба Н.Отгонбаярын эзэмшил газрын кадастрын зургийг мэдээлэлийн санд оруулаагүй,түүнчлэн нийслэлийн газрын алба Н.Отгонбаярын гомдол,Алтан сэтэр ХХК ний эзэмшил газар нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ газар  дээр нь судалгаа хийгээгүйгээс маргаан үүссэн гэж үзэхээр байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 141 дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүргийн засаг даргын 207 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар С.Батбаатарын гаргасан нэхэмжлэл, гуравдагч этгээд ТБТЭ ХХК-ны захирал Г.Эрхэмбаярын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1241 дүгээртэй захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.Отгонбаярт хууль бусаар олгосон 385 мкв газрыг ТБТЭ ХХК-д буцаан олгуулах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаадлагыг хүлээн авахаас татгалзсан нь хүчин төгөлдөр болсон байна.

Баянзүрх дүүргийн засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсэг нь Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар Н.Отгонбаярт хууль ёсоор эзэмшүүлсэн 385 мкв газар эзэмших эрхийг сунгасан шийдвэр байна гэж дүгнээд Нийслэлийн засаг даргаас  нэхэмжлэгч Н.Отгонбаярын орц гарцыг шийдвэрлэж дахин шинээр акт гарах хүртэл Нийслэлийн засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн Алтан сэтэр ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлэх

Алтан сэтэр ХХК-ны Баянзүрх дүүргийн засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох

Алтан сэтэр ХХК-ны Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан байна / 5-р хх-н 91-99/

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.8.03-ны 221/МА2016/0516 тоот магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016.10.24-ний 324 дугаартай тогтоолоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.5.30-ны өдрийн 36 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж,гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисон байна/ 5-р хх-н 100-107/

Улсын дээд шүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010.11.29ний өдрийн 281 дүгээр тогтоолоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010.7.23-ны өдрийн332 дугаартай шийдвэнр, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010.10.13-ны өдрийн 384 дүгээр магадлалыг  тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна / 5-р хх-н 76-78/

Гэрч Д.Бат-Өлзий / Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ажилтай/ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Иргэн өөрөө хүсэлтээ гаргаад авах буй газраа тойм зургаар зураад эрх бүхий албан  тушаалтанд өгч уг хүсэлтийг цохолтоор дүүргийн газрын албаны мэргэжилтэн аваад өргөдлийн бичиг баримтын бүрдэл хүсэлт гаргасан газрыг хэн нэгэн эзэмшиж байгаа эсэхийг шалгана.Мөн газар олгох боломжтой газар мөн эсэхийг шалгаад боломжтой байх юм бол байцаагч газрын мэргэжилтэн биеэр хээрийн судалгаа хийж солбилцолхэмжилтийг тогтооно. Бусдын эзэмшил газарт байгаа эсэхийг шалгана.үүнийг ГХГЗЗ-н газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 6 дугаар хэсэгт заасан байгаа.Мэргэжилтэн хээрийн болон суурин судалгааг үндэслэн боломжтой гэж үзэх юм бол засаг даргад танилцуулж засаг даргын  шийдвэр гарч эзэмшинэ.Зөвшөөрөл гарсаны дараа газрын алба газрын кадастрын зургийг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгүүлэх мэдэгдлийг иргэн аж ахуйн нэгжид өгнө. Уг мэдэгдэл тойм зураг, мэргэжилтэний хээрийн судалгааны зургийг үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага өөрийн биеэр дахин шалгаад зөв байх юм бол дээрх зураглалаа мэдээлэлийн санд оруулах ёстой.Ер нь бол газрын тухай хуулийн 34.1 дэх хэсэгт зааснаар материал бүрдүүлэлт мэдээлэлийн санд оруулах бүх зүйлээ хийчихээд  газар эзэмших гэрчилгээ өгөх ёстой.Гэвч амьдрал парктик дээр хуулиа мөрдөхгүй, гэрчилгээ хамаагүй гаргачихдаг.Тэгээд бичиг баримт нь дутуу санд оруулахгүйгээс газрын маргаан ихээр гарч байгаа юм./ 1-хх-н 125-127/

Н.Отгонбаярын 2007 оны 11 дүгээр сарын 27-ны болон 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авч Ч.Мөнхбаатарт шийдвэрлүүлэхээр удирдлагын цохолт хийсэн бүртгэл хяналтын картууд/5-р хх-н 90/

Баянзүрх дүүрэг дэх өмч газрын харилцааны алба болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын архиваас газрын харилцаа геодези зураг зүйн газарт ирүүлсэн Н.Отгонбаяр  болон Алтан сэтэр ХХК-ны газар баталгаажилтын хувийн хэрэг материал, хүсэлтүүд /3-р хх-н 182-183/   

         С.Долгормаа, Д.Нямдаваа, Б.Батчимэг, Ч.Мөнхбаатар нарыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд

        С.Долгормаа, Д.Нямдаваа, Б.Батчимэг, Ч.Мөнхбаатар нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  зэрэг болно.

     Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлалтай 385 м кв газрыг иргэн Н.Отгонбаярт эзэмшүүлэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамж, 210 м кв газрыг Алтан Сэтэр ХХК-д эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар захирамж гарч, газар эзэмших гэрээ байгуулсан боловч Ч.Мөнхбаатар, Б.Батчимэг, С.Долгормаа, Д.Нямдаваа нар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.5 “хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг Нийслэл дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасна” 23 дугаар зүйлийн 23.4.3 “эзэмшил ашиглалтанд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 “кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзэлхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг, 3.1.13 “газрын кадастарын судалгаа” гэж газрын кадастарыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх, зорилго бүхий үйл ажиллагааг ойлгохоор, 10 дугаар зүйлийн 10.1 “Газрын кадастарыг суманд газрын даамал, аймаг Нийслэл дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” 10.2.6 “аж ахуйн нэгж байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх үүргийг Нийслэл дүүргийн газрын алба хэрэгжүүлэхээр”, 16 дугаар зүйлийн 16.10 “Нэгж талбар заагтай байна”, 16.11 “Газрын кадастарын зурагт ерөнхий болон оноосон хил заагийг хамруулна” гэх заалтуудыг зөрчин, албан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, иргэн Н.Отгонбаярын удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулах, эзэмшил газрын кадастарын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй болгох, бүртгэлд оруулахгүй байх, Алтан сэтэр ХХК-ний эзэмшил газрын кадастарын зургийг мэдээллийн санд оруулахдаа дур мэдэн давхацлыг арилгаж алдаатай оруулах, Н.Отгонбаярын гомдол, Алтан сэтэр ХХК-ийн эзэмшил газар нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ биеэр хээрийн судалгаа  хийж солбилцол хэмжилтийг тогтоох, бусдын эзэмшил газарт байгаа эсэхийг шалгах ажиллагааг хийхгүй орхигдуулах зэргээр албан үүрэгтээ хайнга хандсанаас иргэн аж ахуйн нэгжүүдийн хооронд маргаан үүсгэн, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг удаан хугацаагаар алдагдуулж Н.Отгонбаярт 145.884.200 төгрөгийн, Алтан сэтэр ХХК-нд 314.800.000 төгрөгний үнэлгээ бүхий газрын эзэмших эрхийг зөрчин хүнд хор уршиг учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

 Хохирогч Бямбасүрэнгийн өгсөн Нийслэлийн газрын албаны Баянзүрх дүүргийг хариуцсан мэргэжилтэн Долгормаа болон хуурамч бичиг баримт ашиглан шүүх цагдаа бүгдийг нь төөрөгдүүлж байгаа Отгонбаяр нар юм. Газрын албаны ажилтан Нямдаваа, Батчимэг, Долгормаа нар нь миний газрын байрлалыг өөрчлөн хуурамч кадастрын зураг үйлдсэн, манай газартай өөрийнхөө газрыг давхардуулан маргаан үүсгэсэн Отгонбаярыг өөгшүүлэн 2008 онд хуурамч кадастр гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг

Хохирогч Н.Отгонбаярын өгсөн …Манай газартай залгаа ТБТЭ ХХК-ний газар нь 820 м кв байх ёстой байтал баримжаагаар 1200 м кв орчим захирамжинд олгосноос илүү газар байгаа. Кадастарийн зурганд дур мэдэн өөрчлөлт оруулж, хэмжээ байршлыг нь өөрчлөх, сул зай байгаа мэтээр үлдээх аргаар миний газрыг байхгүй болгосон. Би улсын байцаагчийн дүгнэлт хүртэл гаргуулсан. Манай газар 240 м кв болтлоо багассан байна. 2007 оноос хойш материалаа бүрдүүлж өгсөн боловч Долгормаа газар давхацсан учраас мэдээллийн санд оруулах боломжгүй байна дараа сараас хурлын дараа хянаж байж оруулж өгье гэх зэргээр удаа дараа хойшлуулдаг байсан. Гэтэл Долгормаа буруу кадастрын зургийг санд оруул гэж цохолт хийснээс миний газар давхцалтай гараад ордоггүй байсан юм билээ гэсэн мэдүүлэг

     Шүүгдэгч нарын хэргийн талаар өгсөн  мэдүүлгүүд зэрэг болно.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

           Хохирогч нар нь газрын албанд зохих журмын дагуу өргөдөл гаргадаг , тэр өргөдөлийг нь  тухайн цаг хугацаанд нь хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүйгээс болж өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдийн газрын  асуудал шийдвэрлэгдээгүй хохирсон, олон удаагийн шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх гэсээр цаг хугацаа алдсан  байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. С.Долгормаа, Д.Нямдаваа, Б.Батчимэг, Ч.Мөнхбаатар нар нь өөрсдийн албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс болж өнөөдрийг хүртэл иргэд хохирсон нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баимтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд тэдний дээрх үйлдүүдийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

          Газрын албанд иргэдийн өгсөн өргөдөлийн дагуу газар давхцаж байгаа эсэхийг шалгаж, давхцаагүй газар олгох боломжтой бол  мэргэжилтэн өөрийн биеэр хээрийн судалгаа хийж солбицол хэмжилтийг тогтоож, Засаг дарагад танилцуулж шийдвэр гаргуулдаг журамтай байна. Гэтэл энэ журмын дагуу үйл ажиллагаагаа явуулаагүйгээс болж хохирогч нар хохирсон байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалын хувьд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэг тул хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэсэн заалтыг үндэслэн   Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1. 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас С.Долгормаа,Д.Нямдаваа, Б.Батчимэг, Ч,Мөнхбаатар нарыг тус тус чөлөөлөх нь зүйтэй.

           Дээрх албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж материаллаг хохирол бий болоогүй ч гэсэн өөнөөдрийг хүртэл газраа зохих ёсоор эзэмшиж чадаагүй, барих байсан барилга зэргийг барьж чадаагүй хохирсон асуудал хангалттай тогтоогдож байна.

           Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Хохирогч И.Бямбасүрэн нь гэм хорын хохирол учирсан тул 15.000.000 төгрөг нэхэмжлэнэ гэж байгаа боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бодонгууд сарайт  овогт  Сүхрагчаагийн Долгормаа, Алаг адууныхан  овогт Даваабаатарын Нямдаваа, Заан овогт Батсуурийн Батчимэг, Шатар Өдгөө овогт Чулуунбаатарын Мөнхбаатар нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэргийг хүнд хор уршиг учруулан үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас С.Долгормаа, Д.Нямдаваа, Б.Батчимэг, Ч,Мөнхбаатар нарыг тус тус чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, С.Долгормаа,Д.Нямдаваа, Б.Батчимэг, Ч,Мөнхбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 4.Хохирогч И.Бямбасүрэн нь гэм хорын хохирлын талаарх баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

6.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  С.Долгормаа,Д.Нямдаваа, Б.Батчимэг, Ч,Мөнхбаатар нарт бусдын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээ  тус тус   авсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН