| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2022/00296/И |
| Дугаар | 155/ШШ2022/00482 |
| Огноо | 2022-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2022/00482
| 2022 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 155/ШШ2022/00482 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2022/00296/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар багийн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, Б Н.Э,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дүгээр багийн … дугаар гудамжны … тоотод оршин суух, Е Ц Ч,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.С
Хариуцагч: Ц.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Энь хариуцагч Ц.Чхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 550,000 төгрөг гаргуулахаар тодруулжээ.
Нэхэмжлэгч Н.Э нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Чинзоригын машин авах гэтэл 900,000 төгрөг дутчихлаа зээлээч гэх гуйлтын дагуу хүссэн мөнгийг нь түүнд зээлсэн. Тухайн үедээ тун удахгүй буцаагаад өгчихнө гэж хэлсэн боловч мөнгөнөөс 350,000 төгрөгийг л төлж, 550,000 төгрөг үлдсэн гэж тодорхойллоо.
Нэхэмжлэгч Н.Эшүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон талаар тэмдэглэл, Нэргүй Эрдэнэцэцэгийн Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч Ц.Ч 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөр тогтоосон боловч хариу тайлбар ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Хариуцагч Ц.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба татгалзлын үндэслэлээ би Н.Э-т5 адуу худалдаж авч өгсөн ба ажлын хөлсөнд нь 1 адуу 100,000 төгрөг байхаар тохиролцсон. Энэ ажлын хөлсөө тооцож үзэхэд Н.Э-түлдсэн мөнгийг өгөх шаардлагагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Ц.Ч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 550,000 төгрөг гаргуулахаар тодруулжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар зэргээр 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Н.Энь 900,000 төгрөгийг 5901210599 дугаар дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ үйл баримттай маргаагүй.
Нэхэмжлэгч Н.Э хариуцагч Ц.Ч өмчлөлд 900,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч Ц.Чбуцаан өгөх үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба талуудын энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээний шинжийг агуулж байна.
Талууд мөнгө буцааж өгөх хугацааг тохиролцоогүй тул зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч нь буцааж төлөх үүрэгтэй.
буцаан авах нөхцөлтэйгээр шилжүүлсэн нь зээлийн гэрээний талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан ба болох нь хэрэгт депозит дансны хуулга, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэхүү гэрээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээний шинжийг агуулж байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 5 адуу худалдаж авч өгсөн бөгөөд ажлын хөлсөнд 500,000 төгрөг авах ёстой гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотолж чадаагүй.
Иймд хариуцагч Ц.Ч-сзээлийн гэрээний үүрэгт 550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Э-толгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 550,000 төгрөгт тохирсон улсын тэмдэгтийн хураамж болох 17,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Э-толгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 117-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Ч-сзээлийн гэрээний үүрэгт 550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Э-толгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч-с17,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Э-толгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА