Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/01273

 

 

 

 

 

 

                     2022           04             27

                                            183/ШШ2022/01273

                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б овогтой, Б.С-ын нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: “Х ” Төрийн байгууллага, албан газарт холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.С .

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б .

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.С  нь “Х ” Төрийн байгууллага, албан газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.С  нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг Тариалан эрхлэлтийн дэмжих сан нэртэй байх үеэс буюу 2018 оны 3 дугаар сараас мэдээллийн ажилтнаар ажилд орж, улмаар өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу 2018 оны 9 сараас тус сангийн Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газарт Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа миний бие ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Х ны гүйцэтгэх захирлын Б/95 дугаар тушаал гарч, миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ тушаалын үндэслэл, үйл баримтыг тайлбарлаж танилцуулаагүй бөгөөд намайг Корона вирусын халдвар авч гэртээ тусгаарлагдсан байх үед уг тушаалыг гаргаж намайг дуудаж өгсөн. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг миний бие дараах хэд хэдэн үндэслэлээр хууль бус тушаал болсон гэж үзэж байна. Учир нь миний бие 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2122 тоот тогтоолоор Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авсан бөгөөд журмын холбогдох бүх шаардлага шалгуурыг бүрэн хангаж байгаа. Мөн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас “Дүгнэлт өгөхөөс татгалзсантай холбогдуулан ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Үндэсний аудитын газар нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан дүгнэлт нь миний буруутай үйл ажиллагаа гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Үндэсний аудитын газрын санал дүгнэлт нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарсан байдаг бөгөөд миний бие 2020 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад  тухайн үед хүүхэд асрах чөлөө авсан юм. Намайг чөлөөтэй байх хугацаанд 3-4 ерөнхий нягтлан бодогч солигдсон нь тухайн аудитын дүгнэлтэд нөлөөлсөн тухай ч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тоотын 4-т мөн дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл миний бие тухайн үед ажиллаагүй байсан байхад ямар шалтгаанаар надад хариуцлага хүлээлгэж ажлаас чөлөөлснийг ойлгохгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байх ба миний бие сахилгын зөрчил гаргаж байгаагүй, гэрээнд тусгайлан заасан гэх ноцтой зөрчил гаргаагүй байхад хууль зөрчиж намайг ажлаас чөлөөлснийг ойлгохгүй байна. Иймд миний бие өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журмын 2.1.3-т Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан, эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байна гэж заасан. Гэтэл Б.С  нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ авч, уг шалгуурт тэнцэхгүй байсан үедээ ажиллаж байсан байх ба ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлагад тохирохгүй гэж үзсэн. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01/1767 тоот Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх, зөрчил дутагдлыг арилгах тухай албан бичгийн 2-т заасан “Дүгнэлт өгөхөөс татгалзсантай холбогдуулан ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Ерөнхий нягтлан бодогч Б.С-ын ажиллаж байх үеийн санхүүгийн асуудлаар хяналт шалгалт хийгдэж ихээхэн хэмжээний зөрчил илэрсэн нь ажлаас халах томоохон үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Х-ны захирлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/95 дугаар тушаал, Х-ны захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаар дугаар тушаал, Ажил хүлээлцэ хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ, Хүүхэд Л.Г-ын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Төрсний гэрчилгээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэсэн баримтуудыг, хариуцагчаас Хөдөлмөрийн дотоод журам, Х ны захирлын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/63 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Сангийн яамны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12-1-5923 тоот албан бичиг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.С ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.С  намайг хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад дөнгөж ажилдаа ороод хоёр сар болж байхад 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Х ны гүйцэтгэх захирлын Б/95 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Үндэсний аудитын газрын санал дүгнэлт нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарсан байдаг бөгөөд миний бие 2020 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад  тухайн үед хүүхэд асрах чөлөө авсан юм. Намайг чөлөөтэй байх хугацаанд 3-4 ерөнхий нягтлан бодогч солигдсон нь тухайн аудитын дүгнэлтэд нөлөөлсөн тухай ч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тоотын 4-т мөн дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл миний бие тухайн үед ажиллаагүй байсан байхад ямар шалтгаанаар надад хариуцлага хүлээлгэж ажлаас чөлөөлснийг ойлгохгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар би сахилгын зөрчил гаргаж байгаагүй, гэрээнд тусгайлан заасан гэх ноцтой зөрчил гаргаагүй байхад хууль зөрчиж намайг ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журмын 2.1.3-т Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан, эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байна гэж заасан. Гэтэл Б.С  нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ авч, уг шалгуурт тэнцэхгүй байсан үедээ ажиллаж байсан байх ба ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлагад тохирохгүй гэж үзсэн. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01/1767 тоот Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх, зөрчил дутагдлыг арилгах тухай албан бичгийн 2-т заасан “Дүгнэлт өгөхөөс татгалзсантай холбогдуулан ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Ерөнхий нягтлан бодогч Б.С ын ажиллаж байх үеийн санхүүгийн асуудлаар хяналт шалгалт хийгдэж ихээхэн хэмжээний зөрчил илэрсэн нь ажлаас халах томоохон үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х ны захирлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/95 дугаар тушаал, Х ны захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаар дугаар тушаал, Ажил хүлээлцэх хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ, Хүүхэд Л.Г-ын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Төрсний гэрчилгээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журам, Х ны захирлын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/63 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Сангийн яамны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12-1-5923 тоот албан бичиг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

           

Х ны Ерөнхий нягтлан бодогч ажилтай Б.С  нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авч, Х ны захирлын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б-63 дугаар тушаалаар тухайн өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг дуусгаж, албан тушаалдаа үргэлжлүүлэн томилогдож, талууд 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 21-24 дүгээр Хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

 

Х ны захирлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журмын 2.1.3, 3.5.2, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01-1767 дугаар албан бичгийн 2, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дүрмийн 2.3.1.12, Хөдөлмөрийн дотоод журмын 3.16.6, 3.16.16, Гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А-91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн зөвлөмжийг үндэслэн Ерөнхий нягтлан бодогч Б.С  нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь аудитын байгууллагын дүгнэлт, ажлын хэсгийн зөвлөмжөөр тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ноцтой зөрчил" гэдэгт ямар зөрчлийг ноцтой гэж тооцох талаар “Х , Б.С  нар 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 21/24 дүгээр Хөдөлмөрийн гэрээний 8.1-д нэрлэн заасан байна.

 

Ажил олгогч Х ны захирал нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар ажилтан Б.С ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх боловч 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 21-24 дүгээр Хөдөлмөрийн гэрээний 8.1.1-8.1.9-д заасан аль ноцтой зөрчлийг гаргасан талаар заагаагүй байх бөгөөд дээрх ноцтой зөрчлийг ажилтан Б.С  гаргасан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

5. Иймд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч Б.С  гаргаагүй байна гэж дүгнэв.

 

6. Мөн ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан өдөр ажилтан Б.С  нь хоёр настай хүүхэдтэй байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.” гэж заасныг ажил олгогч Х ны захирал зөрчсөн байна.

 

7. Иймд Х ны захирлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/95 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн байх тул Б.С ыг Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй болно.  

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн Б.С ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 4, 5, 6 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 63.662 төгрөгийг /2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны/ ажлын 210 хоногоор тооцож 13.369.020 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Х наас гаргуулан нэхэмжлэгч Б.С д олгох зүйтэй болно.

 

9. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.С ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Х нд даалгав.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С  нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х наас улсын тэмдэгтийн хураамжид 224.795 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С ыг Х ны Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Х наас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13.369.020 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Х наас даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С  нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х наас улсын тэмдэгтийн хураамжид 224.795 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД