Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2022/00323

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2022/00323

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.З

Хариуцагч: Ч.Ө-ийн Х.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 2,791,622 (хоёр сая долоон зуун ерэн нэгэн мянга зургаан зуун хорин хоёр) төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2022/00162/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.З нь хариуцагч Хөвсгөл аймгийн -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2,791,622 (хоёр сая долоон зуун ерэн нэгэн мянга зургаан зуун хорин хоёр) төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ӨЗ нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаж шүүхэд хандсан. Шүүхэд хандаж 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1090 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарч, намайг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилд минь буцааж авсан. Одоо би шүүхээр ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх шаардлагатай байна.

Иймд ӨЗ надад 2021 оны 8 дугаар сарын цалин 809,166 төгрөг, 9 дүгээр сарын цалин 809,166 төгрөг, 10 дугаар сарын цалин 809,166 төгрөг, 11 дүгээр сард ажилдаа орох хүртэл хугацааны цалин болох 364,124 төгрөг, нийт 2,791,622 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчид нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагаас, мөн 591,000 төгрөгийн цалин хөлс гаргуулахаас татгалзан, эвлэрэх санал тавьсан боловч зөвшөөрөөгүй. Хүүхдийн цэцрлэгийн эрхлэгч байсан Ч.Б хариуцагчаар татагдаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг түүнээс гаргуулж авах ёстой гэж байна. Тухайн үед Ч.Б байгууллагыг төлөөлж шийдвэр гаргасан учир энэ хэрэгт хариуцагчаар оролцох боломжгүй. Тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас тухайн байгууллагад учирсан хохирлоо гаргуулах боломжтой. Нэхэмжлэгч Ө.З-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Тэрээр Хөвсгөл аймгийн -д 2020 оны 9 дүгээр сард эмчээр ажиллаж эхэлсэн. 2021 оны 7 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж байхдаа 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Шүүхэд гомдол гаргасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон. Ө.З-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг байгууллага нь нөхөж өгөөгүй учир шүүхэд хандсан гэж ойлгож байна. Одоо 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин 2,791,622 төгрөг гаргуулна. Үндсэн цалин 703,623 төгрөг, хөдөө орон нутагт ажиллах нэмэгдэл 15 хувийн 105,543.45 төгрөг, нэг сарын цалин бүгд 809,166 төгрөгөөр тооцсон. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхгүй нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.З-йн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Үүнд:

1. Энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргахаас өмнө Ө.Знь намайг Хөвсгөл аймгийн -д эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна. Ө.З 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 15 хоног ажил тасалж хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн, цар тахлын үед хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж ажлаас чөлөөлсөн байдаг. Мэргэжлийн байгууллагаас эмчлэх эрхгүй хүнийг ажлын байранд ажиллуулж байгаа алдаагаа зас гэж удаа дараа шаардаж байсан ч Ө.З-г мэргэжил нь ажлын байрны шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй.

2. Харин тухайн үед байгууллагын эрхлэгч байсан Ч.Б-эс Ө.З нь хариуцсан ажилдаа алдаа гаргаж, үүргээ биелүүлээгүй байхад шүүх дээр эвлэрч улмаар ажилд нь буцаан томилсон талаар асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т нь надтай эвлэрэх санал тавьж, Ө.З-г ажилд нь эгүүлэн томилчих, томилчих юм бол өнгөрсөн хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэхгүй гэж хэлсэн учраас би зөвхөн ажилд нь буцаан томилохыг л зөвшөөрч эвлэрсэн, өөр ямарваа нэгэн тохиролцоо хийгээгүй гэж хэллээ. Эндээс үзэхэд талууд ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн талаар дахин маргаан гаргахгүйгээр тохирсон байна үзэж байна.

3. Хэргийг шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШШ2021/01090 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Шүүх хуралдааны явцад хариуцагч нь Хөвсгөл аймгийн -н эмчийн ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгч, зохигч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэжээ. Дээрх дүгнэлтээс үзэхэд талууд ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн талаар огт тохиролцоогүй байгаа нь харагдаж байна. Хэрвээ энэ талаар тохиролцсон байсан бол шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт тодорхой тусгагдах ёстой байсан гэж үзэж байна. Нэгэнт Ө.З-ийн ажилдаа буцаж орох талаар гаргасан маргаан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШШ2021/01090 дугаар шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн тул тэрээр энэ үйл баримтаар шүүхэд дахин маргаан гаргах, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих заалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу Ч.Б нөхөн төлөх ёстой гэж үзэж байгаа. Ө.З нь нэхэмжлэлдээ хариуцагчаар байгууллагыг дурдсан ч гэсэн өөрөө ярихдаа байгууллага хариуцагч биш юм. Би байгууллагыг хариуцагчаар татахгүй. Ч.Б-с ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж авна гэх тайлбарыг өгдөг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэгч Ө.З-йн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Ө.З-ийн 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сар, 11 дүгээр сард сарын цалин хөлс олгосон, шимтгэл төлсөн бичилттэй НДД №А 1524244 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 155/ШШ2021/01090 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны цалингийн карт, Хөвсгөл аймгийн -н эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ө.З-г ажилд эгүүлэн авах тухай Б/18 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 4-8, 22, 31 дэхь тал)

Хариуцагчаас: - хүүхдийн цэцэрлэгийн захиргаанд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Ө.З-ийн гаргасан өргөдлийн хуулбарууд, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн өргөдлийг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 43-46 дахь тал)

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.З-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тодруулан, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхгүй гэх тайлбар гарган шаардлагаа багасгаж, ажилгүй байсан хугацааны цалин 2,791,622 (хоёр сая долоон зуун ерэн нэгэн мянга зургаан зуун хорин хоёр) төгрөг гаргуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгч Ө.З-гийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 7 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж байхад 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон. 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан. Үндсэн цалин 703,623 төгрөг, хөдөө орон нутагт ажиллах нэмэгдэл 15 хувийн 105,543.45 төгрөг, нэг сарын цалин бүгд 809,166 төгрөгөөр тооцно. 2021 оны 8, 9, 10 дугаар сарын цалинг тус бүр 809,166 төгрөгөөр, 11 дүгээр сард ажилдаа орох хүртэл хугацааны цалин 364,124 төгрөг, нийт 2,791,622 төгрөг гаргуулж авна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ө.З-аг ажилд нь буцааж авахдаа цалин хөлс авахгүйгээр зөвхөн ажилдаа орохоор тохиролцсон байгаа. Хэрэв энэ талаар тохиролцсон бол шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт тодорхой тусгагдах ёстой байсан. Ө.З*йн ажилдаа буцаж орох талаар гаргасан маргаан тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШШ2021/01090 дугаар шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн тул тэрээр энэ үйл баримтаар шүүхэд дахин маргаан гаргах, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Ө.З* Хөвсгөл аймгийн * эмчийн ажлаас 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл буюу ажлын 15 өдрийн ажил тасалсан гэх үндэслэлээр чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрээр түүнийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажилд эгүүлэн авсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ...Захирамжлах нь: 1. Хариуцагч Хөвсгөл аймгийн* нь нэхэмжлэгч Гөрөөчин овогт *-н ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай... гэх бичилттэй Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 155/ШШ2021/01090 дугаар шүүгчийн захирамж, Хөвсгөл аймгийн - Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ...Тушаах нь: 1. Тус цэцэрлэгт эмчээр ажиллаж байсан Ө.З-г 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хурлын шийдвэрийн дагуу цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн ажиллуулсугай... гэх бичилттэй Ө.З-г ажилд эгүүлэн авах тухай Б/18 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны цалингийн карт зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 5-8, 22, 31 дэхь тал)

Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д "Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно", 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олговор... гэж заасан байна. Тус журмын дагуу нэхэмжлэгчийн сүүлийн бүтэн сар ажилласан 3 сарын цалингийн хэмжээгээр 1 сарын дундаж цалин хөлсийг тооцсон ба тэрээр 2021 оны 5 дугаар сард 809,166 төгрөг, 6 дугаар сард 821,522 төгрөг, 7 дугаар сард 1,040,520 төгрөг авч байсан нь 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сар, 11 дүгээр сард сарын цалин хөлс олгосон, шимтгэл төлсөн бичилттэй НДД №А 1524244 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдов. (хавтаст хэргийн 4 дэхь тал)

Ө.З-н сүүлийн бүтэн сар ажилласан 3 сарын цалин бүгд 2,671,208 төгрөг : нэг сард 980,402 төгрөг, үүнийг ажлын 21 хоногт хуваахад нэг өдрийн цалин 42,400 төгрөг байна.

Ажилгүй байсан хугацаа 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 72 хоногийн цалин 3,052,800 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,791,622 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, хариуцагч байгууллагаас 2,791,622 (хоёр сая долоон зуун ерэн нэгэн мянга зургаан зуун хорин хоёр) төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Ө.Золзаяаг түүний урьд эрхэлж байсан хүүхдийн цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж авахаар шаардах эрхтэй.

Харин хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З-г ажилд нь буцааж авахдаа цалин хөлс авахгүйгээр зөвхөн ажилдаа орохоор тохиролцсон. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШШ2021/01090 дугаар шүүгчийн захирамжаар Ө.З-г ажилд нь эгүүлэн авч маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тул тэрээр энэ үйл баримтаар шүүхэд дахин маргаан гаргах, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа ч энэ тухайгаа нотлож чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн - ажилгүй байсан хугацааны цалин 2,791,622 (хоёр сая долоон зуун ерэн нэгэн мянга зургаан зуун хорин хоёр) төгрөг гаргуулан Ө.З-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь дээрх гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Ө.З-йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,615 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгонхариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 59,615 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хариуцагчаас ирүүлсэн  -н захиргаанд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Ө.З-йн гаргасан өргөдлийн хуулбарууд зэрэг баримт тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 43-46 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Хөвсгөл аймгийн -Хүүхдийн цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны цалин 2,791,622 (хоёр сая долоон зуун ерэн нэгэн мянга зургаан зуун хорин хоёр) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ө.З-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.З-йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,615 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч Хөвсгөл аймгийн - сумын Хүүхдийн цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 59,615 төгрөг гаргуулан, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОТГОНБЯМБА