Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/70

 

 

 

 

 

 

   2025          02          12                                    2025/ШЦТ/70

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,

Улсын яллагч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ын Мөнх-Эрхэст холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, **** боловсролтой, ам бүл **** нарын хамт ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын Мөнх-Эрхэс /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн үед ******* дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түргэн хоолны газрын зогсоол дээрээс асаалттай байсан   улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, хохирогч т 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн үед ******* дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түргэн хоолны газрын зогсоол дээрээс асаалттай байсан   улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, хохирогч т 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн “...гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн ******* дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ийн хохирогчоор өгсөн “... улсын дугаартай цагаан өнгөтэй Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн нэр дээрх тээврийн хэрэгсэл юм энэ тээврийн хэрэгслийг 2024 оны 9 дүгээр сард хувь хүнээс бэлэн мөнгөөр худалдан авсан тэгээд 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-ны хооронд миний найз болох намайг хөдөө явсан хойгуур миний эзэмшлийн тээврийн хэрэгслээр гадуур таксинд явдаг тэгээд 2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөө ******* дүүргийн бөхийн өргөөний хойд талаас машин хулгайд алдсан талаар надад утсаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.ий хохирогчоор өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 29-ний 04 цагийн орчимд эхнэртээ хоол авах зорилгоор ******* дүүргийн хороонд байрлах гэх хоолны газраар үйлчлүүлсэн хоолны газар ороход би унаж явсан улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг гийн зогсоолд байршуулсан байрлуулахдаа тээврийн хэрэгслийг онгорхой асаалттай үлдээсэн, шөлөндөө рүү ороход үүдэнд нэг үл таних залуу байсан, би хоолоо захиалаад хүлээж байхад үүдэнд таарсан залуу д орж ирээд буцаж гарсан миний хоол бэлэн болж хоолоо аваад гарахад миний унаж явсан тээврийн хэрэгслийг үл таних залуу унаад явж байсан. Манай найз болох гийн Сэржмядаг гэх эрэгтэй хүн байдаг. Гар утасны дугаар нь гэсэн дугаартай би найзаасаа 2024 оны 0 сараас хүлээн авч унаж байгаа. Сэржмядагаас өдөр орлогоор таксинд явж байгаа. Анх д ороход үүдэнд таарсан залуу унаж явсан юм шиг байсан, тэр залууг буржгар үстэй, намхан, цэнхэр ороолттой, шар царайтай, бомбор юм шиг эрээн алаг зүйл гадуураа өмссөн байсан, би яагаад тэр залууг гэж бодож байна гэвэл би гөөс гараад үүдэнд 2 залуугаас асуухад миний харсан тэр залууг унаад явсан гэж хэлсэн, би тэр залууг харвал танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1002040 дугаартай “...ийн эзэмшлийн улсын дугаартай өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 10,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-48 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-54 дүгээр тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59 дүгээр тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч ******* нь “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн үед ******* дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түргэн хоолны газрын зогсоол дээрээс асаалттай байсан   улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, хохирогч т 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Г.ий мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ******* нь “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн үед ******* дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түргэн хоолны газрын зогсоол дээрээс асаалттай байсан   улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, хохирогч т 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч т учирсан хохиролд Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан өгсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ..

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн үед ******* дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түргэн хоолны газрын зогсоол дээрээс асаалттай байсан   улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, хохирогч т 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 86 дугаар тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч *******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Мөнх-Эрхэсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд  төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.  

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч гомдол саналгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ