Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 51

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч С.Нолхоосүрэн, Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй, мөн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч                                  А.Лхагвасүрэн

Улсын яллагч                                               Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн  өмгөөлөгч                           Г.Амартүвшин

                                                                        А.Ариунзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн Лхүндэв овогт Аюурзанын Хишигсайханд холбогдох 201618000315 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол Улсын харьяат. 1982 оны 12 дугаар 11-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-64 тоотод оршин суух, урьд 2005 оны 12 сарын 29-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, 2016 оны 02 сарын 04-ний өдрийн Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дпахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Лхүндэв овогт Аюурзанын Хишигсайхан /РД:ФД82121112/

                                      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Хишигсайхан нь согтуугаар, танхайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван охин” нэртэй буудалд А.Эрдэнэсүрэнг унтаж байхад нь толгойн тус газар нь архины шилээр цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч А.Хишигсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…Бид нар самарт яваад 2016 оны 11 дүгээр сарын 28-нд Бугант тосгонд уулнаас бууж ирсэн. Тэгээд бид нар Гурван охин гэх буудалд бууж би эхнэрийн хамт буцаж уул руу явах гээд хоол хүнсний зүйл бэлдэж байгаад орой ирэхэд Эрдэнэсүрэн намайг архиар шахаж байсан боловч би уугаагүй. Сүүлдээ бага зэргийг уусан. Дараа нь Хишиг-Эрдэнэ, Номин-Эрдэнэ нартай орцонд 1 шил архи уугаад маргалдсан. Тэгээд цагдаа дээр очоод “намайг саатуулаад өгөөч, би согтуу байна” гэсэн боловч хүлээж аваагүй, хөөгөөд гаргасан гэв.

2.Хохирогч А.Эрдэнэсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны “53-ын ам” гэх нэртэй газар руу самарт яваад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өглөө үүрээр 06 цагийн үед бууж ирээд түүсэн самраа зарж борлуулаад 10 цагийн үед бугант тосгонд байрлах “гурван охин” нэртэй буудалд самранд цуг явцгаасан хүмүүстэйгээ байрласан. Цуг явж байсан хүмүүсээс зарим нь зарим нэг хүмүүс нь явна гэхээр нь бид нар гаргаж өгөх гээд нэрийг нь сайн санахгүй байна нэг дэлгүүрээс архи аваад архи ууж эхэлсэн. Тэр үед манай хүргэн дүү Хишигсайхан архи уухгүй гэж байснаа нэг харсан чинь архи ууж байсан. Тэгээд нэг мэдэхэд гадаа орой болсон байсан тэгэхээр нь байрлаж байсан буудлаасаа гараад ахиж 3 шил архи аваад буцаж орж ирээд ууж байгаад согтоод ядарсан байсан болохоор унтчихсан байсан. Намайг унтаж байхад миний толгой руу нэг хүн маш хатуу зйүлээр цохихоор нь би сэрээд харсан чинь манай хүргэн дүү Хишигсайхан миний толгой руу архины шилээр цохисон нөгөө архины шил нь хагарсан байсан болохоор босоод “чи яаж байгаа юм бэ” гэж хэлснээ санаж  байна тэр зуур миний ухаан балартаад юу болсон юу гэж ярьж хэлснээ огт санахгүй байна. Нэг мэдэхэд би Дархан-уул аймгийн эмнэлэгт сэрч ухаан орсон.... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

3.Гэрч Б.Номин-Эрдэнийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн“....2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “53-ын ам” гэх нэртэй ууланд самарт явж байгаад бууж ирээд самарт цуг явж байсан хүмүүсийн хамт “Гурван охин” нэртэй буудалд түр байрлахаар болоод орсон. Тэр үед самарт явсан хүмүүс маань самраа зарж борлуулаад бүгд мөнгөтэй байсан учраас архи ууж эхэлсэн. Эхлээд хамтран амьдрагч Хишигсайхан архи уухгүй байж байсан. Тэгээд надаас ганцхан шил архи уучихъя гээд гуйгаад байхаар нь би тэг тэг гэсэн чинь архи уугаад надтай хэрүүл маргаан үүсгээд бид хоёр хэрэлдэж байхад Хишигсайхан “янханууд” ямар овоо юм бэ? гэх үгээр доромжилж байгаад гараад явсан. Тэгэхээр нь цуг самарч явж байсан залуу болох Ариунболдыг би гуйсаар байгаад Хишигсайханы араас гарч хайсан. Тэгэхэд Хишигсайхан бид нарын байрласан буудлын харалдаа урд байрлах байрны 4 давхарт шатан дээр сууж байсан. Тэгэхээр нь би “чи архи уучихаад хэрүүл маргаан хийхгүй гээд байсан яагаад байгаа юм бэ хүмүүс бүгд унтаж байна ороод унтаж амарал даа” гэсэн чинь чамд ямар хамаатай юм би өөрийгөө мэдэж байна гээд Ариунболд бид хоёроос түрүүлээд буудал руу гараад явсан. Араас нь Ариунболд бид хоёр буудал руу ороод би түрүүлээд хаалга татаад орсон чинь манай төрсөн ах Эрдэнэсүрэнг унтаж байхад нь архины шилээр цохисон байдалтай зогсож байхаар нь би ороод Хишигсайханы хойноос татсан. Тэр үед Ариунболд миний араас орж ирээд Хишигсайханыг аваад гарсан..... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

4.Гэрч Б.Отгонжаргалын 2016 оны 20 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн“....2016 оны 10 сарын 28-ны өглөө 10 цагийн орчим Хишигсайхан гэх залуу “манайхан 10-н хэдүүлээ явж байгаа 2-3 цаг болоод буудлаас чинь гарчихъя” гэхээр нь зөвшөөрөөд өөрийн ээжийн нэр дээр байдаг “Гурван охин “ нэртэй буудлынхаа 4 ортой том өрөөнд 13 хүнийг ямар ч бичиг баримтгүйгээр оруулсан. Тэдгээр хүмүүс нь буудалд ороод хүнсний зүйл болох хиам, талх аваад идэж байгаа харагдсан. 12 цаг 20 минутын үед буудалд ороход тэдгээр хүмүүс бүгдээрээ нийлчихсэн архи ууцгааж байсан. Тэгэхээр нь би та нар наад архи дарсаа бодолтой уугаарай гэхэд бид нар дулаацах гэж ууж байгаа юмаа бид нар хэтрүүлэн хэрэглэхгүй гэж хэлсэн. Би тэд нарыг цагийн зайтай очиж шалгаад байсан ба тэдгээр хүмүүсийн тал нь хаашаа ч юм бэ явчихсан. 5-6 хүн архиа үргэлжлүүлэн уусаар байсан. Ингээд би 18 цагаас хойш буудалд эргэж очоогүй. Орой 22 цагаас өмнө Номин гэх хүүхэн рүү гар утсаараа залгахад “манай явах ёстой хүмүүс нь явчихсан бид нар оройтчихлоо эндээ хоноод явж болох уу?” гэхээр нь за архи дарсаа болиорой гэж хэлээд зөвшөөрсөн. 22 цаг 10 минутын үед хүүхдээ унтуулчихаад ороход Номин гэх эмэгтэй нөхөртэйгээ маргасан бололтой өрөөн дотор зогсож байсан бөгөөд түүний нөхөр Хишигсайхан эхнэр Номиотойгоо хэрүүл маргаан хийгээд түүн рүү дайраад байгаа харагдсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс Хишигсайхан гэх залууг эхнэртэй нь хэрэлдүүлэхгүй хэрүүл зодоон гаргахгүй гээд хориод байгаа харагдсан. Ингээд би 22 цагаас хойш 01 цаг 30 минут хүртэл тэдгээр хүмүүстэй хамт байсан. Хишигсайхан гэх залуу эхнэртэйгээ хэрэлдсэн уурандаа буудалд ууж байсан архиа аваад буудлаас гараад явчихсан. Ингээд би гэртээ хариад хүүхдээ унтуулж байгаад цуг унтчихсан байсан. Тэгтэл Номио гэх эмэгтэй миний гар утас руу 6 удаа дуудлага хийсэн байсан. Ингээд өглөө 07 цагийн үед Номио руу залгатал “чи буудалдаа ороод ирээчээ” гэхээр нь яваад ортол буудлын өрөөнд байсан хүмүүс бүгд согтолтын байдалтай байсан ба Энхжаргал гэх залуу нь эхнэртэйгээ биллярдын өрөөнд хоносон бололтой тэр хоёр эрүүл байгаа харагдсан. Номин гэх хүүхэн нөхөр болох Хишигсайхан гэх залуутай хэрэлдэж маргалдаад маргаан нь зогсоогүй үргэлжилж байсан. Номин гэх хүүхэн хэлэхдээ ”..Хишгсайхан манай ахыг архины шилээр толгойн тус газар цохиж толгойг нь хагалчихлаа” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэгээд ахын чинь бие гайгүй юу? Та нар тэгээд хэдийгээр гарах юм бэ гэтэл Номингийн нөхөр гэх Хишигсайхан та намайг энэ буудалдаа дахиад нэг хонуулчихаач би эд нартай цуг явахгүй гэхээр нь тэгээд хэзээ явах юм бэ? гэтэл эндээ нэг хоночихоод маргааш самрандаа явнаа“ гэсэн.... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

5.Гэрч Н.Энхжаргалын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Он сарыг нь сайн санахгүй байна. 2016 оны 10 дугаар сард ах, дүү найз нөхдөөрөө нийлээд 14-лээ Сэлэнгэ аймгийн Бугант сум руу самранд явсан. Бид нар Бугант сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “гурван охин” нэртэй буудалд орсон юм. Бид нар буудалд 3 шил архи уугаад ойр зуурын юм ярьж сууж байгаад эхнэр бид хоёр 22 цагийн үед биллярдын ширээтэй өрөөнд ороод ор засаад амарсан. Өглөө босоод ирэхэд Номио надад хандаж Хишигсайхан ахыг архины шилээр цохичихлоо гэж хэлсэн.... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

6.Гэрч Б.Ариунболдын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....Би 2016 оны 10 ссарын 18-ны өдөр өөрийн нутгийн хүмүүстэй хамт Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны нутаг дэвсгэр 53-ын ам нэртэй газар 10 сарын 18-наас 28-ны хооронд самар түүж бэлтгээд Бугант тосгонд ирээд “гурван охин” нэртэй буудалд байрлаад самар зараад мөнгөтэй байсан учир “Улаанбаатар” нэртэй архи ууцгаасан. Архи уухаас өмнө Ч.Ариунболд, Алтаа, Энхбаатар, Хоролсүрэн, Галбадрах нар Орхон аймаг руу буцсан юм. Тэгээд архи ууцгаагаад байж байхад хэрүүл маргаан болоогүй би унтаад өгсөн. Тэгээд намайг унтсан байхад нэг татаж сэрээхээр нь харсан чинь Хишигсайханы эхнэр Номин-Эрдэнэ гэдэг эмэгтэй байсан. Тэгэхээр би яасан гэж асуусан чинь Хишигсайхан байхгүй гараад явчихсан, хөлдөөд энд тэнд уначихаж магадгүй 2-лаа гараад олоод ирье гэхээр нь би Номиотой цуг гараад хайтал бид нарын байрлаж байсан буудлын эсрэг талд байрлах байрны 4 давхарт Хишигсайхан сууж байсан. Тэгээд эхнэр нь Хишигсайханыг за одоо буудалдаа оръё гээд түүнийг аваад гартал Хишигсайхан Номин-Эрдэнэ бид хоёроос түрүүлээд орсон. Тэгээд араас нь Номио бид хоёр буудлынхаа өрөө рүү ортол Эрдэнэсүрэнгийн унтаж байсан орон дээр архины шил хагарсан Хишигсайхан хажууд нь зогсож байсан. Тэгээд Хишигсайхан, Эрдэнэсүрэн хоёр хэрүүл маргаан үүсгээд байхаар нь болиулаад унтуулсан юм. Маргааш өглөө нь Эрдэнэсүрэн ухаан орохгүй байхаар нь түргэн болон цагдаагийн байгууллагад хандсан. .... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 33-35 дугаар  хуудас/

7.Гэрч Ц.Хишиг-Эрдэнийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2016 оны 10 сарын 15-ны өдөр өөрийн найзуудын хамт Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд самарт яваад бөөнөөрөө “гурван охин” нэртэй буудалд байрласан. Би архи ууж байгаад өлсөөд байхаар нь нэг цайны газар орж хоол идээд буцаад буудал руугаа ороод архи ууж байгаад тасраад унтаад өгчихсөн байна лээ. Өглөө босоод хартал миний унтаж байсан газар бөөн архины шилний хагархай болсон байхаар нь юун шилний хагархай вэ гэтэл Хишигсайхан би “Эрдэнэсүрэн ахыг архины шилээр цохьчихсон юм” гэтэл түүний эхнэр “чи миний ахын толгой руу архины шилээр цохисон биз дээ одоо миний ах сэрэхгүй байна гээд уйлаад байсан. Тэгээд эмч нар болон цагдаа нар ирсэн. ... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 36-37 дугаар  хуудас/

8.Гэрч Ч.Ариунболдын 2017 оны 01 дүгээр  сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн“....Би 2016 оны 10 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны “53-ын ам” гэх нэртэй газарт самарт явж байхдаа “Мориноос болоод хэрүүл маргаан үүсгээд байж байхдаа бие биенээ нэг нэг цохиод салсан. Тэр үед Эрдэнэсүрэнгийн эрүүл талын нүд хөхөрсөн юм. Бас миний баруун талын нүд хөхөрсөн юм. Бид хоёрын хооронд ямар нэгэн зодоон болоогүй юм ...гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 39-40 дүгээр  хуудас/

             9.Шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ¹1180 тоот:....

            1. А.Эрдэнэсүрэнгийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дахь цусан хураа хагалгааны дараах байдал тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний төгсгөлөөс шалтгаална....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

            10.Шинжээч эмчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ¹52 тоот:...

1.А.Эрдэнэсүрэнгийн биед зүүн нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Уг цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй болно.

4.а.Эрдэнэсүрэнгийн биед илэрсэн 2016.10.28-наас 29-нд шилжих шөнө авсан тархины гэмтэл нь зүүн нүдний зовхины хуучин цус хуралттай хамааралгүй болно....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/

11. А.Эрдэнэсүрэнгийн өвчний түүх, эмчилгээний хэрэглэсэн эмийн хуудас /хавтаст хэргийн 55-87 дугаар хуудас/

12. Шүүгдэгч А.Хишигсайханы 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”...Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны 53 дугаар ам гэх газар руу самарт яваад 2016 оны 10 сарын 28-ны өдөр ирээд тус тосгоны “гурван охин” нэртэй буудалд самранд цуг явцгаасан хүмүүстэйгээ байрласан. Тэгээд цуг байж байсан хүмүүс маань самраас ирээд мөнгөтэй байсан учраас архи ууцгааж эхэлсэн. Эхэн үедээ би архи уухгүй байсан болохоор манай эхнэрийн ах Эрдэнэсүрэн нь намайг нэг татчих гээд шахаад байсан болохоор нь би архи уусан. Архи ууж байгаад эхнэртэйгээ хэрүүл маргаан хийхгээд байсан болохоор нь би архи ууж байсан “гурван охин” нэртэй буудлаас гараад өөдөөс нь харсан орц руу ороод 4 давхарт гараад шатан дээр суугаад унтаж байхад манай эхнэр Номин-Эрдэнэ самарт цуг явж байсан залуу Ариунболдтой цуг орж ирээд манай эхнэр самар дээр олигтой юм хийж чадахгүй, галзуурсан хүний хүүхэд гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь эхнэртэй гар хүрч чадахгүй уурандаа түрүүлж гарч яваад буудал руугаа ороод ширээн дээр байсан 0,5 гарммтай “охь” нэртэй архины шилийг аваад эхнэртэй гар хүрч чадахгүй гомдоод, уур хүрээд байсан болохоор эхнэрийнхээ төрсөн ах Эрдэнэсүрэнг унтаж байхад нь толгой руу нь цохьсон чинь архи шил хагарсан. Тэр үед манай эхнэр Номин-Эрдэнэ, Ариунболд хоёр гаднаас орж ирсэн. Тэгээд Эрдэнэсүрэн босч ирээд миний толгой руу 3-4 удаа цохиж зодоод байхаар нь би буцаж гараад анх унтаж байсан орцондоо ороод шатан дээр суугаад унтсан. Тэгээд үүрээр даараад байхаар нь буудал руу орох гэсэн чинь гаднах хаалга нь цоожтой байхаар нь хаалгыг цохьсон чинь Лхагва ах хаалга онгойлгохоор нь өрөөндөө орохдоо хоёр давхарт гараад биллярдны ширээн дээрээс хоёр шаариг авч халаасандаа хийгээд өрөөндөө орсон. Тэгсэн чинь манай эхнэр Номин-Эрдэнэ миний халаас руу хараад наад Хишигсайхан чинь халаасандаа юм хийчихсэн байх шиг байна гэсэн чинь Ариунболд над дээр ирэхээр нь би халаасандаа байсан нэг шааргийг гаргаж өгсөн чинь Ариунболд нөгөө халааснаас нөгөө шааргийг авсан. Ингээд би үлдсэн архиа Жагаа, Ариунболд нарын хамт уусан. Тэгээд өглөө болоод Эрдэнэсүрэн ах сэрэхгүй байна эмнэлэг дуудъя гээд бөөн юм болоод байж байхад удалгүй эмч, цагдаа нар ирээд Эрдэнэсүрэн ахыг эмнэлэг рүү авч яваад намайг цагдаагийн хэсэг рүү авч явсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/

13.Шүүгдэгч А.Хишигсайханы 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”...Надад нэмж ярих зүйлгүй, миний ярьсан бүхэн үнэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/

14.Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас/

15.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/

16.Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

17.Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

18.Шүүгдэгч А.Хишигсайханы захиргааны зөрчлийн лавлагаа /хавтаст хэргийн 128-133 дугаар хуудас/

19.Шүүгдэгч А.Хишигсайханы урд ял шийтгүүлсэн эсэхийг  шалгасан тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар. /хавтаст хэргийн 109-118, 137 дугаар хуудас/ зэрэг болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад

үндэслэн шүүх дараахи дүгнэлт хийв.

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Лхүндэв овгийн Аюурзанын Хишигсайханыг үл ялих зүйлээр шалтаглан 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Гурван охин” нэртэй зочид буудалд унтаж байсан А.Эрдэнэсүрэнгийн толгойн тус газар нь архины шилээр цохиж биед нь гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дахь цусан хураа зэрэг учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

        Шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд дараахи нотлох баримтуудыг шүүх ач холбогдол бүхий хуулийн шаардлага хангасан баримт сэлтүүд мөн гэж үзэн нотолгооны эх сурвалжаа болголоо.

         Үүнд: А.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/, гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/, гэрч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, гэрч Б.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/, Ц.Хишиг-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/, Ч.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/, Н.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, А.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, шүүгдэгч А.Хишигсайханы захиргааны зөрчлийн лавлагаа /хавтаст хэргийн 128-133 дугаар хуудас/, шүүгдэгч А.Хишигсайханы урд ял шийтгүүлсэн эсэхийг  шалгасан тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 109-118, 137 дугаар хуудас/, Шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ¹1180 тоот:....

            1. А.Эрдэнэсүрэнгийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дахь цусан хураа хагалгааны дараах байдал тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний төгсгөлөөс шалтгаална....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

            11.Шинжээч эмчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ¹52 тоот:...

1.А.Эрдэнэсүрэнгийн биед зүүн нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Уг цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй болно.

4.а.Эрдэнэсүрэнгийн биед илэрсэн 2016.10.28-наас 29-нд шилжих шөнө авсан тархины гэмтэл нь зүүн нүдний зовхины хуучин цус хуралттай хамааралгүй болно....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.

         Шүүгдэгч Аюурзанын Хишигсайханыг үл ялих зүйлээр шалтаглан 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Гурван охин” нэртэй зочид буудалд унтаж байсан А.Эрдэнэсүрэнгийн толгойн тус газар нь архины шилээр цохиж биед нь гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дахь цусан хураа зэрэг учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч А.Хишигсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэж байгаа бөгөөд А.Хишигсайхан, А.Эрдэнэсүрэн нарын дунд тухайн өдөр маргаан хэрхэн өрнөсөн, юунаас үүдэлтэй болох нь хэргийг шалгах явцад нотлогдон тогтоогдоогүй төдийгүй олон нийтийн газар, шөнийн цагаар, бусдын амарч байх үед уг үйлдэл болсон байх ба  танхайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, санаа сэдэлт нь эхнэртэйгээ маргалдсны улмаас түүний ахыг очиж цохиж байгаа нь үл ялих зүйлээс шалтаглан үүссэн шинжтэй гэж шүүх үзэж Аймгийн Прокурорын газраас зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.

          Иймээс Аюурзанын Хишигсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан “танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

          Харин уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн гэж шүүх үзэж байна. Учир нь: Хохирогч А.Эрдэнэсүрэн хэдийгээр А.Хишигсайханы хадам ах боловч урьд нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас хэрүүл зодоон үүсгэж, шүүхээр ял шийтгүүлж байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Эрдэнэсүрэн удаа дараа түүнтэй маргаан үүсгэж байсан нь мөрдөн байцаагчийн үйлдсэн тэмдэглэл тусгагдсан байдлуудаар нотлогдож байна.

          Иймд энэ гэмт хэрэг гарахад “Хохирогчийн зүй бус үйл ажиллагаа” гэж үзэв.  Хохирогч гомдол саналгүй, хохиролоо бүрэн төлүүлсэн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Үүнээс гадна шүүгдэгч А.Хишигсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар тухайн хуулийн зүйл хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж ял шийтгэл оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Хишигсайханд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтов.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ерөөл, охь” нэртэй хагарч бутарсан архины шилний хэсгүүд, биллярдын 2 ширхэг бөмбөлөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

          Шүүгдэгч нь хэргийн улмаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн  өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 174 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох, битүүмжилсэн буюу хамгаалагдсан хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Лхүндэв овогт Аюурзанын Хишигсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар А.Хишигсайханд 04 /дөрөв/  жил  06 /зургаа/ сар 01 /нэг/ хоногийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Хишигсайханд оногдуулсан 04 жил 06 сар 01 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “ерөөл, охь” нэртэй хагарч бутарсан архины шилний хэсгүүд, биллярдын 2 ширхэг бөмбөлөг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Шүүгдэгч А.Хишигсайханаас бусдад төлөх төлбөргүй, хэргийн улмаас битүүмжилсэн буюу хамгаалсан хөрөнгө үгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.Хишигсайханы 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 174 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

7.Шүүгдэгч А.Хишигсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- зааснаар ялтан түүний өмгөөлөгч болон хохирогч, эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар дээрхи хугацаанд гомдол эсэргүүцэл гаргаагүй бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

    

 ДАРГАЛАГЧ                                Б.ЭРДЭНЭХИШИГ

                                               ШҮҮГЧИД                                С.НОЛХООСҮРЭН

                                                                                                Б.НАЦАГДОРЖ