2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1114

 

 

 

 

 

 

 

 

   2025         04            22                                      2025/ШЦТ/1114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Б.Энхжин /томилолтоор/, шүүгдэгч Г.***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

***** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***** овогт *****ын *****т холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****ны өдөр ***** аймгийн ***** өндөр суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ***** дүүргийн **** дугаар хороо, ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***** овогт *****ын ***** (РД: **************).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.***** нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ***** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  ***** дүүргийн захын хашаан дотор хохирогч П.*****тай тухайн үед үүссэн маргааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Г.***** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Г.*****: “...Зах дээр дунд хүүхдийн хамт явж байсан. Гарах гэж байхад урд байсан машинууд мөргөлдсөний улмаас буцаж ухарч гарах гээд машины жолооч нартай хамт зогсож байхад хүүхэд маань машины сигнал дарахаар нь машин руугаа явж байхад тухайн ах мөргөлдсөн машины хүнтэй хэрэлдэж байгаад намайг ирээд мөргөсөн. Тэгэхээр нь би замаа хараач гэсэн чинь өөдөөс янз бүрийн хараал урсгаж шууд дайраад байхаар нь би юм дуугарахгүй тойроод машиныхаа урдуур явсан чинь миний малгайнаас татаад мангасдаж унгаад машины хамар дээр нүүрэн дээр дараад би чамайг ална гээд дайраад байсан. Дээрээс зохих гээд далайхаар нь би зохисон. Дайраад дийлдэхгүй байхаар нь цааш нь түлхтэл халаасандаа архитай байсан. Тэгээд шууд цус гоожоод байхаар нь босгоод шууд түргэн тусламж дуудсан...” гэв.

 

Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дахь тал)

 

Хохирогч П.***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр найзуудтайгаа хамт 2 ширхэг 0,5 литрийн Эдэн архи уугаад ***** дүүргийн ****дугаар хороонд байх ***** зах гэх ажил дээрээ очиж эхнэрээ аваад буцаад явах гэж байтал урд нэг машин байгаад явахгүй байхаар нь замаа чөлөөл гэж хэлээд зүс таних залуутай маргалдаад байж байтал намай цохих шиг болсон. Тэгээд би ухаан алдаад эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 12 дах тал),

 

Хохирогчоор 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн: “ би уг гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй бөгөөд эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй.

.. уг гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд хохирол хор уршиг учраагүй тул сэтгэл санааны хохирлоо тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

Гэрч С.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би ***** дүүргийн 6 дугаар хороонд байрлах ***** зах дотор лангуу ажиллуулдаг бөгөөд орой 17 цагийн үед нөхөр ***** согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл ирсэн.боловч зах дотор байдаг хүмүүстэй архи уучихсан байсан. Архи бага уусан ч хурдан согтдог хүн бөгөөд хир их согтуу байсныг нь анзаараагүй. Тэгээд бид хоёр 17 цаг 30 минутын үед ***** захаас гараад харихаар болсон ба би машинаа барьж явахаар болсон. Яг тэр үед захын гадаа олон машин бөглөрөөд байхад нөхөр миний хажууд сууж байснаа буугаад явсан. Би машинаа унтраах гээд арваад минут болсон бөгөөд машинаа гаргачхаад нөхөр ирэхгүй болохоор нь зогсоол дээр машинаа тавьсан. Тэр үед би захын ертөнцийн зүгээр зүүн талд нь байсан. Тэгээд машинаас буутал захын ертөнцийн зүгээр хойд талд хүмүүс бөөгнөрөөд байхаар нь яваад очтол манай нөхөр газар суучихсан, толгой болон нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Удалгүй цагдаа болон эмч нар ирсэн. Эмч ирээд манай нөхөр *****г Гэмтэл согог судлалын үндэсний  төв рүү шууд аваад явсан. Манай нөхрийн хажууд нэг үл таних эрэгтэй байсан бөгөөд намайг өдөөд байхаар нь би цохисон гэж хэлж байсан. Хажууд нь архины шилний хагархайнууд байсан.

...ГГСҮТ-д үзүүлэхэд тархины гэмтэл байхгүй байна. Зүүн нүдний ухархайн хана 3 см цөмөрсөн байдалтай байгаа тул нүдний эмчид үзүүл гэсэн зөвлөгөө өгөөд гаргасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дах тал),

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0725/1799 дугаартай: “...1.Б.*****гийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 23-24 дэх тал),

 

Хохирогч П.*****гаас эмчилгээ үйлчилгээ авсан талаар гаргаж өгсөн төлбөрийн баримтууд (хавтаст хэргийн 54-55 дах тал),

 

Шүүгдэгч Г.*****ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 49-53 дахь тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 56 дах тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.*****т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.***** нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ***** дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  ***** дүүргийн захын хашаан дотор хохирогч П.*****тай тухайн үед үүссэн маргааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч П.*****, гэрч С.*****, шүүгдэгч Г.***** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14516 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 23-24 дэ тал), зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч П.*****гийн эрүүл мэндэд нь учирсан “...хамар ясны хугарал таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Г.***** түүнийг нүүр хэсэг рүү нь цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.*****, хохирогч П.*****гийн биед хамар ясны хугарал таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

***** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлсэн Г.*****т ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч гэм буруугийн хуралдаанд: “...шүүгдэгч Г.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тус зүйл заалтад зааснаар  400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч П.***** нь баримтаар 1.944.924 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно...” гэсэн саналыг шүүхэд гаргасан.

           

2. Шүүгдэгч Г.***** нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүх, шүүгдэгч Г.*****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.***** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.*****т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Мөн хохирогч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.*****гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээ үйлчилгээ авсан талаарх  1.944.924 төгрөгийн төлбөрийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байна. Хохирогчийн гаргаж өгсөн Сэцэн медийн 1.800.000 төгрөгийн шүдний имплантын төлбөрийн баримт нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0725/1799 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдэд уг гэмтэл нь дурдагдаагүй байх тул хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин баримтын шаардлага хангасан 157.620 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч нь нөхөн төлөөгүй байх тул Г.*****аас нийт 157.620 төгрөгийг гаргуулж, хохирогч П.*****д олгуулахаар шийдвэрлэв.

 

Хэргийн хохирогч П.***** нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гараагүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхээр түүний хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэгт тэмдэглүүлсэн ************** дугаарын өгсөн утсанд залгаж мэдэгдэхэд “ойлголоо” гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

Эрүүгийн ***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овгийн *****ын *****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.***** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгчид оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хохирол, хор уршигт шүүгдэгч Г.*****аас нийт 157.620 төгрөгийг гаргуулж, хохирогч П.***** /***** дүүргийн ***** дугаар хороо, ******* тоотод оршин суух, РД:***********/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ