| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/0978/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1112 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1112
2025 04 21 2025/ШЦТ/1112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал ,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч Х.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Иш ******** овогт ********ийн ********д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Х.******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Х.********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-36 дахь тал),
Хохирогч Б.********а мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед гэрээсээ буюу Хан-Уул дүүргийн **** дүгээр хороо ******** ******** хотхоноос гараад машинтайгаа гарах гэтэл миний машины дугуй хагарчихсан байсан. Миний машин нь ****улсын дугаартай хар өнгийн Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд ******** ******** хотхоны авто машины зогсоол дээр 2 хоног байрласан. Тус машины зүүн урд талын дугуй нь хагарсан байдалтай байхаар нь би гайхаад дөхөөд гэрэл тусгаад хартал миний тус дугуйнд юмаар цоолоод хагалчихсан ор мөр байсан. Тэгээд би хотхоны автомашины зогсоолын хяналтын камерын бичлэгийг үзсэн чинь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө 06 цагийн үед *** ******** улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн машин миний хажууд ирж зогсоод дотроос нь нэг цагаан куркатай эмэгтэй хүн гарч ирэнгүүтээ миний машины зүүн урд талын дугуй руу юмаар хатгаад байсан болно. Тэгэхдээ бүр 2-3 удаа хатгаад байсан. Тэрний төд удалгүй явж ирсэн машиндаа суугаад явах гэж байснаа буцаж нэг эрэгтэй хүн гарч ирээд машины дугуйнаас нэг юм татаад байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн буцаад ирсэн машиндаа суугаад хөдлөөд явчихсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 43-45 дахь тал),
Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...********, ******** бид гурав хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. 2024 онд нэг эрэгтэй хүнээс машин түрээсэлж байсан. Тухайн үед машиныг эргүүлэн өгөх гэсэн чинь тухайн түрээсэлсэн машины нэг юм нь эвдэрчихсэн юм, тэгсэн тэр түрээсэлсэн ах нь заавал эвдэрсэн зүйлийг шинээр солиулж байж машиныг хүлээж аван гэж хэлсэн. Тэгээд засуулах мөнгө нь олдохгүй, тухайн машины эвдэрсэн зүйлийг шинээр солиулах гэж бүтэн өдрийг барсан. Тэр ах бид гурваас заавал мөнгийг нь гаргуулан авна гээд өдөржин хамт байсан. Тэгээд машиныг нь засуулах мөнгийг нь олоод тухайн ахад 600.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тийм үнэтэй засвар дээр засна гэж байсан. Тэгээд тэр ахад машиныг эргүүлж өгсөн бас өмнө нь засвар хийх мөнгийг нь өгсөн. Тэгтэл машины барьцааны 120.000 төгрөгийг бидэнд тэр ах өгөөгүй. Ямартай ч тэр ах бидний мөнгийг эрүүлэн өгөхгүйгээр алга болсон. Утсаа авахаа больсон. Ингээд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө би ********, ******** нартай Зайсангийн уулын зогсоол дээр машин дотор байж байгаад хот руу уулын замаар орж байсан. Тэр үед уулын замын дэргэд байрлах ******** ******** хотхоны автомашины зогсоол дээр тухайн ахын машиныг нь олж харсан. Тэр хүний машин нь хар өнгийн Ланд крузер 200 маркийн машин байдаг. Улсын дугаар нь **** байхаа, серийн дугаарыг нь мэдэхгүй байна. Тэр үед ******** тэр ахын машины дугуйг нь хагалчихъя гэж хэлсэн. Тэрний дагуу бид унаж явж байсан түрээсийн цагаан өнгийн приус 30 загварын машинтай тухайн ахын машины хажууд очсон. Ингээд ******** машин дотор байсан отверткааг авч байгаад машинаас гараад тэр ахын машины зүүн талын урд талын дугуй руу нь отверзаг зоочихсон. ******** нь тэгээд зоосон отверкаа дугуйнаас нь буцаагаад авч чадахгүй байхад нь ******** машинаас буугаад тэр отверзаг нь авахад нь тусалсан. Тэгээд тэр хоёр машинд орж ирээд бид гурав цаашаа үргэлжлүүлэн явсан.
...******** машин дотор байж байсан. ******** зүгээр ******** нь отверкаг дугуйнаас нь салгаж чадахгүй байхад нь түүний гуйсны дагуу бууж тусалсан. ******** яг хагалж байхад нь оролцсон зүйл байхгүй...
...Би дугуйг ******** хагалж байхад машин дотор байсан. Огт гараагүй. Хамт оролцоогүй болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө би, манай найз охин ********, эмэгтэй найз ******** нартай уулын замаар бас өөр нэг түрээсийн *** ******** улсын дугаартай цагаан өнгийн приус 30 загварын машинтай явж байсан. тухайн машиныг би барьж явж байсан ба манай найз охин ********, найз ******** нар шар айраг уучихсан, бага зэргийн согтолттой явж байсан. Би Зайсангийн чиглэлийн хотын төв рүү уулын замаар явж байсан. Тэр үед ******** ******** хотхоны автомашины зогсоол дээр бидэнд машин түрээслээд бидний барьцааны мөнгийг эргүүлэн өгөөгүй хүний **** байхаа улсын дугаарыг нь сайн санахгүй байна, хар өнгийн Ланд крузер 200 маркийн машин зогсож байсан. Тэр үед ********, ******** хоёр тухайн хүний машиныг таньж мэдээд дугуйг нь хагалах санааг гаргацгаасан. Үүний дагуу бид тухайн хүний машины хажууд машинаа байрлуулсан. Тэгээд ******** бидний явж байсан дотор байсан отверткаг авч машинаасаа буугаад зүүн урд талын дугуйг тухай авч гарсан отверкагаар зоож хагалсан. Ингээд ******** зоосон отверткагаа татаж авч чадахгүй байсан бөгөөд надаас тусламж гуйсан. Тэрний дагуу би машинаас гарч отверткаг татаж гаргахад нь тусалсан. Тэгээд бид хоёр машин руугаа суугаад бид гурав тухайн газраас хөдлөөд явцгаасан. Дараа нь нилээн хэд хоногийн дараа биднийг цагдаагийн байгууллагаас дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь тал),
Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25440 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
Яллагдагчаар Х.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..Би өөрийн найзууд ******** болон ******** нартай нэг хүнээс нэлээн дээр үед машин түрээсэлж байсан юм. Яг хэзээ гэдгийг нь одоо санахгүй байна. Тэгсэн чинь бидний түрээсэлсэн машиныг бид унаж явж байгаад нэг юмыг эвдэлчихсэн. Тэгээд бид тухайн машиныг хүлээлгэж өгөх үед тухайн бидэнд машиныг түрээсэлсэн эрэгтэй хүн заавал өнөөдөр машиныг нь янзалж өг гэж хэлсэн юм. Үүний дагуу бид гурав машины эвдэлсэн зүйлийг нь янзалж өгөөд, машиныг нь хүлээлгэж өгсөн. Үүний дараа бид гурав авах ёстой машиныхаа барьцаа мөнгийг авъя гэсэн чинь тухайн эрэгтэй хүн утсаа авахгүй, утсаа унтраагаад алга болчихсон юм. Ингээд тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тэр хүн бидэнд өгөх ёстой 150,000 төгрөгийг өгөөгүй юм. Тэгсэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийг шилжих шөнө би ******** болон ******** нартай бас өөр түрээсийн **** ******** улсын дугаартай Приус 30 загварын машинтай явж байсан. Тэр үед ******** бид хоёр шар айраг уучихсан, бага зэрэг согтолттой, харин ******** машин барьчихсан уулын замаар явж байсан юм. Тэгтэл тухайн уулын замын хажууд байрлах ******** ******** хотхоны автомашины зогсоол дээр тухайн бидэнд машин түрээслээд, барьцаа мөнгө өгөөгүй эрэгтэй хүний улсын дугаарыг нь санахгүй байна, ямартай ч Ланд крузер 200 загварын машин зогсож байсан. Бид гурав тухайн машиныг түүний машин байна гэж таньж мэдээд би хамт явж байсан хоёр найздаа дугуйг нь хагалах санааг дэвшүүлж, бид гурав тухайн машины зогсоол руу очсон, би дугуйг нь хагалчихъя гэж хэлсэн, учир нь тухайн эрэгтэй хүн түрээсэлсэн машиныхаа барьцаа мөнгийг өгөөгүй, энэ мөнгө нь бидний мөнгө байсан, мөн тухайн бүтэн өдрийн ажлыг алчихсан юм. Тэгээд би тухайн бидний явж байсан машин дотор байсан отверткаг аваад тэр хүний Ланд крузер 200 загварын машины зүүн урд талын дугуйны бөөр рүү нь 1 удаа зоочихсон юм. Тэгээд би зоосон отверткагаа дугуйнаас нь сугалж дийлэхгүй байсан болохоор ********од хандаж оверткаг сугалж гаргахыг гуйж тусламж гуйсан, тэгэхэд ******** миний тусламж гуйсны дагуу машинаас бууж ирээд надад тусалж, отверткаг сугалсан. Ингээд цаашаа бид гурав үргэлжлүүлэн замаа хөөгөөд явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71дэх тал) ,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дах тал) зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.********д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Х.******** нь 2024 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт “******** ********” хотхоны гадна автомашины зогсоолд байрлуулсан байсан хохирогч Б.********ын эзэмшлийн ******** ******** улсын дугаартай, хар өнгийн Ланд крукер 200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд дугуйг отёркаар хатгаж гэмтээн 350.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.********ын мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал), гэрч Г.********гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дах тал), гэрч Г.********ын мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дах тал), Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25440 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 56 дах тал), зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.******** нь хохирогч Б.********ад 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл заалтад зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд учирсан хохирол 350.000 төгрөг гэж үнэлгээгээр гаргасан. Мөн үнэлгээ гаргуулсны төлбөр 50.000 төгрөг, ажлын хөлс 30.000 төгрөгийн зардал гарсан. Тус 400.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Хэрэгт эд мэрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хавсаргаан үлдээлгэх. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хураагдан ирсэн эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэсэн саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Х.********ыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гаргасан санал зэргийг харгалзан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.
Иймээс шүүгдэгч Х.********ы эдлэх 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэр болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Х.********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээн тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.********ад 430.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нь хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Х.********аас нийт 430.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.********а /Хан-Уул дүүргийн **** дүгээр хороо, ******** ******** ***** тоотод оршин суух, РД:*****/-д олгуулахаар шийдвэрлэв.
Хэргийн хохирогч Б.********а нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гараагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэж хэрэгт авагдсан түүний ***** дугаарын утсанд залгахад утсаа аваагүй мөн ***** дугаарын утас нь холбогдохгүй байсан тул мессеж үлдээсэн талаар шүүгчийн туслахын тэмдэглэл хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Х.********аас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв..
1. Шүүгдэгч Иш ******** овогт ********ийн ********ыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.********д 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 /нэг/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хохирол, хор уршигт шүүгдэгч Х.********аас нийт 430.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.********а / **** дүүргийн ****дүгээр хороо, ******** ******** хотхоны **** тоотод оршин суух, РД:****/-д олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ