Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0041

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Х***-*********” ХХК /РД:*********/,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О*******,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Д.Э********,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э********,

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ө*******,

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А******,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б********,

Хариуцагч А.Б********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М*******нарын хооронд үүссэн захиргааны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Э********, хариуцагч А.Б********, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******,  хариуцагч Э.Э********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө*******, Л.А******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Х***-*********” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э********, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б******** нарт холбогдуулан “2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, "Автобензиний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 болон “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтүүдийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, бусад заалтын гомдол гаргагчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 тоот удирдамжийн дагуу шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байх бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч компанийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-32 салбарт жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин, дизелийн түлш, агуулахад борлуулж буй дизель түлшнээс дээж авчээ.

Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот албан бичгээр “...АИ-92 автобензин, дизелийн түлшийг мэргэжлийн лабораториудаар шинжлүүлсэн үр дүнд дүгнэлт гаргуулах”-аар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсний дагуу тус газрын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 тоот албан бичгээр мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот “..., 01-07-106/260  дугаар бүхий дүгнэлтүүдийг ирүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтэд “... MNS 0216:2017 … MNS 6861:2020 ...  стандартын шаардлага хангахгүй” ,  01-07-106/260 тоот дүгнэлтэд “...MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй” талаар тус тус дүгнэжээ.

Дээрх мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э*******ээс ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003007 тоот шийтгэлийн хуудсаар “Х***-*********” ХХК-ийг 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

3. Гомдол гаргагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            4. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ:

            Манай компани нь нефтийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж мөн бусад дотоодын компаниас худалдан авч борлуулдаг.

  1. Дизелийн түлшний тухайд:

ОХУ-ын Дкомпанитай байгуулсан 2021 оны 01 сарын 04 өдрийн №010114 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу хилээр манай компанийн нэрээр гаалийн бүрдүүлэлтийг хийж, 2021 оны 02 дугаар сарын 4,6- ны өдөр агуулахад буулгасан 297997кг түлш, “О**********” ХХК-иас худалдан авч агуулахад 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буулгасан 293,835кг түлш тус тус хамрагдсан байна.

Нефтийн бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг гадаадаас ихэвчлэн Оросын холбооны улсаас импортоор оруулж ирдэг бөгөөд энэ нь талуудын байгуулсан гэрээгээр зохицуулагдаж манай улсад мөрдөж буй чанар стандартад нийцсэн тухай бичиг баримтыг хавсарган ирүүлдэг. Барааг гаалиар нэвтрүүлэн оруулахад дахин шинжилгээ сорьцыг баталж мэргэжлийн байгууллагаар чанар стандартын дүгнэлт гаруулсны үндсэн дээр хил гаалийн бүрдүүлэлт хийгдэж хүлээн авдаг хууль журамтай, энэ үйл ажиллагааг баримтлан дээрх бараануудыг худалдан авч борлуулж байсан.

2021 оны 02 дугаар сарын 4,6- ны өдөр агуулахад буулгасан 297997кг түлш нь гэрээний дагуу ОХУ-ын Дкомпаниас худалдан авсан ба уг бүтээгдэхүүнийг Яйскийн нефтийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн гэж чанарын баталгааны Паспорт № 97 -г хавсарган ирүүлсэн болно. Мөн уг бараанд гаалийн бүрдүүлэлт хийж хүлээн авах үед Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн № 0121000711 тоот Магадлан шинжилгээний дүгнэлт, мөн Гаалийн төв Итгэмжлэгдсэн лабораторийн № 000270 тоот Сорилтын дүгнэлт гаруулсан юм.

Энэ сорилтын дүн нь МNS 6861:2020 стандартын дагуу багажны аргачлалаар норм цетаны тоо 45-аас багагүй байхаас үр дүн нь 47.5 байсан, 15 градуст хувийн жин МNS 481:88 стандарт үзүүлэлт 843.4 кг/мЗ ихгүй байхаас үр дүн нь 833.2 кг/мЗ буюу стандартын шаардлага хангасан гэж дүгнэлт гарсан. Энэ 297997кг дизель түлш буухад манай агуулахын сав үлдэгдэлгүй буюу шавхсан байсан болно.

Дээрх ОХУ-ын Дкомпаниас ирүүлсэн дизель түлшний пасспорт №97 дизель түлш марк Б цетаны тоо ГОСТ РЕН 15195- д зааснаар марк А, Б хамаарахгүй 46,2-с доошгүй байгаа нь манай улсын чанар стандартад нийцэж байгаа юм.

2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буусан 293835 кг дизелийн түлшийг “О**********” ХХК-иас худалдан авахдаа 2021 оны 02 сарын 23-ны өдөр "АМБЕР" ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораторт дээжийг нь өгч Сорилтын үр дүнгийн тайлан №00908/21 гаргуулсныг үндэслэн хүлээн авч борлуулалт хийсэн болно.

Энэ сорилтын үр дүн нь цетаны тоо багажны аргачлалаар 51.0-с багагүй байхаас 57.7, цетаны индекс 46.0-с багагүй байхаас 58.4, 15 градуст хувийн жин МNS 0216:2017 стандартын норм 0.8000-0.8450 г/см3-ийн хооронд байхаас үр дүн 0.8318г/см3 буюу стандартын шаардлага хангаж байсан болно.

АИ-92 бензиний тухайд:

2021 оны 3 сарын 13-нд 34310 литр АИ-92 бензинийг “Лекс ойл” ХХК-с гэрээний дагуу хүлээж авсан ба "Лекс ойл” ХХК 2021 оны 02 сарын 04-ний өдөр 6602783, 6278846 дугаартай цистернээс дээж авч “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨААҮГ -ын чанарын хяналтын лабораторид сорилт шинжилгээний дүнгээр Октаны тоо- 92 байхаас дагалдаж ирсэн бичгээр Октаны тоо- 92.4, бодит хэмжээгээр октаны тоо 92.8 байсан нь МNS 217:2017 стандарт нормыг хангасан байсан.

Энэ бензинийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн ШТС32-т буулган борлуулж байсан бөгөөд эндээс дээж авч шинжилгээ хийж, уг АИ-92 бензинийг чанарын шаардлага хангаагүй гэж дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй, чанарын хяналтын лабораторийн сорилт шинжилгээний дээрх дүгнэлтийг үгүйсгэсэн, баримтгүй атлаа чанарын шаардлага хангаагүй гэж байгаа нь буруу юм.

Тухайн үед борлуулж байсан дээр дурдсан дизелийн түлш болон АИ-92 бензин нь чанар стандартын шаардлага хангаж байгаа тухай мэргэжлийн лабораториудын шинжилгээний дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан баримт гаргаагүй атлаа дан ганц шалгалтын явцад хийлгэсэн гэх АМГТГ-ын, ИНЕГ-ын лабораторын сорьцын дүгнэлтийг үндэслэн дээрх ДТ, АИ-92 бензин стандарт шаардлага хангаагүй гэж зөрчлийн хуулиар торгууль ногдуулж байгаа нь баримтгүй, хуулийн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын баримтлаад байгаа АМГТГ, ИНЕГ-ын лабораторын сорьцын дүгнэлтийг манай компанид бичгээр огт өгөөгүй, аль ямар үзүүлэлт нь стандартын бус байгааг тайлбарлан хэлээгүй, 0003007 тоот Шийтгэлийн хуудсанд ямар үндэслэлээр торгох шийтгэл ноогдуулсныг бичээгүй “Стандартын бус шатахуун худалдсан” гэснээс өөрөөр тодорхой зөрчил заагаагүй. Дээрх 2 төрлийн барааны чухам аль бараа бүтээгдэхүүнийг стандарт бус гэж байгаа нь ойлгомжгүй, эрх зүйн үндэслэлгүй шийтгэл ногдуулсан байгааг зөвшөөрөх боломжгүй.

Энэ хугацаанд эдгээр барааг хот, орон нутагт байрлах тус компанийн ШТС-аар борлуулалт хийхэд хэрэглэгчийн зүгээс бараа бүтээгдэхүүний чанар стандартад гомдол санал ирж байгаагүй юм.

Иймд Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №0003007 тоот Шийтгэлийн хуудсаар оногдуулсан 9.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байгааг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

  1. Гомдол гаргагч гомдлын нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

Тухайн дээжүүдийн аль нь шаардлага хангасан, аль нь хангаагүй вэ гэдгийг тодорхойлоогүй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 сарын 15-ны өдрийн 01/1227 дугаар албан бичгээс үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дүгнэлтээ гаргачихсан байсан, бодит байдал дээр үндэслээгүй...” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гаалийн болон хувийн лаборатори, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж төрийн өмчит аж ахуйн үйлдвэрийн газрын чанарын лабораторид сорилтын шинжилгээ хийлгээд шаардлага хангасан гэснийг үндэслэж худалдан борлуулж байсан. Шаардлагад нийцсэн лабораторийн шинжилгээнүүдийг үндэслэн худалдан борлуулалт хийх эрх нь “Х***-*********” ХХК-д олгогдсон байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дахин шалгалт хийхдээ тэнцсэн баримтыг орхиод шаардлага хангаагүй гэдэг дээр нь дүгнэлт гаргаад торгуулийн арга хэмжээ оногдуулж шийтгэлийн хуудас бичсэн. Буруутай гэж үзсэн аж ахуйн нэгжээс шаардлага хангасан материал авч хяналт шалгалтыг бүрэн хийгээгүй. Санал хүсэлтийг аваагүй.

Холбогдогчоос тайлбар авахдаа 10 минутад бүх ажиллагааг явуулсан. Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...зөвшөөрөхгүй байна, лабораторийн шинжилгээнүүд зөрүүтэй байна” гэсэн тайлбар хэлэхэд цаашид нягталж шалгаагүй. Өөрсдийнх нь шалгалтын явцад гаргасан 2 байгууллагын дүгнэлт хоорондоо зөрсөн байхад энэ дээр дүгнэлт хийж дахин шинжилгээ хийлгэх боломж байхад шалгаагүй.

Зөрчлийн хэргийн холбогдогч болсон нэхэмжлэгчид эрхийг нь эдлүүлээгүй. Гомдол, хүсэлт гаргах эрхтэй, хуулийн дагуу өмгөөлөгч авах эрхтэй байхад нэг  өдрийн дотор бүх ажиллагааг хийгээд дуусгасан. Шалгалтын явцад “Х***-*********” ХХК-д холбогдуулж хаанаас, хэнээс гомдол гаргасан нь байхгүй байхад “гомдол гаргасны дагуу шалгалт явагдаж байгаа” гэж очоод бензиний дээж авсан байдаг ба дээж авахдаа хэн авсан тэмдэглэлдээ дээж авсан хүний мэдээллийг тусгаагүй. Шинжилгээний дүгнэлтүүд дээрээ шинжээч нар тоот дугаартай гэж бичиж байгаа юм. Дээж авах байсан бол хэн авч байгаа, ямар зориулалтаар авч байгаа, ямар санал гомдол гарсныг тусгах ёстой гэж үзэж байна.

003007 дугаартай шийтгэлийн хуудсаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай гэдэгт чанар стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн зарж борлуулсан гэж харахаар. Хуульд зааснаар ямар үндэслэлээр, ямар зөрчил гаргаад байгаа зэргийг дэлгэрэнгүй тайлбарлаж бичих ёстой. Шаардлага хангаагүй шийтгэлийн хуудас болсон гэж үзэж байгаа. Зөрчлийн арга хэмжээ авч байгаа албан тушаалтан бол зөрчил гаргасан гэдгийг нотлох үүрэгтэй.

Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 416.1-д үүргийг зөрчил хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтан хүлээдэг. Хоорондоо зөрсөн шинжилгээний дүгнэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх биш шалгаж шийдвэрлээд явах ёстой байсан. Зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дүгнэлтэд үндэслэсэн. Энэ дүгнэлт бол бидний үзэж байгаагаар шаардлага хангаагүй. “Х***-*********” ХХК дээр аль нь стандартад нийцээгүй тоо баримт нотолгоотой байх ёстой. Гэтэл дүгнэлтийг гаргахдаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 011297 гэсэн албан тоотыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дүгнэлт гаргуул гэж ирүүлдэг. Энэ дүгнэлтдээ зөрчил шалган шийдвэрлэхээс өмнө урьдчилаад дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлтэд шалгалтын явцад хийгдсэн аж ахуйн нэгжүүд дээр чанар стандартын шаардлага хангаагүй шатахуун борлуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дүгнэлтийг аваагүй байхдаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дүгнэлт хийгээд борлуулж байна, энэ асуудал дээр дүгнэлт хийж ирүүлээч гэж байгаа юм. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тоотыг аваад материалууд дээр шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа юм.” гэв.

5. Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б******** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга , эрчим хүчний /газрын тос, хий/ улсын ахлах байцаагч А.Б******** миний бие тус шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцсон.

Хяналт шалгалтад оролцох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсгийн хурлаар тус хяналт шалгалтын зохион байгуулалтын талаар хэлэлцсэний үр дүнд газар дээр нь шалгалт хийх, бүтээгдэхүүний дээж авах бүрэлдэхүүнийг дээрх удирдамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд тус ажлын хэсгээс шинжилгээнд авсан дээжийг тусгай кодоор тэмдэглэж холбогдох лабораториудад өгч шинжлүүлэхээр, мөн лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргах этгээд /А.Б********/-ийг нууцлалыг хангах зорилгоор дээж авах, шинжилгээ хийлгэх ажлын хэсэгт оролцуулахгүй байхаар төлөвлөж шийдвэрлэсэн.

Дээрх ажлын хэсэг шатахуун хадгалах, түгээх байгууламжийн савнаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд автобензиний 60ш дээж, дизель түлшний 84ш, нийт 144 дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйн лабораториудад тусгай нууц кодоор тэмдэглэж шинжлүүлсэн байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн “Дүгнэлт гаргуулах тухай" хүсэлтийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх" гэж заасныг баримтлан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 7 сарын 07-ны өдрийн 01/1577 тоот албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн. Техникийн шаардлага "Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн кодоор тэмдэглэгдсэн нийт 144 шинжилгээний сорилтын тайланд тусгагдсан үзүүлэлтийг Монгол улсад хучин төгөлдөр мөрдөгдөж буй "Хөдөлгүүрийн түлш.этилжүүлээгүй бензин. MNS 0217:2017, “Дизелийн түлш Евро Техникийн шаардлага” MNS0216:2017, “Дизелийн түлш.Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартуудад тавигдсан шаардлагатай харьцуулсан бөгөөд шинжилгээний сорилтын тайланд аж ахуйн нэгжийн нэр болон ямар объектоос хэдэн дээж авч шинжлүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан нь хяналт шалгалтын хараат бус зарчимд нийцсэн гэж үзэж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн химич инженер С.А*****ахлах инженер Ж.С********, эрхлэгч Г.Б*******нарын баталгаажуулсан сорилтын үр дүнгийн тайлангууд, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжээч Ж.Б*********, дарга Г.О********нарын баталгаажуулсан нийт 144 шинжилгээний сорилтын үр дүнгийн тайлангуудад тусгагдсан үр дүнг тус тус" Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын 5.2 дахь /Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна/ заалт, "Дизелийн түлш Евро.Техникийн шаардлага" MNS0216:2017 стандартын 4.2 дахь түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна/ заалт, "Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин.Техникийн шаардлага” MNS 021:2017 стандартын 5.2 дахь /Этилжүүлээгүй бензиний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцэж байвал зохино/ заалтын шаардлага хангасан эсэхийг хянан үзэж улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан. Мөн лабораторийн лабораторийн нэгэнт баталгаажуулсан үр дүнгийн тоон утгыг улсын байцаагч дур мэдэн өөрчлөн дүгнэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч "Х***-*********" ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэв

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдамжаар хяналт шалгалтыг явуулсан байна. Энэ нь төрийн хяналт шалгалтын дагуу төрийн захиргааны байгууллагын хамтран ажиллах талаар Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу манай байгууллага болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хийсэн хяналт шалгалтад хамтран оролцсон. Оролцохдоо Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаас ирсэн албан бичгийн хүрээнд манайхаас дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт нь өөрөө тусгай кодтой. Аль нэг компанийн давхардсан тоогоор /Хоёр лабораторид өгсөн дээжийг нэг компанийн өгсөн дээж/ гэж ялгах ямар ч боломжгүй байсан учраас тухайн кодоор дүгнэлтийг гаргасан. 2 лабораторийн шинжилгээний дүнгүүд ирсэн, эдгээр лабораторийн шинжилгээний дүн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартад нийцэж байгаа эсэхийг харьцуулж үзээд улсын байцаагчийн дүгнэлтээ гаргасан, шаардлага хангаж байгаа дээжүүдийг нэг дэх заалтад оруулж, шаардлага хангаагүй дээжүүдийн заалтыг бусад хэсэгт нь оруулж бичсэн, улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй, уг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагуудын хоорондын харилцан туслалцах үүргийн хүрээнд гарсан баримт бичиг тул захиргааны акт биш... ” гэв,

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э******** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжаар "Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа"-нд удирдамжтай хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторитой хамтарсан ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн. Хамтарсан ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр "Х***-*********" ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-32 салбарт жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин, дизелийн түлшнээс тус компанийн агуулахад хадгалагдаж байсан дизелийн түлшнээс тус тус дээж авсан.

Ингэхдээ жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин, дизелийн түлшнээс дээж авахад тус байгууллагын ШТС-32 салбарын эрхлэгч Мөнхцоож, түгээгч Ц.Ариунаа, Д.Эрхэмбаатар нарыг, агуулахад борлуулж буй дизелийн түлшнээс дээж авахад тус байгууллагын агуулахын нярав С.О******* нарыг тус тус байлцуулан дээж авсан. Дээж авах ажлыг манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "MNS0218:2008 Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга" стандартын дагуу авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн. Лабораторийн дүнгүүдийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Дүгнэлт гаргуулах тухай" 01/1297 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу явуулж дүгнэлт гаргуулсан бөгөөд тус газраас 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн "Шатахууны чанарын тухай” 07/1577 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын Улсын Ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260, 259 дугаартай дүгнэлт ирсэн. Дүгнэлтээр "Х***-*********" ХХК-ийн шатахуун түгээх станцаар жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензины октаны тоо бага, дизелийн түлшний цетаны тоо болон хувийн жин бага, агуулахын дизелийн түлшний цетаны тоо болон хувийн жин бага тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандарт, "Дизелийн түлш Евро.Техникийн шаардлага" MNS0216:2017, Дизелийн түлш.Техникийн шаардлага" MNS6861:2020 стaндартын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна" гэж заасныг зөрчсөн. Тус дүгнэлтийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иймд "Х***-*********" ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1-д заасан зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн эсвэл гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж дараах шийдвэрийг аль нэгийг гаргана гэж заасан.

Эхний шийдвэр нь бол гомдол шийдвэрийг харьяаллын дагуу шилжүүлэх ёстой. Эсвэл хүлээн авахаас татгалзах ёстой. Эсвэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно. Зөрчлийн хэрэг нээж болно гэсэн. Хуулийн заалтыг харахаар энэ нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчил байна гэж үзсэн. Яагаад гэвэл Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 6.6 дугаар зүйлийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд яасан бэ гэхээр мэргэжлийн хүний стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гараад ирэнгүүт бид нар түүнд нь стандартын шаардлага яагаад хангахгүй байгаа гэдэг нэмэлт ажиллагаа явуулах шаардлага байгаагүй зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим явж байгаа. Нэг төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг нөгөө байгууллага зөвшөөрөх ёстой гэсэн зарчим явж байгаа. Үүнийхээ дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчил байна гэж үзээд шийтгэл оногдуулсан. Энэ дээр 10 минут байна уу 10 сар байна уу төдийлөн ач холбогдолтой биш.

Харин манай байгууллагаас гомдол гаргаж байгаа эрх үүргийг нь бүгдийг нь оролцуулан эрх үүргийг нь хангах үүднээс дуудан ирүүлэх тухай албан бичгийг явуулсан. Үүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон. “Х***-*********” ХХК-ийн зүгээс итгэмжлүүлэх төлөөлөгч томилох тухай гээд энэ албан бичгийн дагуу хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. “Х***-*********” ХХК хууль ёсны төлөөлөгч нь энд сууж байгаа С.Отгонжаргал байна. Үүнийх нь дагуу мэдүүлэг тайлбар авсан. Эрх үүргийг нь тайлбарласан. Өөрөө энэ хүн нь танилцаад гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл хариуцагч гомдол гаргагчийн гомдол гаргах эрх үүргийг нь хангаагүй биш. Өөрөө гомдол гаргагч эрхээ хэрэгжүүлээгүй ийм л асуудал яригдана гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүн эрхийг нь танилцуулсан, ийм гомдол, санал хүсэлт байна, эсвэл өмгөөлөл авах хүсэлт байна энэ бүх боломжууд нь энэ хүнд байсан гэж харж байгаа.

Манайхаас албан бичиг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу явуулсан дүгнэлт гаргуулах тухай гээд. Үүнд газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд чанар стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдаалж байна гэдгийг мэдээллийн дагуу тус газраас хяналт шалгалтын ажил хийгдэж байна гэж үзсэн. Гэтэл өмгөөлөгч урьдчилсан дүгнэлт гаргаад тэрнийхээ дагуу дүгнэлт гаргуулаад бид нарын эрх ашигт халдсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна” гэж тус тус маргав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч болон хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Гомдол гаргагч “Х***-*********” ХХК-ийн Захирал Ч.Г*******тус шүүхэд хандаж “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч З.Эийн гаргасан,  2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Б********ийн гаргасан “Автобензиний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 болон “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэж нэмэгдүүлсэн, уг нэмэгдүүлсэн шаардлагаа “...дүгнэлтүүдийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, бусад заалтын гомдол гаргагчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж тодруулсан, эдгээр үндсэн болон нэмэгдүүлж тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

            Гомдол гаргагч үндсэн шаардлагын үндэслэлээ “...автобензиний октаны тоог Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид 92,5, Ашигт малтмал газрын тосны газрын лабораторид 91,7 гэж, цитоны тоог  Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид 41,7,  Ашигт малтмал газрын тосны газрын лабораторид 48,7 гэж, дизель түлшний тухайд 15 градуст шаардлага хангасан, 20 градуст шаардлага хангаагүй гэх зэргээр нэг бүтээгдэхүүний тухайд 2 өөр шинжилгээний дүн гаргасан байхад дахин шинжилгээ хийлгүйгээр...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, тухайн бүтээгдэхүүнүүд хил гаалиар орж ирэх үед хийгдсэн лабораторийн дүгнэлтээр шаардлага хангасан гэж дүгнэгдсэн атал эдгээрийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, өмгөөлөгч авах эрхийг эдлүүлээгүй, шийтгэлийн хуудсанд үндэслэл шаардлагыг тусгаагүй...” гэж,

            Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ “...тухайн дээжүүдийн аль нь шаардлага хангасан, аль нь хангаагүй вэ гэдгийг тодорхойлоогүй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 сарын 15-ны өдрийн 01/1227 дугаар албан бичгээс үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дүгнэлтээ гаргачихсан байсан, бодит байдал дээр үндэслээгүй...” гэж тус тус тодорхойлсон.

            Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Б******** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...би шинжээчийн хувьд дээж авах бүрэлдэхүүнд орж ажиллаагүй, надад тусдаа кодтой бүтээгдэхүүнд хийсэн 2 лабораторийн шинжилгээний дүнгүүд ирсэн, эдгээр лабораторийн шинжилгээний дүн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартад нийцэж байгаа эсэхийг харьцуулж үзээд улсын байцаагчийн дүгнэлтээ гаргасан, шаардлага хангаж байгаа дээжүүдийг нэг дэх заалтад оруулж, шаардлага хангаагүй дээжүүдийн заалтыг бусад хэсэгт нь оруулж бичсэн, улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй, уг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагуудын хоорондын харилцан туслалцах үүргийн хүрээнд гарсан баримт бичиг тул захиргааны акт биш... ” гэж,

            Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч З.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1-д зааснаар тухайн зөрчил нь хэмжил зүйн багаж хэрэгслээр тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй,  хууль ёсны төлөөлөгчөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол хүсэлт гаргаж дахин шинжилгээ хийлгэх боломжтой байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй, нэгэнт мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргаж ирүүлснээр зөрчил гаргасан нь тогтоогдсон тул шийтгэл ногдуулсан, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй...” гэж тус тус маргав.

            Маргаан бүхий захиргааны акт болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Б********ийн гаргасан “Автобензиний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтаар “Шинжилгээий сорилтын GT-030 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91,2-91,9 буюу дунджаар 91,5 гэж тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын шаардлагыг хангахгүй байна...” гэж,  “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтийн 2 дахь заалтаар “Шинжилгээний сорилтын СШ21/160, СШ21/164 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41,4-44,5 буюу дунджаар 43,2 гэж тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017”,  “Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын шаардлагыг хангахгүй байна..” гэж, уг дүгнэлтийн 3 дахь заалтаар “Шинжилгээний сорилтын СШ21/159 дугаар бүхий үр дүнгээр 200С дэх хувийн жин 796,30-829,4 кг/м3тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын шаардлагыг хангахгүй байна..” гэж тус тус дүгнэсэн,

Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч З.Э гаргасан  2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003007 дугаар шийтгэлийн хуудсаар дээр дурдсан, улсын ахлах байцаагч А.Б********ийн гаргасан дүгнэлтүүдийг үндэслэн гомдол гаргагчийг “зах зээлд чанар стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдсан” гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 9,0 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараах зарчмыг баримтална” 4.1.1-д “зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж тус тус заажээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж болон Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнийг баталсан, тухайн бүтээгдэхүүнээс шинжилгээний дээж авах бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч А.Б********ийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Дүгнэлт гаргуулах”-аар хандсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 071577 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад “Шатахууны чанарын тухай” албан бичгийн хавсралтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Б********ийн гаргасан “Автобензиний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 болон “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтүүдийг хүргүүлсэн, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 000270 дугаар Сорилтын дүн болон  “Амбер” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00908/21 дугаар Сорилтын үр дүнгийн тайланд гомдол гаргагчаас шинжлүүлсэн тухайн бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй байсан үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

            Гомдол гаргагчийн АИ-92 автобензиний октаны тоог 210694 кодоор Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид 92,5, GT-030 кодоор Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторид 91,7 гэж, дизель түлшний цитоны тоог СШ21/160 дугаар үр дүнгийн тайланд 210819 кодоор Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид 43,4, GT-065 кодоор Ашигт малтмал газрын тосны газрын лабораторид 48,5 гэж, СШ21/163 дугаар үр дүнгийн тайланд 210821 кодоор дизель түлшний нягт 200С дэх хувийн жин Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид 829, 150с-д 832,6, GT-065 кодоор Ашигт малтмал газрын тосны газрын лабораторид 832,9 кг/м3 , СШ21/164 дүгээр тайланд 210821 кодоор Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид цитаны тоо 41,7 гэж тус тус тодорхойлсон болох нь тус тус тогтоогдов.

            “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын шаардлага буюу 5.1-д “Этилжүүлээгүй бензинийг эрх бүхий дээд байгууллагаас тогтоосон журмын дагуу баталсан технологийн баримт бичиг болон энэхүү стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэнэ.” 5.2-т “Этилжүүлээгүй бензиний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтүүдийн хэмжээ 1, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцэж байвал зохино”, гэж, “Дизелийн түлш-Евро, Техникийн шаардлага MNS 0216:2017”-д 4.1-д “Дизелийн түлшийг эрх бүхий дээд байгууллагаас тогтоосон журмын дагуу баталсан технологийн баримт бичиг болон энэхүү стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэнэ”, 4.2-т “Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна” гэж, “Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын шаардлага буюу 5.1-д “Энэ стандартад заасан дизелийн түлш нь энэхүү стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд батлагдсан технологийн дагуу үйлдвэрлэнэ. Туршилт-үйлдвэрлэлийн загвар нь шинжилгээгээр эерэг үр дүн үзүүлсэн тохиолдолд технологийн дагуу нэмэлт бодистой түлшийг үйлдвэрлэж болно”гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл тухайн бүтээгдэхүүний дээжид хийсэн лабораторийн сорилтын дүнгээр гомдол гаргагчийн худалдаж буй АИ-92 автобензиний октаны тоо Шинжилгээний сорилтын GT-030 дугаар бүхий үр дүнгээр 91,2-91,9 буюу дунджаар 91,5 гэж тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын шаардлагыг хангаагүй, СШ21/160, СШ21/164 дугаар бүхий үр дүнгээр дизель түлшний цитоны тоо 41,4-44,5 буюу дунджаар 43,2 гэж тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017”, “Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын шаардлагыг хангаагүй, шинжилгээний сорилтын СШ21/159 дугаар бүхий үр дүнгээр уг дизелийн түлшний 200С дэх хувийн жин 796,30-829,4 кг/м3 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон гэж үзэж Улсын ахлах байцаагч дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй, уг дүгнэлтийг үндэслэн шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэхгүй.

            Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон С.О*******аас Холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө дээр дурдсан шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар гаргасан хэдий ч шинжилгээг дахин хийлгэх талаар тусгайлан хүсэлт гаргаагүй нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлд заасан хууль ёсны төлөөлөгчийн эрх болон мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.3-т “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах”, гэж зааснаар шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дахин шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргах хуульд заасан эрхээ тус тус хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд “шинжилгээний дүн нэг бүтээгдэхүүний тухайд 2 өөр гарсан байхад шинжилгээг дахин хийгээгүй нь хууль бус”  гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүний тухайд нууц код бүхий дээжүүдийг өөр өөр лабораторид хүргүүлснээр лабораторийн дүн гарсан, эдгээр лабораториудын дүнг Монгол улсын стандартад нийцэж байгаа эсэхийг харьцуулснаар Улсын ахлах байцаагч дүгнэлтээ гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн хариуцагч тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу биш, нэгэнт өөрт хуулиар олгосон боломжийг хэрэгжүүлээгүй асуудалд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагчаас “Газрын тосны бүтээгдэхүүн, Дээж авах арга MNS0218:2008 Монгол улсын стандартын 7.2-т “Газрын тосны болон гаүрын тосны бүтээгдэхүүний дундаж дээжийг хоёр хувааж нэг дээжийг лаборторид шилжүүлэхээр өгч, нөгөөг нь битүүмжилж маргаан таслахад зориулж тунадас, тоосноос хамгаалагдсан байранд хадгална, гэж, 7.7-д “Маргаан таслахад зориулсан, газрын тосны бүтээгдэхүүний дээжийг уг бүтээгдэхүүнийг илгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална. Удаан хугацаагаар хадгалах буюу алс хол оршдог захиалагчид илгээсэн газрын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална”, гэж заасныг баримтлан хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийг буруутгаж байх боловч уг стандарт нь зөвхөн газрын тосны бүтээгдэхүүнээс дээж авах талаар тогтоосон стандарт болохын хувьд хэмжил зүйн хэрэгслээр нэгэнт тогтоосон үр дүнгийн талаарх Улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид заавал баримтлах эрх зүйн баримт бичиг болохгүй.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Б********ийн гаргасан “Автобензиний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 болон  “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтүүдээр гомдол гаргагчийн хэрэглэгчдэд худалдаж буй бүтээгдэхүүн нь Монгол улсын стандартаар тогтоосон үзүүлэлтүүдийг хангаагүй болохыг тогтоосон,  уг дүгнэлтийг үндэслэн хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1-д зааснаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 9,0 /есөн/ сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Тухайлбал,

Хэмжил зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хэмжил зүйн төрийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгууллага хэрэгжүүлнэ”, 13.2-т “Энэ хуулийн 13.1-д заасан байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах хяналтыг хэрэгжүүлнэ” 13.2.2-т “хэмжлийн нэгж нь зөвшөөрөгдсөн нэгжтэй тохирч байгаа эсэхэд хяналт тавих” гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх”-өөр, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Мэргэжлийн хяналтын байгууллага нь мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ”, 10.9-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтүүд нь түүнд хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд хамаарч байх ба уг чиг үүргийн хүрээнд гаргасан улсын байцаагчийн актын улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй тул эдгээр дүгнэлтүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзнэ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;”, 1.3-т “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол.” гэж заасан ба Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори болон Ашигт малтмал газрын тосны газрын лабораториудын шинжилгээний сорилтын дүнг Монгол улсын стандартад нийцэх эсэхийг харьцуулан дүгнэсэн Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн уг зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн эрх хэмжээ болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтад нийцсэн  байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Б********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Автобензиний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 болон  “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтүүдийг захиргааны акт биш гэж маргаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, хэлэхээр заасан, эдгээр дүгнэлтүүдээр гомдол гаргагч компанийн зах зээлд борлуулж буй бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан эсэхийг мэргэжлийн үүднээс дүгнэснээр уг дүгнэлт нь шийтгэл ногдуулсан захиргааны актын үндэслэл болсон шинжээрээ гомдол гаргагчид эрх зүйн үр дагавар буюу дарамт учруулсан шинжтэй захиргааны акт мөн ба Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Захиргааны байгууллага дараах тохиолдолд бичгээр хүсэлт гарган бусад захиргааны байгууллагаас туслалцаа авч болно:”, 10.1.1-д “эрх зүйн хувьд өөрөө тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй бол;”, 10.1.2-т “үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан бол;”, 10.1.3-т “чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэлгүй, олж авах боломжгүйгээс холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа шаардлагатай бол.” гэж заасан үндэслэлүүдийн алинд нь ч хамаарахгүй байх тул харилцан туслалцах чиг үүргийн хүрээнд гарсан баримт бичиг гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Гомдол гаргагч тухайн дүгнэлтүүдийг илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...зарим үзүүлэлт нь хангасан, зарим нь хангаагүй байхад үүнийг ялгаж тодорхойлоогүй” гэж маргасан боловч шүүх хуралдааны явцад дүгнэлтийн нэг дэх заалтад бүх хангаж буй сорилтын дүнг, бусад заалтад шаардлага хангаагүйг нь ялгаж бичсэн гэх хариуцагчийн тайлбарыг гомдол гаргагч хүлээн зөвшөөрч энэ үндэслэлээр маргаагүй болно.

Мөн гомдол гаргагч нь “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 сарын 15-ны өдрийн 01/1227 дугаар албан бичгээс үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дүгнэлтээ гаргачихсан байсан, бодит байдал дээр үндэслээгүй” гэж маргасан боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан тухайн албан бичигт “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэж дурдсан байх тул  энэ үндэслэлээр дүгнэлтээ урьдчилж гаргасан, бодит байдалд үндэслээгүй гэх тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй.

Түүнчлэн гомдол гаргагчаас “тухайн шатахууныг ОХУ-аас импортоор оруулж ирэх үед хийсэн Гаалийн төв лабораторийн болон “Амбер” ХХК-ийн сорилтын дүнгээр стандарт шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн атал түүнийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй” гэж маргасан боловч эдгээр сорилтын дүн нь тухайн бүтээгдэхүүнийг Монгол улсад импортоор оруулж ирэх үед буюу 2021 оны 02 дугаар сард хийгдсэн,  нөгөө талаар тухайн бүтээгдэхүүний өөрийнх нь химийн найрлагын онцлогоос улбаалж орц найрлага нь өөрчлөгдөх боломжтой тул тухайн цаг үед хийгдсэн шинжилгээний сорилтын дүнг сүүлд хийгдсэн шинжилгээний дүнтэй харьцуулах боломжгүй, мөн Ашигт малтмал, газрын тосны газар болон Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораториудад шинжилгээний дээж хүргүүлэхдээ яг хэрэглэгчид хүрч буй цаг хугацаанд тухайн бүтээгдэхүүний орц найрлага ямар байгаа, энэ нь стандартын шаардлагад нийцэж байна уу гэдгийг тогтоох зорилгоор хийгдсэн шалгалтын тухайд эдгээр бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх үед хийгдсэн сорилтын дүн хамаарахгүй гэж шүүх үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хэмжил зүйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг баримтлан “Х***-*******” ХХК-ийн захирал Ч.Г******гаас гаргасан, “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч З.Эийн гаргасан,  2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Б********ийн гаргасан “Автобензиний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 болон “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтүүдийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, бусад заалтын гомдол гаргагчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН