| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/04739/И |
| Дугаар | 101/ШШ2022/01098 |
| Огноо | 2022-03-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/01098
2022 03 11 101/ШШ2022/01098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.У,
Нэхэмжлэгч: М.Ө нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Баянзүрх дүүрэг, тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07-р сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.У, М.Ө нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ө, О.У нар иргэн Ч.Сээс 2015 онд Баянзүрх дүүрэг, 4 хороо, мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрийг тодорхой хугацаанд хуваан төлөх, хүргэн О.Уыг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, төлбөр бүрэн төлөгдсөний дараа Ч.С нь өмчлөгчөөс хасагдахаар тохирилцсон. Худалдан авагчийн зүгээс худалдагч талтай 2018 оны 02 сарын 14-ний өдөр мөнгө хүлээлцсэн баримт үйлдэхэд нийт 87,470,000 төгрөгийг худалдагч талд төлсөн бөгөөд талууд харилцан тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулж, үлдэгдэл 12,530,000 төгрөгийг худалдагч талд нэмж шилжүүлэн төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Худалдан авагчийн зүгээс өөрийн худалдан авсан орон сууцны өмчлөлөөс худалдагч Ч.Сийг хасахаар Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан учир өмчлөлд аливаа байдлаар өөрчлөлт хийх боломжгүй гэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Сийн бусдад төлөх төлбөртэй хамааралтайгаар бидний худалдан авсан орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байгааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 4-149/41778 дугаартай албан бичгээс мэдсэн. Чингэлтэй тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг оронсууцыг худалдан авах төлбөрт тооцож, С-ийн нэр дээр шилжүүлсэн байгаа баримтаар нотлогдож байгаа. Ковид улмаас баримт бичгийг шилжүүлэх ажиллагаа удааширсан нь биднээс шалтгаалаагүй. И.Г төлөөлөгчид Сийн зүгээс ийм учиртай гээд хандаж байсан гэдэг. Тэгэхэд Ч.С төлбөр төлөгчөөр байгаа учир захиран зарцуулах эрхийг нээхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулна гэсэн зүйлийг ярьсан байдаг. Иймд худалдан авсан орон сууцаа хуульд заасны дагуу өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул Баянзүрх дүүрэг, 4 хороо, тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018-01-08-ны өдрийн 131-р шийдвэрээр Чо-н Сээс 211.257.950 төгрөгийг гаргуулж Р.О , Ш.О нарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул арилжааны банк дахь дансыг битүүмжилж суутгал хийсэн боловч төлбөрт шилжүүлэх мөнгөгүй, тогтсон ажил орлогогүй байсан тул төлбөр төлөгчийн өмчлөл эзэмшилд бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн тоот орон сууцны талаар тодруулахад 2015 онд Хаан банкинд барьцаалсан, Чингэлтэй дүүргийн тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг Төрийн банкинд барьцаалсан байсан тул үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй хөрөнгө Ч.Сийн хамтран өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 тоот хаягт бүртгэлтэй орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18250673/06 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 18250673/07 тоот тогтоолоор хураагаад байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс төлбөр төлөгч Ч.Ст удаа дараа төлбөр төлөхийг мэдэгдэж, ШШГТХуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлж байсан боловч төлбөрийг төлж барагдуулаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориуд саад учруулж байсан тул 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан. Манай зүгээс битүүмжлэлийг чөлөөлөх боломжгүй төлбөр төлөгч Ч.С нь нэхэмжлэгч М.Ө, О.У нартай гэрээгээ 2018 оны 02 сарын 14-ний өдөр байгуулсан ч 2017 оны 05 сарын 03-ны өдөр О.У өмчлөгчөөр орсон. 2018 онд төлбөрөө бүрэн төлөөд барагдуулсан гэж байгаа, манай зүгээс 2020 оны 12 сард эрхийг нь түдгэлзүүлсэн байдаг. Ямар ч хүн төлбөрөө бүрэн төлөөд дууссан бол тэр хугацаандаа шилжүүлээд авна. Гэтэл 3 жилийн хугацаанд Сийг өмчлөлөөсөө хасуулахгүй байгаа нь эдгээр хүмүүс хоорондоо хамааралтай байх магадлалтай. Төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдад худалдсан дүр эсгэж өөрийн нэрийг өмчлөлөөс хасуулахаар нэхэмжлэгч нараар шүүхэд нэхэмжлэл гаргуулж байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс 2018-02-14-ний өдрийн мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл /хх-ийн 7-8 тал/, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-11 тал/, Хаан банк ХХК, Төрийн банк ХХК болон Голомт банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэг, төлбөр төлсөн баримтууд /12-17 тал/, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2020-12-16-ны өдрийн 4-149/41778 дугаартай албан бичгийн хуулбар /хх-ийн 18 тал/, Ү-2204073619 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 19 тал/, Ха банк ХХК-ийн төлбөрийн баримт /хх-ийн 20 тал/, 2021-12-13-ны өдрийн Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн114 тал/, 2017-05-25-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 115 тал/, барьцааны гэрээ /хх-ийн 116 тал/, Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай бичиг /хх-ийн 117 тал/, Ү-220 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 118 тал/, Ү-220 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 119 тал/, г-220 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 120 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн,
Хариуцагчаас 2018-05-30-ны өдрийн 576 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 59-60 тал/, 7935 дугаартай Шүүхиййн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 61-62 тал/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-01-08-ны өдрийн 131 дугаартай шийдвэр /хх-ийн 63-68 тал/, 2018-06-18-ны өдрийн 18250673 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 69 тал/, 2018-09-12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 70 тал/, 2020-03-17-ны өдрийн 81 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-ийн 71 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020-02-04-ний өдрийн 4/3609 дугаартай, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2020-02-13-ны өдрийн 01/781 дугаартай албан бичиг /хх-ийн 72 тал/, Нийслэлийн Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020-02-21-ний өдрийн 12/595 дугаартай албан бичиг /хх-ийн 73 тал/, 2020-08-12-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 74 тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 75 тал/, 2020-08-18-ны өдрийн Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх-ийн 76 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020-12-16-ны өдрийн 4-149/41776 дугаартай албан бичиг /хх-ийн 77 тал/, зөрчлийн хэрэг үүсгүүлэх тухай санал /хх-ийн 78 тал/, шийтгэлийн хуудас /хх-ийн 79 тал/, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020-12-18-ны өдрийн 2339 дугаартай албан бичиг /хх-ийн 80 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020-12-16-ны өдрийн 4-149/41777 дугаартай албан бичиг /хх-ийн 81 тал/, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020-12-22-ны өдрийн 1970 дугаартай албан бичиг /хх-ийн 82 тал/, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2021-01-25-ны өдрийн 8/104 дугаартай албан бичиг /хх-ийн 83 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020-12-16-ны өдрийн 4-149/41778 дугаартай албан бичиг /хх-ийн 84 тал/, Ү-220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 85 тал/, 2021-09-16-ны өдрийн 18250673/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 86-87 тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 88 тал/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /хх-ийн 89 тал/, 2021-10-20-ны өдрийн 18250673/07 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 90-91 тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 92-93 тал/,
Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022-01-04-ний өдрийн 6/56 дугаартай албан бичиг /хх-ийн 123 тал/,2011-12-08-ны өдрийн г-2 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 124 тал/, 2016-01-16-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 125-127 тал/, 2020-02-18-ны өдрийн г-2 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 128 тал/, Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 129 тал/, 2016-01-16-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 130 тал/, 2020-02-21-ний өдрийн Төрийн банк ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ /хх-ийн 131-143 тал/, 2020-12-16-ны өдрийн Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-ийн 144 тал/, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020-12-22-ны өдрийн 1970 дугаартай албан бичиг /хх-ийн 145 тал/, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 2022-02-10-ны өдрийн 34 дугаартай албан бичиг /хх-ийн 147 тал/, өрхийн бүртгэл /хх-ийн 148 тал/ зэргийг тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.У, М.Ө нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ч.С нь Баянзүрх дүүрэг, 4-р хороо, тоот орон сууцны өмчлөгч болох нь баримаар нотлогдож байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул төлбөр төлөгч Ч.Ст ногдох хэсгээр төлбөрийг барагдуулах учиртай, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
М.Ө нь хүүхдүүдээ амьдруулах зорилгоор Ч.Сээс Улсын бүртгэлийн Ү- гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, тоот хаягт байрлах, 56,21 м.кв талбай бүхий орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Чингэлтэй дүүргийн тоот хаягт байрлах газар хувийн сууцыг 12,000,000 төгрөгний төлбөрт тооцож 2016-01-15-ны өдөр Ч.С-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 118-119 тал/
Үлдэх мөнгөн төлбөрийг М.Ө-н нөхөр Я.Э банкаар дамжуулан шилжүүлжээ.
Худалдах худалдан авах хэлцэлийн дагуу М.Ө-н хүргэн О.У нь 2017-05-03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Худалдан авсан Баянзүрх дүүрэг, 4-р хороо, тоот орон сууцанд Э.З нь 2017-12-25-ны өдрөөс оршин сууж байсан болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Хүн ам, бүртгэлийн дэвтрийн хуулбар баримтаар үзэхэд Баянзүрх дүүрэг, 4-р хороо, тоот орон сууцыг нэхэмжлэгч тал худалдан авсан гэх үйл баримт нь дээрхи баримтуудаар нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч М.Ө нь худалдах, худалдан авах хэлцлийг хийж, төлбөрийг төлсөн гэж байгаа боловч Баянзүрх дүүрэг, 4-р хороо, тоот орон сууцны өмчлөгч биш байх тул нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэсгийг хэрэгсэхгүй болгох.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.У-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хуульд зааснаар хуваарилах.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар М.Ө-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.У-т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2021/17906 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА