Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2022/00214

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар *******03/ШШ2022/002*******

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* *******,

           Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, овгийн ******* ******* нарын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны тоотод оршин суух, овгийн , овгийн  - нарт холбогдох 202*******.0*******.29-ний өдрийн 0*******59, 202*******.0*******.29-ний өдрийн 0*******60, 202*******.0*******.29-ний өдрийн 0*******6******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, 202*******.0*******.29-ний өдрийн 0*******62 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, ******* дүүргийн дүгээр хороо,    ын 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******832986**************6 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн Г-*******002 дугаарт бүртгэлтэй газар дээр баригдсан 2 м.кв талбайтай орон сууцны зориулалтай байшин болон автомашины гараашийн өмчлөгчөөр Г.*******г тогтоолгох, дээрх эд хөрөнгийг С., Б.- нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 0******* дүгээр сарын 2-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,  

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Д.Цолмон

Хариуцагч: С.,

Хариуцагч: Б.-

Хариуцагч нарын  өмгөөлөгч: А.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С., Б.- нарт холбогдуулан  202*******.0*******.29-ний өдрийн 0*******60, 202*******.0*******.29-ний өдрийн 0*******6******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, 202*******.0*******.29-ний өдрийн 0*******62 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, ******* дүүргийн дүгээр хороо, 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******832986**************6 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн            Г-*******002 дугаарт бүртгэлтэй газар дээр баригдсан 2 м.кв талбайтай орон сууцны зориулалтай байшин болон автомашины гараашийн өмчлөгчөөр Г.*******г тогтоолгох, дээрх эд хөрөнгийг С., Б.- нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч С., Б.- нарт холбогдуулан 202*******.0*******.29-ний 0*******59 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үр  дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

           Үүнд:  Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдөр иргэн   С., Б.- нарт өөрийн өмчлөлийн ******* дүүргийн дүгээр хороо ын 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөө *******0,000,000 төгрөг, мөн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй 3-р гудамжны ******* тоот хаягт байршилтай 5*******8 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 9,000,000 төгрөг, мөн ын 3 дугаар гудамжны 2 тоот хаягт байршилтай 5*******8 м2 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг  9,000,000 төгрөг, *******а тоот хаягт байршилтай 55 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 9,000,000 төгрөгөөр тус тус тооцож бүгд 3*******,000,000 төгрөг авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон эзэмших эрхээ шилжүүлж өгсөн. Гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэх үед худалдан авагч С.ын санаачилгаар үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсны татварыг бага хэмжээгээр төлөхийн тулд гэрээн дээрх үнийн дүнг бууруулан тавьж нотариатаар гэрчлүүлсэн болно. Миний хувьд С.ад зарсан шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй боловч дээрх үл хөдлөх хөрөнгө байрладаг тухайлбал үйлдвэр үйлчилгээний зориулалттай объектын ард талд 3 дугаар гудамны ******* тоотод байрлах хүн амьдрах зориулалттай 2 м.кв байшин мөн автомашины гарааш энэ хоёр эд хөрөнгийг С.ад хамтруулан зарсан ямар ч нотлох баримт байхгүй, миний хувьд өрх толгойлсон эмэгтэй хүн, өөрийн ах болон найз нарын туслалцаа дэмжлэгээр боломжтой үедээ авах талаар дээрх хүмүүст ярьж туслалцаа хүсэж байсан тул холбогдох хүмүүсийг гэрчээр асуулгана. С.ад утсаар наана чинь зарагдаагүй эд хөрөнгө байгаа талаар сануулахад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2 м.кв байшингаа зах зээлийн үнэ ханшаар 2,000,000 төгрөгөөр, ******* автомашины гараашаа *******0,000,000 төгрөгөөр нийт 3,000,000 төгрөгийн эд хөрөнгөө С.аас гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

         Иймд дээрх хөрөнгийг хариуцагч С.аас гаргуулж тухайн хөрөнгийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд битүүмжилж өгнө үү гэжээ.

 

       Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Би өмнө нь тус шүүхэд ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны *******, 2, *******а тоот хаягт байршилтай газруудад байрших үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөө С.ад зарсан талаар дурдаж, энэхүү худалдах, худалдан авах гэрээнүүдэд тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй өөрийн өмчлөлийн 2 м.кв талбайтай орон сууцны зориулалттай автомашины гараашийг С.ын эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Мөн дээр дурдсан газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах тухай гэрээг байгуулахдаа бид хөрөнгө худалдсантай холбогдох албан татварыг худалдан авагч тал болох С., Б.- нар нь төлөхөөр тохиролцсон. Эдгээр хүмүүс нь хөрөнгийн үнийг буулгахаар ярилцахдаа худалдан борлуулсны албан татварыг бас хариуцаж төлөхөөр өөрсдөө санал гаргасан. С., - нар нь үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварыг бага хэмжээгээр төлөхийн тулд гэрээнд үнийн дүнг бодит тохиролцсон хэмжээнээс бага хэмжээгээр бичүүлэх санал тавьснаар нийтэд нь 28,000,000 төгрөгөөр зарж байгаа хөрөнгийг **************,000,000 төгрөгөөр зарж байгаа мэтээр гэрээг хийж, нотариатаар гэрчлүүлсэн.

С ,  Б.- нар нь дээр дурдсан газрууд болон үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 28,000,000 төгрөгийг, мөн Х.*******ын өмчлөлийн газрыг худалдан авсны үнэ болох 9,000,000 төгрөгийн хамт нийт 3*******,000,000 төгрөгийг ******* миний ХААН банкны *******00*******6*********************2 тоот дансанд 202*******.0*******.29-ний өдөр 5*******5028**************06 тоот данснаас “- хашаа байшин төлбөр 960” гэсэн утга бүхий гүйлгээгээр шилжүүлсэн.

Мөн өмнөх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн ******* дүүргийн дүгээр хороо, 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******832986**************6 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 5*******8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-*******002 дугаарт бүртгэлтэй баригдсан 2 м.кв талбайтай орон сууцны зориулалттай байшин, автомашины гарааш улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа.

         Иймд С., Б.- бидний хооронд хийгдсэн газар болон үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүд нь татвар нуун дарагдуулахыг хориглосон хууль тогтоомж зөрчсөн хэлцлүүд тул ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны ******* тоот,  *******832986**************6 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 5*******8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн *******002 дугаарт бүртгэлтэй газрыг Г.******* нь С., Б.- нарт худалдсан тухай 202*******.0*******.29-ний өдрийн 0*******60 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ

         ******* дүүргийн Засаг даргын 20*******6.0*******.22-ны өдрийн А/239 дугаар шийдвэрээр *******5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон ******* дүүрэг дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны 0******* тоот хаягт байршилтай, *******832986*******33 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 55 м.кв талбайтай, 00060*******99 тоот гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхээ Г.******* нь С., Б.- нарт шилжүүлсэн 202*******.0*******.29-ний өдрийн 0*******62 дугаартай эрх шилжүүлэх гэрээ,

         ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******35 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн  Ү-0889 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Г.******* нь С., Б.- худалдсан тухай 202*******.0*******.29-ний өдрийн 0*******6******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******832986**************6 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 5*******8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын Г-*******002 дугаарт бүртгэлтэй газар дээр баригдсан 2 м.кв талбайтай  байшин болон автомашины гараашийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул эдгээр хөрөнгө нь Г.******* миний өмч болохыг тогтоолгох хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

          Өмнө гаргасан Нийслэлийн ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******832986**************6 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 5*******8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-*******002 дугаарт бүртгэлтэй газар дээр баригдсан  2 м.кв талбайтай орон сууцны зориулалттай байшин болон автомашины гараашийг С., Б.- нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хэвээр болно гэжээ. 

 

            Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би ын 3 дугаар гудамжны ******* тоотод байрлах газар болон үйл ажиллагаа явуулах зорилготой эд хөрөнгөө 0,000,000 төгрөгөөр зарах саналыг энэ 2 хүнд тавьсан. Хариуцагч нар тухайн объектыг өөрсдийн биеэр очиж үзээд засвар хийх шаардлагатай юм байна.

           Тиймээс 0,000,000 төгрөгийн үнээ бууруулаач гээд тухайн объектыг 35,000,000 төгрөгөөр худалдан борлуулах болсон. Энэ үед үл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлэх албан татварыг энэ 2 хүн өөрсдөө төлөхөөр тохирсон. Энэ үед С. нь надаас газрын болон үл хөрөнгийн гэрчилгээний хуулбаруудыг авч яваад банкинд очиж зээл судлуулсан, мөн татварын албанд очиж нэр шилжүүлэхэд хэдэн төгрөгийн татвар төлөх талаар орж судалсан байсан. Ингээд хэд хоногийн дараа өмнө нь миний газрыг авна гэж байсан хүний маань зээл нь бүтсэн, 3*******,000,000 төгрөгөөр надаас худалдаж авъя гэсэн санал гаргасан. Тэгээд би С.тай холбогдоод би та нарт зарахаа болилоо, өмнөх хүн маань 3*******,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон гэсэн. Тэгтэл С. та битгий зараарай, би Голомт банкнаас зээл хөөцөлдөөд авч байгаа гэж хэлэхээр нь С.ад 3*******,000,000 төгрөгөөр зарах болсон. Тэр үед С. надтай холбогдоод “******* эгчээ би судлаад үзтэл үл хөдлөх хөрөнгө шилжүүлсний татварт 500,000 гаран мянган төгрөг төлөх юм байна, энэ дээр бусад эрхийг шилжүүлж авах юм бол бүр илүү их мөнгө төлөхөөр байна, танд таньдаг нотариат байна уу?” гээд надаас асуусан. Тэгэхээр нь “би таньдаг нотариатаар ороод байх шаардлага байхгүй, би юмаа зарж байгаа хүн” гэж хэлсэн. Ингээд 202*******.0*******.29-ний өдөр бид худалдах, худалдан авах гэрээ байгуулах болсон. Нотариат дээр очиж гэрээ хийхдээ 3*******,000,000 төгрөгөөр зарсан зүйлээ *******,000,000 төгрөгөөр зарсан мэтээр гэрээ хийсэн. Нотариатаас гараад үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны төлбөр 3*******,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Энэ үнийн задаргааг хэлбэл үл хөдлөх хөрөнгөө *******0,000,000 төгрөгөөр, 3 ширхэг газраа тус бүрийг нь 9,000,000 төгрөгөөр тус тус үнэлж зарсан. Би ингэж зарахдаа 2 м.кв амьдрах зориулалт бүхий сууц болон гараашаа хөрөнгийн бүртгэлд орсон эсэхийг нь мэдээгүй байсан болохоор энэ хэсгээ буцааж авах талаар С.ад хэлэхэд “өгөхгүй, та авахаар бол *******50,000,000 төгрөгөөр худалдаж ав” гэж хэлсэн. Ингээд би зурагт орсон үгүйг нь шалгуулахаар ын 3 дугаар гудамжны ******* тоотын план зургийг гаргуулж аваад хартал тэр зурагт амьдрах зориулалттай байр, гарааш 2 маань нэгэнт орсон байсан. Сүүлд баригдсан сууцны гэрчилгээг талийгаач нөхөр маань авч байсан болохоор дээрх эд хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд ороогүй гэж бодож байсан юм. Иймд 2 м.кв амьдрах зориулалт бүхий орон сууц болон автомашины гараашийн өмчлөгч болохоо тогтоолгох, эдгээр хөрөнгийг хариуцагч нарын өмчлөлөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Дээр дурьдсан хэлцлүүд нь татвар нуун дарагдуулахыг хориглосон хууль тогтоомж зөрчсөн хэлцлүүд тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгаж өгнө үү. Хариуцагч нараас яриад байгаа 3*******,000,000 төгрөгөөс тусдаа авсан мөнгө бол дэлгүүрийн эд хогшлыг хариуцагч нарт худалдан борлуулсны үнэ байгаа юм гэв.

 

Нэхэмжлэгч Х.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

          Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн өмчлөлийн ******* дүүргийн дүгээр  хороо ын 3 гудамжны 2 тоот хаягт байршилтай газрыг С., Б.- нарт  9,000,000 төгрөгөөр худалдсан.

        Худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулахдаа хөрөнгө худалдсантай холбогдох албан татварыг худалдан авагч тал болох С., Б.- нар нь төлөхөөр тохиролцсон. Эдгээр хүмүүс нь хөрөнгийн үнийг буулгахаар ярилцахдаа худалдан борлуулсны албан татварыг бас хариуцаж төлөхөөр өөрсдөө санал гаргасан. С., Б.- нар нь үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварыг бага зэргээр төлөхийн тулд гэрээнд үнийн дүнг бодит тохиролцсон хэмжээнээс багаар бичүүлэх санал тавьснаар 9,000,000  төгрөгөөр зарж байгаа газрыг 3,000,000 төгрөгөөр зарж байгаа мэтээр гэрээг хийж, нотариатаар гэрчлүүлсэн.

        Тухайн үед С., Б.- нарт дээр дурдсан миний өмчлөлийн газраас гадна миний ээж Г.*******гийн миний өмчлөлийн газартай хил залгаа орших ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 гудамжны *******, *******а тоот хаягт байршилтай газрууд, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хамтад нь нийт 3*******,000,000 төгрөгөөр авсан.  

          С., Б.- нар нь миний тэдэнд худалдсан газрын үнэ, мөн ээж *******гаас худалдан авсан бусад газрууд болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ болох нийт 3*******,000,000 төгрөгийг Г.*******гийн ХААН банкны *******00*******6*********************2 тоот дансанд 202*******.0*******.29-ний өдөр 5*******5028**************06 тоот данснаас “-аас хашаа байшингийн төлбөр 960” гэх утга бүхий гүйлгээгээр шилжүүлсэн байдаг.

         Дурдсанчлан С., Б.- бидний хооронд хийгдсэн газар худалдах, худалдан авах тухай гэрээ нь татвар нуун дарагдуулахыг хориглосон хууль тогтоомж зөрчсөн хэлцэл тул Нийслэлийн ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны 2 тоот хаягт байршилтай, *******832986**************56 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 5*******8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, улсын бүртгэлийн Г-*******003 дугаарт бүртгэлтэй газрыг Х.******* нь С., Б.- нарт худалдсан тухай 202*******.0*******.29-ний өдрийн 0*******59 дугаартай үл эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бүгдийг дурьдсан байгаа. Х.******* бол миний охин бөгөөд түүний эзэмшлийн газар миний газартай залгаа байдаг, ээж нь ингээд зарах болсон гэж хэлээд өөрөөс нь зөвшөөрөл аваад хотоос дуудаж ирээд гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Х.*******ын хувьд 0*******59 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Хариуцагч С., Б.- нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие С., эхнэр Б.- нар нь ******* дүүргийн 3 дугаар хороо, дугаар байрны арын буудлын дэлгүүрийг ажиллуулдаг.

Иргэн Г.******* нь 202******* оны 0******* дүгээр сард дэлгүүрт ирээдЭнэ танай ажлын байр чинь өөрийнх үү?  Би ад  байдаг  8 нэрийн дэлгүүрээ  0,000,000 төгрөгт зарна, сонирхох уу?” гэсэн. Эхнэр бид 2 тэр дэлгүүрийг үзэхэд нилээд хуучирч муудсан, маш их засвартай, дээврээсээ нурж унах гэж байгаа тийм дэлгүүр байсан. ******* дэлгүүрийн зөвшөөрөл, хугацааг сунгуулаад бид хоёрын компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Доороо эзэмшлийн 3 газар байсан. Тэр үедээ ******* эгч зарж байгаа объектоо танилцуулахдаа “дээвэр их муудсан, дэлгүүрийн урд талын газрыг дээврийн засварт дагалдуулж өгнө” гэсэн. Бид хоёрын хувьд 0,000,000 төгрөгөөр авах боломжгүй, маш их засвар орохоор байна гэхэд ******* эгч 35,000,000 төгрөгөөр ав гэсэн. Миний бие барилгын засварын ажил хийдэг учраас засаад янзлаад авъя гээд наймаа хийхээр болсон.

          Ингээд банкнаас зээл хөөцөлдөөд ******* хоногийн дараа зээл бүтэж, наймаагаа хийх болоход  ******* эгч нэг хүн сонирхоод байна, үнээ нэмнэгэсэн. Бид ярьсан үнээрээ зарахгүй гэвэл наймаа хийхгүй гээд болчихсоны хэд хоногийн дараа дахин яриад 3*******,000,000 төгрөгөөр ав гээд өөрөө залгасан. Тэгээд авахаар болох үед ******* эгч мөн л урд талын юм уу, ар талын газраа салгаад авъя гэх мэтээр анхны ярьсандаа байхгүй байхаар ньер нь наймаа хийхээ болъё та ярьснаараа өдрийн хэд буцаж, өөр өөр юм яриад байна, бид 2 авъя гээгүй та өөрөө авах уу? гээд санал тавиад үнээ хэлээд ирсэн, ийм муудсан байшин  бидэнд шаардлагатай биш гэтэл ******* эгч 3*******,000,000 төгрөгөөр наймаагаа хийе, хотод байр худалдаж авч байгаа, мөнгөний хэрэг гараад байна гээд дахин залгаад анхны ярьснаараа ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай *******35 м.кв үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ын 3 дугаар гудамж ******* болон 2 тоот тус бүр нь 5*******8 м.кв эзэмшлийн газар, *******а тоот 55 м.кв эзэмшлийн газруудыг тус тус худалдаж авсан.

           Наймаа хийгээд нэр усаа шилжүүлэх үед ******* эгч Төрийн банкны нотариат миний таньдаг хүн байгаа, татвар юмаа ярьчихсан хүрээд ир гээд тухайн хүн дээр нь очиж гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ гэнэт 3*******,000,000 төгрөгөөр зарж байгаа зүйлээ, *******,000,000 төгрөгөөр зарж байгаа гээд өөрөө хэлээд бичүүлээд эхэлсэн. Тухайн үед нотариатч зарж байгаа хүн үл хөдлөхийн 2 хувийн татвараа төлнө.  

          Харин гэрчилгээний үнэ, нотариатын ажлын хөлсийг худалдаж авч байгаа энэ 2 хүн төлнө гэж хэлсээр байхад огт сонсоогүй үнийн дүн хэлээд гэрээнд бичүүлсэн. Бид 2 бодохдоо нөгөө таньдаг хүнтэйгээ татвар юмаа ярьсан гэдэг нь “энэ байх” гээд чимээгүй байсан. Харамсалтай нь гэрээ байгуулчихаад, нотариатаас гарч ирээд татварыг та 2 төлнө, би үнийг буулгаж хүнтэй ярьж бага дүнгээр хийж өгсөн, тэгээд ч би та хоёрт 8 нэрийн дэлгүүрийн чинь зөвшөөрлийг гаргаж өгнө гээд татварыг манайхаар төлүүлсэн.

        Ингээд худалдаж авсан объектоо яаралтай засаж янзлах, ашиглалтанд оруулахын тулд өөрсдийн бариад  ашиглаагүй, шинээрээ байсан  Канад загварын хашаа байшингаа зах зээлийн ханшаас маш багаар буюу 20,000,000 төгрөгөөр зарж борлуулж нэмэрлээд, бүх боломж юмаа шавхаад өнөөдрийн байдлаар засан тохижуулах зардалд 90,000,000 гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

        Гэтэл ******* нь анх наймаа хийх цагаасаа эхлээд эргэж буцаад янз бүрийн юм яриад байсан. Одоо мөн түүнийгээ ярьсаар бүр шүүхэд хүртэл хандсан байна. Хүн аливаа юманд ултай, шударгаа байг гэхэд тухайн цаг хугацаандаа таарсан зүй ёсны хандлагатай, үнэнч баймаар юм. Бид нэг нутаг усанд амьдарч буй хүмүүс, дахин таарахгүй уулзалдахгүй биш, татвараас зугатаах гэж, бид хоёрын үнийн дүнг багасгасан гэж огт үндэслэлгүй худал зүйл шүүхэд мэдүүлээд, бид хоёрыг мэлзчихээр болчихдог гэж ойлгосон бололтой. Наймаа хийж байх үед Монгол улс байтугай дэлхий нийтээрээ Ковид-*******9 цар тахалд нэрвэгдээд, үйл ажиллагаа явуулж бизнес хийх нь байтугай гэрээсээ гарах  боломжгүй үе байсан ч бид хөрөнгийг нь хэлсэн үнээр худалдаж авч байсан. Өнөөдөр хэд дахин нугалсан хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа жигдрүүлж, мөн түүнчлэн барилгын салбар, үл хөдлөх хөрөнгө өсөхөөр наймаа буруу байжээ, буцаана гэх мэтээр аашилж болох уу?...

         ******* нь нэхэмжлэлдээ ******* дүүргийн дүгээр хороо, ын  3-р  гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******832986**************6 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 5*******8 м.кв талбайтай газар дээр баригдсан 2 кв.м талбайтай орон сууцны зориулалттай байшин, автомашины гарааш нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй тул өөрийн өмч болохыг тогтоолгохыг хүсжээ. Зарсан үл хөдлөх хөрөнгө нь үйлчилгээний зориулалтай, дэлгүүр ажиллуулах объект, нийт *******35 м.кв талбай зарсан гэдгээ мэдэж баймаар юм. Өөрөөр хэлбэл нэхээд байгаа 2 м.кв агуулах, автомашины гарааш нь нийт *******35 м.кв талбайдаа орсон, нэг үл хөдлөхийн гэрчилгээтэй.

Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн, мөн хөрөнгө оруулалт хийж, хүн үйлчлүүлэхээр хэмжээний үйлчилгээний объект болсон гэдгээр дахин төлбөр мөнгө авахыг хүсэж шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.******* эгч ...ад  байрлах үл хөдлөх хөрөнгө, газраа  зарах санаатай байгаа гээд хэлэхээр нь би очиж үзсэн. Тэгээд очоод үзтэл маш их засвар хийхээр бараг дээвэр нь нураад уначихсан тийм хөрөнгө байсан. Тэгээд үнэ хөлсөө яриад 0,000,000 төгрөгөөр зарах байсныг нь 35,000,000 төгрөгөөр авахаар Г.******* эгчтэй тохиролцсон. Би энийг худалдаж авахын тулд банкнаас зээл авах ёстой, тиймээс бичиг баримтынхаа хуулбарыг өгөөч гэж хэлээд Г.******* эгчийн ажил дээр нь очиж хуулбаруудыг нь авсан нь үнэн. Ингээд би зээлээ хөөцөлдөөд бүтэж байтал Г.******* эгч над руу залгаад өмнө нь авах гэж байсан хүний зээл нь бүтсэн 3*******,000,000 төгрөгөөр зарахаар боллоо гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ, миний зээл бүтсэн байхад ярьсан хэлсэндээ бай гэж хэлсэн. Тэгээд нотариат руу орох гэхэд Г.******* эгч над руу залгаад “би нэг газраа үлдээмээр байна гэж хэлэхээр нь би тэгвэл болъё, тийм юм гэж байхгүй” гэж хэлсэн. Ингээд над руу буцаагаад *******0-аад минутын дараа залгаад “за за тохирсондоо ав ав, эгчид нь мөнгөний хэрэг гарчихлаа” гэж хэлэхээр нь та одоо эргэж буцаад байх юм, яг шийдээ хэл гээд хэлтэл ав ав гэж хэлсэн. Тэгээд бид нар нотариат орсон. Машин дотор байхад нотариат дээр ороод янз бүрийн зүйл битгий яриарай, би үнэ хөлсөө яриад хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Би өөрөө тэр татварыг төлнө гэж угаасаа бодоогүй байсан. Г.******* эгч боловсролтой хүн байж ийм олон хүнийг бас нотариатчийг ингэж гүтгэж болохгүй шүү дээ. Би том тэрэгтэй газрыг нь ашиглах  санаатай байсан болохоор л худалдаж авсан юм. Г.******* эгч надад нотариат дээр хамаагүй зүйл битгий яриарай гэсэн учир би чимээгүй байж байгаад гэрээгээ хийсэн. Тэрнээс биш татварт тэгнэ, ингэнэ гэж огт хэлээгүй, яриагүй. Угаасаа хөрөнгөө зарж байгаа хүн татвараа төлөх ёстой шүү дээ. Г.******* эгч надаас 3*******,000,000 төгрөг аваад дээрээс нь тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд ,000,000 төгрөг, кассын программ *******,350,000 төгрөг, бэлнээр 600,000 төгрөг авсан. Анх эдгээр хөрөнгөө зарахдаа нэмж мөнгө авна гэж яриагүй. Сүүлдээ л “Найман нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл хөөцөлдөж авч өгнө” гэж Г.******* эгч хэлсэн учраас тусгай зөвшөөрөл авахуулчих санаатай тэр мөнгийг өгсөн юм. Тэгээд байж байтал цагаан сарын өмнө намайг эмнэлэгт хэвтэж байхад Г.******* эгч над руу залгаад нөгөө тусгай зөвшөөрөл чинь болохоо байсан, одоо хүнд хахууль өгөх хэрэг болоод байна гээд ,000,000 төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь би эмнэлгээс гараад 2,000,000 төгрөг шилжүүлье гэж хэлсэн. Тэгсэн чинь нэг их сайхан ааштай болчихсон. Тэгээд би Ховд руу хадам ээжтэйгээ золгохоор явж байтал над руу дуудлага ирсэн. Утсаа автал танайх эвгүйтлээ, тусгай зөвшөөрлийг чинь цуцаллаа гэсэн. Тэр залгасан хүн нь надаас мөнгө төгрөг нэхээд байгаа юм уу?, дарамтлаад байгаа юм уу? би ойлгоогүй. Над руу Г.******* эгч би чамд юмаа хямдхан зарчихсан байна, чамаас юмаа буцааж авна гэхээр нь тэг тэг шүүхдээ өгөөд ав гэж хэлсэн. Би танаас авсан хөрөнгөө засварлахын тулд өөрийн барьсан хашаа байшингаа хямдхан 20,000,000 төгрөгт өгсөн шүү дээ. Би хүнд зарчихаад хямдхан зарчихсан байна гээд одоо араас нь өргөдөл бичээд явах юм уу? Би бүр таныг гайхаад байна. Би Г.******* эгчийг *******0 гаран жилийн өмнөөс таньдаг болсон. Найман нэрийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хэлээд өчнөөн мөнгө төгрөг авсан, үнэхээр ойлгомжгүй, увайгүй, ийм шударга  бус байж болохгүй. Тухайн үеийн ханш тийм л байсан, одоо юмны үнэ өсчихөөр буцааж авахын тулд ийм нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна.

Өмнөх жил нь манай ах эгч энэ байрыг сонирхож байхад 2,000,000 төгрөгөөр зарна гэж хэлж байсан юм байна лээ. Би өөрөө засварчин мэргэжилтэй болохоор тэр засварыг өөрөө гардаад хийхэд 60,000,000 гаран төгрөг орсон, дээвэр, халаалтыг нь хүртэл би янзалсан. Дэлгүүр дотор байсан зүйлсийг бүгдийг нь бид хоёрт зарсан гэж яриад байх юм. Манайх тэр лангуунуудаас зөвхөн нэг л лангууг нь дэлгүүртээ тавьсан, бусдыг нь ******* эгч буцаагаад аваад явсан. Бас манайд “яам” өгчихөөд дараа нь 0,000 төгрөг нэхсэн, би бүгдийг нь өгсөн. Ер нь өгсөн мөнгөнүүдээ бүгдийг нь дансаар нь шилжүүлж байсан бөгөөд ганцхан 600,000 төгрөг л бэлнээр өгсөн. Бас фэйсбүүк дээр кассын программ 50,000 төгрөгөөр зарна гээд зар тавьчихсан байсан, түүний дараа Г.******* эгч ирээд манайд тусгай зөвшөөрөл өгнө гэсэн шалтгаанаар шантаачилаад кассын программаа хүчээр авчирч тавиад *******,350,000 төгрөг нэхсэн. Манай эхнэр уурлахаар нь би хэл ам хийгээд яах вэ өг гэж хэлээд л өгсөн. Би бол нотариатаас гарч ирэх хүртлээ тэр татварыг Г.******* эгчийг төлөх юм байна л гэж ойлгож байсан. Нотариатаас гарч ирчихээд Г.******* эгч та 2 тэр татварын мөнгийг төлөөрэй гэж хэлэхэд манай эхнэр уурлаад байхаар нь би боль гэж хэлээд татварыг нь төлөхөөр болсон. Тэгээд бичиг баримтаа аваад татвар дээр очиход надад нэг жижигхэн цаасан дээр бичсэн дансны дугаар өгсөн. Тэр татвар бол Г.******* эгчийн нэр дээр төлөгддөг юм байна лээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Татварын тухайд юмаа зарж байгаа хүн нь төлдөг гэдгийг би мэдэж байсан. Би нотариатаас гарч ирэхдээ Г.******* эгчийг төлөх ёстой татвараа төлнө гэж бодож байсан. Гэтэл  нотариатаас гарч ирээд урд талын талбай дээр нь суучихаад шууд “та 2 татварыг нь төлөөрэй” гэж хэлэхээр нь миний уур хүрээд нөхөртөө уурласан. Тэгтэл манай нөхөр за яах вэ төлчихье гээд төлсөн. Дэлгүүрийг худалдаж авахаар анх очоод үзэхэд үнэхээр муу байшин байсан болохоор маш их засвар хийх шаардлагатай юм байна гээд хэлтэл Г.******* эгч тэгвэл энэ урд талын газрыг нь дээврийнхээ засварын ажлын хөлс гэж бодоод үнэгүй өгье, угаасаа дээврээс нь ус гоождог юм гэж хэлсэн. Мөн дэлгүүрийг худалдаж авч байхад дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн хугацаа 8 дугаар сард дуусаж байгаа, би захиргаанд олон жил ажиллаж байгаа болохоор энэ бол асуудал биш, би сунгуулаад өгнө гэж хэлсэн. Би дэлгүүрийг бүгдийг нь худалдаж авч байгаа учраас доторх бүх зүйлийг нь худалдаж авч байгаа юм байна гэж бодож байсан. Гэтэл дараа нь лангууны мөнгө гээд 600,000 төгрөг нэхэхээр нь би зарим хэрэглэхгүй зүйлээ буцааж өгөөд 0,000 төгрөг өгсөн. Дараа нь яамны мөнгө гээд 0,000 төгрөг өгсөн. Тэр үед найман нэрийн дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл угаасаа та нарын нэр дээр гарна гэж байхгүй болохоор манай нэр дээр үйл ажиллагаагаа явуулна, та 2 юмаа бэлдэж бай гэж хэлсэн. Найман нэрийн дэлгүүр ажиллуулахад кассын програм авах, ажлын байрны дүгнэлт гаргуулах гээд хийгдэх ёстой ажиллагаанууд байдаг юм байна лээ. Тэгээд манайх эдний нэр дээр үйл ажиллагаа явуулах учраас регистрийн дугаараа өгөөч гээд залгатал юу гэж манай нэр дээр өгөх юм, чи өөрөө эрх аваад ажиллуул гэж хэлсэн. Фэйсээс харж байхад кассын програм 50,000 төгрөгөөр зарна гэж байхаар нь би нөхөртөө энийг худалдаад авчихъя гэж хэлсэн. Тэгтэл нөхөр маань Г.******* эгч кассын программ авчирч өгнө гэсэн болохоор хоёулаа Г.******* эгчээс л авчихъя гэж хэлсэн. Тэгээд Г.******* эгч *******,350,000 төгрөгийн үнэтэй кассын программ авч ирж өгсөн. Энэ бүхэнд нь би уурлаад бухимдаад байхаар Г.******* эгч ад танай эхнэртэй харьцаж чадахгүй юм байна гээд надтай харьцахгүй манай нөхөртэй л харьцдаг байсан. Г.******* эгч юмаа хямдхан зарчихлаа гээд байх юм, тухайн үед угаасаа бүх юмны үнэ хямдхан байсан. Тэр гэрээ хийгдсэнээс хойш юмны үнэ яаж өссөн байгаа билээ, ийм байхад дахиад мөнгө авмаар байна гэж хэлж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна...Тухайн үедээ бүгдээрээ тохиролцоод бүгдийг нь зарна гэдгээ хүлээн зөвшөөрч, нөгөө тал нь худалдаж авна гээд зөвшөөрөөд гэрээгээ хийсэн. Манайхыг тэр хашааг худалдаж авахад хашаан дотор нэг төмөр амбаар байсан. Анх гэрээ хийж байхдаа тэр төмөр амбаарыг буцаж ирээд авна гэсэн, бусад гадуур байсан зүйлийг өөрөө ачаад аваачиж өгсөн. Амьдрах байр, гараашийг салгаж буцааж авна, эсвэл мөнгө нэмж авна гэсэн зүйл огт яригдаагүй. Би бол Г.******* эгчийг тэр төмөр амбаараа л авна гэж бодож байсан. Тэр 2 м.кв хэмжээтэй амьдрах байр нь үйлчилгээ явуулах байртайгаа үргэлжээ баригдсан, нэг ёсондоо нэг байшингийн 2 тал бөгөөд салгаад аваад авах боломжгүй, ер нь тэгээд вагончигийг үл хөдлөх хөрөнгө гэж ойлгох ч юм уу, анхнаасаа гэрчилгээн дээр бичээстэй байгааг мэдэхгүй байх боломжгүй. Эцсийн эцэст хэлэхэд өнөөдөр аливаа зүйлийн үнэ өссөнтэй холбогдуулан тухайн үед эд хөрөнгөө хямдхан зарчихлаа гэдэг үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч Г.*******гаас Хаан банкны *******00*******6*********************2 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 0*******59 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны 02 тоотын Г-*******003 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 0*******6******* дугаартай худалдах, худалдан авах гэрээ, ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны 0******* тоотын Ү-0889 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 0*******60 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, Улаанбаатар хот, ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны 0******* тоотын Г-*******002 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 0*******62 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 00060*******99 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, эрх борлуулсны албан татвар төлсөн тодорхойлолт, Татварын хэлтэст орж ирсэн гүйлгээний жагсаалт зэргийг

/ХХ-ийн 3-*******2 дугаар хуудас, **************-*******8 дүгээр хуудас/ ,

Нэхэмжлэгч Х.*******ын зүгээс иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,

/ХХ-ийн *******2-*******5 дугаар хуудас/

 

Хариуцагчийн нарын зүгээс хариу тайлбар, нэхэмжлэгчээс худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн худалдаж авах үеийн болон худалдаж авсны дараа засварлаж үйл ажиллагаа явуулж байгаа байдлыг харуулсан гэрэл зургууд, нотариат дээр гэрээ байгуулахад эрх үүрэг танилцаж гарын үсэг зурсан бүртгэлийн хуудас, / ХХ-ийн 0-9 дүгээр хуудас, *******6-*******6******* дугаар хуудас/  зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн болно.

 

Нэхэмжлэгчийн болон өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхээс 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийн 5 дугаартай ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Улаанбаатар хот, ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны 0******* тоотын Г-*******002 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улаанбаатар хот, ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны 0******* тоотын Ү-0889 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  Улаанбаатар хот, ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны 02 тоотын Г-*******003 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *******8/260 дугаартай Нийслэлийн ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тодорхойлолт, кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын нэгж талбарын тодорхойлолт, ******* дүүргийн Засаг даргын 20*******6 оны 0******* дугаар сарын 22-ны өдрийн А/239 дугаартай “газар эзэмших эрх шинээр олгох тухай”  захирамж, 20*******6 оны 0******* дугаар сарын 22-ны өдрийн А/239 дугаартай “газар эзэмших эрх шинээр олгох тухай”  захирамжийн хавсралт, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 20*******6 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 00060*******99 дугаартай гэрчилгээ, иргэний газар эзэмших эрхийн 202******* оны 3 дугаар сарын *******8-ны өдрийн 000*******38*******2 дугаартай гэрчилгээ, Нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын 202******* оны 3 дугаар сарын **************-ний өдрийн А/5******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай”  захирамж, Нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын 202******* оны 3 дугаар сарын **************-ний өдрийн А/5******* дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн хавсралт, Хаан банкны *******00*******6*********************2 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Д.Оюунтунгалагийн мэдүүлэг, Хаан банкны 5*******503*******98 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тодорхойлолт, төлбөрийн даалгаврын жагсаалт зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, нэхэмжлэгч болон хариуцагч талын хүсэлтээр 2022 оны дүгээр сарын *******5-ны өдрийн *******82 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан болно,

/ХХ-50-53, 59-68, 8*******-89, *******0*******-*********************, *******-*******35, *******39-*******0, *******56-*******63 дугаар хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь анх хариуцагч С., Б.- нарт холбогдуулан ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******832986**************6 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн Г-*******002 дугаарт бүртгэлтэй газар дээр баригдсан 2 м.кв талбайтай орон сууцны зориулалтай байшин болон авто машины гараашийг 3,000,000 төгрөгөөр үнэлж эдгээр эд хөрөнгөө С., Б.- нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 202*******.0*******.29-ний өдрийн 0*******60, 202*******.0*******.29-ний өдрийн 0*******6******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, 202*******.0*******.29-ний өдрийн 0*******62 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,  хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, ******* дүүргийн дүгээр хороо, 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******832986**************6 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн Г-*******002 дугаарт бүртгэлтэй газар дээр баригдсан 2 м.кв талбайтай орон сууцны зориулалтай байшин болон автомашины гараашийн өмчлөгчөөр Г.*******г тогтоолгох, дээрх эд хөрөнгийг С., Б.- нарын хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч С., Б.- нарт холбогдуулан 202*******.0*******.29-ний 0*******59 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үр  дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч нар “хэрэг нэгтгэх тухай” хүсэлтийг шүүхэд гаргаснаар тус шүүхийн 2022.02.*******5-ны өдрийн 265 дугаартай шүүгчийн захирамжаар Г.*******гийн нэхэмжлэлтэй  хариуцагч С., Б.- нарт холбогдох *******03/2022/00052/И индекстэй иргэний хэрэгт Х.*******ын нэхэмжлэлтэй С., Б.- нарт холбогдох *******03/2022/00060/И индекстэй иргэний хэргийг нэгтгэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд нэхэмжлэгч Г.******* нь ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******832986**************6 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн Г-*******002 дугаарт бүртгэлтэй газар дээр баригдсан 2 м.кв талбайтай орон сууцны зориулалтай байшин болон автомашины гараашийн өмчлөгчөөр Г.*******г тогтоолгох, дээрх эд хөрөнгийг С., Б.- нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсан болно. 

      Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь

     Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд төлөх татварыг багасгах зорилгоор гэрээний үнийг багасгаж бичсэн байгаа нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй учраас хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор,

     хариуцагч нар нь “нэхэмжлэгч өөрөө санаачилж нотариатад гэрээний үнийг багасгаж хэлсэн, 8 нэрийн дэлгүүрийн  зөвшөөрлийг чинь сунгуулж өгнө, та хоёр татвараа төл гэсэн учраас нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварыг  төлсөн,  тухайн үед тохиолцож эд хөрөнгөө зарсан атлаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өсөхөөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа болно.      

     Нэхэмжлэгч Б.*******, Х.******* нар нь хариуцагч С., Б.- нартай гэр бүлийн хэрэгцээний 5*******8 м.кв хэмжээний газрыг 9,000,000 төгрөгөөр, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 55 м.кв талбайтай газрыг 9,000,000 төгрөгөөр гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 55 м.кв талбайтай газрыг 9,000,000 төгрөгөөр, *******35 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг *******0,000,000 төгрөгөөр нийт 3*******,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож хариуцагч нар нь 202*******.0*******.29-ний өдөр 3*******,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******гийн *******00*******6*********************2 тоот ХААН банкны данс руу шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, ХААН банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.  

Талууд нотариат дээр очиж гэрээгээ байгуулахдаа ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны ******* тоот, *******832986**************6 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 5*******8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн *******002 дугаарт бүртгэлтэй 9,000,000 төгрөгөөр тохиролцож зарсан газрыг 202*******.0*******.29-ний өдрийн 0*******60 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээндээ 3,000,000 төгрөгөөр,  

******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******35 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн  Ү-0889 дугаарт бүртгэлтэй *******0,000,000 төгрөгөөр худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг 202*******.0*******.29-ний өдрийн 0*******6******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээндээ  8,000,000 төгрөгөөр,  

         ******* дүүргийн Засаг даргын 20*******6.0*******.22-ны өдрийн А/239 дугаар шийдвэрээр *******5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон Улаанбаатар, ******* дүүрэг дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны 0******* тоот хаягт байршилтай, *******832986*******33 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 55 м.кв талбайтай, 00060*******99 тоот гэрчилгээний дугаартай 9,000,000 төгрөгөөр шилжүүлсэн газар эзэмших эрхийг 202*******.0*******.29-ний өдрийн 0*******62 дугаартай эрх шилжүүлэх гэрээгээр  үнэ төлбөргүй гэж,  

 нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч С., Б.- нарт ******* дүүргийн дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны  2 тоот хаягт байршилтай, *******832986**************56 нэгж талбарын дугаартай, 5*******8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, улсын бүртгэлийн  Г-*******003 дугаарт бүртгэлтэй 9,000,000 төгрөгөөр зарсан газрыг 202*******.0*******.29-ний өдрийн 0*******59 дугаартай үл эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээндээ 3,000,000 төгрөгөөр тус тус худалдаж байгаа хэмээн худалдан авах гэрээ байгуулсан байна.

 Энэ үйл  баримтын талаар мөн маргаангүй.

 Нэхэмжлэгч нарын зүгээс “эдгээр эд хөрөнгийг зах зээлийн үнээс хямдхан зарж байгаа учир  хариуцагч нарын хүсэлтээр 3*******,000,000 төгрөгөөр зарсан эд хөрөнгөө *******,000,000 төгрөгөөр худалдсан хэмээн гэрээнд үнийг багасгаж бичүүлсэн бөгөөд хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татварын өөрсдийн санаачлагаар төлсөн гэж, хариуцагч нарын зүгээс “ нэхэмжлэгч ******* нь нотариатчтэй үнэ хөлсний  талаар тохирсон байгаа учир юу ч ярьж болохгүй гэсэн, 8 нэрийн дэлгүүрийн зөвшөөрлийг ******* авч өгнө гэсэн учраас түүний шахалтаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварыг бид төлсөн хэмээн” тус тус  тайлбарлаж байна.  

    Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.******* дэх хэсэгт “Иргэний эрх зүйн  харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу  гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, *******3 дугаар зүйлийн *******3.3 дахь хэсэгт” Иргэний эрх зүйн  харилцаанд оролцогч  эрх үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан бол... хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ”, 39 дүгээр зүйлийн 39.******* дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ, 0 дүгээр зүйлийн 0.******* дэх хэсэгт “ хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, *******89 дүгээр зүйлийн *******89.******* дэх хэсэгт “ “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тус тус заасан байна.

Дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч Г.*******, Х.*******  нар нь өөрсдийн өмчлөлийн тооны үл хөдлөх эд хөрөнгө болон газраа нийт 3*******,000,000 төгрөгөөр худалдахаар хүсэл зоригоо сайн дураар чөлөөтэй илэрхийлж хариуцагч нартай харилцан тохиролцож мөнгийг хүлээн авсан, мөн худалдах худалдан авах гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлэхдээ  өөрсдөө хүлээн зөвшөөрч гэрээний нийт үнийг *******,000,000 төгрөг болгон бууруулан бичүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Тухайн үед нэхэмжлэгчийн хувьд гэрээний үнийг зөвтгөх, багасгаж бичүүлэхгүй байх боломж байсан.

 Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.******* дэх хэсэгт “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно”, **************.*******.******* дэх хэсэгт “энэ хуулийн *******0.*******.*******-д заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр тооцно”, 2******* дүгээр зүйлийн 2*******.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад дурдсан орлогод дoор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна”, 2*******.2.******* дэх хэсэгт “энэ хуулийн **************.*******.*******-д заасан орлогын дүнд 2 хувиар тооцно” гэж  тус тус заасан байна.

   Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.3. дэх хэсэгт “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод татвар ноогдуулахаар заасан бөгөөд нэхэмжлэгч *******, ******* нар нь уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3., ************** дугаар зүйлийн **************.*******.*******, 2******* дүгээр зүйлийн 2*******.2.*******  дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг төлөх үүрэгтэй байна.

   Гэвч нэхэмжлэгч нар нь нийт 3*******,000,000 төгрөгийн орлого олсон атлаа дээрх хуулийн заалтын дагуу татварыг төлөөгүй, хариуцагч нараар *******,000,000 төгрөгт ноогдох татварыг төлүүлсэн болох нь талуудын тайлбар, татвар төлсөн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

    Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.******* дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “ энэ хуулийн 56.*******-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр хийсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

   Талууд худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа нийт 3*******,000,000 төгрөгийн үнийн дүнг *******,000,000 төгрөг болгон бууруулж Татварын Ерөнхий хууль болон Хувь Хүний Орлогын Албан Татварын тухай хуулийн тодорхой хэм хэмжээг  зөрчсөн хэдий ч талуудын хооронд байгуулсан хэлцлийн хүчин төгөлдөр бус байдалд дээрх нөхцөл хамаарахгүй юм.

 

    Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл  нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.******* дэх хэсэгт хамаарахгүй, өөрөөр хэлбэл хэлцлийн агуулгаас бусад дагавар нөхцөл буюу хэзээ хэрхэн хэлцэл хийсэн тухай асуудал нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх асуудлыг хөндөхгүй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын 3*******,000,000 төгрөгөөр эд хөрөнгөө зарах хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч нар хүлээн авч Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 0.******* дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон бөгөөд Татварын хууль тогтоомж зөрчсөн буруутай этгээд нь Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.3 дахь хэсэгт заасны дагуу болон холбогдох хуулийн дагуу тусдаа хариуцлага хүлээх боломжтой болохоос гэрээний хүчин төгөлдөр  эсэхэд дээрх үндэслэл нөлөөлөхгүй юм. 

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч нарт 202*******.0*******.29-ний өдрийн 0*******6******* дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр *******35 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан хэдий ч талуудын хүсэлтээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төвийн 2022.0.*******5-ны  өдрийн *******82 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ******* дүүрэг дүгээр хороо, ын 3 дугаар гудамжны 0******* тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг *******22,60 м.кв болохыг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

         Мөн Нотариатын тухай хуулийн дүгээр зүйлийн .*******-д “нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх”, 6 дугаар зүйлийн 6.6-д “Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу нотариатч эрх үүргийг тайлбарлаж тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан эрх зүйн үр дагавар хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөн хуульд нийцүүлсэн гэрчилсэн тухай нотлох баримт болох бүртгэлийн хуудсанд зохигчдоор гарын үсэг зуруулсан, /нэхэмжлэгч Х.*******, Г.******* нар нь гарын үсэг зурсан/ энэ талаарх үйлдлээ мөн гэрчилж нотариатч Д.Оюунтангалаг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Иргэний хуулийн *******89 дүгээр зүйлд зааснаар талууд гэрээнийхээ зүйлийг тодорхойлдог. Би энэ гэрээг хийх үед эзэмшил газрын үнэлгээг Татварын хэлтэс тогтоох тул гэрээн дээр үнийг бичих боломжгүй” гэж хэлээгүй, тийм зүйл ярих эрх ч надад  байхгүй. Энэ төрлийн гэрээг байгуулахаар Татварын албан дээр *******0 хувийн татвар төлдөг гэсэн асуудалтай холбоотой байж магадгүй. Өнөөдрийг хүртэл би нотариатаар ажиллахдаа гэрээний талаар, талуудын хүсэл зориг бүрэн тусгагдсан талаар, энэ гэрээ байгуулснаар ийм үр дүн гарна шүү гэдгийг байнга хэлдэг. Хэлсээр ч ирсэн. Өөрөөр хэлбэл гэрээ бол талуудын хүсэл зоригийн асуудал байдаг. Тухайн үедээ төлбөргүй шилжүүлсэн болоод л энэ гэрээ ингэж хийгдсэн. Би тэгж хэлээгүй. Талууд өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлээд ороод ирсэн учраас би үүний дагуу хийсэн... Би энэ гэрээн дээр бичигдсэн үнийн дүн та бүхний хүсэл зоригийн асуудал мөн үү гэхэд бүгд л мөн гэж хэлсэн. Үл хөдлөх хөрөнгө борлуулсан талын 2 хувийн татвар нь эрх шилжүүлж байгаа тал хариуцан төлнө. Энэ талаар хуульд  заасан байна. Би талуудад  ашиг олж байгаа тал ийм татвар төлнө, та бол ийм төрлийн гэрээ байгуулсан гэх татварыг төлнө, нотариатын зардал зэргийг төлнө гэж бүгдийг хэлсэн. 2 хувийн татварыг хуулиараа нэхэмжлэгч тал төлөх татвар шүү дээ. Миний дэргэд гэрээний үнийг багасгах талаар яригдаагүй. Талуудын хооронд маргаан дагуулаад байгаа миний гэрчилсэн энэ гэрээг байгуулахад талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлээд хууль журмын дагуу хийгдсэн гэрээ  гэж ойлгож болно” гэжээ.  

/ хх-*******5*******-*******58, *******6-*******6******* дугаар хуудас/

Нэхэмжлэгч Г.*******гийн “эдгээр эд хөрөнгийг зах зээлийн үнээс хямдхан зарж байгаа учир хариуцагч нарын хүсэлтээр 3*******,000,000 төгрөгөөр зарсан эд хөрөнгөө *******,000,000 төгрөгөөр худалдсан хэмээн гэрээнд үнийг багасгаж бичүүлсэн бөгөөд хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татварын өөрсдийн санаачлагаар төлсөн“ гэх тайлбар нотлогдохгүй бөгөөд худалдах худалдан авах гэрээний харилцаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.******* дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Г.******* нь ******* дүүргийн дүгээр хороо ын 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******832986**************6 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн Г-*******002 дугаарт бүртгэлтэй газар дээр баригдсан 2 м.кв талбайтай орон сууцны зориулалтай байшин болон автомашины гараашийн өмчлөгчөөр Г.*******г тогтоолгох, дээрх эд хөрөнгийг С., Б.- нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагаасаа татгалзсан тул энэ талаарх татгалзлыг батлах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.*******, *******.*******.2, *******06 дугаар зүйлийн *******06.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 696,0 төгрөг, нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Маргаан бүхий эд хөрөнгийг 2022 оны 0******* дүгээр сарын -ны өдрийн *******03/ШЗ2022/00*******83 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн *******03/ШЗ2022/00236 дугаартай шүүгчийн захирамжуудаар бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр захиран зарцуулахгүй байхыг хариуцагч нарт даалгасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар дээрх шүүгчийн захирамжууд нь Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл хүчинтэй байх бөгөөд уг хугацааг дуусмагц хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     *******. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.******* дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С., Б.- нар холбогдох 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 0*******60 дугаартай худалдах, худалдан авах, 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 0*******6******* дугаартай худалдах, худалдан авах, 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 0*******62 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, нэхэмжлэгч овгийн ******* *******ын нэхэмжлэлтэй хариуцагч С., Б.- нарт холбогдох 202******* оны 0******* дүгээр сарын  29-ний өдрийн бүртгэлийн 0*******59 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах  нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* нь ******* дүүргийн дүгээр хороо 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай, *******832986**************6 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн Г-*******002 дугаарт бүртгэлтэй газар дээр баригдсан 2 м.кв  талбайтай орон сууцны зориулалтай байшин болон автомашины гараашийн өмчлөгчөөр Г.*******г тогтоолгох, дээрх эд хөрөнгийг С., Б.- нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.*******, *******.*******.2, *******06 дугаар зүйлийн *******06.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696,0 төгрөг, нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 0******* дүгээр сарын -ны өдрийн *******03/ШЗ2022/00*******83 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн *******03/ШЗ2022/00236 дугаартай шүүгчийн захирамж нь Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл хүчинтэй байх бөгөөд уг хугацааг дуусмагц хүчингүй болохыг дурдсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.*******-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ТУЯА