Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/211

 

 

 

 

 

  2025          04          03                                    2025/ШЦТ/211

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагайгаар хөтлүүлэн,

Улсын яллагч: *******,

Шүүгдэгч: ******* /*******/, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* /*******/-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**** иргэн, ****өдөр Монгол Улс Улаанбаатар хотод төрсөн, **** настай, эмэгтэй, **** боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **** хамт ******* дүүргийн ******* хороо ******* түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.

******* /*******/ /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* /Kim Haerin/ нь “...2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******* дүүргийн ******* хорооны ******* тоотод өөрийн төрсөн ах болох хохирогч той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж баруун хацрыг нь хутгаар зүсэн, зодож тавхайн шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* /Kim Haerin/ нь “...2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******* дүүргийн ******* хорооны ******* тоотод өөрийн төрсөн ах болох хохирогч той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж баруун хацрыг нь хутгаар зүсэн, зодож тавхайн шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* /Kim Haerin/-ны “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн ******* дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын хохирогчоор өгсөн “...Би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас болсон асуудлыг сайн санахгүй байна. буюу ******* /Kim Haerin/ нь миний төрсөн дүү юм. Манай дүү нэлээн олон жилийн өмнө Солонгос улсын иргэншил авсан. Солонгос улсад ажиллаж амьдардаг, тур зуур Монгол Улсад ирээд надтай цуг амьдарч байсан. Би өөрөө архи хэтрүүлж уугаад л хэрүүл маргаан хийсэн юм шиг байна лээ. Би хүү Отгонтөгстэй цуг амьдардаг юм. Тухайн үед Отгонтөгс байхгүй байсан байна лээ. бид хоёр л байсан. Надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал зүгээр эмнэлэгт хэвтэж эмчилгээ аваагүй. Эгч болон дүү нар улсад ажиллаж амьдардаг. Нөгөө дүү Монгол Улсад байдаг. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын хохирогчоор дахин өгсөн “...Дүү гаар би 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр архи авхуулаад хоёулаа цуг гэртээ хувааж уусан юм. Яг ямар хэмжээтэй архи авч уусныг санахгүй байна. Би архи уугаад согтчихсон байсан. Энэ гэмтлүүдийг яаж авснаа мэдэхгүй. Өөрөө согтуу уначихсан юм шиг байна лээ. Миний хөл зүгээр. Гэмтлийн эмнэлэгт очиж баруун хацар дээрх шархаа оёулсан. Миний дүү надад гэмтэл учруулаагүй. Миний хоёр хүү , нар тус тусдаа ажил хийдэг гэсэн, компанид ажилладаг гэсэн. Би энэ талаар мэдэхгүй байна. Түвшинтөгс нь тусдаа амьдардаг юм. Отгонтөгс ойрд ерөөсөө ирэхгүй байгаа, хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гийн гэрчээр өгсөн “...Бид 2 нэг хороололд багаасаа цуг найзалж нөхөрлөж яваа. Ээж нь хүнд өвчтэй болоод улсад эмчилгээ хийлгүүлж тэнд нь байлгах шаардлагатай болоод бараг 10 гаран жилийн өмнө Солонгос яваад тэндхийн иргэн болчихсон юм. Уг нь нэрийг нь Самбалхүндэвийн гэдэг, Улаанбаатар хотод төрж өссөн. Сая энэ оны 8 дугаар сарын эхээр улсаас ирсэн. ******* дүүргийн ******* хороо 51 дүгээр байрны 51 тоотод аавынхаа байранд амьдарч байгаа. Ах Ариунболд, түүний хүүхэд Отгонтөгс нартай хамт байгаа. Би энэ оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажилтай байсан. Орой 18 цагийн орчим байх буюу ******* /Kim Haerin/ над руу утсаар яриад Ариунболдыг намайг зодсон гээд хоёр хүүхэд нь цагдаа дуудаад өгчихлөө гэж хэлэхээр нь би яваад очъё гэсэн. Би юу болсон талаар нь нарийн сайн мэдэхгүй, хажууд нь байгаагүй учраас. өөрөө надад хэлэхдээ Ариунболдтой байрны талаараа ярилцаж байгаад маргалдаж гэж би ойлгосон. Архи дарс нэг их уугаад байхгүй, тухайн өдөр л уусан байх. Харин ах Ариунболд нь бол байнга л архи ууж байдаг. ******* /Kim Haerin/ бол өрөвч сэтгэлтэй, уян зөөлөн сэтгэлтэй хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ийн гэрчээр өгсөн “...Би энэ өдөр гэртээ байгаагүй, ажилтай байхад ах Түвшинтөгс утсаар залгаад гэр лүүгээ хурдан харих хэрэгтэй байна, гэрт ямар нэгэн юм болоод байна гэхээр нь би ямар ч очих боломжгүй, ажилтай байгаад байна гэж ахад хэлсэн. Тэгээд би орой ажлаа дуусгаад гэрийн гадаа ирэхэд аавыг тэргэнцэр дээр суулгачихсан зүүн хөлийг гипсэдчихсэн, бараан хацарт оёдол тавиулсан гээд бинтээр боолт хийгээд наачихсан байсан. Аавыг дүү гэх эмэгтэй зодчихсон байна гэж ах хэлсэн. Би яг хажуу өрөөнд манай хамаатны нагац ах , эхнэр гийн хамт байсан. Яг юу болсон талаар тэр хоёр бас сайн мэдэхгүй байх шиг байна лээ. Хажуу өрөөнд байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ийн гэрчээр өгсөн “...Энэ өдөр би гадуур ажилтай явж байхад миний нагац ах ын гэр бүлийн хүн эгч утсаар 17 цагийн орчим залгаад аавыг чинь эгч чинь хутгалчихлаа гээд хэлсэн. Би тухайн үед аавын гэртээ ойролцоо 3, 4 дүгээр хороололд явж байсан учраас шууд 51 дүгээр байрны 51 тоотод очсон. Намайг очиход аавын дүү эмэгтэй байгаагүй, аавын гэрт аав , , нар байсан. Юу болсон талаар асуухад , нар эгч чинь аав руу чинь хутга барьж дайраад хацрыг зүсчихсэн гэж хэлсэн. Ингээд байж байхад гаднаас согтуу орж ирсэн. Би тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд би аавыг авч гэмтэл орж баруун хацар дээр оёдол тавиулсан. Аав явахдаа зүүн хөл нь доголоод байхаар нь би рентген зураг авхуулсан чинь савхан яс хугарчихсан байна гэж хэлсэн. ******* дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс очоод уулзсан чинь шүүх эмнэлэгт очиж аавыгаа үзүүл гэхээр нь аавыг авч явж шүүх эмнэлэгт гэмтлийн үзүүлсэн бичиг, рентген зургаа өгч үзүүлсэн. Шүүх эмнэлгээс гараад аавыг гэр лүү нь аваачиж өгөх гээд очиход хаалга нь дотроосоо цоожтой байхаар онгойлгож орсон чинь бид хоёртой зөрөөд гараад явсан. Үүнээс хойш тай уулзаагүй. нь Солонгос улсын иргэншилтэй болоод нэлээн олон жил болж байгаа. Солонгос нэрийг мэдэхгүй бид нарын зүгээс эмчилгээний мөнгө төгрөг гэж нэхсэн зүйл байхгүй, хуулийн дагуу хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ариунзулын гэрчээр өгсөн “...Нөхөр бид хоёр ******* дүүргийн ******* хорооны 51-5 тоотод нөхрийн хамаатан ын нэг өрөөнд амьдарч байсан юм. ын төрсөн дүү Солонгос улсаас ирсэн Нараа гэдэг эмэгтэй өдөр болгон архи ууж, орилж хашхирч хаалга үүд нүдээд унтуулж амраахгүй байдаг байсан. Тухайн өдөр би гадуур ажилтай явж байгаад гэрт ирэхэд тэр Нараа, түүний цуг амьдардаг Дамдинсүрэн, мөн ах нар архи уучихсан согтуу байж байсан. Өрөөндөө байж байхад Нараа нь орилж хашхираад ах Ариунболдоо алаад хаячихъя гээд орилоод байсан. Манай өрөөний хаалга дутуу хаалттай байсан. Тэгэхэд Нараа гэдэг эмэгтэй гал тогооны шүүгээнээс хутга аваад ах Ариунболдын нүүр лүү нь хутгалчихсан. Тэгээд Нараа буцаагаад цустай хутгаа гал тогооны шүүгээ лүү хийчихсэн. Хажуу талын өрөөнд нь орилж хашхираад л байсан, тэгж байхдаа Ариунболдын хөлийг бас гэмтээчихсэн юм шиг байна лээ. Ариунболд ах нүүрэндээ оёдол тавиулж, хөлөө бас гипсдүүлчихсэн байсан. Удаагүй хоёр хүүхэд нь ирсэн. Нараа гэдэг эмэгтэй бол хүний үгэнд ордоггүй, байнга архи ууж орилж хашхирдаг. Тэгээд бид хоёр удалгүй нүүгээд явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.ын гэрчээр өгсөн “...******* дүүргийн ******* хороо 51 дүгээр байрны 51 тоотод амьдардаг юм. Би гэр бүлийнхээ хамт тэдний байрны нэг өрөөнд амьдарч байсан. ын төрсөн дүү Нараа Солонгос улсаас ирчихсэн байсан. Намайг ажлаас бууж ирэхэд тухайн өдрийг нь сайн санахгүй байна, 9 дүгээр сард, намайг өрөөндөө байж байхад Ариунболд , мөн Дамдинсүрэн хоёр архи уугаад байсан. Тэгэхэд Нараа нь бас согтуу архи уучихсан байсан. Би бол Ариунболд ахын нүүр, хөлийг нь гэмтээснийг хараагүй. Хажуу талын өрөөнд нь орилж хашхираад л байсан, тэгж байхдаа Ариунболдын хөл, нүүрийг гэмтээчихсэн юм шиг байна лээ. Манай гэр бүлийн хүн хоёр хүүхдийг дуудсан байсан. Би тухайн үед өрөөндөө унтаж байсан. Ариунболд ахын том хүү Түвшинтөгс нь эмнэлэг рүү авч явж хөлийг гипсдүүлж, нүүрэнд оёдол тавиулсан байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Дамдинсүрэн нь гэрт нь ирээд Нараа эд нар архи уугаад байдаг юм. Би өөрөө хөдөө ээлжийн ажилтай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн комиссын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. ын хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар нь хэвийн байна” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-тийн 100-102 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12711 дугаартай “ын биед зүүн тавхайн 2 дугаар хурууны өлмийн шивнүүр ясны далд хугарал, баруун хацарт шарх, баруун доод зовхи, хацар, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун хацрын шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цээжний цус хуралт гэмтлүүд  нь тухайн үзүүлсэн өдрөөс 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх зүүн тавхайн 2 дугаар хурууны өлмийн шивнүүр ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр, баруун хацрын шарх, баруун доод зовхи, хацрын цус хуралт гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад цээжний цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Гэмтэл авсны дараа бие даан үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-110 дугаар тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт ******* /Kim Haerin/-ний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* /Kim Haerin/-д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч ******* /Kim Haerin/ нь “...2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******* дүүргийн ******* хорооны ******* тоотод өөрийн төрсөн ах болох хохирогч той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж баруун хацрыг нь хутгаар зүсэн, зодож тавхайн шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан...”гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12711 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч , , , Б.Ариунзул, А. нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн комиссын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт зэрэн нотлох баримтуудаар  тус тус нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч ******* /Kim Haerin/ нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ******* /Kim Haerin/ нь “...2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******* дүүргийн ******* хорооны ******* тоотод өөрийн төрсөн ах болох хохирогч той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж баруун хацрыг нь хутгаар зүсэн, зодож тавхайн шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ******* /Kim Haerin/-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

 

Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* /Kim Haerin/ нь “...2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******* дүүргийн ******* хорооны ******* тоотод өөрийн төрсөн ах болох хохирогч той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж баруун хацрыг нь хутгаар зүсэн, зодож тавхайн шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ******* /Kim Haerin/-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч ******* /Kim Haerin/ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 153 дугаар тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* /Kim Haerin/-нд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд ******* /Kim Haerin/-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч ******* /Kim Haerin/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* /Kim Haerin/-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* /Kim Haerin/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* /Kim Haerin/-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* /Kim Haerin/-нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* /Kim Haerin/ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Шүүгдэгч ******* /Kim Haerin/ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гомдол саналгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* /Kim Haerin/-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ