| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/0172/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/167 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/167
2025 03 19 2025/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагайгаар хөтлүүлэн,
Улсын яллагч: Т.Баянмөнх,
Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** өдөр төрсөн, **** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, “*******” ХХК-ны ******* ажилтай, ам бүл **** хамт ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...хөзөр тоглоогүй, гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар 2024 оны 07 дугаар сарын 23ны өдрөөс 24-нд шилжих шөнө ******* дүүргийн 2******* хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын ар талд байрлах “” төвийн урд талын шороон ил зогсоол дээр байршуулсан байсан иргэн ын эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн “” маркийн тээврийн хэрэгслийн эд ангиуд болох ус борооны хаалт, салхины шил, багажийн хаалганы шил, хаалганы шил, заалны шил, крыло, хаалга зэргийг тоосгоор цохиж санаатай эвдэж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 3,035,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...хөзөр тоглоогүй, гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар 2024 оны 07 дугаар сарын 23ны өдрөөс 24-нд шилжих шөнө ******* дүүргийн 2******* хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын ар талд байрлах “” төвийн урд талын шороон ил зогсоол дээр байршуулсан байсан иргэн ын эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн “” маркийн тээврийн хэрэгслийн эд ангиуд болох ус борооны хаалт, салхины шил, багажийн хаалганы шил, хаалганы шил, заалны шил, крыло, хаалга зэргийг тоосгоор цохиж санаатай эвдэж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 3,035,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
Иргэн аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын хохирогчоор өгсөн “...Би Б.******* гэх хүнтэй 2024 оны 07 дугаар сарын 23-ны орой манай найз болох гэх найзаараа дамжуулан танилцсан танилцаад удаагүй байгаа өөр ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би 2024 оны 07 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед гэртээ байж байхад манай найз болох би Сансарт караокед байна чи хүрээд ир гэж намайг дуудсан би тухайн үед нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн “” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ найзын дуудсан Сансарын караокед очиход манай найз ******* бас нэг нэрийг нь мэдэхгүй эмэгтэй байсан. Тухайн үед намайг 0.75 литр хэмжээтэй ногоон “Х” нэртэй архи бас гурван заал пиво ширээн дээр тавьсан сууж байсан тухайн үед тэнд байсан хүмүүстэй танилцаад караокед нэг цаг орчим сууж байгаад гараад дуудлагын жолооч дуудаад *******гийн хамтаар гэр лүүгээ явсан бид хоёр замаараа 0.75 литр хэмжээтэй Болор нэртэй архи аваад манай нэрт ирсэн. Бид хоёр манай гэрт авсан архи талд нь ортол хувааж уугаад хөзөр тоглож байгаад 2024 оны 7 дугаар сарын 24-ний шөнийн 03 цагийн үед би *******г явуулах гээд би өөр тийшээ явахаар боллоо гэж хэлээд бид хоёр манай гэрээс гараад байрны үүдэн дээрээс хоёр тийшээ салаад явсан. Тэгээд би *******г явуулчхаад 10 минутын дараагаар гэртээ орж унтсан. Өглөө 08 цаг 30 минутын үед сэрэхэд миний утас руу гэсэн дугаараас баахан дуудлага ирсэн байсан. Тэгээд тэр залгасан дугаар луу нь залгахад таны эзэмшлийн тээврийн хэрэгслийн шилнүүдийг хагалсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч ирээд харахад миний машины бүх цонхны шилийг хагалсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирсэн. Би машиныхаа эвдэрсэн эд зүйлийг 3,100,000 төгрөгөөр үнэлж байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь манай найзын нэр дээр байдаг харин эзэмших эрх нь надаа бүрэн байгаа. Миний машин даатгалтай тэгэхдээ миний машины шилийг болон тээврийн хэрэгслийн эд зүйл эвдэж сүйтгэсэн эд зүйлийг ******* надаа бүрэн барагдуулсан надаа ******* гэх хүнээс нэхэмжлэх зүйл болон цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ы гэрчээр өгсөн “...Би ******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн 15 дугаар хорооны хэсгийн цагдаагаар ажилладаг. Ажиллаад 1 жил гаран болж байна. Би 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн томилгоонд 2******* хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа жолооч цагдаагийн ахлах, ахлагч ын хамтаар 24 цагийн үүрэг гүйцэтгэхээр томилогдон ажилласан. Тэгээд 2024 оны 7 дугаар сарын 24-ний үүрээр 05 цагийн үед 2******* хорооны нутаг дэвсгэрт байрлах арын автобусны буудал дээр эргүүлийн үүрэг гүйцэтгээд байж байхад автобусны арын шороон зогсоол дээр цагаан өнгийн “” маркийн тээврийн хэрэгслийг үл таних согтуу эмэгтэй тоосгоор хаалга, шил хэсгийг нь цохиод, хагалаад байж байсан ба тухайн үед эргүүлийн үүрэг хамт гүйцэтгэж байсан ахлах ахлагч ын хамтаар очиход тухайн үл таних согтуу эмэгтэй бид хоёрыг хараад зугтаад гүйсэн. Би тухайн эмэгтэйн араас нь гүйж очин барьж аван саатуулаад хэлтэс рүү мэдэгдсэн тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудан ажилласан. Тухайн үл таних согтуу эмэгтэй ганцаараа явж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн эзэмшигч нь байхгүй байсан. Тухайн үл таних эмэгтэй “” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрт нь хамт архи ууж байгаад гэрээсээ намайг хөөж гаргасан гэх зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
Тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон тухай 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2261 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн “...нийт дүн 3,035,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар тал/,
Хохирол барагдуулсан урьдчилгаа болон хохирол барагдуулсан үлдэгдэл мөнгө гэсэн утга бүхий дансны хуулга /хх-ийн 20 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.*******гийн яллагдагчаар өгсөн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Б.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1******* зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хөзөр тоглоогүй, гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө ******* дүүргийн 2******* хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын ар талд байрлах “” төвийн урд талын шороон ил зогсоол дээр байршуулсан байсан иргэн ын эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн “” маркийн тээврийн хэрэгслийн эд ангиуд болох ус борооны хаалт, салхины шил, багажны хаалганы шил, хаалганы шил, заалны шил, крыло, хаалга зэргийг тоосгоор цохиж санаатай эвдэж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 3,035,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2261 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч ы мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Б.******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...хөзөр тоглоогүй, гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө ******* дүүргийн 2******* хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын ар талд байрлах “” төвийн урд талын шороон ил зогсоол дээр байршуулсан байсан иргэн ын эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн “” маркийн тээврийн хэрэгслийн эд ангиуд болох ус борооны хаалт, салхины шил, багажны хаалганы шил, хаалганы шил, заалны шил, крыло, хаалга зэргийг тоосгоор цохиж санаатай эвдэж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 3,035,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Хохирогч т хохирол 3,035,000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь 1,600,000 төгрөг, мөн 1,525,000 төгрөг нийтдээ 3,125,000 төгрөгийг нөхөн төлсөн хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн ******* тал, 20 дугаар тал/ хохирол төлсөн баримтууд хэрэгт тус тус авагдсан байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...хөзөр тоглоогүй, гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар 2024 оны 07 дугаар сарын 23ны өдрөөс 24-нд шилжих шөнө ******* дүүргийн 2******* хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын ар талд байрлах “” төвийн урд талын шороон ил зогсоол дээр байршуулсан байсан иргэн ын эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн “” маркийн тээврийн хэрэгслийн эд ангиуд болох ус борооны хаалт, салхины шил, багажийн хаалганы шил, хаалганы шил, заалны шил, крыло, хаалга зэргийг тоосгоор цохиж санаатай эвдэж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 3,035,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 68 дугаар тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тоосго 1/нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ