| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2022/00162/И |
| Дугаар | 103/ШШ2022/00211 |
| Огноо | 2022-05-18 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2022/00211
| 2022 оны 0 сарын *******8 өдөр | Дугаар *******03/ШШ2022/002**************
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******986 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, ******* аймгийн ******* сум, Жаргалант баг, ******* хэсгийн*******-06 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эмэгтэй, 3 настай, ******* дүүргийн дугаар хороо, *******9 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, овгийн т холбогдох эцэг болон хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэмжийн мөнгө 4,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Хариуцагч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г. нь Д.т холбогдуулан хүү Г.ийн эцэг болон асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэмжийн мөнгө 4,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч Г. нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Г. Д. нар нь 20**************-20*******4 онд хамтран амьдарч байсан. Гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй. Тэдний дундаас хүү ийн /РД:УД*******22423*******/ 20*******2 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн. Гэрлэлтийн баталгаагүй байсан учир хүү ээжээрээ овоглосон.
Г. Д. нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрахаар шийдэж салцгаасан. Тухайн үед тэд Налайх дүүрэгт амьдарч байсан. Хүү Налайхад ээж дээрээ үлдсэн ба эцэг Г. Сэлэнгэ аймгийн суманд очиж ажилласан. 2 сар орчмын дараа Д. нь хүү Г.ийг Налайх дүүрэгт байх Г.******* найз болох орхиод, өөрөө ******* дүүрэг рүү хамтран амьдрах гэж байгаа хүнтэйгээ явсан байсан. Д. хүүг орхисон тухайгаа утсаар Г.д хэлсэн. эхнэр хүү Г.ийг Налайх дүүрэгт байдаг Д.ийн ээжийнд хүргэж өгсөн. Г. нь хүүгээ ирж авах гэсэн боловч ажил олгогчийн зүгээс чөлөө өгөхгүй байсан учир хүүгийн амьдарч байсан айлын хүмүүсийг гуйж хүүгээ хүргүүлж өөр дээрээ авсан байдаг.
Энэ цагаас хүү Г. аав болон эмээ, өвөө, ахын хамт амьдарч байгаа. Г. нь хуулийн дагуу ээжийнхээ оршин суух хаягаар бүртгэлтэй байдаг учир түүнд улсаас олгодог тэтгэмжийн мөнгийг олгосон цагаас нь эхлэн одоог хүртэл ээж Д. авч хэрэглэдэг. Г.ийн асрамжид зориулж уг мөнгөнөөс өгч байгаагүй. Ер нь Д. нь хүүтэйгээ уулздаггүй, холбоо барьдаггүй. 20*******2 оны дугаар сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал нийт 4,300,000 төгрөгийн тэтгэмжийг төрөөс хүүд зориулан олгосон байна
/20*******2 оны дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэл 9 сарын хугацаанд: сар бүр 20.000 төг, 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл 24 сарын хугацаанд сар бүр *******00,000 төг/. Энэ мөнгийг Д. нь хүү Г.д зориулаагүй, өөрөө авч ашигласан байдаг.
Цаашид хүү хуулийн дагуу төрсөн эцгээрээ овоглох, асрамжийн байдлаа үнэн зөвөөр нь тогтоолгох, төрөөс хүүхдэд зориулан өгч байгаа тэтгэмжийг хүүхэд өөрөө хүртэх нь хүүхдийн эрх ашгийн үүднээс зохистой байна. Иймд Г.*******г хүү ийн эцэг болохыг тогтоолгох, хүү Г.ийг нэхэмжлэгч Г.******* асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэмжийн мөнгө болох 4,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Талууд харилцан ярилцаад хариуцагчийн зүгээс Г.ийн төрсөн эцэг Г. болохыг тогтоолгох, болон Г.ийг эцэг Г.******* асрамжид үлдээхийг зөвшөөрсөн. Харин нэхэмжлэлийн гуравдугаар шаардлага болох 4,300,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сараас эхлэн сар бүр 200,000 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ хийсэн. Шүүхээс гарсан захирамжтай холбоотойгоор бид ярилцаад, хариуцагчийн зүгээс хүү маань угаасаа над дээр ирэхгүй байх гэсэн учраас тал бүрээс нь ярилцаж байгаад эвлэрэн хэлэлцсэн гэв.
Хариуцагч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.*******г хүү ийн эцэг болохыг тогтоолгох, хүүгээ аавынх нь асрамжид өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. бол ******* хүүхэд мөн. Нэхэмжлэлд дурдсан 4,300,000 төгрөгийг би өөрөө авч хэрэглэсэн нь үнэн учраас 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөг, хамгийн сүүлд *******00,000 төгрөгөөр тус тус төлж дуусгахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Хүү маань аав дээрээ 20*******4 оноос хойш амьдарч байгаа болохоор шинжээч томилуулж, хүүхдийг асуулгах ажиллагаанаас татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын *******3-ны өдрийн 98 дугаар албан бичиг, Дөрвөн-Оноо өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Жавхлант Цогцолбор сургуулийн тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, бүртгэлийн 072 дугаартай итгэмжлэл,
Хариуцагчаас хариу тайлбар зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгчээ.
/хх-ийн ******* дугаар хуудас /
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2022 оны дугаар сарын *******6-ны өдрийн *******9 дугаартай албан бичиг, Төрийн банкны ******* салбараас дансны хуулга, /хх-ийн 26, 3*******-3 дугаар хуудас/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ гэрлэлтийн баталгаагүй учраас хүү маань ээжээрээ овоглодог тул хүү ийн эцэг Г. мөн болохыг тогтоолгох, 20*******4 оноос хойш эцгийн асрамжинд өсөж бойжиж байгаа тул хуулийн дагуу өөрийн асрамжинд авах, төрөөс өгдөг хүүхдийн мөнгийг эх Д. авч хэрэглэдэг тул 20*******2 оны дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаанд төрөөс өгсөн 4,300,000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Эцэг болон хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын хүрээнд:
Нэхэмжлэгч Г., хариуцагч Д. нар 20************** оноос 20*******4 оны хооронд хамтран амьдарч байсан бөгөөд дээрх хугацаанд 20*******2 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүү Г.ийг төрүүлсэн, гэрлэлтийн баталгаагүйн улмаас хүү нь эх Д.ээр овоглож гэрчилгээ авсан болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна .
Талууд 20*******4 оноос гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас тусдаас амьдарсан бөгөөд хүү ийн энэ хугацаанд эцэг ******* асрамжинд байсан, одоо хүү эрүүл энх өсөн бойжиж ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Жавхлант Цогцолбор сургуулийн 4 дүгээр ангид суралцаж байгаа болох нь Дөрвөн-Оноо өрхийн ЭМТ-ийн 2022.02.24-ний өдрийн тодорхойлолт, 2022.03.07-ны өдрийн ******* тоот сургуулийн тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын Жаргалант багийн засаг даргын 2022.02.2-ны өдрийн 4/*******38 тоот тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Хариуцагчийн зүгээс Г.*******г хүү ийн эцэг болохыг тогтоолгох, хүү Г.ийг нэхэмжлэгч Г.******* асрамжид үлдээх шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж 4,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хүрээнд:
Хариуцагч нь 20*******2 оны *******0 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл төрөөс хүүхдэд зориулж олгосон 4,300,000 төгрөгийг авч хэрэглэснээ хүлээн зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс сар бүр 200,000 төгрөгөөр төлж, 2024 оны 3 дугаар сард сүүлийн *******00,000 төгрөгийг төлж дуусгахаар нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эвлэрэн хэлэлцсэн эрх нь 2022 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 72 дугаартай итгэмжлэлээр олгогдсон болно.
2022.0.*******8-ны өдрийн *******4 цаг 30 минутанд эхэлсэн шүүх хуралдаанаар хариуцагчийн зүгээс хүүхдийн асрамжийн талаар маргаж хүүгээ өөрөө авна гэсэн тайлбарыг өгсөн тул шүүхийн зүгээс 2022 оны дугаар сарын *******8-ны өдрийн *******03/ШЗ2022/00746 дугаартай шүүгчийн захирамжаар шинжээч томилж хүүхдийн санал асуухаар шийдвэрлэсэн.
Гэвч шүүх хуралдааны дараа хариуцагч хүүхдийн асрамжтай холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрч 4,300,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцсэн байх тул 2022 оны дугаар сарын *******8-ны өдрийн *******03/ШЗ2022/00746 дугаартай захирамжинд заасан ажиллагааг хийх шаардлагагүй болсныг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан талуудаас нараас гаргаж өгсөн бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, хэрэг маргааныг бодитойгоор үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь эцэг тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, асрамж тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, 4,300,000 төгрөг гаргуулах шаардлагад 83,70 төгрөг нийт 224,*******0 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******, *******06 дугаар зүйлийн *******06.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн 2 шаардлагыг зөвшөөрч, ******* шаардлагын хувьд эвлэрсэн байх тул хариуцагчаас 2 шаардлагад төлсөн *******40,400 төгрөгийг болон 4,300,000 төгрөгт төлсөн 83,70 төгрөгийн тал хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, тал хувийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.2.7 дахь хэсэгт зааснаар 20*******2 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн хүү Г.ийн эцэг ******* овгийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.-д зааснаар 20*******2 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн хүү Г.ийг эцэг ******* овгийн ******* ы асрамжид үлдээсүгэй.
3. Хариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс сар бүр 200,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сард *******00,000 төгрөгийг төлснөөр 4,300,000 төгрөгийг бүрэн төлж дуусгахаар нэхэмжлэгч талтай эвлэрсэн болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******, *******06 дугаар зүйлийн *******06.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,*******0 төгрөгнөөс *******82,27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 4*******,87 төгрөгийг улсын орлогоос буцаан нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******82,27 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА