Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/01811

 

 

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/01811

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Г-т холбогдох,

 

анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/2 дугаартай тогтоол, 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 4-183/23990 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.******* хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/2 дугаартай тогтоол, 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 4-183/23990 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б. ******* дуудлага худалдааны үнийн санал тогтоож талуудад мэдэгдсэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-183/23990 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037052 дугаартай Баянгол дүүрэг 3-р хороо, 2-р хороолол сөүлийн гудамж 51-р байр 7 тоот хаягт байрлах 65,88 м.кв талбайтай 3 өрөө байрыг 190,000,000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол 17 дугаар байрны 57,58 тоот мөн хаягт байрлах орон сууцыг 100,000,000 төгрөг үнэлж талуудад мэдэгдсэн байдаг.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж мэдэгдэл хөтөлнө гэж заасны дагуу талуудаас үнийн санал авахаар хуульд заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хувийн хэргийн материалд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг тодорхой үнэлсэн баримт байхгүй юм.Мөн тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийн санал нь багаар дуудлага худалдаанд оролцуулсан. Өөрөөр хэлэхийн бол Баянгол дүүрэг, ойролцоо дүүргийн 65,88м.кв орон сууц нь зах зээлийн одоогийн ханш нь 2,800,000 ( хоёр сая найман зуун мянган) төгрөгийн доод ханштай байна.Үүнээс үзэхэд төлбөр төлөгч миний өмчлөлийн хөрөнгийг зах зээлийн үнийн дүнгээс багаар тогтоож дуудлага худалдаанд оролцуулж байгаад гомдолтой байна.Тухайн үнийн саналтай холбоотой гомдол саналыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч хүлээн авч шийдвэрлээгүй байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 33 дугаар зүйлд талуудын эрх, үүргийг заасан байдаг. Төлбөр төлөгч тал буюу Б.Цэцэгмаа, н.******* нарт эрхийг эдлүүлсэн талаар хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүхийн ажиллагааны журмаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шаардлага хангуулсан хэлбэрээр татуулсан.Тухайн нотлох баримтын татуулснаар тогтоолууд хуульд зааснаар ирсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаврыг гурван удаа хүргүүлнэ, хүргүүлэхдээ төлүүлэгчийн барьцаа хөрөнгөд холбогдсон, хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа хийхээр заасан байдаг. Гэтэл үүнийг хуульд заасан хугацаанд хийгээгүй буюу аль салбар нь хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй байдаг нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэлээ гаргаагүй юм. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2022.1.23-ны өдрийн нэхэмжлэл, 2022.1.08 өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хуульд заасан тогтоолын буюу дуудлага худалдаа талуудад мэдэгдсэн үнийн саналыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 494 дүгээр захирамжаар ******* ХХК, Б.Цэцэгмаа нараас 175.123.819 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 20370361 дүгээр тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ******* ХХК болон Б.Цэцэгмаа нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул өмчлөлд нь бүртгэлтэй үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2205037052 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Сөүлийн гудамж 51 дүгээр байрны 7 тоот хаягт байрлах 65.88 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20370361/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20370361/18 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу талуудын харилцан тохиролцож тогтоосон үнэ 190.000.000 төгрөгийн 50 хувь болох 95.000.000 төгрөгөөр 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 138.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон. Мөн төлбөр төлөгч Б.Цэцэгмаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Б.Ундраагийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2101017113 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол 17 дугаар байрны 57 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь мөн өдрийн албадан дуудлага худалдаагаар 80.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч Б.Цэцэгмаагийн ихэр Б.Цэцэгсайханд дээрх хөрөнгүүд нь худалдан борлогдсон тухай 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4-183/1592 дугаар мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгч тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч Б.Цэцэгмаа нь шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* гэх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл өгсөн боловч мөн дуудсан цагт ирдэггүй зориуд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Төлбөр төлөгч ******* ХХК, Б.Цэцэгмаа нар нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулаагүй, төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Б.Цэцэгмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг дэмжих байр суурьтай оролцож байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн захирамжаар Б.Цэцэгмаагаас 175,000,000 төгрөг гаргуулахаар худалдаа хөгжлийн банканд олгуулах шүүгчийн захрамж гарсан. Хариуцагч нь шүүгчийн захимрамжийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2020.06.02-ны өдрөөс явагдаж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллааны явцад улсын Ү-2205037052 бүртгэгдсэн Баянгол дүүрэг 3-р хороо, 2-р хороолол сөүлийн гудамж 51-р байр 7 тоот хаягт байрлах 65,88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022.10.01-ны өдөр битүүмжилж үүний дараагаар талуудаас үнийн саналыг авсан 2021.11.12-ны өдөр н.Ундраагаас үнийн санал авсан, 2021.11-.16-ны өдөр Б.Цэцэгмаагаас үнийн санал авсан. Худалдаа хөгжлийн банкнаас 20221.11.17-ны өдөр Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.4-т зааснаар төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцож, 190,000,000 төгрөгийн 50 хувь болох 95,000,000 төгрөгөөр 2022.01.01-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн тал нь 148,000,000 худалдан борлогдсон. Ундараагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтэй 2101017113 дугаартай Орхон аймгийн барьцаа хөрөнгө мөн 80,000,000 төгрөгөөр борлогдсон байдаг. Худалдан борлогдсон тухай төлбөр төлөгч Б.Цэцэгмаагийн ээж н.Цэцэгсайханд 2022.01.25-ны мэдэгдлийг гардуулан өгч 2022.02.01-ны өдөр шийдвэр хүргэгч тэмдэглэлээр баталгаажуулсан байдаг. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрт тусгасан төлбөр төлөөгүй байгаа нь, шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс санаатайгаар зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байгаа нь хууль бус юм Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

5. 1-р хавтас хэргээс

нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэл /хэргийн 1-3, 31-32 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4, 33 дугаар тал/

Б.Цэцэгмаагийн иргэний үнэмлэх /хэргийн 5 дугаар тал/

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хэргийн 6, 8, 18, 20 дугаар тал/

Мэдэгдэл /хэргийн 7, 19, 21 дүгээр тал/

Эд хөрөнгө хураах, битүүмжлэх тухай тогтоол, жагсаалт, тэмдэглэл /хэргийн 9-17 дугаар тал/

Тус шүүхийн шүүгчийн 2020.02.10-ны өдрийн 102/ШШ2020/00494 дугаар захирамж / хэргийн 24-26 дугаар тал/

202.02.07-ны өдрийн 4/60 дугаар Хариу мэдэгдэх хуудас /хэргийн 35-36 дугаар тал/

Үнэгүй.мн сайтад тавигдсан зар зураг /хэргийн 37-41 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 52 дугаар тал/ нотлох баримтууд

 

6. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 42 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 57 дугаар тал/

2020.05.25-ны өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 58, 121 дүгээр тал/

Тус шүүхийн шүүгчийн 2020.02.10-ны өдрийн 102/ШШ2020/00494 дугаар захирамж /хэргийн 59-60, 122-123 дугаар тал/

Тус шүүхийн шүүгчийн 2020.05.25-ны өдрийн 102/ШШ2020/08201 дугаар захирамж /хэргийн 61, 124 дүгээр тал/

2020.06.02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хэргийн 62, 125 дугаар тал/

2020.06.02-ны өдрийн 1068 дугаар гэрээ /хэргийн 63, 127 дугаар тал/

Худалдаа хөгжлийн банкны хүсэлт /хэргийн 64, 82, 91, 128, 129, 162, 163, 206-207, 222, 243-244 дугаар тал/

Б.Цэцэгмаагийн иргэний болон эд хөрөнгө, байгууллагын лавлагаа /хэргийн 65-69, 133-137 дугаар тал/

Эрх үүрэг тайлбарласан тухай баримт /хэргийн 70, 138 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл /хэргийн 71-74, 76, 77, 86, 92, 97, 101-104, 139-141, 143, 155-157, 177-179, 182-188, 205, 216, 230-234, 239-240, 246 дугаар тал/

Эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоол /хэргийн 75, 79, 80, 84, 87, 153, 175, 176, 180, 203-204, 228, 235-236 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар /хэргийн 78, 83, 161, 210, 224 дүгээр тал/

Нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 81, 214 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хэргийн 85, 88, 181, 201-202, 229, 237-238 дугаар тал/

Б.Цэцэгмаа, Б.Ундраагийн хүсэлт /хэргийн 89, 90, 146, 241-242дугаар тал/

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хэргийн 93-94, 99, 100, 247-248 дугаар тал/

Мэдэгдэл /хэргийн 95-96, 98, 105, 249-250 дугаар тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хэргийн 106 дугаар тал/

2021.04.29-ний өдрийн 5/385 дугаар тушаал /хэргийн 107 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг №203670361 /хэргийн 119 дүгээр тал/

Хяналтын хуудас /хэргийн 120 дугаар тал/

Худалдаа хөгжлийн банкны хуулга /хэргийн 126, 245 дугаар тал/

Худалдаа хөгжлийн банкны улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 130-131 дүгээр тал/

БГД-ийн 2-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 132 дугаар тал/

2020.09.02-ны өдрийн мэдэгдэх хуудас /хэргийн 142 дугаар тал/

Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналын тухай албан бичиг /хэргийн 144 дүгээр тал/

Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хэргийн 145 дугаар тал/

******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 147-152 дугаар тал/

НШШГГазрын албан бичиг /хэргийн 158-160, 199, 209, 211-213, 215, 223, 226, 227 дугаар тал/

НШШГГазрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 164-165 дугаар тал/

БГД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хэргийн 166 дугаар тал/

Б.Цэцэгмаагийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хэргийн 167 дугаар тал/

Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, хавсралт /хэргийн 168-172, 190-198, 217 дугаар тал/

ШГА-ны албан бичиг /хэргийн 173, 225 дугаар тал/

437 дугаар нээлттэй хорих ангийн албан бичиг, Эрх түдгэлзүүлэх тухай /хэргийн 174, 189 дүгээр тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол /хэргийн 200 дугаар тал/

Тогтоол хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хэргийн 208 дугаар тал/

 

2-р хавтас хэргээс

Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл /хэргийн 1-8, 11, 14-16, 20-38, 60

дугаар тал/

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хэргийн 9-10, 12, 13 дугаар тал

Итгэмжлэл /хэргийн 17 дугаар тал/

******* ХХК-ийн хүсэлт /хэргийн 18 дугаар тал/

******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 19 дүгээр тал/

Б.Цэцэгмаагийн хүсэлт /хэргийн 39-41 дүгээр тал/

НШШГГазрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 42-43 дугаар тал/

Худалдаа хөгжлийн банкны хүсэлт /хэргийн 44-45 дугаар тал/

Б.Цэцэгмаагийн төлөөлөгчийн хүсэлт /хэргийн 46 дугаар тал/

Тус шүүхийн шүүгчийн 2022.02.01-ний өдрийн захирамж /хэргийн 47 дугаар тал/

Шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас /хэргийн 48 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 49 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 50 дугаар тал/

Б.Цэцэгмаагийн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 51-55 дугаар тал/

Ө.******* хүсэлт /хэргийн 56 дугаар тал/

Б.Цэцэгмаагийн хүсэлт /хэргийн 57-58 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /хэргийн 59 дүгээр тал/

Д.Цэдэндамбын хүсэлт /хэргийн 61 дүгээр тал/ нотлох баримтууд,

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 62- 67 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахдаа гэрчийг оролцуулаагүй, хуульд заасан хугацаанд гүйцэтгээгүй, хөрөнгийг зах зээлийн үнээс багаар тогтоож дуудлага худалдаанд оруулсан зэрэг хуульд заасан журмыг зөрчсөн... гэж тайлбарласныг

 

3. хариуцагч эс зөвшөөрч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан... гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2020 оны 02 сарын 10-ны өдрийн дугаар 102/ШШ2020/00494 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ******* ХХК, Б.Цэцэгмаа нар нэхэмжлэлийн шаардлага 174 538 298 төгрөг 19 мөнгийг 2020 оны 05 сарын 01-ний өдрийн дотор Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлж барагдуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол Сөүлийн гудамж 51 байр 7 тоот хаягт байрлах, Y-2205037052 дугаарт бүртгэлтэй, 65.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2101017112 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол 17 дугаар байрны 57 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2101017113 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 хороолол, 17 байр 57 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 122-123 дугаар тал/

 

6. 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 102/ШЗ2020/08201 дугаар тус шүүхийн шүүгчийн захирамж гарч дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./1 дүгээр хавтас хэргийн 121, 124 дүгээр тал/

 

7. 2020 оны 06 сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, төлбөр төлөгчид эрх үүрэг танилцуулан, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэх тайлбар авах, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг авах, төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх, шийдвэр гүйцэтгэгч даалгавар өгөх, эд хөрөнгийн эрхийн лавлагаа авах, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 138-240 дүгээр тал/

 

8. 2021 оны 11 сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Б.Цэцэгмаа Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол Сөүлийн гудамж 51 байр 7 тоот хаягт байрлах, Y-2205037052 дугаарт бүртгэлтэй, 65.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 190 000 000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-2101017113 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 хороолол, 17 байр 57 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч 100 000 000 төгрөгөөр 2021 оны 11 сарын 15-ны өдөр тус тус үнэлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк 2021 оны 11 сарын 17-ны өдөр зөвшөөрч байгаа тухай хүсэлтээ Шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн нь талуудын хүсэлт баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 241-242, 244 дүгээр тал/

 

9. 2021 оны 12 сарын 07-ны өдөр дугаар 13/1, 13/2 тоот албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол Сөүлийн гудамж 51 байр 7 тоот хаягт байрлах, Y-2205037052 дугаарт бүртгэлтэй, 65.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчийн үнэлсэн 190 000 000 төгрөгийн 70 хувь буюу 133 000 000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-2101017113 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 хороолол, 17 байр 57 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн үнэлсэн 100 000 000 төгрөгийн 70 хувь болох 70 000 000 төгрөгөөр тус тус худалдах доод үнийг тогтоож, энэ тухай төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдэл хүргүүлж, тайлбар авсан байна. /1 дүгээр хавтас хэргийн 246-250 дугаар тал, 2 дугаар хавтас хэргийн 1-3 дугаар тал/

 

10. 2021 оны 12 сарын 09-ны өдөр албадан дуудлага худалдаагаар худалдах 2 ш нэр бүхий дээрх хөрөнгүүдийн талаар зар гаргаж, 2021 оны 12 сарын 24-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул, 2022 оны 01 сарын 04-ны өдөр дугаар 1/1 тоот Хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, энэ тухай талуудад мэдэгдэл хүргүүлж тайлбар авсан байна. /2 дугаар хавтас хэргийн 9-16 дугаар тал/

 

11. 2021 оны 01 сарын 21-ны өдөр 2 дах албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаж, Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол Сөүлийн гудамж 51 байр 7 тоот хаягт байрлах, Y-2205037052 дугаарт бүртгэлтэй, 65.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 138 000 000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-2101017113 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 хороолол, 17 байр 57 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 80 000 000 төгрөгөөр тус тус худалдагдсаныг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн байна. /2 дугаар хавтас хэргийн 17-39 дүгээр тал/

 

12. Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66, 68, 69, 71, 72, 75, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

13. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2022 оны 01 сарын 28-ны өдөр гомдол буюу 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/2 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын үндэслэлээ

 

14. 2020 оны 10 сарын 01-ны өдөр дугаар 20370361/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол Сөүлийн гудамж 51 байр 7 тоот хаягт байрлах, Y-2205037052 дугаарт бүртгэлтэй, 65.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа, /1 дүгээр хавтас хэргийн 153-154 дүгээр тал/

 

15. 2020 оны 10 сарын 06-ны өдрийн дугаар 20370361/06 Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар 2020 оны 10 сарын 16-ны өдөр дугаар 20370361/07, 20370361/07 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор улсын бүртгэлийн Ү-2101017113 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 хороолол, 17 байр 57, 58 тоот хаягт байрлах, 2 өрөө, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа, /1 дүгээр хавтас хэргийн 161, 175-176 дугаар тал/ тус тус гэрчийг байлцуулаагүй,

 

16. 2020 оны 11 сарын 02-ны өдрийн дугаар 20370361/13 Эд хөрөнгө хураах тогтоолын дагуу Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол Сөүлийн гудамж 51 байр 7 тоот хаягт байрлах, Y-2205037052 дугаарт бүртгэлтэй, 65.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулахдаа, /1 дүгээр хавтас хэргийн 203-204 дүгээр тал/ гэрч оролцуулсан эсэх нь эргэлзээтэй,

 

17. 2021 оны 07 сарын 01-ний өдрийн дугаар 20370361/14 Шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын дагуу 2021 оны 10 сарын 26-ны өдрийн дугаар 20370361/16 Эд хөрөнгө хураах тогтоолын дагуу улсын бүртгэлийн Ү-2101017113 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 хороолол, 17 байр 57 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагаа явуулахдаа /1 дүгээр хавтас хэргийн 210, 228 дугаар тал/ 3 сарын дараа гүйцэтгэсэн,

 

18. төлбөр авагчаас эд хөрөнгийн талаар үнийн санал авахдаа тулган шаардсан зэрэг хууль бус ажиллагааны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан гэжээ.

 

19. Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь 2021 оны 05 сарын 20-ны өдрийн дугаар Б/65 тоот Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2020 оны 10 сарын 21-ны өдрийн 20370361/09 тоот Эд хөрөнгө хураах тогтоол, 2020 оны 11 сарын 02-ны өдрийн дугаар 20370361/13 Эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцсон байна /1 хавтас хэргийн 208 дугаар тал/

 

20. 2021 оны 07 сарын 01-ний өдрийн дугаар 20370361/14 Шийдвэр гүйцэтгэгчийн даалгаварт эд хөрөнгө хураан авах ажиллагаа гүйцэтгэхийг даалгасан ба тухайн ажиллагааг хийж гүйцэтгэх хугацааны талаар заагаагүй тул даалгаврыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

21. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэснээс хойш, энэ тухай мэдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, хөрөнгө хураах тогтоол арга хэмжээ, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын талаар талуудад мэдэгдэж тайлбар авч байсан ба энэ талаар мэдээгүй байсан гэх болон тухайн арга хэмжээний талаар гомдол гаргаж байсан үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээнүүд хууль бус хуульд заасан журмыг зөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

21. Мөн нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгч үнийн санал авахдаа төлбөр төлөгчид тулган шаардсан шаардлагын үндэслэлээ нотлоогүй, хэрэгт төлбөр төлөгч, өмчлөгч өөрсдөө үнийн саналаа бичгээр гаргасан хүсэлт баримтаар авагдсан байна.

 

22. Иймд нэхэмжлэгчийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/2 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах гомдол шаардлага үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.

 

23. Нэхэмжлэгч 2022 оны 02 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 4-183/23990 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан, шаардлагын үндэслэлээ төлбөрт хураагдсан эд хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол Сөүлийн гудамж 51 байр 7 тоот хаягт байрлах, Y-2205037052 дугаарт бүртгэлтэй, 65.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар тогтоож дуудлага худалдаанд оруулсан гэжээ.

 

24. Тухайн төлбөрт хураагдсан хөрөнгийн талаарх үнийн саналыг төлбөр төлөгч өөрөө тогтоон саналаа ирүүлсэн нь хэргийн 241 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба шийдвэр гүйцэтгэгч тухайн үнээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдаа явуулах үнийг тогтоосон нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

25. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2-т заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдохгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/2 дугаартай тогтоол, 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 4-183/23990 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/2 дугаартай тогтоол, 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 4-183/23990 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ