| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/01686/И |
| Дугаар | 101/ШШ2022/01808 |
| Огноо | 2022-04-20 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2022/01808
2022 04 20 101/ШШ2022/01808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Ч,
Нэхэмжлэгч: Д.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг 2022 оны 03 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ч, Д.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Ч би Баянзүрх дүүргийн тоот үл хөдлөх хөрөнгийг Б.Бтой байгуулсан зээлийн гэрээний барьцаалж, Б.Бын шаардлагаар бэлэглэлийн гэрээг 2014 онд байгуулсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байхад эд хөрөнгийг буцааж шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй, харин Ц.Б-ын өмчлөлд шилжүүлсэн байна. Ц.Б-ын өмчлөлд шилжүүлсэн, Ц.Б нь Н.Бтай хамтарч хуурамчаар гэрээ хэлэлцээр үйлдэж, тус хууль бус үйлдлээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-05-29-ний өдрийн 01988 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Ц.Б нь Н.Бд холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ц.Бас миний орон сууцыг албадан чөлөөлүүлж, Н.Бд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсанаар би өөрийн өмч Баянзүрх дүүргийн 4 хороо, тоот хаягт байрлах, 28,0 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцыг Б.Б, Ц.Б, Н.Б нарт алдахад хүрч, миний эрх хөндөгдсөн тул Нийслэлийн шийдвэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад явагдаж буй иргэний гүйцэтгэлийн ажиллагааны талаар мэдмэгцээ Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний журмаар хянан шийдвэрлэх маргаан тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-03-16-ны өдрийн 0639 дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явагдаж байгааг мэдсэн даруйдаа шүүхийн шатанд маргаж байна гэдгээ илэрхийлж, холбогдох баримтуудыг бүгдийг хавсаргаж, ажиллагааг тудгэлзүүлэх хүсэлтүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж байсан. Шүүхээр өмчлөх эрхийн асуудал шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хойно ч энэхүү ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг тавьсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаж, албан үүргээ хэрэгжүүлээгүй.
Харин нэхэмжлэгч Д.Э нь Х.Ч-н өмчлөлийн орон сууцанд 2006 оноос хойш 14 жилийн турш амьдарч байгаа шударга эзэмшигч. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Д.Эийг Х.Ч-н өмчлөлийн байрнаас албадан нүүлгэсэн өдөр буюу 2021-07-28-ны өдрийг хүртэл амьдарч байсан. Байрнаас Д.Э-ийг эзгүй байхад нь албадан нүүлгэсэн. Албадан нүүлгэсэн болохоо Д.Э-ийн хүүгийн гар утасны дугаарт цахим зурвасаар мэдэгдсэн байдаг.
Х.Ч нь өөрийн өмчлөлийн байрнаас Д.Э-ийг албадан нүүлгэхгүй гэдгээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараалан бичгээр мэдэгдсээр байтал албадан нүүлгэсэн нь хууль зөрчсөн ажиллагаа болсон.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Б-г уг байрнаас албадан чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн болохоос Д.Э-ийг тэр байрыг албадан чөлөөл гэсэн шийдвэр гараагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заанаар гомдол гаргасан боловч 2021-08-18-ны өдөр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу мэдэгдэл өгсөн. Хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2021-09-22-ны өдрийн 046/2173 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021-09-24-ний өдөр хариуг шуудангаас хүлээн авсан тул хуулийн хугацаандаа энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. /Шуудангийн дугтуйг хавсаргав/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32-р зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд буюу төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг тодорхойлсон, мөн хуулийн 100.1, 100.5-д зааснаар төлбөр төлөгч Ц.Б-ыг албадан чөлөөлүүлэхэд хамааралтай юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуульд зааснаар нүүн гарах этгээд хэн байх вэ гэдгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тодорхой мэдсээр байж хууль бус ажиллагаа явуулсан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрээс хальсан, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар, хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул Х.Ч-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Д.Эийн хууль ёсны эзэмшлээс албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020-05-29-ний өдрийн 1988 захирамжийг 2020-06-12-ны өдрийн дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020-06-19-ний өдрийн 20260656 тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ц.Б, Д.Э нарт шvvхийн шийдвэрийг биелүүлэхийг 2020-08-17-ны өдрөөс 2020-10-01-ний өдрийг хүртэл 7 удаа мэдэгдсэн. Ц.Б зөвшөөрч, Д.Э шүүхийн шийдвэр биелүүлээгүй. 2021-10-01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 хороо, 11 байрны 3 тоот орон сууцны хаягаар очиход хаалгаа нээгээгүй, хүн гарч ирэхийг хүлээж байтал 08 цаг 50 минутад хүү Ч.Ү гарч ирэхэд нь дагуулж ороход Д.Э байсан. Түүнээс орон сууц чөлөөлөхийг шаардахад Би сайн дураар өөрөө чөлөөлнө гээд аяга тавагаа хумж том өрөөндөө ороод хаалгаа хаасан. Энэ үед хүү Ч.Ү нь гараад явсан учир хэсэг хугацааны дараа том өрөөнд ороход Д.Э үйлчилгээний өрөөний хаалгаар гараад зугтсан байсан.
Иймд орон сууцыг чөлөөлөх ажиллагаанаас санаатай зугтсан учир орон сууц чөлөөлөх ажиллагааг зогсоож, хөндлөнгийн гэрчүүд байлцуулж хаалгыг хааж, биүүмжлэх наалт нааж үлдээсэн. 2020-10-06-ны өдрийн 15 цаг 05 минутад очиход наасан наалтыг хуулж орсон байсан, хаалгаа онгойлгохгүй болохоор нь шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл хаалганд нааж үлдээсэн, 2020-10-08-ны өдрийн 15 цаг 20 минутад очиход наасан наалтыг дундуур нь урж мөн дотогш нэвтэрсэн байсан. Мөн л хаалганд нааж үлдээсэн.
Орон сууц чөлөөлөх тухай 2020-10-26-ны өдөр 4-186/38205, 2021-05-25-ны өдөр 4-186/9287, 2021-06-18-ны өдөр 4-186/11293 мэдэгдлийг тус тус өгсөн.
Мөн Д.Э нь хаягандаа амьдардаггүй, холбогдох утасгүйгээс хүү Ч.Ч-тай нь 2021-07-05-ны өдрийн 15 цагт тасгийн дарга, ахлах шийдвэр шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Д утсаар ярьж ирж уулзахыг мэдэгдэхэд дуудсан хугацаанд ирээгүй. Иймд орон сууц чөлөөлөх ажиллагааг 2021-07-28-ны өдөр хөдлөнгийн гэрчээр Л.Н, П.Б , төлбөр төлөгч Ц.Б, авагч Н.Б, тухайн орон сууцны о СӨХ-ийн гүйцэтгэх Р.А, 11 дүгээр байрны жижүүр Р.Б , шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Ц.Б , ахмад Э.Б , ахлах дэслэгч Б.З нарыг байлцуулж явуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс 2020-09-24, 2020-08-24-ний өдрийн итгэмжлэл /хх-ийн 7-8 тал/, 2009-12-31-ний өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт /хх-ийн 9 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2021-09-22-ны өдрийн 04б/2173 дугаартай албан бичиг /хх-ийн 10-11 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-08-11-ний өдрийн 1-175/14453 дугаартай албан бичиг /хх-ийн 12 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-08-18-ны өдрийн 4/469 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 13 тал/, 2181 дугаартай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ /хх-ийн 15 тал/, 172 дугаартай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ /хх-ийн 16 тал/, 2704 дугаартай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ /хх-ийн 17 тал/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-03-16-н өдрийн 639 дугаартай шийдвэр /хх-ийн 19-22 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн,
Хариуцагчаас 2022-03-16-ны өдрийн итгэмжлэл /хх-ийн 31 тал/, 2020-06-12-ны өдрийн 850 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 38 тал/, 11695 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 39 тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-05-29-ний өдрийн 1988 дугаартай шийдвэр /хх-ийн 40 тал/, 2020-06-19-ний өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 41 тал/, 2020-08-11-ний өдрийн зарлан дуудах мэдэгдэл, 2020-08-11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 43 тал/, 2020-08-17-ны өдрийн 4-186/29152 дугаартай мэдэгдэл /хх-ийн 44, 48 тал/, 2020-08-18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 45-47 тал/, 2020-08-17-ны өдрийн 4-186/29152 дугаартай мэдэгдэл /хх-ийн 44 тал/, Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49 тал/, 2020-08-25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 50 тал/, 2020-08-25-ны өдрийн 4-186/30221 дугаартай мэдэгдэл /хх-ийн 51 тал/, 2020-09-02-ны өдрийн 4-186/31460 дугаартай мэдэгдэл /хх-ийн 52 тал/, 2020-09-02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 53 тал/, 2020-09-14-ний өдрийн 4-186/32966 дугаартай мэдэгдэл /хх-ийн 54 тал/, 2020-09-14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 55 тал/, 2020-09-17-ны өдрийн 4-186/33586 дугаартай мэдэгдэл /хх-ийн 56 тал/, 2020-09-17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 57-58 тал/, 2020-09-24-ний өдрийн 4-186/34808 дугаартай мэдэгдэл /хх-ийн 59 тал/, 2020-09-28-ны өдрийн 4-186/35398 дугаартай мэдэгдэл /хх-ийн 60 тал/, 2020-10-01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 61-63 тал/, 2020-10-06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 65-66 тал/, 2020-10-08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 67-68 тал/, 2020-10-26-ны өдрийн 4-186/38205 дугаартай мэдэгдэл /хх-ийн 69 тал/, 2020-10-26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 70 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-03-11-ний өдрийн 2-186/3474 дугаартай албан бичиг /хх-ийн 71 тал/, 2021-05-25-ны өдрийн 4-186/9287 дугаартай мэдэгдэл /хх-ийн 72 тал/, 2021-05-25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 73 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-06-18-ны өдрийн 4-186/11293 дугаартай албан бичиг /хх-ийн 74 тал/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021-07-02-ны өдрийн 1/3372 дугаартай албан бичиг /хх-ийн 75 тал/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн 1018 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 76-77 тал/, 2021-07-05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 78 тал/, 2021-07-28-ны өдрийн 20260656/16 Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол /хх-ийн 79 тал/, 2021-07-28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 80-91 тал/, төлбөр төлөгч Ц.Б-н хүсэлт /хх-ийн 92 тал/, төлбөр төлөгч Н.Бгийн хүсэлт /хх-ийн 93-94 тал/, 2021-07-28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 95 тал/, 2021-07-28-ны өдрийн хадгалалтын гэрээ /хх-ийн 96 тал/, 2021-08-09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 97 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Ч, Д.Э нарын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах, 28,0 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албдан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Х.Ч, Д.Э нар Ц.Б нь Н.Б-тай хамтарч хуурамчаар гэрээ хэлэлцээр үйлдэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн, 2020-05-29-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Ц.Б-с орон сууцыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гарсан болохоос Д.Э-ийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр гараагүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тодорхой мэдсээр байж шүүхийн шийдвэрээс хальсан хууль бус ажиллагаа явуулсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Д.Эт мэдэгдээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020-05-29-ний өдрийн 1988 захирамжийг 2020-06-12-ны өдөр 11695 захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан. 2020-06-19-ний өдрийн 20260656 тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ц.Б, Д.Э нарт шvvхийн шийдвэрийг биелүүлэхийг 2020-08-17-ны өдрөөс 2020-10-01-ний өдрийг хүртэл 7 удаа мэдэгдсэн. 2021-10-01-ний өдөр Д.Э-т мэдэгдсэн.
2020-10-06, 2020-10-08-ны өдрүүдэд хаалган дээр мэдэгдсэх хуудас наасан. Орон сууц чөлөөлөх тухай 2020-10-26-ны өдөр 4-186/38205, 2021-05-25-ны өдөр 4-186/9287, 2021-06-18-ны өдөр 4-186/11293 мэдэгдлийг тус тус өгсөн.
2021-07-05-ны өдөр ахлах шийдвэр шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Д утсаар ярьж ирж уулзахыг мэдэгдсэн. 2021-07-28-ны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-05-29-ний өдрийн 1988 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Б-с Баянзүрх дүүрэг 4 хороо тоот орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрсөнийг баталж шийдвэрлэж, 2020-06-12-ны өдөр 850 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020-06-12-ны өдөр 850 тоот гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай 2020-06-19-ний өдрийн ...тоот тогтоолыг гаргаж ажиллагааг явуулсан байна.
Баянзүрх дүүргийн 4-р хороо, тоот 28м,кв хоёр өрөө орон сууц нь Н-н Б-гийн өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- гэрчилгээгээр нотлогдож байна.
Уг орон сууцыг эзэмшиж байсан Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-т орон сууцыг чөлөөлөх 4-186/30221 мэдэгдлийг хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 50-51 тал/
Нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлөх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явагдаж эхэлсэнийг мэдсэн гэдэг дээр маргаагүй, мөн хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан гомдол гаргасан гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан, энэ нь баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нар Ц.Б нь Н.Бтай хамтарч хуурамчаар гэрээ үйлдэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн, 2020-05-29-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Ц.Б-с орон сууцыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гарсан болохоос Д.Э-ийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр гараагүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрээс хальсан хууль бус ажиллагаа явуулсан, Д.Эт мэдэгдэл өгөөгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Хариуцагчийн шүүхэд гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан талаархи тайлбарыг нэхэмжлэгч нар няцаагаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар Д.Эт мэдэгдэж байсан болох нь баримтаар нотлогдож байх тул Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, тоот хаягт байрлах, 28,0 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлого болгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, тоот хаягт байрлах, 28,0 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА