| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/110 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Ч |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/110
2025 02 24 2025/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,
Улсын яллагч: *******
Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** өдөр төрсөн, **** настай, эмэгтэй, **** боловсролтой, ******* мэргэжилтэй, Нийслэлийн ******* дугаар ******* ******* ажилтай, ам бүл **** хамт дүүргийн ******* байр, од оршин суух хаягтай, урьд
- аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 4,240,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
******* овогт *******ийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь “...нийтийн албан тушаалтын буюу Сүхбаатар дүүргийн ******* дугаар ******* *******оор ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэснийг,
Төрийн албан тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэг “үнэн зөв байх” гэснийг,
Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэг “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх”, 5.1.3 “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 5.1.4 “ил тод байдлыг хангасан байх”, 5.1.5 “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”
“Баянбулаг ” ХХК-ийн менежер тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:
Сүхбаатар дүүргийн ******* дугаар ******* бохир ус соруулах, зөөвөрлүүлэх зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус ******* эрхлэгч “Баянбулаг ” ХХК-тай “Бохир ус тээвэрлэх” ажлын 01 дугаартай гэрээг тус компанийн гэрээ хариуцсан менежер тэй байгуулан,
2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 397 удаагийн бохирын соруулах ажил гүйцэтгэсний хариуд 63 удаагийн гүйлгээгээр 89,768,500 төгрөгийн санхүүжилтийг төрийн сангийн тоот данснаас “Баянбулаг ” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны тоот данс руу шилжүүлэн авч,
Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх мөнгөн хөрөнгөөс бохир соролтын тоо, хэмжээг нэмэгдүүлж 11,100,000 төгрөгийн илүү төлбөр гаргуулан өөрийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох , хүү , охин нарын харилцах дансаар 8,880,000 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан,
Мөн “Баянбулаг ” ХХК-ийн гэрээ хариуцсан менежер т илүү төлбөр болох 11,100,000 төгрөгийн 20 хувь буюу 2,220,000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгох боломжийг бүрдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Сүхбаатар дүүргийн Төрийн сангийн хэлтэст нийт 11,100,000 төгрөгийн хохирол учруулсан ...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь “...нийтийн албан тушаалтын буюу Сүхбаатар дүүргийн ******* дугаар ******* *******оор ажиллаж байхдаа Авлигын сэргэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэснийг,
Төрийн албан тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэг “үнэн зөв байх” гэснийг,
Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэг “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх”, 5.1.3 “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 5.1.4 “ил тод байдлыг хангасан байх”, 5.1.5 “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”
“Баянбулаг ” ХХК-ийн менежер тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:
Сүхбаатар дүүргийн ******* дугаар ******* бохир ус соруулах, зөөвөрлүүлэх зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус ******* эрхлэгч “Баянбулаг ” ХХК-тай “Бохир ус тээвэрлэх” ажлын 01 дугаартай гэрээг тус компанийн гэрээ хариуцсан менежер тэй байгуулан,
2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 397 удаагийн бохирын соруулах ажил гүйцэтгэсний хариуд 63 удаагийн гүйлгээгээр 89,768,500 төгрөгийн санхүүжилтийг төрийн сангийн тоот данснаас “Баянбулаг ” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны тоот данс руу шилжүүлэн авч,
Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх мөнгөн хөрөнгөөс бохир соролтын тоо, хэмжээг нэмэгдүүлж 11,100,000 төгрөгийн илүү төлбөр гаргуулан өөрийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох , хүү , охин нарын харилцах дансаар 8,880,000 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан,
Мөн “Баянбулаг ” ХХК-ийн гэрээ хариуцсан менежер т илүү төлбөр болох 11,100,000 төгрөгийн 20 хувь буюу 2,220,000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгох боломжийг бүрдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Сүхбаатар дүүргийн Төрийн сангийн хэлтэст нийт 11,100,000 төгрөгийн хохирол учруулсан ...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын “...гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
Мөрдөн байцаалтын 2402006470038 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5 дугаар тал/,
Хаан банк дахь , , , Худалдаа хөгжлийн банк дахь дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч гийн өгсөн “...Сүхбаатар дүүргийн ,,, *******, дүгээр цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсүүд нь улсын олон орон нутгийн төсвөөс бүрддэг. Цэцэрлэгүүдийн чиг үүрэг нь сургуулийн өмнөх боловсрол хүүхдэд эзэмшүүлэх чиг үүрэгтэй, харин Сүхбаатар дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь гэмт хэрэг зөрчлийн улмаас хохирсон иргэдийг түр хамгаалж, эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг. Тус дүүргийн орон нутгийн төсөв Сүхбаатар дүүргийн төрийн сангийн хэлтсээс санхүүждэг. Тухайн олгосон санхүүжилт нь Сүхбаатар дүүргийн төрийн сангийн хэлтсээс орон нутгийн санхүүжилтээс жилийн төсөвт батлагдсан төсвийн дагуу олгогдог. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн батлагдсан төсвийн хуваарийн дагуу тухайн байгууллагад руу сар бүр санхүүжилтийг шилжүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бодит хохирлыг нэхэмжилж байна. Нэмж нэхэмжлэх хохирол байхгүй. Сангийн яамнаас чиглэл ирүүлсэн, төсвийн хэмнэлтийн тухайн хуулийн дагуу татгалзсан 1-2 удаагийн тохиолдол байвал байгаа. Ихэвчлэн дээрх цэцэрлэгүүдийн нэмэлтээр хүссэн санхүүжилтийг тухайн бүр төсвийн хуваарьт өөрчлөлт оруулаад шийдвэрлээд явсан. Төсөв захирагч буюу ******* эрхлэгч төсвөөс батлагдсан хөрөнгийг хуульд заасны дагуу үр ашигтай зарцуулагдах ёстой. Манай дүүргийн хувьд сургууль, цэцэрлэгүүдийн батлагдсан төсвийг гаргахгүй байх эрх зүйн үндэслэл байхгүй. Мөн дүүргийн засаг даргын хувьд сүүлийн 3 жил дараалж боловсролд суралцах орчныг маш сайн шийдвэрлэж, санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэж, сургууль, цэцэрлэгүүдийн санхүүжилт дээр онцгой анхаарч асуудлыг шийдвэрлэдэг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын гэрчээр өгсөн “...Нандинцэцэгийн нөхөр тай авлагын асуудал байсан 2024 оны 9 сард сүүлийн мөнгөө авч авлага дууссан. Одоо өр, авлагын асуудал байхгүй. 2022 оны 9 дүгээр сард том машины 2 ширхэг аккумлятор нийлүүлээд 800,000 төгрөгт зарсан, 2022 оны 10 дугаар сарын сүүлээр өөрийн хэрэглэж зээлд авсан том оврын өөрөө буулгагч машиныг юм мөргөөд эвдэрч ахиж ашиглах боломжгүй болохоор нь сэлбэг болгож т 18,000,000 төгрөгөөр зарахаар болж өгсөн юм. Тус 18,000,000 төгрөгийг аас цувуулж боломжоор нь авахаар болж 2022 оны 11 дүгээр сараас 2024 оны 9 дүгээр сарын хооронд мөнгөө цувуулаад аваад дуусгасан. Машины мөнгийг өөрийн Хаан банкны данс болон эхнэр *******, охин Бүжинлхам, Азаа нарын дансаар авсан. Манай эхнэр ******* тай холбогдоод тооцоо нийлээд аваад дуусгасан. 2024 оны гүйлгээнүүд бол дээр мэдүүлсэн машины төлбөрөө цувуулаад авсан мөнгө байгаа юм. машины мөнгөө төлж байгаа юм. 2019 оны гүйлгээг манай эхнэр мэдэх байх. Эхнэр шилжүүлж авсан гүйлгээ байх, 80,000 төгрөг зэрэг бага мөнгөөр гүйлгээ хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын гэрчээр өгсөн “...Энэ талаар би мэдээгүй. Санхүүжилтийн тооцоог би гаргадаггүй нягтлан гэрээний дагуу боддог. Бохир соролтыг хянахдаа жижүүрийн дэвтрийн бүртгэл, нярвын бохир соролтын тоог гаргасан тэмдэглэл хоёрыг тулгаад нягтлангийн гаргасан соролтын тоог хянаад гарын үсэг зурдаг. Ингээд хянахад зөрүү гардаггүй, манаачийн бүртгэл, нярвын бүртгэл, нягтлангийн тооцоолсон тоо нь таардаг байсан. Бохир соруулсан тонны хэмжээг харин хардаггүй байсан. ******* ажлаа сайн хийдэг, санхүүгийн хувь аудитаар ямар ч алдаа дутагдалгүй гардаг ураас зарим танилцуулж байгаа гүйлгээг *******ын танилцуулснаар тулгалт хийлгүй шууд гарын үсэг зурдаг байсан. Ажилдаа хариуцлагатай байдаг болохоор ийм зүйл хийдэг гэж ёстой бодсонгүй. Санхүүгийн баримтууд нь бүгд л таараад байдаг. Энд надад оролцсон, авсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын гэрчээр өгсөн “...Би Нандинцэцэг гэдэг хүнийг огт танихгүй. Эдгээр орж ирсэн гүйлгээнүүдийг манай ээж ******* хийлгэсэн байна. Манай ээж Хаан банкны дансгүй учраас миний данс руу гүйлгээ хийлгэдэг юм. Эдгээр гүйлгээ ээжийн хийлгэсэн гүйлгээ байна. Тухайн орж ирсэн орлогын гүйлгээнүүдийг ээжийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын данс руу дамжуулж шилжүүлсэн байгаа. Хэнээс ямар гүйлгээ орж ирснийг мэдэхгүй байна. Эдгээр гүйлгээг ээжээс асуувал мэднэ. Миний гүйлгээ биш учраас энэ мөнгийг ээжийг яасныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.ын гэрчээр өгсөн “...Би ******* дугаар ******* ******* ******* эгчийн нөхөр Баяраа гээд ахаас би том машин 2022 оны 11 дүгээр сарын үед авч байсан. Том машин нь мөргөлдсөн машин байсан тул үүнийг сэлбэгт 18 саяар авч байсан. Тэрний мөнгийг цувуулаад тэгш дүнгээр төлөөд дуусгасан байгаа. Төлбөрийг дандаа дансаар шилжүүлсэн бүхэл дүнгээр доод тал нь 800,000 төгрөгөөр дээд тал нь 3 саяар шилжүүлж байсан. гийн данснаас шилжүүлж байсан. мөнгийг нь шилжүүлээд дуусгасан байгаа. Дээрх цэцэрлэгүүдийг мөнгө илүү хийгээд гаргуулж авдгийг мэддэггүй байсан. Танай байгууллага дээр дахин ирэхэд мэдсэн. Учир нь би санхүүгийн гүйлгээнд огт оролцдоггүй, эхнэртэй цэцэрлэгүүдийг авдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүх цэцэрлэгүүдийг үнэнийг нь илчилсэн. Сүүлд эхнэрээс энэ асуудлыг нь сонсоход хясан боогдуулж, гэрээг цуцална, танайхаар соруулах гэж асуудал байнга гаргадаг байсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын гэрчээр өгсөн “...Заримдаа , заримдаа ******* ******* нар над руу утсаар залгаад энэ сар хэдэн төгрөгийн нэхэмжлэх үүсгээрэй гэж хэлэхээр би 2022 оноос etax.mta.mn сайтад хэлсэн мөнгөн дүнгийн нэхэмжлэхийг үүсгэж өгдөг. 2022 оноос өмнө бол нэхэмжлэх үүсгэхгүйгээр төлбөрийн и-баримтыг шивж илгээдэг байсан. Бохир соролтын тооцоог би гаргаж үүсгэдэггүй тухайн төрийн байгууллага цэцэрлэгүүдээс өөрсдөө тооцоолж д хэлдэг, тэрийг нь надад хэлж үүсгүүлдэг юм байна гэж бодсон. Над дээр бохир соролт хийгдсэн тоо баримт, бүртгэл хөтлөгддөггүй тул бохир соролтын тооцоог гаргаж нэхэмжлэх үүсгэх боломж надад байдаггүй. Энэ талаар огт мэдээгүй байсан. Саяхан 7 хоногийн өмнө надад хэлсэн. хэлэхдээ илүү мөнгө гаргаж өгөхгүй бол гэрээгээ цуцаллаа гээд илүү мөнгийг гаргаж өгдөг байсан юм гэж хэлсэн. Компанийн данснаас бэлнээр гарсан мөнгийг хувийн дансандаа шилжүүлж хийгээд зарцуулдаг байсныг мэднэ, хэрхэн зарцуулдаг байсныг мэдэхгүй байна. Компанийн данснаас буцааж тухайн ******* төрийн сангийн данс руу илүү соролтын мөнгө гэж буцааж шилжүүлсэн зүйл байхгүй, тайланд тусгагдаагүй. Тэгэхээр бэлнээр авсан мөнгөнөөсөө л илүү мөнгийг нь гаргаж өгч байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 дугаар тал/,
Бохир ус тээвэрлэх ажлын гэрээ, бусад санхүүгийн баримтууд /1-р хх-ийн 103-195 дугаар тал/,
Б.*******ын ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 241-250 дугаар тал/,
Б.*******ын хөрөнгө орлогын мэдүүлэг /2-р хх-ийн 1-9 дүгээр тал/,
Мөрдөгчийн магадалгаа “СБД-ийн ******* дугаар ******* ******* Б.*******ын Голомт банк дахь дугаартай харилцах дансанд 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд 2 удаагийн гүйлгээгээр 2,636,000 төгрөг, нөхөр ын Хаан банк дахь дугаартай харилцах дансанд 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд 9,960,000 төгрөг, төрсөн охин Б.*******ын Хаан банк дахь 5134078752 дугаартай харилцах дансанд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд 10,444,000 төгрөг, төрсөн хүү гийн Хаан банк дахь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр 4,640,000 төгрөг буюу нийт 27,680,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна. Үүнээс 18,800,000 төгрөг нь Б.*******ын нөхөр аас худалдан авсан машины сэлбэгийн тооцооны төлбөр болох нь тооцоо нийлсэн баримт болон мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд СБД-ийн ******* дугаар ******* бохир соруулсны төлбөрөөс буцааж шилжүүлсэн нь 8,880,000 төгрөг гэж үзэхээр байна” /2-р хх-ийн 17-21, 40-42 дугаар тал/,
Баянбулаг ХХК-с ******* дугаар цэцэрлэгт буцаан шилжүүлсэн дэлгэрэнгүй тооцоо /2-р хх-ийн 33-36 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь “...нийтийн албан тушаалтын буюу Сүхбаатар дүүргийн ******* дугаар ******* *******оор ажиллаж байхдаа Авлигын сэргэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэснийг,
Төрийн албан тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэг “үнэн зөв байх” гэснийг,
Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэг “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх”, 5.1.3 “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 5.1.4 “ил тод байдлыг хангасан байх”, 5.1.5 “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”
“Баянбулаг ” ХХК-ийн менежер тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:
Сүхбаатар дүүргийн ******* дугаар ******* бохир ус соруулах, зөөвөрлүүлэх зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус ******* эрхлэгч “Баянбулаг ” ХХК-тай “Бохир ус тээвэрлэх” ажлын 01 дугаартай гэрээг тус компанийн гэрээ хариуцсан менежер тэй байгуулан,
2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 397 удаагийн бохирын соруулах ажил гүйцэтгэсний хариуд 63 удаагийн гүйлгээгээр 89,768,500 төгрөгийн санхүүжилтийг төрийн сангийн тоот данснаас “Баянбулаг ” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны тоот данс руу шилжүүлэн авч,
Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх мөнгөн хөрөнгөөс бохир соролтын тоо, хэмжээг нэмэгдүүлж 11,100,000 төгрөгийн илүү төлбөр гаргуулан өөрийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох , хүү , охин нарын харилцах дансаар 8,880,000 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан,
Мөн “Баянбулаг ” ХХК-ийн гэрээ хариуцсан менежер т илүү төлбөр болох 11,100,000 төгрөгийн 20 хувь буюу 2,220,000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгох боломжийг бүрдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Сүхбаатар дүүргийн Төрийн сангийн хэлтэст нийт 11,100,000 төгрөгийн хохирол учруулсан ...” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч , , , Д. нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Б.*******ын ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөрөнгө орлогын мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, Хаан банк дахь , 5134078752, , Худалдаа хөгжлийн банк дахь дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Нийтийн албан тушаалтан гэж нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.
Иймд шүүгдэгч Б.*******ыг “Сүхбаатар дүүргийн ******* дугаар ******* *******” буюу нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.*******ыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон билээ.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан 8,800,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Төрийн сангийн хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр нөхөн төлсөн байна. /2р хх-ийн 106 дугаар тал/
Иймд шүүгдэгч Б.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******ыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэгчээр хамтран оролцож нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /2-хх-ийн 134 дүгээр тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.*******д танилцуулсныг тэрээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй гэмт хэрэгт хамаарахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөх, зорчих, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хорих тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ