Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0087/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

                  Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,

                  Улсын яллагч: Д.Отгонтуяа,

       Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Энхчулуун,

       Шүүгдэгч: Д.Цэвээнсүрэн нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203,1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэвээнсүрэнд холбогдох 201723000115 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 1969 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Хасу мегаватт ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17 дугаар хороо 44С байр17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 сарын 22-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан Монгол овгийн Дамдиндоржийн Цэвээнсүрэн /РД:ЧГ69040872/ 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: 

Шүүгдэгч Д.Цэвээнсүрэн нь 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг “Баруун хувьтай” гэх газар Балж голоос Монгол Улсын засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон тул загасыг зохих зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Цэвээнсүрэн нь 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг “Баруун хувьтай” гэх газар Балж голоос ховор амьтан болох тул загасыг зохих зөвшөөрөлгүй агнасан болох нь: 

Хохирогч З.Ононбаярын мөрдөн байцаалтанд өгсөн нь: “..... Цэвээнсүрэн гэгч нь зохих зөвшөөрөлгүй тул болон зэвэг загас барьсан болохыг ирүүлсэн байсан. Манай сумын зүгээс намайг хэрэгт хохирогчоор оролцуулах тухай засаг даргын шийдвэр гарсан тул би хэрэгт хохирогыиоор оролцохоор болсон. Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар хохиролын хэмжээ нь 524.000 /таван зуун хорин дөрвөн мянга/ төгрөг болсон учир гэм буруутай этгээдээс нь дээрх мөнгийг нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг. /ХХ-19 хуудас/

Гэрч Л.Адъятогтохын мөрдөн байцаалтанд өгсөн нь: “..... Дээрх хүмүүсийг сумын цагдаанийн тасгийн байранд авчирч байгаль орчны байцаагч Цэдэвсүрэнг дуудаж авч явсан 4 ширхэг загасыг нь харуулахад 1 ширхэг тул болон 3 ширхэг зэвэг загас байна гэж байсан. Болсон хэрэг явдалын талаар өөрсдөөс нь тайлбар авахад Цэвээнсүрэн гэдэг хүн Биндэр сумаас 45 км зайтай газраас Балж голоос 4 ширхэг засаг барьсан гэж ярьсан .....” /ХХ-20 хуудас/

Гэрч О.Сүрэнхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн нь: “.... Ачаа тээшинд нь үзлэг хийхэд машинаас 4 ширхэг гэдэс дотрыг нь авсан засаг гарч ирсэн. Миний харсанаар бол хамгийн том нь буюу ойролцоогоор 50 см орчим урттай засаг нь тул засаг байсан. Мөн машинаас нь загасны уурга, дэгээ, хэрэглүүд болон бичиг баримттай 1 ширхэг галт зэвсэг байсан.....” гэсэн мэдүүлэг /ХХ-21 хуудас/

Гэрч Г.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн нь: “.... Д.Цэвээнсүрэн гэдэг хүн 1 тооны тул болон 3 тооны зэвэг засаг буюу 4 ширхэг засаг ямар нэгэн зөвшөөрөлгүй, хориглосон хугацаанд барьсан байсан. Тул загасны экологи эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолын нэгдүгээр хавсралтын 5 дахь хэсэгт зааснаар ховор амьтны хагсаалтад бүртгэгдсэн байдаг. Засаг барьсан гэх Д.Цэвээнсүрэнгээс загас хаанаас барьсан талаар нь асуухад  “Биндэр сумын Балж голоос барьсан” гэж хэлсэн. Сумын иргэдийн төлөөлөгдчийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар засаг агнуурын бүс тогтоож энэ бүсэд Балж голыг оруулаагүй тул Цэвээнсүрэн нь хориголсон бүс нутгаас засаг барьсан байгаа юм.....” гэсэн мэдүүлэн /ХХ-23 хуудас/

Гэрч Сэлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн нь: “... Тэгээд цагдаа нарын хамт цагдаагийн тасгийн байранд ирсэн, сумын байгаль орчны байцаагч нь нөгөө 4 засагыг хараад 1 тул 3 зэвэг засаг байна гэж хэлсэн. Тэгээд Цэвээнсүрэн ахаас асуухад голоос барьсан гэж надад хэлсэн ....” гэсэн мэдүүлэг /ХХ-27 хуудас/

Гэрч С.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн нь: “....Тэгээд сэрээд Цэвээнсүрэн ах тул засаг барьсан талаар мэдсэн. Цагдаа нарт 4 ширхэг засаг хураалгасан байсан, тэр орой байгаль орчны байцаагч нь 1 тул 3 зэсэг байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-29 хуудас/

Сэжигтэн Д.Цэвээнсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн нь: “....Тул загасыг бол ховор амьтны төрөлд ордог гэдгийг мэднэ. Агнах барих хориотой гэдгийг мэднэ ....” гэсэн мэдүүлэг /ХХ-43 хуудас/

2017 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт /ХХ-43 хуудас/

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт /ХХ-39 хуудас/

2017 оны 5 дугаар 7-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-9 хуудас/

2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-8 хуудас/

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /ХХ-10 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Цэвээнсүрэнгийн ховор ан амьтан болох тул загасыг зохих зөвшөөрөлгүй агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1- д заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас 524.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдвол зохих хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Монгол овгийн Дамдиндоржийн Цэвээнсүрэнг ховор амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1- д зааснаар шүүгдэгч Д.Цэвээнсүрэнг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  VALDI M-210 гэсэн бичвэртэй хар өнгийн уурга 1 ширхэг, HIBOY гэсэн бичвэртэй татуурга 1 ширхэг, RAPALA гэсэн бичвэртэй дэгээ 2 ширхэг, TARANTULA гэсэн бичвэртэй дамартай сатурк утас 1 ширхэг, MISTER TWISTER гэсэн бичвэртэй гялгар ууттай задлаагүй өгөөш 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба 21-27 УБЛ улсан дугааратай Мицубиши паржеро маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Цэвээнсүрэнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Цэвээнсүрэн авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Д.ГАНЗОРИГ