Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/01805

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХБ ХХК ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Б

Хариуцагч: Д.Н

Хариуцагч: Б.А

Хариуцагч: Б.Х нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 128,000,000 төгрөг, үндсэн хүү 37,807,394.79 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 165,833,895 төгрөг үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Х.Хантан-Ундрах, Э.Чинзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхмаа, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк хариуцагч А.Б, Д.Н, Б.А, Б.Х  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 128,000,000 төгрөг, үндсэн хүү 37,807,394.79 төгрөг нийт 165,807,395 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг нийт 165,833,895 төгрөгийг, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон.

1.Иргэн А.Б, Д.Н, Б.А, Б.Х  нар Худалдаа хөгжлийн банктай 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/RCC190228009-1 тоот Зээлийн гэрээ, №ЗГ/RCC190228009-1-1, №ЗГ/RCC190228009-1-2, №ЗГ/RCC190228009-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №БГ/RCC190228009-1 тоот Баталгааны гэрээг байгуулан 128,000,000 төгрөгийн зээлийн жилийн 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь №ЗГ/RCC190228009-1 Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Д.Н-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр 12 тоот хаягт байршилтай 0 кв.м,  талбайтай 4 өрөө орон сууц, Б.А-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, 0 гудамж 0  дугаар байр 0 тоот хаягт байршилтай 0.82 м,кв талбайтай 0 өрөө орон сууц, Б.Х-ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 0 дугаар байр 0 тоот 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж үүргийн гүйцэтгэлийн баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг цуцлах үндэслэлтэй болно.

Зээлдэгч нараас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 37,807,394.79 төгрөг нийт 165,807,394.79 төгрөгийг, нотариатын зардал 26,500 төгрөгийг нийт 165,833,895 төгрөгийг тус тус гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгож өгнө үү. 

2. Хариуцагч шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд №ЗГ/RCC190228009-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б.А-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 45  дугаар байр 71 тоот хаягт байршилтай 71.82 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б.Х-ы Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, 0 гудамж 0  дугаар байр 0 тоот хаягт байршилтай 49.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,  №ЗГ/RCC190228009-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн Д.Н-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр 0 тоот хаягт байршилтай 0 кв.м,  талбайтай 4 өрөө орон сууц зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй А.Б- Д.Н-, Б.А-, Б.Х- нарт холбогдох №ЗГ/RCC190228009-1 дугаартай Зээлийн гэрээний зээлийн хүүгийн үндсэн төлбөр болон нотариатын зардал нийт 165,833,895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч талаас үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүд 37,807,394.79 төгрөг, шүүхэд нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан зардал 26,500 төгрөг нийт 165,833,895 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үндсэн зээл 128,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Зээлийн үндсэн хүү 37,807,394.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.Хариуцагч нар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 20 сарын хугацаанд 49,208,605.20 төгрөгийг банканд төлсөн байна. Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэл дээр 2021 оны 12  дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 37,807,394.79 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэжээ. Хариуцагч нар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх үндсэн зээлийн хүүд 49,208.605.20 төгрөгийг төлсөн. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хүү бодогдоно. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 365 хоногийн хүү бодогдох ба 30,719,860 төгрөгийг байхаар байна.Хэрэгт зээлийн гэрээг сунгах талаар баримт авагдаагүй, тэр хугацааны зээлийн хүүг нэхэмжлэх эрхгүй болно. Хариуцагч нар үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 13,066,066 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд:Зээлийн гэрээ №ЗГ/RCC190228009-1(хх-ийн13-16), Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ №ЗГ/RCC190228009-1-1(хх-ийн17-18), Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ №ЗГ/RCC190228009-1-2(хх-ийн19-20), Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ №ЗГ/RCC190228009-1-3 (хх-ийн21-22), Баталгааны гэрээ №ЗГ/RCC190228009-1(хх-ийн23-24), Д.Н-гийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн25-26), Б.А-ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн27-28), Б.Х-ы Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн29-30), А.Б- зээлийн хүсэлт(хх-ийн31), Д.Н- зээлийн хүсэлт(хх-ийн32),Б.А- зээлийн хүсэлт(хх-ийн33), Б.Х- зээлийн хүсэлт(хх-ийн34),Мэдэгдэл хүргүүлэх тухай(хх-ийн35),Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай(хх-ийн36-38), нотариат нэхэмжлэл (хх-ийн39) зэрэг баримтыг бүрдүүлэн өгсөн.

Хариуцагч талаас шүүхэд:гэрээнээс татгалзах тухай хүсэлт(хх-ийн74,76),хүсэлтийн хариу(хх-ийн75) зэрэг баримтыг гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 12,063,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,412,613  нотариатын зардал 26,500 төгрөг нийт 142,502,179 шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 23,331,716 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үндсэн зээл 128,000,000 төгрөг, үндсэн хүү 37,807,394.79 төгрөг нийт 165,807,395 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариуцагч нараас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

3.  Хариуцагч нар үндсэн зээл 128,000,000  төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, зээлийн графикийн дагуу зээлдэгч нар 61,271,671.23 төгрөг төлөхөөс 49,208,605 төгрөгийн хүүг төлсөн, үлдэгдэл  зээлийн болон нэмэгдүүлсэн хүүд 13,066,066 төгрөгийг, нотариатын зардал 26,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

            нэг. Зээлийн гэрээний үүрэгт 165,807,395 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

4.  Зээлдүүлэгч ХХБ ХХК болон зээлдэгч А.Б, Д.Н, Б.А, Б.Х    нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 28ий өдөр№ЗГ/RCC190228009-1тоот зээлийн гэрээ байгуулан, 128.000.000 төгрөгийг, жилийн 24 хувь, 24 сарын хугацаатай, хялбар зээлийн зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд  үндсэн хүүгийн 20 хувьтай нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, зээлийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна(хх-ийн13-16, 31-34)

5.Талууд гэрээний хүчин төгөлдрийн, зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгийг зээлдэгч нар авч ашигласан талаар маргаагүй, зээлийн гэрээг А.Б, Д.Н, Б.А, Б.Х  нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, хамтран зээлдэгчийн үүргийг хүлээсэн  нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч нараас шаардах эрхтэй.

6.  Шүүхийн хэлэлцүүлэгт  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......Зээлдэгч нар гэрээний үүрэгт үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн хүүд 61,271,671.23 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс үндсэн хүүнд 49,208,605 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн, зээлийн болон нэмэгдүүлсэн хүүд 13,066,066 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарласан.(хх-ийн13-16)

7.   Зохигчдын  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт .....зээлдэгч А.Б- зээлийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтийг банк хүлээн авч, гэрээний хугацаа сунгагдсан тул  дээрх хугацааны  үндсэн хүүг төлөх үүрэгтэй  гэж, хариуцагчийн төлөөлөгч зээлийн гэрээний хугацааг сунгагдсан талаар баримт хэрэгт байхгүй тул  энэ хугацааны хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй“  гэж тус тус маргасан.

8. Нэхэмжлэгч тал зээлдэгч А.Б-ийг зээлийн гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 07 дугаар сарын 01-ний өдрийг(4 сарын) хүртэл хугацаагаар хойшлуулах хүсэлтийг гаргасныг банк хүлээн авч хугацааг хойшлуулсан гэж маргах атлаа зээлдэгчийн зээл хойшлуулах тухай хүсэлт, зээлийн хугацааг хойшлуулсан талаарх шийдвэр зэргийг хэрэгт баримтаар гаргаж өгөөгүй.

9. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

10.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус  хуульчилсан.

11. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-т зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиар үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг” 7 дугаар зүйлийн 7.1.5-д зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт 1 д заасан хуваарийн дагуу төлөхгүй бол эхний ээлжид гэрээнд заасны дагуу бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх гэж тохирчээ.

12. Зээлдэгч нар нь зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл  зээлийн үндсэн хүүд 49,208,605 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Зээлдэгч нарын зээлийн гэрээний буцаан төлөх графикт дурдсанаар  үндсэн зээлийн хүүд 61,271,671.23 төгрөг төлөхөөс 49,208,605 төгрөг төлснийг хасвал үндсэн хүүд 12,063,066.23 төгрөгийг төлөх, зээлдэгч нар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцож төлүүлэх нөхцөлийг гэрээгээр тохиролцон тогтоожээ. Хариуцагч нар зээлийн хүүд 12,063,066.23 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 2,412,613 төгрөг төлөх үүрэгтэй.

13. .Иймд хариуцагч А.Б, Д.Н, Б.А, Б.Х  нараас №ЗГ/RCC190228009-1 тоот Зээлийн гэрээний үүрэгт   үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,063,066.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,412,613 нийт 142,475,679 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банканд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны  нэхэмжилсэн үндсэн зээлийн хүүг тооцон шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх тул 23,331,716 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

хоёр. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

14. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №ЗГ/RCC190228009-1-1 тоот гэрээгээр Б.А-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2206032532 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 0  дугаар байр 0 тоот хаягт байршилтай 0.82 м.кв талбайтай 0 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-2 тоот гэрээгээр Б.Х-ы Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж 0  дугаар байр 0 тоот хаягт байршилтай 0.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,  №ЗГ/RCC190228009-1-3 тоот гэрээгээр Д.Н-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр 0 тоот хаягт байршилтай 0 кв.м,  талбайтай 0 өрөө  үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг тус тус  байгуулжээ. (хх-ийн17-30),

15. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: “Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

16. Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэнхуулийн шаардлагад хангасан байна.

17.  Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №ЗГ/RCC190228009-1-1 тоот гэрээгээр Б.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо, 60 дугаар хэсэг, 0 гудамж 0  дугаар байр 0 тоот хаягт байршилтай 0.82 м.кв талбайтай 0 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-2 тоот гэрээгээр Б.Х-ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, 0 гудамж 0  дугаар байр 0 тоот хаягт байршилтай 49.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,  №ЗГ/RCC190228009-1-3 тоот гэрээгээр Д.Н-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр 0 тоот хаягт байршилтай 0 м.кв  талбайтай 0 өрөө  орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

18. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу  зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд Д.Н-, Б.А-, Б.Х- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Гурав. нотариатын зардал 26,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

19  Хэрэгт  2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн  мөнгөний  Худалдаа хөгжлийн банканд  гаргасан нэхэмжлэлд 26,500 төгрөгийг шилжүүлэх талаарх баримт авагджээ.

20.   Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д :Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч нараас 26,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

21. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн хүү 12,063,066.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,412,613 нийт 142,475,679 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг нийт 142,502,179 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,331,716 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч А.Б, Д.Н, Б.А, Б.Х   нараас үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн хүү 12,063,066.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,412,613 нийт 142,475,679 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг нийт 142,502,179 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,331,716 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.А-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, гудамж 0  дугаар байр 0 тоот хаягт байршилтай 0.82 м.кв талбайтай 0 өрөө орон сууц, №ЗГ/RCC190228009-1-2 тоот гэрээгээр Б.Х-ы өмчлөлийн Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, 0 гудамж 0  дугаар байр 0 тоот хаягт байршилтай 0 м.кв талбайтай 0 өрөө орон сууц,  №ЗГ/RCC190228009-1-3 тоот гэрээгээр Д.Н-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 0 дугаар байр 0 тоот хаягт байршилтай 0 кв.м,  талбайтай 0 өрөө  орон сууцны зориулалттай  хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,057,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 870,382 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ