| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/0903/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1085 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
Улсын яллагч М.Сүхчулуун,
Хохирогч “....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Э ,
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н ид холбогдох эрүүгийн 2506000000288 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь “....” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компаниас дотоод арга хэмжээнд зарцуулахаар 2024 оны 12 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд ”Голомт” банк дахь О.Н ийн эзэмшлийн ... дугаарын данс руу шилжүүлсэн 10,348,000 төгрөг, ... дугаарын данс руу шилжүүлсэн 400, 000 төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” дахь ... дугаарын данс руу шилжүүлсэн 14,440,000 төгрөг, нийт 25,188,000 төгрөгөөс 18,882,000 төгрөгийг итгэмжлэн хариуцаж байхдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч О.Н нь “....” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компаниас дотоод арга хэмжээнд зарцуулахаар 2024 оны 12 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд ”Голомт” банк дахь О.Н ийн эзэмшлийн ... дугаарын данс руу шилжүүлсэн 10,348,000 төгрөг, ... дугаарын данс руу шилжүүлсэн 400, 000 төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” дахь ... дугаарын данс руу шилжүүлсэн 14,440,000 төгрөг, нийт 25,188,000 төгрөгөөс 18,882,000 төгрөгийг итгэмжлэн хариуцаж байхдаа завшсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
“Хаан” банк дахь “....” ХХК-ийн ... дугаартай дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга, ...тус данснаас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 14,440,000 төгрөг, 1,368,000 төгрөг, 930,000 төгрөг, 850,000 төгрөг, 2,200,000 төгрөгөөр нийт 6 удаагийн гүйлгээгээр “Голомт” банк дахь О.Н ийн эзэмшлийн ... дугаарын данс руу 10,348,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банк дахь О.Н ийн эзэмшлийн ... дугаарын данс руу 14,440,000 төгрөг, нийт 24,788,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт, шилжүүлгийн мэдээллүүд, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Голомт” банк дахь А.Б ын эзэмшлийн ... дугаартай данснаас тус банк дахь О.Н ийн эзэмшлийн ... дугаартай данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5-13 дугаар тал/,
О.Н оос гаргасан “....” ХХК-ийн 18,882,000 төгрөгийг бооцоо тавьж алдсан талаар гараар бичиж өгсөн хүсэлт /хх-ийн 14 дүгээр тал/,
“Голомт” банк дахь О.Н ийн эзэмшлийн ... дугаарын дансны 2024 оны 12 дугаар сарын 26-27-ны өдрийн хооронд хийсэн орлогын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... дугаарын данс руу 5,000,000 төгрөгийн “ЕВ-6790968UA0000000130-“....” гэх утгатай орлогын гүйлгээ /1 дугаараар тэмдэглэв/,
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... дугаарын данс руу 1,368,000 төгрөгийн “ЕВ-6790968UA0000000119-“....” гэх утгатай орлогын гүйлгээ /2 дугаараар тэмдэглэв/,
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... дугаарын данс руу 930,000 төгрөгийг “ЕВ-6790968UA0000000119-“....” гэх утгатай орлогын гүйлгээ /3 дугаараар тэмдэглэв/,
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... дугаарын данс руу 850,000 төгрөгийг “ЕВ-6790968UA0000000119-....” гэх утгатай орлогын гүйлгээ /4 дугаараар тэмдэглэв/,
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... дугаарын данс руу 2,200,000 төгрөгийг “ЕВ-6790968UA0000000119-“....” гэх утгатай орлогын гүйлгээ /5 дугаараар тэмдэглэв/,
Харилцах дансны харилцагчийн хуулганы баруун буланд “Голомт” банкны дансны дугаар ... , хамрах хугацаа 2024/12/26-2024/12-27, харилцагчийн нэр Н.О гэсэн хаягтай нийтдээ 4 хуудас дансны мэдээлэл байх бөгөөд тухайн дансны мэдээллийн зарлагад үзлэг хийхэд, ...... дугаарын данснаас 4,500,000 төгрөгийн “Я.С ” гэх утгатай зарлагын гүйлгээ /1 дугаараар тэмдэглэв, үйл ажиллагаанд зориулсан гэв/,
... дугаарын данснаас 476,000 төгрөгийн “...” гэх утгатай зарлагын гүйлгээ /2 дугаараар тэмдэглэв, үйл ажиллагаанд зориулсан гэв/,
... дугаарын данснаас 400,000 төгрөгийн “...” гэх утгатай зарлагын гүйлгээ /3 дугаараар тэмдэглэв, үйл ажиллагаанд зориулсан гэв/,
... дугаарын данснаас 5,372,000 төгрөгийн “өөрийн данс хооронд” гэх утгатай зарлагын гүйлгээ /4 дугаараар тэмдэглэв/,
... дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг ... утгатай, Б.Ч зарлагын гүйлгээ /5 дугаараар тэмдэглэв/,
... дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг ... утгатай, Б.Ч зарлагын гүйлгээ /6 дугаараар тэмдэглэв/,
... дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг ... утгатай, Б.Ч зарлагын гүйлгээ /7 дугаараар тэмдэглэв/,
Харилцах дансны харилцагчийн хуулганы баруун буланд “Голомт” банкны дансны дугаар ... , хамрах хугацаа 2024/12/24-2024/12-27, харилцагчийн нэр Н.О гэсэн хаягтай нийтдээ 4 хуудас дансны мэдээлэл байх бөгөөд тухайн дансны мэдээллийн орлогод үзлэг хийхэд, ...2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр ... дугаарын данс руу 400,000 төгрөгийн “Буцаалт бази” гэх утгатай орлогын гүйлгээ /1 дугаараар тэмдэглэв/,
2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр ... дугаарын данс руу 5,372,000 төгрөгийн “өөрийн данс хооронд” гэх утгатай орлогын гүйлгээ /2 дугаараар тэмдэглэв/,
Харилцах дансны харилцагчийн хуулганы баруун буланд “Голомт” банкны дансны дугаар ... , хамрах хугацаа 2024/12/24-2024/12-27, харилцагчийн нэр Н.О гэсэн хаягтай нийтдээ 4 хуудас дансны мэдээлэл байх бөгөөд тухайн дансны мэдээллийн зарлагад үзлэг хийхэд: ... дугаарын данснаас 930,000 төгрөгийг “Түшээ” зарлагын гүйлгээ /1 дугаараар тэмдэглэв, үйл ажиллагаанд зориулсан/,
... дугаарын данснаас 4,000,000 төгрөгийг ... утгатай, “Б.Ч ” зарлагын гүйлгээ /2 дугаараар тэмдэглэв/,
... дугаарын данснаас 8,000,000 төгрөгийг ... утгатай, Б.Ч зарлагын гүйлгээ /3 дугаараар тэмдэглэв/,
... дугаарын данснаас 500,000 төгрөгийг ... утгатай, Б.Ч зарлагын гүйлгээ /4 дугаараар тэмдэглэв/,
... дугаарын данснаас 300,000 төгрөгийг ... утгатай, Б.Ч зарлагын гүйлгээ /5 дугаараар тэмдэглэв/,
... дугаарын данснаас 100,000 төгрөгийг ... утгатай, Б.Ч зарлагын гүйлгээ /6 дугаараар тэмдэглэв/,
... дугаарын данснаас 150,000 төгрөгийг ... утгатай, Б.Ч зарлагын гүйлгээ /7 дугаараар тэмдэглэв/ ,
... дугаарын данснаас 40,000 төгрөгийг ... утгатай, Б.Ч зарлагын гүйлгээ /8 дугаараар тэмдэглэв/,
... дугаарын данснаас 300,000 төгрөгийг ... утгатай, Б.Ч зарлагын гүйлгээ /9 дугаараар тэмдэглэв/,
... дугаарын данснаас 250,000 төгрөгийг ... утгатай, Б.Ч зарлагын гүйлгээ /10 дугаараар тэмдэглэв/,
Харилцах дансны харилцагчийн хуулганы баруун буланд “Худалдаа хөгжлийн банк”, дансны дугаар ... , хамрах хугацаа 2024/12/26-2024/12-27, харилцагчийн нэр Н.О гэсэн хаягтай нийтдээ 1 хуудас дансны мэдээлэл байх бөгөөд тухайн дансны мэдээллийн орлогод үзлэг хийхэд, ...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... дугаарын данс руу 14,440,000 төгрөгийн “ЕВ-6790968UA0000000119-....” гэх утгатай орлогын гүйлгээ /1 дугаараар тэмдэглэв/,
Харилцах дансны харилцагчийн хуулганы баруун буланд “Худалдаа хөгжлийн банк” дансны дугаар ... , хамрах хугацаа 2024/12/26-2024/12-27, харилцагчийн нэр Н.О гэсэн хаягтай нийтдээ 1 хуудас дансны мэдээлэл байх бөгөөд тухайн дансны мэдээллийн зарлагад үзлэг хийхэд, ...... дугаарын данснаас 5,000,000 төгрөгийг ... дугаартай Б.Ч гэх данс руу “...” гэх утгатай зарлагын гүйлгээ /1 дугаараар тэмдэглэв/,
... дугаарын данснаас 5,000,000 төгрөгийг ... дугаартай Б.Ч гэх данс руу “...” гэх утгатай зарлагын гүйлгээ /2 дугаараар тэмдэглэв/
... дугаарын данснаас 4,440,000 төгрөгийг ... дугаартай Н.О гэх данс руу “821” гэх утгатай зарлагын гүйлгээ 13 дугаараар тэмдэглэв/, /хх-ийн 17-27 дугаар тал/,
“....” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/214 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг /хх-ийн 32 дугаар тал/,
О.Н “....” ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ‘‘Үндсэн ажилтнаар’’ ажиллуулах ажиллуулах тухай тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаал, “Үндсэн ажилтнаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ”, “Үндсэн ажилтны ажлын байрны тодорхойлолт” /хх-ийн 60-71 дүгээр тал/,
Хохирогч “....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“....” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Ауруг” гэсэн нэртэй газарт шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулахаар шинэ жил, арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийг томилсон тушаалыг гаргасан. Тушаалын дагуу ахалж Г оролцсон, гишүүдээр 7 хүн оролцсон байдаг. Тухайн арга хэмжээг зохион байгуулж дууссаны дараагаар үлдэгдэл төлбөр тооцоог шилжүүлэх, санхүүгийн тооцоогоо нийлэх ажилтай тулгарсан. Тэгтэл тухайн ажлын хэсгийн гишүүн болох О.Н ийн хувийн “Голомт” банкны ... тоот дугаартай, “Худалдаа хөгжлийн банк”-ны ... тоот дугаартай дансанд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6 удаагийн гүйлгээгээр нийт 25,188,000 төгрөгийн гүйлгээг хийж, уг гүйлгээгээр арга хэмжээ зохион байгуулагдсан газрын түрээсийн төлбөрийг хийхээр шилжүүлсэн байснаас О.Н нь тухайн газарт 6,306,000 төгрөгийг шилжүүлэн өгч, үлдэгдэл 18,882,000 төгрөгийг тухайн байгууллагад тушаалгүй, өөртөө хувьдаа авсан нөхцөл байдал илэрсэн. Энэ тухайгаа О.Н нь компанид тайлбарлахдаа тухайн үлдэгдэл 18,882,000 төгрөгийг цахим мөрийтэй бооцоот тоглоомд зарцуулан тоглосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл О.Н нь тухайн мөнгийг төлөхөөс зайлсхийсэн. Уг нь бол компанийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл төлөх боломж олгосон ч заасан хугацаанд төлөөгүй, өөрийгөө чадваргүй гэж илэрхийлж байсан тул гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байна. Би тухайн ажлын хэсэгт тушаалаар орсон байсан боловч О.Н ийн хийж байгаа, зохион байгуулж байгаа ажилд оролцоогүй, өөрийнхөө хариуцсан ажлыг бүрэн дүүрэн хийж гүйцэтгэсэн. О.Н нь “....” ХХК-тай 2024 оны 9 дүгээр сараас хойш үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ хийснээр ажиллаж эхэлсэн. Би тухайн хүнийг ажиллаж эхэлсэн өдрөөс нь хойш мэднэ. Би ажлын хамтрагчийн хувьд О.Н ийг танина. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол, санал гээд байх юм байхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Х.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “....” ХХК-ийн санхүү хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Миний ажлын үүрэг бол байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах байдаг. Би О.Н ийг тухайн байгууллагад ажил орсон өдрөөс таних буюу миний хариуцсан Санхүү, бүртгэлийн албаны тооцооны нягтлан бодогч ажилтай хүн учир ажилд орсон цагаасаа хойш л танина. Бид хоёрт зөвхөн ажлын харилцаа байдаг бөгөөд өмнө таньдаг байгаагүй. Ямар нэгэн төрөл садны холбоо хамаарал байхгүй. Би шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэгт ороогүй ч тухайн ажлын хэсгийн үйл ажиллагаанд зарцуулах төсвийн гүйлгээг хийх зөвшөөрөл олгосон. Харин уг төсвийн мөнгийг миний зөвшөөрлөөр манай байгууллагын тооцооны нягтлан бодогч Н олгосон. Тухайн ажлын хэсгийг манай группийн хамаарал бүхий компани болох “...”-ын гүйцэтгэх захирал Г гэж хүн ахалсан байдаг. Харин уг ажлын хэсэгт О.Н гишүүнээр ажилласан. Энэ талаар тушаал гарсан. Шинэ жилийн арга хэмжээний зардал нь анхнаасаа тооцоологдож төсөв бодсон бөгөөд төсвийн мөнгө нь үйл ажиллагаанд яг таарч байхаар тооцоолсон байсан. Би тухайн ажил хариуцсан ажлын хэсэгт хэн мөнгө зарцуулах эрхтэй байсан талаар мэдэхгүй байна. Шинэ жилийн арга хэмжээний хүрээнд төсөвлөсөн мөнгийг хамтран ажиллаж буй байгууллагын дансанд шилжүүлж байсан. Харин ажлын хэсгийн ахлагч Г , ажлын хэсгийн гишүүн Г /компанийн удирдах албан тушаалтнуудын нэг/ зөвшөөрснөөр миний санаж байгаагаар Б , М гэсэн ажлын хэсгийн гишүүдийн хувийн дансанд мөнгө хийснээр ямар нэгэн асуудалгүйгээр шийдэгдэж байсан. Би ажилтан хувийн дансандаа мөнгө авч байгаа тохиолдолд Г , Г нарын зөвшөөрөлтэй мөнгө хүсэх баримт авснаар мөнгийг шилжүүлж байсан. Мөн О.Н ийн хувьд дээрх байдлаар мөнгийг олгосон. Надад Г оос ирүүлсэн мөнгөний зарцуулалтын талаар тооцоонд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйл ажиллагааa болох газарт мөнгө шилжүүлэхээр тооцоолол ирүүлсэн боловч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр О.Н нь ажлын хэсгийн зөвшөөрөлтэйгөөр над дээр хүрч ирсэн. Тэгэхээр нь би тооцоолсон өдрийн дагуу мөнгийг олгоно гэж хэлээд тухайн өдөрт нь мөнгийг өгөх зөвшөөрөл олголгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр О.Н ийн мөнгө хүссэн баримт дээрх дансанд шилжүүлэхийг Н д зөвшөөрсөн. Манай байгууллагад О.Н ийн мөнгө хүссэн баримт болон түүний мөнгө хүссэн дансанд мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Энэ баримтаа байгууллага өөрөө гаргаж өгөх байх. Байгууллагын зүгээс өөрийн дансаар мөнгө шилжүүлсэн. Тухайн өдөртөө шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдах газартаа болоод дууссан. Шинэ жил болсны дараа долоо хоногт шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэгтэй зарцуулалтын тооцоо нийлэх шаардлага тавьсан. Энэ үед О.Н нь зарцуулалтын тайлан надад ирээгүй байхад надтай уулзаад би шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахаар өөрийн хувийн дансандаа авсан мөнгөө арга хэмжээнд зарцуулалгүйгээр хувьдаа зарцуулсан гэж хэлэхэд нь би О.Н ийг байлцуулаад Г ыг хамтад нь байлгаж байгаад уулзалт хийсэн. Тэр үед шинэ жилийн өдөр тооцоо хийгээгүй, маргааш өдөр нь мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдсан гэдгээ өөрөө хэлсэн. Энэ талаар өөрийнхөө дансны хуулгыг О.Н надад гаргаж өгсөн. О.Н д уг мөнгийг төлөх талаар ямар нэгэн боломж байгаагүй, өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна. Одоогоор О.Н нь ажилдаа ирэхгүй байгаа ба ажлаа хаяж яваад, ажлаа хүлээлгэж өгөх талаар мэдэгдсэн ч огт ирэхгүй байгаа. Би О.Н ийн мөнгө хүсэх баримт дээр гарын үсэг зурах ёстой байсан боловч гарын үсэг зураагүй. Тухайн өдөр ажлын ачаалал ихтэй, хүн бүр шинэ жилийн арга хэмжээндээ орох гээд яарч байсан болохоор би гарын зурж амжаагүй. Би Н д мөнгө хүссэн баримтыг шалгаж үзээд мөнгө олгож болно гэсэн зөвшөөрлийг өгсөн. Тухайн мөнгө хүсэх баримт дээр миний гарын үсэг байхгүй ч би зөвшөөрлийг олгосон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,
Шүүгдэгч О.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...“....” ХХК-ийн шинэ жил 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болох байсан. Би уг шинэ жилийг зохион байгуулах ажлын комисст гишүүнээр ажиллаж байсан. Тэгээд үйлчилгээ авч байгаа газрууд руугаа урьдчилгаа мөнгө тухай бүрд нь буюу шинэ жил болохоос өмнө зохион байгуулах явцдаа шилжүүлж байсан. Тухайн мөнгөнүүд байгууллагын данснаас шууд гарч байсан, надаар дамжаагүй гэсэн үг. Шинэ жил болохоос өмнө буюу 2024 оны 12 сарын 25-ны өдөр Г захиралд “Тооцоонуудаа бүгдийг нь дуусгачихъя, одоо бусад баннер хийх, коктейл үйлчилгээ, зураглаач, зохион байгуулж буй газрын үлдэгдэл мөнгө төлбөрүүдээ одоо хийгээд дуусгачихъя” гэтэл Г захирал “үйл ажиллагаа дууссаны дараа төлбөр тооцоогоо дуусга” гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний данс руу үлдэгдэл тооцооны мөнгө болох 25,188,000 төгрөг шилжүүлсэн. Үйл ажиллагааны дараа намайг төлөөд дуусгачих гэж хэлсэн юм. Уг мөнгөнөөс миний “Голомт” банкны ... дугаарын данс руу 10,748,000 төгрөг шилжиж, мөн миний “Худалдаа хөгжлийн банк”-ны ... дугаарын данс руу 14,440,000 төгрөг шилжин орж ирсэн. Би уг мөнгийг баяр болж байх үед шагналын мөнгө болон цэцгийн баглаа, вискиний мөнгө, коктейлийн үлдэгдэл төлбөр, рестораны үлдэгдэл төлбөр, зураглаачийн үлдэгдэл төлбөр, баннерын мөнгө зэргийг өгөх ёстой байсан. Тэгээд үйл ажиллагааны дундуур шагналын мөнгө 4,500,000 төгрөгийг С рүү шилжүүлж, цэцгийн баглаа, вискиний мөнгө, коктейлийн үлдэгдэл төлбөр гээд нийтдээ 6,306,000 төгрөгийг үйл ажиллагаанд цэвэр зарцуулсан. Тэгээд шинэ жил дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд би нэлээн согтсон. Түүнээс болж үйл ажиллагааны үлдэгдэл төлбөрийг өгч чадаагүй яваад өгсөн байсан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өглөө гэр болох ... тоотод байх үедээ бет тоглоомын сайтад мөрий тавьж үлдэгдэл 18,882,000 төгрөгийг бүгдийг нь алдсан. Энэ талаараа санхүү хариуцсан захирал Т т байгууллагын мөнгө мөрийтэй тоглоомд алдсан талаараа мэдэгдсэн. Мөн дансны хуулгануудаа бүгдийг нь гаргаж өгсөн. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагын эдийн засагч Б ын ... дугаарын данснаас миний “Голомт” банкны ... дугаарын данс руу вискиний үлдэгдэл мөнгө болох 400,000 төгрөгийн орлого орж ирсэн. Мөн миний “Голомт” банкны данс руу 10,348,000 төгрөг шилжин орж ирсэн ба үүнээс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн “Голомт” банкны ... дугаарын данснаасаа коктейлийн үлдэгдэл төлбөр 930,000 төгрөгийг Б.Т гэх хүний эзэмшлийн ... дугаарын данс руу шилжүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн ... дугаарын данснаасаа шагналын мөнгө 4,500,000 төгрөгийг бэлнээр гаргаж авах гэж борлуулалтын менежер Я.С ийн дугаарын данс руу шилжүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн ... дугаарын данснаасаа вискиний мөнгө 476,000 төгрөгийг А ын Б ын эзэмшлийн ... дугаарын данс руу шилжүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн ... дугаарын данснаасаа цэцэг авах мөнгө 400,000 төгрөгийг борлуулалтын менежер Я.С ийн дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд үйл ажиллагаанд нийтдээ 6,306,000 төгрөг зарцуулсан. Маргааш нь буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн “Голомт” банкны ... данснаасаа 4,000,000 төгрөг 800,000 төгрөг, 500,000 төгрөг, 300,000 төгрөг, 100,000 төгрөг, 150,000 төгрөг, 40,000 төгрөг, 250,000 төгрөг буюу нийтдээ 6,140,000 төгрөгийг бет мөрийтэй тоглоомын автомат данс цэнэглэлт хийдэг гэх хүний ... дугаарын данс руу 4,000,000 төгрөг шилжүүлж тоглоод алдсан. Энэ зарлага гарсан мөнгөнөөс миний өөрийн 1 сая гаран төгрөг бас орсон байгаа. Мөн өөрийн эзэмшлийн “Голомт” банкны ... дугаарын данснаасаа мөн л бет мөрийтэй тоглоомын автомат данс цэнэглэлт хийдэг гэх хүний ... дугаарын данс руу нийт 3,000,000 төгрөг шилжүүлж тоглоод бас алдсан. Мөн өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны ... дугаарын данснаасаа бас л бет мөрийтэй тоглоомын автомат данс цэнэглэлт хийдэг гэх хүний ... дугаарын данс руу нийт 10,000,000 төгрөг шилжүүлж тоглоод алдсан. “....” ХХК-д би өөрийн 3 банкны дансны хуулга болох нийт 9 хуудас баримт гаргаж өгсөн. Мөн 4 хуудас бет-н данс цэнэглэсэн байдлыг харуулсан /бооцоо тавьсан баримт/ хуулга 2 хуудас, мөн тоглоод алдсан rэх lost гэх бичиглэлтэй баримт 2 хуудсыг гаргаж өгсөн байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Тухайн үед манай байгууллагын шинэ жилийн зохион байгуулах комисс байгуулагдсан. Санхүүгийн талаас нэг хүн оруулъя гээд би оролцсон. Бүрэлдэхүүнд нь манай борлуулалтын албанаас, банк бусаас, нягтлан бодох бүртгэлээс гээд алба албанаас хүмүүс орж ажилласан. Үйл ажиллагаа болохоос 2-3 өдрийн өмнөөс эхлээд манайх үйлчлүүлдэг газартай гэрээгээ байгуулж, урьдчилгаа мөнгөө шилжүүлж эхэлсэн. Үйл ажиллагаа эхлэхээс хоёр хонгийн өмнө манай үйл ажиллагаа болох газарт урьдчилгаа мөнгийг хийгээд өмнөх өдөр нь үлдэгдэл мөнгийг хийж гүйцэх ёстой байсан. Энэ талаарх ажлын комиссыг манай банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал ахалж байсан. Тэр хүнтэй ярилцаад “Өнөөдөр үлдэгдэл мөнгө хийх ёстой байна. Нөгөө газраас тэгж ярьсан” гэсэн чинь тийм юм байхгүй. Үйл ажиллагаа дууссаны дараа үлдэгдэл мөнгөө хийнэ. Бүх үлдэгдэл төлбөрийг маргааш нь миний дансаар хийхээр тохирсон. Тэр өдрийн оройны 7 цаг хүртэл дууссан үйл ажиллагааныхаа төлбөрийг өгөөд явж байсан. 7 цагаас хойш шинэ жилийн үйл ажиллагаа эхлээд баяраа тэмдэглээд, ууж идэж эхэлсэн. Тэр өдөр өөр нэмэлт гарах төлбөр байгаагүй. Маргааш нь өгөх байсан. Би өөрөө хэт согтсоны улмаас тасраад маргааш нь ийм юм хийсэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч О.Н нь “....” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компаниас дотоод арга хэмжээнд зарцуулахаар 2024 оны 12 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд ”Голомт” банк дахь О.Н ийн эзэмшлийн ... дугаарын данс руу шилжүүлсэн 10,348,000 төгрөг, ... дугаарын данс руу шилжүүлсэн 400, 000 төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” дахь ... дугаарын данс руу шилжүүлсэн 14,440,000 төгрөг, нийт 25,188,000 төгрөгөөс 18,882,000 төгрөгийг итгэмжлэн хариуцаж байхдаа завшсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад нийт 18,882,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хохирлоос өнөөдрийн байдлаар төлөгдсөн хохирол нотлох баримтаар тогтоогдоогүй. Хэдийгээр шүүгдэгч цалингаар суутгал хийгдсэн, 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар шүүгдэгч болон хохирогчийн талаас нотлох баримт гаргаж ирээгүй учраас хохирол төлбөр төлөгдөөгүй гэж улсын яллагчийн зүгээс дүгнэлээ. Шүүгдэгчээс 18,882,000 төгрөгийг гаргуулж хохирогч “....” ХХК-д олгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч О.Н нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч О.Н нь “....” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компаниас дотоод арга хэмжээнд зарцуулахаар 2024 оны 12 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд ”Голомт” банк дахь О.Н ийн эзэмшлийн ... дугаарын данс руу шилжүүлсэн 10,348,000 төгрөг, ... дугаарын данс руу шилжүүлсэн 400, 000 төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” дахь ... дугаарын данс руу шилжүүлсэн 14,440,000 төгрөг, нийт 25,188,000 төгрөгөөс 18,882,000 төгрөгийг итгэмжлэн хариуцаж байхдаа хувьдаа завшин авсан үйлдэл нь “...Хөрөнгө завших...” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч О.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул няцаалт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч “....” ХХК-д 18,882,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч О.Н нь 2,000,000 төгрөг төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч О.Н оос үлдэх 16,882,000 төгрөгийг гаргуулж хохирогч “....” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “…Шүүгдэгч О.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч О.Н оос: “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч О.Н ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар тал/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 86-93, 107-112 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 79-80 дугаар тал, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч О.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Н ийг дээрх хугацаанд оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй бөгөөд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирол төлбөрийг төлүүлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж шүүх үзсэн болно.
Бусад асуудлын талаар:
Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н ийг оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Н оос 16,882,000 /арван зургаан сая найман зуун наян хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч “....” ХХК-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Н ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН