| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/0135/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/132 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.С |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/132
2025 03 06 2025/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагайгаар хөтлүүлэн,
Улсын яллагч: М.Сүхчулуун,
Шүүгдэгч: Г.*******, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, **** боловсролтой, ******* ХХК-д ******* ажилтай, ам бүл ****, Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо тоотод оршин суух хаягтай, урьд
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял,
- аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь “...******* дүүргийн хороо тоот байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тэй маргаан үүсгэж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт архины шилэн саваар 1 удаа цохин хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, түүний духны дээд хэсэгт 2.2 см зах ирмэг тэгш биш няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь “...******* дүүргийн хороо тоот байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тэй маргаан үүсгэж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт архины шилэн саваар 1 удаа цохин хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, түүний духны дээд хэсэгт 2.2 см зах ирмэг тэгш биш няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ийн хохирогчоор өгсөн “...БИ 2024 оны 12 дугаар сарын 17-ны орой 24 цагийн үед найзууд болох *******, , бид дөрөв ын ******* дүүрэг хороонд байрлах гэрт нь уулзсан. Бид дөрөв нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Экс нэртэй архи, 8 лааз пиво хуваагаад ууж байх үед *******тай маргаан үүсээд би босох үд архины шилээр миний толгой хэсэгт нэг удаа цохисон тэр үед , хоёр салгасан. Би цагдаад дуудлага өгөх гэсэн боловч ******* миний утсыг аваад өгөхгүй байсан, ширээн дээр байсан хутгыг аваад нуд руу шидсэн тэр хутга нь миний хажуугаар зөрөөд чихний доор хэсэгт бага зэрэг зүсэгдсэн. Толгойноос нилээд их цус гараад байсан болохоор би эмнэлгийн тусламж авахыг хүссэн 15, 20 минут болоод би хувцсаа өмсөөд гараад хажуу талд байдаг эмнэлэгт очиж үзүүлээд үзлэг хийсэн эмч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10тай “ийн биед духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.ын гэрчээр өгсөн “...Батбилэг бид хоёр манай гэрт байж байхад ******* 20 цагийн үед ирээд бид 3 юм ярьж сууж байгаад *******ын гэрт очиж *******ын машиныг тавьчхаад буцаж манайд ирээд ыг дуудсан. Тухайн өдөр манай арван жилийн найзууд болох *******, Батбилэг, бид дөрөв манай гэрт 22 цагийн үед хоол идээд хүний 4,5 лааз пиво уугаад байж байсан бид хоёр юм яриад байж байсан чинь ******* Батбилэг рүү юм аваад шидэх шиг болсон тэр үед Батбилэгийн хөмсөгнөөс цус гарсан бид хоёр тэр хоёрыг салгаад Батбилэг цагдаа дуудна гээд гараад яваад өгсөн хойноос нь *******тай цуг гараад явсан ч олоогүй бид хоёр буцаад орж ирээд байж байх үед Батбилэг цагдаа дагуулаад ороод ирсэн. Ширээн дээр хутга ч байгаагүй, би тэр үед мах шарж өгсөн ширээн дээр таваг байсан аяга шаазан байсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.*******ын яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Батбилэг, хоёр нэг гэрт цуг амьдарч байсан юм би хөдөө ажлаасаа гэртээ ирчихсэн байж байгаад намайг дуудаад бид гурав уулзаад 8,9 лааз пиво уугаад ыг дуудаад дөрвүүлээ болсон. Бид дөрөв миний машиныг манай гэрт аваачиж тавьчхаад ирэх замдаа 2 шил нэг литр хэмжээтэй Эдэн нэртэй архи аваад Батбилэг, хоёрын гэрт ирээд уусан, нилээн ууж байгаад нэг мэдсэн чинь Батбилэгтэй муудалцаад толгойг нь хагалчихсан байсан, бид хоёр ширээний хоёр талд сууж байгаад ундаа хийж ууж байсан аягыг аваад Батбилэг рүү шидэхэд толгойг нь оночихсон тэр үед , хоёр намайг бариад авсан би тэр үедээ Батбилэгээс уучлалт гуйгаад бид хоёр ярилцаж суусан тэгэхэд Батбилэг “би гарч машинд тайвширч байгаад хүрээд ирье” гэж хэлээд гараад явсан ирэхдээ цагдаа дагуулаад ирсэн. ийн биед духанд няцарсан шарх гэмтэл миний шидсэн аяганаас болж үүссэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Г.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2******* тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь “...******* дүүргийн хороо тоот байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тэй маргаан үүсгэж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт архины шилэн саваар 1 удаа цохин хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, түүний духны дээд хэсэгт 2.2 см зах ирмэг тэгш биш няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1022 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Г.ын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Г.******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.******* нь “...******* дүүргийн хороо тоот байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тэй маргаан үүсгэж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт архины шилэн саваар 1 удаа цохин хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, түүний духны дээд хэсэгт 2.2 см зах ирмэг тэгш биш няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Алтанбаганыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Хохирогчид шүүгдэгч Б.******* нь 500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус нийтдээ 1000,000 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх, гэмт хэрэг гарсан байдал хохирогч ийн эрүүл мэндэд учирсан хохирол уг гэмтлээс болж түүний бие махбодод учирсан өвдөлт шаналал, гэмт хэргийн улмаас хохирогч ийн амьдралын чанарт нөлөөлсөн сөрөг үр дагавар, сэтгэл санааны хямрал зэрэгт дүгнэлт хийж Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Хоёрдугаарт заасны дагуу хүнд хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцож 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч т олгож шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.******* нь “...******* дүүргийн хороо тоот байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тэй маргаан үүсгэж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт архины шилэн саваар 1 удаа цохин хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, түүний духны дээд хэсэгт 2.2 см зах ирмэг тэгш биш няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 54 дүгээр тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Г.*******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Харнууд овогт Лхамсүрэнгийн Батбилэгт олгосугай.
6. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ