| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/0300/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/282 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/282
2025 04 23 2025/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагайгаар хөтлүүлэн,
Улсын яллагч: Б.Тогтох,
Шүүгдэгч: Э.*******, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Тогтохоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** өдөр төрсөн, эрэгтэй,**** настай, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, ****д **** ажилтай, ам бүл **** хамт ******* дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* байр, ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь “...2025 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтуурсан үедээ ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид хотхоны ******* байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч ын улсын дугаартай Тоёота Пролла маркийн автомашины толийг гэмтээж 150,000 төгрөгийн хохирол, хохирогч ын улсын дугаартай Субару Леганси маркийн автомашины толийг гэмтээж 850,000 төгрөгийн хохирол, хохирогч гийн улсын дугаартай Ниссан патрол загварын авто машины толийг гэмтээж 300,000 төгрөгийн хохирол, хохирогч гийн улсын дугаартай Лексус Эйчэс 250 загварын авто машины толийг гэмтээж 532,500 төгрөгийн хохирол тус тус учруулж нэр бүхий 4 хохирогчид нийт 1,817,500 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.******* нь “...2025 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтуурсан үедээ ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид хотхоны ******* байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч ын улсын дугаартай Тоёота Пролла маркийн автомашины толийг гэмтээж 150,000 төгрөгийн хохирол, хохирогч ын улсын дугаартай Субару Леганси маркийн автомашины толийг гэмтээж 850,000 төгрөгийн хохирол, хохирогч гийн улсын дугаартай Ниссан патрол загварын авто машины толийг гэмтээж 300,000 төгрөгийн хохирол, хохирогч гийн улсын дугаартай Лексус Эйчэс 250 загварын авто машины толийг гэмтээж 532,500 төгрөгийн хохирол тус тус учруулж нэр бүхий 4 хохирогчид нийт 1,817,500 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,
2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гийн хохирогчоор өгсөн “...Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай Лексус эйч эс 250 маркийн тээврийн хэрэгслийг оршин суух ******* дүүргийн ******* хороо ******* 294 дүгээр байрны гадна зогсоол 2025 оны 02 дугаар сарын 23-ны орой 00 цаг 15 минутын үед байрлуулаад гэртээ орсон. Тэгээд гэртээ унтаж байтал шөнө 04 цаг 16 минутад 9514-5900 гэх дугаарын утсаар нэг танихгүй согтуу хүн залгаад хүн машины толийг хуга цохичихлоо, салаад доошоо унасан байдалтай байна гэж хэлэхээр нь би нөхөр гийн хамтаар гараад хартал миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн зүүн талын гадна толийг хугалаад доош унжуулсан байсан. Миний тээврийн хэрэгслийн ойролцоо машинаа тавиад бас хугалуулсан гээд нэг танихгүй ах тухайн машинуудын толийг хугалсан гэх эрэгтэйг барьсан уулзаад зогсож байсан, бөгөөд бусад машины жолооч нар руу залгаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гийн хохирогчоор өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн Япон улсад 2015 онд үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн улсын дугаартай Ниссан Патрол Ү-62 маркийн хүрэн өнгийн тээврийн хэрэгслийг өөрийн оршин суух ******* дүүргийн ******* хороо ******* ******* байрны гадна зогсоолд 2025 оны 02 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед байрлуулаад гэртээ орсон. Маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед над руу ******* дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч гэх залуу яриад та улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшдэг үү, тийм бол тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг урд шөнө нэг согтуу хүн хагалсан байна та ирж мэдүүлгээ өгөөрэй гэж хэлэхээр нь би гэрээс гараад өөрийн тээврийн хэрэгслийг харахад зүүн талын толины гадна хүрээ нь доод хэсгээрээ хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын хохирогчоор өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ улсын дугаартай Субару маркийн машинтай гараад орой 22 цаг өнгөрч байхад ******* дүүргийн 10 дугаар хороо 297 дугаар байрны зүүн талын зогсоол дээр машинаа тавиад гэрт орж амарсан. Тэгээд өглөө босоод утсаа харсан чинь үүрээр 4 цагийн үед утсанд дуудлага ирсэн байсан тэгээд буцаагаад залгасан чинь эрэгтэй хүн таны машины толийг эвдсэн би харж байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн гэж хэлэхээр нь би гараад машинаа харахад зүүн талын толь хэсэгт эвдэрч хугарсан байхаар нь цагдаа дээр ирээд мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын хохирогчоор өгсөн “...Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота кролла маркийн тээврийн хэрэгслийг хадам аав Зоригтсайханд 2024 онд өгсөн нэр шилжээгүй явж байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг манай хадам аав унаж хэрэглэдэг. Тухайн хэргийн талаар намайг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хөдөөгөөс ажлаас ирэхэд манай хадам аав хэлсэн бөгөөд тэр цаг үед би Улаанбаатар хотод байгаагүй сайн хэлж мэдэхгүй байна. Энэ талаар мөн хэлж мэдэхгүй байна. Манай хадам аав сайн мэдэж байгаа, гэхдээ төлж барагдуулсан юм шиг байсан. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ы хохирогчоор өгсөн “...Би өөрийн хүргэн болох Анхдалайбаярын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас бууж ирээд авсан түүнээс хойш унаж байсан. Тэгээд урд шөнө буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны орой 19 цаг өнгөрч байхад байрын жижүүрт хэлээд өглөө эрт 05 цагт гарах машин байгаа юм гэж хэлээд байрныхаа дунд хэсэгт зам дээр шахаж байрлуулаад гэртээ орсон. Шөнө 03 цаг 50 минутад манай хүргэн Анхдалайбаяр руу нэг танихгүй дугаарын утсаар залгаад машины толийг чинь нэг согтуу бололтой хэрэгтэй хүн хугалчихлаа гэж хэлсэн гээд манай хүргэн над руу залгаж хэлэхээр нь би гараад очтол буруу буюу зүүн талын толийг хугалаад доош унжуулсан байдалтай, залгасан гэх хоёр хүн нь байсан бөгөөд ойролцоо байрлуулсан байсан миний санаж байгаагаар 6 тээврийн хэрэгслийн салхины шилэн дээр байдаг гар утасны дугаар руу залгаад байж байсан. Тэр хүнийг барих гэсэн чинь хойшоо гүйгээд явчихлаа гэж хэлээд хүмүүс рүү залгаад байж байсан чинь тухайн хагалсан гэх хүн нь удалгүй буцаж ирээд яагаад энэ хотхон дотор машин оруулаад байгаа юм, тэгээд би хагалж байгаа юм та нарыг оруулаад байх юм бол би дахиад ч хагална гэж хэлэхээр нь дагуулаад ******* дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Хас үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2368 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-27 дугаар тал/,
Хаан үнэлгээний 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Э25-05 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-37 дугаар тал/,
Онцгой үнэлгээний 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 250224013 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар тал/,
Ашид билгүүн үнэлгээний 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2116 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Э.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Э.******* нь 2025 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтуурсан үедээ ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид хотхоны ******* байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч ын улсын дугаартай Тоёота Пролла маркийн автомашины толийг гэмтээж 150,000 төгрөгийн хохирол, хохирогч ын улсын дугаартай Субару Леганси маркийн автомашины толийг гэмтээж 850,000 төгрөгийн хохирол, хохирогч гийн улсын дугаартай Ниссан патрол загварын авто машины толийг гэмтээж 300,000 төгрөгийн хохирол, хохирогч гийн улсын дугаартай Лексус Эйчэс 250 загварын авто машины толийг гэмтээж 532,500 төгрөгийн хохирол тус тус учруулж нэр бүхий 4 хохирогчид нийт 1,817,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Э.******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.******* нь “...2025 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтуурсан үедээ ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид хотхоны ******* байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч ын улсын дугаартай Тоёота Пролла маркийн автомашины толийг гэмтээж 150,000 төгрөгийн хохирол, хохирогч ын улсын дугаартай Субару Леганси маркийн автомашины толийг гэмтээж 850,000 төгрөгийн хохирол, хохирогч гийн улсын дугаартай Ниссан патрол загварын авто машины толийг гэмтээж 300,000 төгрөгийн хохирол, хохирогч гийн улсын дугаартай Лексус Эйчэс 250 загварын авто машины толийг гэмтээж 532,500 төгрөгийн хохирол тус тус учруулж нэр бүхий 4 хохирогчид нийт 1,817,500 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Э.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Хохирогч , , , нарт учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн / шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга хх-ийн 88хуу/ болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.******* нь “...2025 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтуурсан үедээ ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид хотхоны ******* байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч ын улсын дугаартай Тоёота Пролла маркийн автомашины толийг гэмтээж 150,000 төгрөгийн хохирол, хохирогч ын улсын дугаартай Субару Леганси маркийн автомашины толийг гэмтээж 850,000 төгрөгийн хохирол, хохирогч гийн улсын дугаартай Ниссан патрол загварын авто машины толийг гэмтээж 300,000 төгрөгийн хохирол, хохирогч гийн улсын дугаартай Лексус Эйчэс 250 загварын авто машины толийг гэмтээж 532,500 төгрөгийн хохирол тус тус учруулж нэр бүхий 4 хохирогчид нийт 1,817,500 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 98 дугаар тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Э.*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй хохирогч нар нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ