Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/01720

 

2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дугаар 102/ШШ2022/01720 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогтой *** гийн /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*** , өөрийн байранд оршин байрлах /РД:***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 8 дугаар сарын 24-ний *** дүгээр тушаал, 2021 оны 12 дугаар сарын***-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Б.,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***

хариуцагчийн өмгөөлөгч***

гэрч*** ***

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч ***-д холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 24-ний *** дүгээр тушаал, 2021 оны 12 дугаар сарын***-ний өдрийн *** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:***-ийн ерөнхий захирлын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цааш нь сунгагдахгүй болсон гэж тодорхойлсон. Гэтэл энэ нөхцөл байдал нь хууль болон холбогдох баримтуудтай нийцэхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл нь ажил олгогч болон ажилтан***талын аль нэгнээс нь шалтгаалахгүйгээр өөр нөхцөл байдлын улмаас хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэлүүдийг заадаг. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанд цаашид сунгахгүй гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь тухайн албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаатай байгуулсан. Тус албан тушаалыг хуульд зааснаар сонгон шалгаруулж томилдог. Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалтыг зарлаагүй, Б. нь хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулалтаар тухайн албан тушаалтан томилогдох үе хүртэл ажиллаж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох нөхцөл байдал байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж үзэх нөхцөл биш юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага 2021 оны 12 дугаар сарын***-ний өдрийн *** дугаар тушаалаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон үед өөрчлөлт оруулж, алдаагаа засаж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл агуулгыг хүлээн зөвшөөрч *** дугаар тушаалыг гаргасан. Уг тушаалын 1 дэх хэсэгт өмнөх 334 дугаар тушаалын үндэслэх хэсгийг өөрчлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг хүчингүй болгосон. Өөр хэлбэл уг заалтаа нэхэмжлэгч тал дэмжээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэг болгон өөрчилсөн. Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсгийг дэмжин тайлбарлаж байна. Ямар тохиолдолд энэ хуулийн заалт хэрэглэгдэх ёстой бэ гэвэл хэрвээ ажилтан Б. нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэр гарч ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрэглэгдэх хуулийн заалт юм. Ийм хуулийн заалтыг ямар үндэслэлээр тайлбарлан баримталж буй нь тодорхойгүй байна. Дараагийн өөрчлөлт нь хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.11, 6.2.13 гэсэн заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал бий болсон гэж өөрчлөлт оруулсан. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох цуцлах нөхцөлүүдийг заасан. Эдгээр заалтуудыг нийлүүлэн ярих боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал, ноцтой зөрчил байвал ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг баримтална. Хөдөлмөрийн гэрээний 6.2.11-д хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон шийдвэр, 6.2.13 хуурамчаар баримт үйлдэж мэдүүлсэн нөхцөлийг заана. Энэ байгууллагад ажилд орохдоо мэргэжлийн үнэмлэх боловсролын гэрчилгээ, диплом, ажлын үнэмлэх, гэрчилгээ, ажилласан байдлыг харуулсан товч намтар зэрэг аливаа бичиг баримтыг хуурамчаар үйлдэж мэдүүлсэн байхыг ноцтой зөрчил гэж үзнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга *** гэх хүн хуурамчаар баримт үйлдэж өгсөн зэрэг нөхцөл байдлуудаас болоод ноцтой зөрчил гэж үзэх болсон талаар хариуцагч тал тайлбарлаж байна. 2016 онд хуулиар ял шийтгүүлж байснаа нуун дарагдуулсан гэж үзсэн. Тухайн үед *** хавтаст хэрэгт анкет өгсөн. Уг анкетыг Б. нь худал мэдүүлсэн гэсэн зөрчил гаргасан талаар 2021 оны ***-ний өдрийн тушаалд дурдаагүй. Тушаал гаргах үедээ нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, үндэслэл болгоогүй. Б.ыг хууль бусаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэн ажилд нь эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалыг нөхөн төлөлтийг хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б. нь гаалийн байгууллагад ажиллаж байхдаа 2006 онд авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 7 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдсон. Б.ыг ажлын байранд бэлгийн дарамт үзүүлэх зэргээр хууль бус үйлдэл гаргасанд Хүний эрхий үндэсний комиссын 2019 оны ***сарын**-ний өдөр ***акт, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд албан шаардлага хүргүүлсний үндэслэлээр Б.ыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан. Б. нь ёс зүйгүй үйлдэл гаргаж, ял шийтгүүлж байсан зэрэг нь удирдах албан тушаал эрхлэх хууль, журамтай мэргэжлийн байгууллагын боловсон хүчний хувьд ноцтой байдал үүсэж байна гэж үзсэн. Тийм учраас хамт олны зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг шаардаж, шаардлага хүргүүлсэн. Хамт олны төлөөлөл мөн эсэргүүцэж, тэмцлийн хамгийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарласан. Б. нь анх ажилд орохдоо тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ***ийн үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын ***-ны өдрийн ***тодорхойлолтоор олгогдсон ***ийн дэд захирал, зохион байгуулалтын сангийн чөлөөлөх журмыг 3.1 дахь хэсэгт заасан баримтуудыг бүрдүүлэн өгөхдөө ял шийтгэл эдэлж байгаагүй гэх тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Мөн өмнө нь ажиллаж байсан байгууллага хамт олны төлөөлөгчдийн хоёроос доошгүй хүний тодорхойлолт гэсэн заалтыг Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны ***сарын**-ний өдрийн***дугаар захирамжаар албан шаардлагын дагуу ажлаас нь чөлөөлсөн тухай албан бичиг ирүүлээгүй. Мөн ажил байдлын тодорхойлолтыг *** гэх хүнээс хуурамчаар бүрдүүлэн гаргуулж тухайн байгууллагад ирүүлсэн байдаг. Б. нь олон удаагийн зөрчлийн хэрэгт холбогдож байсан. Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээж байсан зэрэг үйлдлүүд нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гэдэгт доорх зөрчлүүдийг тооцох ба ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ямар нэгэн болзолгүйгээр шууд цуцална. 6 дугаар зүйлийн 6.2.11 дахь хэсэгт гэмт хэрэг зөрчил үйлдсэн болон зөрчлийн тухай хуульд холбогдох бусад хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон. 6.2.13 дахь хэсэгт байгууллагад ажилд орох зорилгоор ажлын туршлага байдлын харуулсан товч намтар зэргийг худал үйлдэж мэдүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь хэсэгт ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шүүхийн журмаар гарсан. Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.1 дахь хэсэгт гэмт хэрэг зөрчил үйлдсэн нь зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон, байгууллагад ажилд орох зорилгоор ажлын туршлага ажилласан байдлыг харуулсан товч намтар зэрэг аливаа бичиг баримтыг хуурамчаар үйлдэж мэдүүлсэн гэх заалтуудыг зөрчсөн байх тул хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон. Сахилгын зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тушаалыг гаргасан. Б. нь холбогдох хууль болон дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдлийг бодитоор үнэлж тушаалд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 12 дугаар сарын***-ний өдрийн *** дугаар тушаалыг гаргасан. Нэхэмжлэгч Б.ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, ***ийн 2021 оны ***-ний өдрийн *** дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал, ***ээс Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, Монгол Улсын хөдөлмөрийн сайдын 20*** оны *** өдрийн *** дугаартай Б.ыг ***ийн захирлаар томилох тухай тушаал, Монгол Улсын хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2019 оны ***сарын 21-ний өдрийн *** дугаартай Б.ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын***-ний өдрийн ***дугаартай Б.ыг ажилд томилох тухай тушаал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын ***-ны өдрийн** дугаартай Б.ыг ажлаас чөлөөлөх тухай тогтоол, ***ийн үндэсний зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын ***-ний өдрийн *** дугаартай журам батлах тухай тушаал, ***ийн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах журам зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр ***ийн ерөнхий захирлын 2021 оны ***сарын 14-ний өдрийн ***дугаартай журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, ***ийн хөдөлмөрийн дотоод журам, ***ийн үндэсний зөвлөлийн 2017 оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай журам батлах тухай тогтоол, ***ийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулах, томилох чөлөөлөх тухай журам, ***ийн ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай ***ыг ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, ***ийн 2022 оны 02 дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай цалингийн тодорхойлолт, ***ийн ерөнхий захирлын 2021 оны 04 дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай Б.ыг ажилд томилох тухай тушаал, ***ийн ерөнхий захирлын 2022 оны** дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаал, тус ажлын хэсгийн 2022 оны** дүгээр сарын ***-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хүний нөөцийн албаны өрөөнүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Хүний нөөцийн албаны даргын ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл, ***ийн ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын***-ний өдрийн *** дугаартай Б.ыг ажлаас чөлөөлсөн тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал, уг тушаалыг хүргүүлэх тухай мэдэгдэл, Б.ын анкет, П.Б*** тойрох хуудас, П.Б*** ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл, М*** ХК-ийн 2022 оны 02 дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт, магадалгаа, ***ийн ерөнхий захирлын 20*** оны 07 дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай ***-ийн Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, ***ийн ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, ***ийн хууль эрх зүйн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Э-гийн хууль зүйн дүгнэлт, ***ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн ял шийтгэл, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны ***сарын**-ний өдрийн *** дугаартай шаардлага, Цагдаагийн ерөнхий газрын Б.ын тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлж, гэрчээр Б.Э***, *** нараас мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил олгогч ажилтан Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүйгээс гадна Б. ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт ял шийтгүүлээгүй, мөн тэрээр ажилд орох зорилгоор аливаа бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, мэдүүлсэн гэх ноцтой зөрчил гаргаагүй тул хууль бусаар ажлаас халагдаж, ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтны цалин хөлс авах эрх зөрчигдсөн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Б. гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бөгөөд ***ийн ажилтны анкетын асуулгад ял шийтгэлгүй гэж худал мэдүүлж, ял шийтгүүлсэн болохоо нуун дарагдуулсан, мөн ёс зүйн болон олон удаагийн зөрчлийн хэрэгт холбогдсон ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. ***ийн ерөнхий захирлын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай тушаалаар Б.ыг***-ийн Тамгын газрын даргыг томилогдох хүртэл хугацаанд даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. /хх-94 тал/.

 

4.1.2. ***ийн ерөнхий захирлын 2021 оны ***-ний өдрийн *** дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйл, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн*** дүгээр зүйлийн***.6.6, ***ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар зүйлийн 5.3.1, 5.4 дүгээр зүйлийн 5.4.1 дэх заалт, ажилтан Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг тус тус үндэслэн Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг 2021 оны ***-ний өдрөөс дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн байна. /хх-4 тал/.

 

4.1.3. ***ийн ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын***-ний өдрийн *** дугаартай тушаалаар Б.ыг ажлаас чөлөөлсөн 2021 оны ***-ний өдрийн *** дугаартай тушаалын үндэслэх хэсгийн ... Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт ... ажилтан Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т ... гэж заасныг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт ... Ерөнхий захирлын 20*** оны *** дугаар тушаалаар батлагдсан ***-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар бүлгийн 5.3 дугаар зүйлийн 5.3.1 дэх хэсгийн К, М дэх заалт, ажилтан Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.11, 6.2.13 дахь заалтууд гэж,

тус тушаалын 4 дэх хэсэгт Батын тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул гэснийг***-ийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гийн нь***-ийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх тухай журам-д заасан бүрдүүлэх материалыг хуурамчаар үйлдсэн /урьд ял шийтгэгдсэн тухайгаа/ нуун дарагдуулсан,***-ийн ажилтны анкет-д худал мэдүүлсэн тул ... гэж тус тус өөрчилж, бусад 2, 3 дахь хэсэг болон бусад зүйл заалтыг өөрчлөөгүй болохыг дурдсан байна.

 

5. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ ажилтан Б. нь гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын ***-ны өдрийн *** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн ял шийтгэл, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /хх-169 тал/-ээр нотлогдсон бөгөөд тэрээр ажилд орох зорилгоор ял шийтгэгдсэн тухайгаа нуун дарагдуулсан гэж тайлбарлаж байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т заасан ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон нөхцөлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох зохицуулалтаас үзэхэд ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтан гэмт хэрэг үйлдэж, уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан байна.

 

7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б. хариуцагч ***тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын ***-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны ***-ний өдрийг хүртэл хугацаанд аливаа гэмт хэрэгт холбогдож, уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна ажилтны өмнө ял шийтгүүлсэн гэх нөхцөл байдал нь Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй.

 

8. Хариуцагч ***ээс ажилтан Б. нь ажилд орох зорилгоор ял шийтгэгдсэн тухайгаа нуун дарагдуулсан ноцтой зөрчил гаргасан гэх татгалзлаа баримтаар нотлоогүй буюу хэрэгт авагдсан ажилтын анкетын асуулгад ял шийтгэлийн талаар мэдээлэл байхгүй байх ба тэрээр ямар баримтыг хэрхэн хуурамчаар үйлдсэн болохыг баримтаар нотлоогүй.

 

9. Мөн ажил олгогч ажилтныг ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх ёстой. ажилтан Б.ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл буюу Б.ыг гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хуулийн зохицуулалтыг баримталсан атлаа ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээр уг тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

10. Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.ыг ***ийн Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

11. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Б. 2021 оны ***-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

12. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ***дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд 2021 оны 5-7 дугаар саруудад 2,198,400 төгрөгийн цалин авсан /хх 204 тал/ байх ба сүүлийн 3 сарын дундаж цалингаас 2021 оны 08 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажлын 178 хоногийн цалинтай тэнцэх олговорт 18,200,678 төгрөгийг /2,198,400 : 21.5 х 178 хоног = 18,200,678/ хариуцагч ***ээс гаргуулж нэхэмжлэгч Б.т олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ***-д нэхэмжлэгч Б.ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээр дурдсан 2021 оны 08 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгав.

 

14. Нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*** дугаар зүйлийн 1***.1, 1***.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.ыг ***ийн Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч ***ээс 2021 оны 08 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 18,200,678 /арван найман сая хоёр зуун мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Б.ын 2021 оны 08 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ***-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б. нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ***ээс улсын тэмдэгтийн хураамжид 248,953 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ***хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ