Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/1089/З/Т |
Дугаар | 128/ШШ2022/0965 |
Огноо | 2022-12-19 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2022/0965
2022 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 128/ШШ2022/0172
| Улаанбаатар хот |
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Ж.М*****ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ж.М***** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М***** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:
“Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Учир нь миний бие маргаан бүхий 14 дүгээр байрны өмчлөгчдийн нэг мөн бөгөөд тус 14 дүгээр байрны мансартад барилга барих, ашиглалтад оруулах, үл хөдлөхийн гэрчилгээ авах нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, миний хувьд хөршүүдтэйгээ маргалдах шаардлага байхгүй болно. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ Ж.М***** миний бие татгалзаж байгааг хүлээн авна уу.
Энэхүү маргааныг би анхнаасаа буруу ойлгож З.Б********д итгэмжлэл өгсөн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг миний бие дэмжихгүй болно. Иймд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б********ы гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
З.Э********, П.М**********, Ч.Ж*****, Ж.М*****, М********** ХХК нар нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн 1 хороо, Олимпийн гудамж, 14 дүгээр байрны мансардын давхарт 158.6 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203033264 дугаар улсын бүртгэлтэй гэрчилгээг эзэмших эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж зааснаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ж.М***** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч Ж.М***** нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Иймд нэхэмжлэгч Ж.М***** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Ж.М*****ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Сүхбаатар дүүргийн 1 хороо, Олимпийн гудамж, 14 дүгээр байрны мансардын давхарт 158.6 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203033264 дугаар улсын бүртгэлтэй гэрчилгээг эзэмших эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ Ж.М***** бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.М***** нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН