| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/0173/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/166 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.О |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/166
2025 03 19 2025/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагайгаар хөтлүүлэн,
Улсын яллагч: *******,
Шүүгдэгч: Ц.*******, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, *** боловсролтой, ******* 2-т ******* ажилтай, ам бүл ****, ****, зээ, хүргэний хамт ******* дүүргийн ******* хороо тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь “...2023 оны 0******* сарын 14-ний өдөр т үйлчлэгчээр ажиллаж байхдаа 15 дугаар өрөөнд эмчлүүлж байсан “” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.******* нь “...2023 оны 0******* сарын 14-ний өдөр т үйлчлэгчээр ажиллаж байхдаа 15 дугаар өрөөнд эмчлүүлж байсан “” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн “...Би өчигдөр 2023 оны 0******* сарын 13-ны өдрийн 12 цагийн орчим т үзүүлээд 66 дугаар тасагт 15 дугаар платад хэвтсэн. Тэгээд 2023 оны 0******* сарын 14-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед хэвтэж байсан орны хажуу талд байсан разитиганд “” маркийн тусгаа цэнэглээд унтсан. Өглөө 6 цагийн тариа орж ирэхэд сэрээд босож хүүхдээ тариулчхаад утас руугаа харахад утас шалан дээр цэнэглээтэй байсан. ТЭгээд ногоон улаан гэрэл нь анивчиж басан. За тэгээд дүүрч байгаа юм байна даа гэж бодоод хүүхдээ хөхүүлэхээр хэвтсэн. Тэгээд намайг зүүрмэглэж байх хооронд үйлчлэгч орж ирээд цэвэрлэгээ хийж байгаа нь юм түжигнэ чимээгээр сонсогдсон. Би тэр үед буруу хараад хэвтэж байсан. Тэгээд намайг хэсэг зүүрмэглэж байхад хогны сав дугарч дотор талыг нь сольж байгаа нь сонсогдсон. Тэгээд би гэнэт сэрээд утаснаасаа цаг харах гээд өндийж босоод утас руугаа харахад утас цэнэглэгч хоёр байхгүй байсан. Тэгэхээр нь би ойр орчмын газраар хайж байгаад өөрийнхөө орны хажууд байсан шүүгээн дээрээс утасны цэнэглэгчээ харсан. Тэгээд би цэвэрлэгээ хийж байгаа үйлчлэгчийг цэвэрлэгээ хийж байгаад миний утсыг салгаад тавьчихаж дээ гэж бодоод хайж байтал цаад тасалгаанд байсан нэг ээж сэрүүн байхаар нь миний утсыг харсан уу гэж асуухад үгүй ээ эгч нь хараагүй ******* наана чинь салгаад тавьсан юм болов уу гэхэд нь би дахиад хайсан. Тэгээд нөгөө эгчээс гуйгаад өөрийн дугаар луу залгахад 7 цаг 30 минут болж байсан бөгөөд миний утас холбогдох боломжгүй байна гэхээр нь дахин 2-3 удаа залгахад холбогдох боломжгүй гэхээр нь би ээлжид гарсан эмч сувилагч нарт хэлсэн. Тэгээд манай өрөөнд орж ирсэн *******ийг хайгаад олоогүй байж байхад хэсэг хугацааны дараа хогныхоо түрдэг тэргийг түрээд орж ирсэн. Тэгээд очоод утсаа асуутал би аваагүй цагдаа дуудахгүй юу гэхээр нь би танаас өөр хүн ороогүй, таныг орж ирэхийг харсан хүн байгаа. Тэгээд би танаас асууж байна гэхэд би буйндаа бузар хийх хүн биш цагдаа дуудахгүй у гэж уурлахаар нь би өрөө рүүгээ орсон. Би алга болгосон гар утас буюу “” маркийн утсыг 3 жилийн өмнө 5 шарын орчим байрлах “Call Center”-ээс 600,000 төгрөгөөр авч байсан. Би гомдолтой байна. Утас авсан хүнийг олж өгнө үү. Би жижүүрийн хэлж байгаа болон камерын бичлэгээр үйлчлэгч эгчийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын гэрчээр өгсөн “...2023 оны ******* сарын 14-ний өдөр 07 цаг 37 минутад утсаа алга болгосон эмэгтэй миний утсаар өөрийнхөө утас руу залгасан. Тэгээд холбогдох боломжгүй байна гэхээр нь би сая ******* эгч шал угаасан талаар хэлсэн. Өөр хүн орж гараагүй талаар хэлсэн. ТЭгээд 8 цагийн үед ******* эгч гаднаас орж ирээд тэр хоёр маргалдсан. Миний байдаг өрөөнд голоороо шилэн хаалттай би цонхон талд хаалга руу харсан байрлалтай орон дээр хэвтдэг юм. Би өглөө 6 цагийн орчим тариа орж ирэх үеэр сэрсэн. Тэгээд тариагаа хийлгэчхээд гарч бие засаж ирсэн. Тэрнээс хойш бол унтаагүй. Тэгээд би хүүхдээ хуурайлж байхад ******* орж ирээд шал угаасан. Дараа нь 7 цагийн орчимд ******* дахин орж ирээд тоос шороо, шилэн хаалт угаалтуур зэргийг цэвэрлээд дараа нь орж ирээд хогны уутаа авах шиг болсон. Тэр үед нь хүүхдээ хөхүүлж байсан бас хажуу талын охин хүүхдээ хөхүүлж байсан. Удалгүй нэг охин утсаа алдчихлаа харсан уу гэхэд нь би хараагүй гээд яасан юм болдоо гээд утсаараа залгуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн алдагдсан гэх “” загварын гар утсыг 350,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 29 дүгээр тал/,
Хохирогч 2023 оны ******* сарын 21-ний өдөр “” загварын гар утас хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 36 дугаар тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Ц.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21 дүгээр тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1******* зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь “...2023 оны 0******* сарын 14-ний өдөр т үйлчлэгчээр ажиллаж байхдаа 15 дугаар өрөөнд эмчлүүлж байсан “” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлан, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.******* нь “...2023 оны 0******* сарын 14-ний өдөр т үйлчлэгчээр ажиллаж байхдаа 15 дугаар өрөөнд эмчлүүлж байсан “” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь бага хэмжээний хохирол буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас 350,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.******* нь хохирогч “” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.******* нь “...2023 оны 0******* сарын 14-ний өдөр т үйлчлэгчээр ажиллаж байхдаа 15 дугаар өрөөнд эмчлүүлж байсан “” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 56 дугаар тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүгдэгч Ц.*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаанд түүнийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн албадлагын арга хэмжээ авч шүүгдэгч Ц.******* нь тэнссэн, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдэх, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь тэнссэн, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.*******д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ