| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/0136/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/133 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Т |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/133
2025 03 06 2025/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,
Улсын яллагч: Б.Тогтох,
Шүүгдэгч: Н.*******, Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******гийн ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, ******* ажилладаг, ам бүл **** дүүгийн хамт ******* дүүргийн хороо, эмнэлгийн тоотод оршин суух хаягтай, урьд
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгүүлсэн.
******* овогт *******гийн ******* /РД:/,
Монгол Улсын иргэн, **** өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, дугаар ангид ажилладаг, ам бүл ****, эхнэрийн хамт дүүргийн хороо, наадамчдын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.*******, Ж.******* нар нь бүлэглэн “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн хороо, хотхоны дэлгүүр дотор болон тус дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хоногийн хугацааны эрүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер , эргүүлийн цагдаа жолооч нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж “нүүр болон гаран тус газар нь цохих, албаны хувцас хэрэгслийг зулгаах, татаж чангаах, хоолойноос боох” зэргээр хууль сахиулагчийн албан үүрэгтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх явцдаа хохирогч ийн энгэрийн камерыг авч шидэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан,
Н.******* нь дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн гадна 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үл ялих зүйлээр маргалдан маргаан үүсгэж улмаар хохирогч Ч.Басангийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг : Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.*******, Ж.******* нар нь бүлэглэн “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн хороо, хотхоны дэлгүүр дотор болон тус дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хоногийн хугацааны эрүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер , эргүүлийн цагдаа жолооч нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж “нүүр болон гаран тус газар нь цохих, албаны хувцас хэрэгслийг зулгаах, татаж чангаах, хоолойг боох” зэргээр хууль сахиулагчийн албан үүрэгтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх явцдаа хохирогч ийн энгэрийн камерыг авч шидэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан,
Н.******* нь дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн гадна 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үл ялих зүйлээр маргалдан маргаан үүсгэж улмаар хохирогч Ч.Басангийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******гийн “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаар мөрдөгчийн тэмдэглэл,
Хүний биед үзлэг хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын хохирогчоор өгсөн “...Тухайн өдөр би Эрхэс-113 чиглэлд цагдаагийн ахмад ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад дүүргийн хороо, Нисэх гарден нэртэй дэлгүүрт 2-3 хүн нэгнийгээ зодоод байна гэх дуудлага мэдээлэл 23 цаг 43 цагт ирүүлсний дагуу очиж шалгахад 4-5 залуучууд хоорондоо хэрүүл зодоон хийсэн байдалтай байсан тул юу болсон талаар тодруулж шаардлага тавих үед Ж.*******, Н.******* нар нь шаардлага эсэргүүцэж хэл амаар доромжилсон бөгөөд Н.******* гэгч нь ийн жагсаал хувцасны захнаас заамдан барих үед би тэр хоёрыг хоёр тийш нь салгах үед Н.******* гэгч нь миний нүүрэн тус газарт баруун гараараа 2 удаа угсруулан цохисон бөгөөд дээрх үйл явдал нэртэй хүнсний дэлгүүр дотор болсон тул тус хүнсний дэлгүүр дотор байсан дээрх хүмүүсийг дэлгүүрээс гаргасан юм. Тухайн үед Ж.*******, Н.******* нар шаардлага эсэргүүцээд байсан тул ахмад нэмэлт хүч дуудах зорилгоор Эрхэс 10-тай холбогдох үед Н.******* гэгч нь ийн гар руу хөлөөрөө өшиглөж түүний гар утсыг газар унагаачхаад цааш зугтаагаад явсан. Тухайн үед би хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ийн хамт , Ж.******* нарыг цагдаагийн авто машинд суулгах үед Ж.******* гэгч нь зүүн гарын нугалам хэсгээр ийн араас хүзүүг нь боох үед би салгахад цагдаагийн авто машинаас буугаад Ж.*******тай нийлж цагдаагийн авто машинд суухгүй байсан бөгөөд Ж.******* нь ийн энгэрийн камерыг авч газар шидсэн бөгөөд тухайн үед бид хоёр нийлж Ж.*******, нарыг цагдаагийн авто машинд суулгахад нь цагдаагийн авто машины жолоочийн ар талын салхины шилийг гараа атгаад хагалах зорилгоор 3 удаа угсруулан цохисон. Мөн Ж.******* гэгч нь цагдаагийн авто машинд суухгүй гэж эсэргүүцэж байхдаа баруун гараа атгаад миний зүүн шанаа руу 1 удаа, хамар руу нэг удаа угсруулан цохисны дараа нэмэлт хүч ирж , Ж.******* нарыг цагдаагийн авто машинд суулгаж хэлтэс дээр авчирсан. Миний нүүрэн хэсэгт Ж.******* гэгч нь гараа атган 2 удаа цохисон бөгөөд нэг цохилт нь миний хамрыг оносноос болж хамар маань хавдаж өвчин орсон, мөн хамар маань битүүрээд байна бас хүнсний дэлгүүр дотор байхад Н.******* гараа атгаад зүүн шанаанд угсруулан 2 удаа цохисон гэхдээ зүүн шанаанд ямар нэгэн гэмтэл учраагүй. Дээрх дуудлага мэдээлэл дээр би ийн хамт очиход 4-5 залуучууд харилцан хэрүүл зодоон хийж байсан бөгөөд миний зүгээс амрыг эрье, зодоон цохионоо больцгоо, шаардлага биелүүлээрэй гэж хэлэхэд Н.******* ийн хувцасны энгэрээс заамдан барьсан, харин Ж.******* нь миний хувцасны энгэрээс заамдан барьж танхайрсан бөгөөд тавьсан шаардлага эсэргүүцэн цагдаагийн авто машинд суугаагүй байсан бөгөөд цагдаагийн авто машин дотор , Ж.******* нар цагдаагийн авто машинд суусан байхдаа жолооч талын арын салхины шилийг хагалах гэж гараа атган 3 удаа угсруулан цохисон. Би маш их гомдолтой байна. Миний хамар маш их өвдөж, битүүрээд байгаа тул би шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлтэй байна. Дээрх этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ийн хохирогчоор өгсөн “...Тухайн өдөр би Эрхэс-113 чиглэлд ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад дүүргийн хороо, Нисэх гарден нэртэй дэлгүүрт 2-3 хүн нэгнийгээ зодоод гэх дуудлага мэдээлэл 23 цаг 43 минутад ирүүлсний дагуу очиж шалгахад 4-5 залуучууд хоорондоо хэрүүл зодоон хийсэн байдалтай байсан тул юу болсон талаар тодруулан шаардлага тавих үед Ж.*******, Н.******* нар нь шаардлага эсэргүүцэж хэл амаар доромжилсон бөгөөд Н.******* гэгч нь миний жагсаал хувцасны захнаас заамдан барих үед надтай хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч салгасан гэтэл Н.******* гэгч нь миний хувцасны захнаас заамдан барьсан гараа салгаад ын нүүрэн тус газарт баруун гараараа 2 удаа цохисон бөгөөд дээрх зүйл явдал нэртэй хүнсний дэлгүүр дотор болсон тул тус хүнсний дэлгүүр дотор байсан хүмүүсийг дэлгүүрээс гаргасны дараа би өөрийн гар утсаар нэмэлт хүч дуудах зорилгоор ярьж байхад Н.******* миний гар руу хөлөөрөө өшиглөж миний гар утасны дэлгэцийг хагалчхаад шууд зугтаагаад цааш явсан. ТУхайн үед би хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ын хамт , Ж.******* нарыг цагдаагийн авто машинд суулгах үед Ж.*******тай нийлж цагдаагийн авто машинд суухгүй гэж эсэргүүцэх үед нэмэлт хүч ирж , Ж.******* нарыг цагдаагийн авто машинд суулгаж хэлтэс дээр авчирсан. Дээрх хэрэг учрал болох үед би өөрийн гар утсаар нэмэлт хүч дуудах зорилгоор Эрхэс 10 руу залгах үед Н.******* гэгч нь хөлөөрөө миний баруун гарын сарвуу руу өшиглөснөөс болж гарт байсан гар утас газар унаж дэлгэц нь хагарсан. Өөр ямар нэгэн гэмтэл, хохирол учраагүй. Би өөрийн гар утасны дэлгэцээ 240,000 төгрөгөөр үнэлж байна. Дээрх дуудлага мэдээлэл дээр ын хамт очиход 4-5 залуучууд харилцан хэрүүл зодоон хийж байсан бөгөөд миний зүгээс амрыг ирье, зодоон цохионоо больцгоо, шаардлага биелүүлээрэй гэж хэлэхэд Н.******* миний хувцасны энгэрээс заамдан барьсан, харин Ж.******* нь тавьсан шаардлага эсэргүүцэн цагдаагийн авто машинд суугаагүй. Мөн Н.******* хөлөөрөө миний баруун гар руу өшиглөж миний гарт зулгаралт гэмтэл учруулж гар утасны дэлгэц хагалсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй харин гар утасны дэлгэц хагарсан тул би гар утасны дэлгэцэд учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Мөн дээрх этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. Мөн албанаас надад хариуцуулан өгсөн энгэрийн камерыг Ж.******* нь авч газар шидэн эвдэлсэн байна...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2524 дугаартай “ийн биед баруун сарвууны дунд хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх шинжээчийн дүгнэлт,
дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 30ж2/691 дугаартай “Тус хэлтсийн нийтийн хэв журам, хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт регистрийн дугаартай гийн Алтанцоож нь Эргүүлийн офицер, регистрийн дугаартай ын Ариунтамир нь эргүүлийн цагдаа жолоочоор тус тус ажилладаг болохыг тодорхойлов” гэх албан бичиг,
2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хоногийн хугацааны үүрэг гүйцэтгэх шуурхай бүрэлдэхүүний томилгоо,
Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл,
2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Басангийн хохирогчоор өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны орой найз ын хамт нисэх гарден байрны гадаа дэлгүүрт зайрмаг аваад бичүүлж байтал гурван эрэгтэй хүн хүрч ирээд агсам тавьсан. Би тухайн залуучуудад “олон нийтийн газар биеэ зөв авч яв гэж хэлэхэд нөгөө гурван залуугийн өндөр нь намайг заамдаж аваад гараад зодолдсон. Би найзтайгаа цуг тэр гурван залуутай нэлээд ноцолдсон. Тэр өндөр залуу мөн жижиг биетэй эрэгтэйтэй цуг би зодолдож байхад миний баруун нүд хэсэгт цохисон, хамар халцарсан байна. Бид нарыг зодолдоод байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирэхэд тухайн залуучууд цагдаа нарын шаардлагыг эсэргүүцээд цагдааг зодсон...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2331 дугаартай “Ч.Басангийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Н.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 184 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 183 дугаар тал/,
Ж.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.*******, Ж.******* нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ж.******* нь Н.*******тэй бүлэглэн “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн хороо, хотхоны дэлгүүр дотор болон тус дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хоногийн хугацааны эрүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер , эргүүлийн цагдаа жолооч нарын хууль ёсны шаардлагыг “нүүр болон гаран тус газар нь цохих, албаны хувцас хэрэгслийг зулгаах, татаж чангаах, хоолойноос боох” зэргээр хууль сахиулагчийн албан үүрэгтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх явцдаа хохирогч ийн энгэрийн камерыг авч шидэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэрийг
Мөн шүүгдэгч Н.******* нь дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн гадна 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үл ялих зүйлээр маргалдан маргаан үүсгэж улмаар хохирогч Ч.Басангийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2524, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2331 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Н.*******, Ж.******* нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.*******г шүүгдэгч Н.*******тэй бүлэглэн “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн хороо, хотхоны дэлгүүр дотор болон тус дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хоногийн хугацааны эрүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер , эргүүлийн цагдаа жолооч нарын хууль ёсны шаардлагыг “нүүр болон гаран тус газар нь цохих, албаны хувцас хэрэгслийг зулгаах, татаж чангаах, хоолойноос боох” зэргээр хууль сахиулагчийн албан үүрэгтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх явцдаа хохирогч ийн энгэрийн камерыг авч шидэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Н.******* нь шүүгдэгч Ж.*******тай бүлэглэн“...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн хороо, хотхоны дэлгүүр дотор болон тус дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хоногийн хугацааны эрүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер , эргүүлийн цагдаа жолооч нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж “нүүр болон гаран тус газар нь цохих, албаны хувцас хэрэгслийг зулгаах, татаж чангаах, хоолойноос боох” зэргээр хууль сахиулагчийн албан үүрэгтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг мөн шүүгдэгч Н.******* нь дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн гадна 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үл ялих зүйлээр маргалдан маргаан үүсгэж улмаар хохирогч Ч.Басангийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Н.*******, Ж.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Хохирогч Ч.Басан, , нар нь хохирол нэхэмжлээгүй шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.*******г Н.*******тэй бүлэглэн “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн хороо, хотхоны дэлгүүр дотор болон тус дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хоногийн хугацааны эрүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер , эргүүлийн цагдаа жолооч нарын хууль ёсны шаардлагыг “нүүр болон гаран тус газар нь цохих, албаны хувцас хэрэгслийг зулгаах, татаж чангаах, хоолойноос боох” зэргээр хууль сахиулагчийн албан үүрэгтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх явцдаа хохирогч ийн энгэрийн камерыг авч шидэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан,
Шүүгдэгч Н.******* нь шүүгдэгч Ж.*******тай бүлэглэн “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн хороо, хотхоны дэлгүүр дотор болон тус дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хоногийн хугацааны эрүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер , эргүүлийн цагдаа жолооч нарын хууль ёсны шаардлагыг “нүүр болон гаран тус газар нь цохих, албаны хувцас хэрэгслийг зулгаах, татаж чангаах, хоолойноос боох” зэргээр хууль сахиулагчийн албан үүрэгтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн мөн дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн гадна 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үл ялих зүйлээр маргалдан маргаан үүсгэж улмаар хохирогч Ч.Басангийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Н.*******, Ж.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Н.*******, Ж.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 204, 205 дугаар тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгайд ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Ж.*******, Н.******* нарт танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ж.*******, Н.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгайд ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3300/ гурван мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг шүүгдэгч Ж.******* нь 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Н.******* нь 5 /тав/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СиДи 1/нэг/ ширхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******, Н.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хууль сахиулагчийг албаны үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,300 /гурван мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр,
Шүүдэгч Н.*******д оногдуулсан 3,300 /гурван мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Ж.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Н.*******, Ж.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СиДи 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, Ж.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ