Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-н 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 08 сарын 06-ны өдрийн 100,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөг нийт 700,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Б.Б-с авсан гэх,

                - 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 40,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000 төгрөг, нийт 290,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Г.Б-с авсан гэх,

                -2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 50,000 төгрөг нийт 250,000 төгрөгийг хахуулыг шүүгдэгч Г.З-с авсан гэх,

                -2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг нийт 350,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч С.О-с авсан гэх,

1.2 Шүүгдэгч О.Б-н 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 50,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Б.Б-с авсан гэх,

1.3 Шүүгдэгч С-н 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг нийт 500,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Г.З-с авсан гэх,

-2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 100,000 төгрөг нийт 200,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Б.Баярчимэгээс авсан гэх,

-2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 200,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Г.Б-с авсан гэх,

1.4 Шүүгдэгч Б.Б-н 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 08 сарын 06-нд 100,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөг нийт 700,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Б.Б-д, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 50,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч О.Б-т, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 100,000 төгрөг нийт 200.000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Д.С-т өгсөн гэх,

1.5 Шүүгдэгч Г.Б-н 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 40,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000 төгрөг, нийт 290,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Б.Б-д, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 200,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Д.С-т өгсөн гэх,

1.6 Шүүгдэгч Г.З-н 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 50,000 төгрөг нийт 250,000 төгрөгийг хахуулыг шүүгдэгч Б.Б-д өгсөн гэх, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг нийт 500,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Д.Ст өгсөн гэх,

1.7 Шүүгдэгч С.О-н 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг нийт 350,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Б.Б-д өгсөн гэх үйлдэл холбогдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч О.Б-т ... аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчилсүгэй.

3.1.Шүүгдэгч Х овогт Б-н Б, Х овогт Д-н С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуулыг авсан,

3.2. Шүүгдэгч Б овогт Н-н Т, Б овогт О-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуулыг авсан,

3.3. Шүүгдэгч Б овогт Б-н Б, Б овогт Г-н З, Б овогт С-н О, А овогт Г-н Б, З овогт Б-н Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 16,000 /арван зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийн торгох ялаар,

4.2. Шүүгдэгч Д-н С нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н-н Т-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 9,000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 /есөн  сая/ төгрөгийн торгох ялаар,

4.4. Шүүгдэгч О-н Б нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 8,000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман  сая/ төгрөгийн торгох ялаар,

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Б, Г-н З, С-н О, Г-н Б, Будын Н нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7,000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Т, О.Б, Д.С, Б.Б, Г.З, С.О, Г.Б, Б.Н нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 3,072,000 төгрөгийг, шүүгдэгч О.Б-с 100,000 төгрөгийг, шүүгдэгч Д.С-с 450,000 төгрөгийг, Н.Т-с 500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг шүүхийн гэм буруугийн шатанд төлснийг, бусад шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шүүгдэгч нарын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Н.Т, О.Б, Д.С, Б.Б, Г.З, С.О, Г.Б, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б-г шүүгдэгч Б.Б-тэй уулзахыг  хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Д.Ц

                                        Ц.А

                                       Э.Б