Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/298

 

 

 

 

 

      2025         04            30                                   2025/ШЦТ/298

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Г.Чанцалдулам,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амуундарь,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн   дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Мыг Б дүүргийн хххх хороонд баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын хххх, 1 блок, ххххын орон сууцны зориулалт бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хххх өдөр өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг хххх өдөр тооцуулан, Хххх хэлтсийн дарга О.Ххххаар гарын үсэг зуруулсны хариуд, албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хххх өдөр Б дүүргийн хххх хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хххх худалдааны төвийн хашаанд О.Ххххын эзэмшлийн хххх улсын дугаартай Хххх маркийн тээврийн хэрэгсэл дотор бэлнээр хххх төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.    

  

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн холбогдох эрүүгийн   дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Эрүүгийн  хххх дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-н 1/,

Ажлын байранд нэгжлэг хийсэн мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл /1 хх-н 13-15/,

Үзлэг     хийсэн тэмдэглэл /1 хх-н 81-106/,

Камерын       бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-н 107-115/,

Хххх   банкны ххх дугаартай албан бичиг, хавсралт дансны хуулга /1 хх-н 129-130/,

 

Яллагдагч О.Ххххын мөрдөн байцаалтад өгсөн:

... Тухайн өдөр Хххх ХХК-ийн захирал Э.М над руу яриад зөвлөгөө авах гэсэн юм гэсэн. Тэр үед би Хххх худалдааны төвийн орчим явж байгаа байршлаа хэлээд Хххх худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр миний өөрийн тоёота маркийн Хххх ххххзагварын хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Э.Мтой оройны харанхуй болсон байхад уулзсан. Машин дотор Э.М бид хоёроос өөр хүн байгаагүй.

Э.М машин дотор орж ирээд танд баярлалаа, мэндчилгээ өгөх гэсэн юм гэж хэлээд цагаан өнгийн ууттай зүйл өгсөн. Би уутны дээд талаас хальт харахад улаан хүрэн өнгийн хайрцагтай виски байсан. Би Э.Моос юу асуух гэж байгаа юм бэ? гэхэд Э.М “асуух зүйл байхгүй, би танд зүгээр мэндчилгээ өгөх гэж байсан юм” гэж хэлээд машинаас буугаад явчихсан. Гэртээ орохдоо Э.Мын өгсөн ууттай зүйлийг аваад ороод торыг нээж үзэхэд улаан хүрэн өнгийн хайрцагтай вискиний хажууд ямар нэгэн баглаагүй 20,000 төгрөгийн дэвсгэрттэй мөнгө байсан. Би тэр мөнгийг харахад хххх төгрөг хавьцаа мөнгө байсан учраас тоолоогүй гэрийнхээ сейфт хийж хадгалсан. Вискиний нэрийг нь санахгүй байна. Би виски байсан эсэхэд эргэлзээд байна.

 Надад яагаад хххх төгрөг өгснийг мэдэхгүй. Би ямар нэгэн байдлаар энэ залууг хясан боогдуулж, мөнгө төгрөг нэхээгүй. Энэ Хххх ХХК-ийн барьсан барилгын комисст би нэг удаа л ажилласан. Гэхдээ комисс ажиллах хуваарьт оруулах болон комиссын ажилд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг манай газрын дарга С.Хххх хувиараа надаас гуйсны дагуу би Хххх ХХК-ийн хүсэлт ирчихсэн байсныг хуваарьт оруулсан. Газар дээр нь очиж ажиллахад “гадна тохижилт зам талбайн ажил, тагтны хамгаалалтын төмрүүд дутуу, зарим нэг өөрчлөлтийн зургуудыг нэмж өөрчилж баталгаажуулах шаардлагатай байсныг 14 хоногийн хугацаатай үүрэг өгч, үүрэг даалгаврын биелэлтээ хангаж биелэлтийн гарын үсгээ зуруулсан.

Би энэ хххх төдрөрйиг зарцуулаагүй. Гэртээ хадгалж байгаад нэгжлэгээр хураалгасан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 191-192/,

 

Гэрч О.Ххххийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

”... Би тэр өдөр боксын бэлтгэлээ тараад гэртээ хариад усанд ороод найзынхаа гавьяат тамирчны найранд очсон. Найр нь Хххх худалдааны төвийн хамгийн дээд давхарт болсон юм. Би 17-18 цагийн үед байх цаг сайн санахгүй байна. Найранд очихоосоо өмнө Э.М ахын ажлын оффис дээр очоод Э.М ахын машиныг авах гээд очиход намайг хаашаа явах гэж байгаа юм гэж асуухаар нь Хххх худалдааны төв орно гэхэд Э.М ах хамт хххх нэртэй машин угаалгын газар ороодохъё гэж хэлсэн. Тэгээд би Э.М ахын хар өнгийн хххх машиныг бариад ххх цаана байдаг ххх хамтарсан эмнэлгийн замын хойд талын Хххх банкны АТМ-ын гадаа очоод Э.М ах надад Хххх банкныхаа картыг өгөөд нууц кодоо хэлээд хххх төгрөг бэлнээр аваад ир гэсэн Би тэр АТМ рүү ороод Э.М ахын картаас бэлэн /5000, 10000, 20000 төгрөгийн дэвсгэрт холилдсон/ хххх төгрөг аваад Э.М ахад өгсөн. Э.М ах хххх төгрөгийг аваад голын хайрцагтаа хийсэн. Тэгээд Э.М ах бид хоёр офицерын ордноор буюу зүүн 4 зам талаараа Хххх худалдааны төв рүү явсан юм. Би машин барьж явсан, Э.М ах бид хоёроос өөр хүн байгаагүй, бид хоёр хоёулаа явсан.Хххх худалдааны төвийн зүүн хойд талд буюу хххх автобусны буудлын урдаас харсан байрны машин орж, гардаг гарц дээр намайг машиндаа байж байгаарай гэж хэлээд Э.М ах машинаасаа буугаад явсан. Э.М ах нээх удаагүй санагдаж байна 5-10 минут болсон байх эргээд Э.М ах над руу залгаад хххха байна гэж асуухаар нь би байрны зогсоол руу нь ороод ирчихсэн байна гэж хэлэхэд Э.М ах ирээд машиндаа суугаад ххх хорооллын тэнд би Э.М ахын машинаас буугаад найзынхаа найр руу явсан. Э.М ах машинаа бариад гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /1 хх-н 116-118/,

 

Шүүгдэгч Э.Моос мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

Би Б дүүргийн хххххорооны нутаг дэвсгэрт ххх дугаар гудамжны газрыг иргэдээс төрсөн ах Э.Ххххын хамт 2021 онд худалдаж авсан юм. Нийт 20-30 орчим айлын 8000 метр квадрат газрын нэгтгээд нэг кадастртай болгож ах бид хоёрын нэр дээр дээрх газрыг нэг гэрчилгээтэй болгож байсан юм. Уг газар дээрээ ах Э.Хххх бид нийт 3 блок хххх орон сууц барихаар 2021 оноос барилгын ажил эхэлсэн. Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, техникийн нөхцөлүүд, барилгын зураг магадлалаар оруулах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг төрсөн ах бид хоёр иргэнээр хөөцөлдөж бүхий л бичиг баримтаа бүрдүүлсэн. Уг бичиг баримтыг ах бид хоёр иргэнээрээ хөөцөлдөж бүрдүүлэн барилга барих ажлыг төрсөн ах Э.Ххххын 100 хувийн хувьцаа эзэмшдэг Хххх ХХК-аар гүйцэтгэгчээр ажиллуулсан.

Тус газар дээрээ баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын ххх байр буюу ххх /хххх/ ххххын орон сууцны зориулалттай барилгыг хххх өдөр ашиглалтад оруулах комиссын ххх дугаартай дүгнэлтийг гаргуулсан. Уг дүгнэлтийг гаргуулахад О.Ххххаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Шинэ журмаараа захиалагч нь комиссын нарийн бичгийн даргаар ажилладаг болсон учраас захиалагч иргэн гэдгээрээ би комиссын нарийн бичгийн даргаар ажилласан. Нарийн бичгийн хувьд би бүх гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэж комиссын даргад танилцуулах ажлыг хариуцаж ажилласан. Би комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг тооцуулан нэгтгэж О.Ххххд өгсөн. Тэр үед цаг хугацааны хувьд дулааны улиралд хийгдэх “хүүхдийн тоглоомын талбайн зүлэгжүүлэх, 3x3 сагсан бөмбөгийн талбайг батлагдсан зургийн дагуу хийгээгүй” шалтгаанаас болж О.Хххх даргаас гуйж байгаад үүрэг даалгаврын хуудас дээр гарын үсэг зураад аргалаад өгөөч гэж гуйсан юм. Уг нь зургийн дагуу ажлыг хийж болох байсан ч миний бие захиалагч гэдэг утгаараа өөрийн хүссэнээр уг ажпыг хийлгэсэн бөгөөд дээрх үүрэг даалгавар нь захиалагч надтай холбоотой үүрэг байсан учраас О.Ххххаас аргалаад өгөөч гэж гуйж байгаад гарын үсэг зуруулсан юм. Тэгээд дараа нь хххх өдөр О.Ххххтай утсаар ярьж байгаад “уулзъя гэж гуйгаад Хххх хх дэлгүүрийн гадна авто зогсоол дээр О.Ххххын авто машин дотор уулзсан. Уулзахдаа би “Баярлалаа ахаа, шинэ жилээр сайхан баярлаарай” гэж хэлээд нэрийг нь санахгүй ххх улсаас ирэхдээ авч ирсэн хайрцагтай виски, бэлэн хххх төгрөгийн хамт өгсөн. Тэр цагаас хойш О.Ххххтай дахиж уулзаагүй.

Би хувь хүн буюу дээрх барилгын захиалагчийн хувиар өөрийнхөө хувийн Хххх банкны хххх дугаартай данснаас бэлэн хххх төгрөг гаргаж аваад О.Ххххд өгсөн. Компанийн өмнөөс хахууль өгсөн зүйл байхгүй. Би компаниас ашиг хүртдэггүй. Би гэрээний үндсэн дээр цалин авч ажилладаг гэх мэдүүлэг /1 хх-ийн 218/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /2 хх-н 23-26/,

Э.Мын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-н 28-32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-н 92/

Хххх ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хавсралт баримтууд /2 хх-н 34-91/,

Шүүгдэгч Э.Мын “Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн дугаартай хэрэгт Э.М намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 22.5.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татсан. Миний бие гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна” /3 хх-н 87/ гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Э.М нь Б дүүргийн хххххороонд баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын хххх, ххх, ххххын орон сууцны зориулалт бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хххх өдөр өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг хххх өдөр тооцуулан, Хххх хэлтсийн дарга О.Ххххаар гарын үсэг зуруулсны хариуд, албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хххх өдөр Б дүүргийн хххх хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хххх худалдааны төвийн хашаанд О.Ххххын эзэмшлийн хххх улсын дугаартай Хххх маркийн тээврийн хэрэгсэл дотор бэлнээр хххх төгрөгийн хахууль өгсөн үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.  

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин хоёр дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдэд албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ авсан байх, харин нөгөө талд өөртөө давуу байдал олж авах, авахын тулд эд зүйл өгсөн, үйлчилгээ үзүүлсэн байх нь гэмт хэрэгт хамаарахыг зохицуулжээ.

 

Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж, 

Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдана.

 

Шүүгдэгч Э.Мын дээр дурдсан үйлдэл нь зайлшгүй хахууль өгөгчийн оролцоотойгоор хийгдсэнээр төгссөн байхыг шаардах бөгөөд прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нараас “... гэмт хэрэг, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй...гэх бөгөөд хууль зүйн хувьд шүүгдэгч Э.Мын дээр дурдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгч” Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

 

 “Хахууль өгөх” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хавтаст хэрэгт дээрх гэмт хэрэгтэй холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх болон мөнгөн дүнгээр орлуулах хохирол учраагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулж, яллагдагч зөвшөөрснөөр шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

  

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Э.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Э.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирох учиртай.

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч Э.Мыг  Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх,  

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас: “...мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч ухамсарласан байна. Иймд прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг прокурортой ял тохиролцсон хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” Гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан дээрх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж торгох ял, нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялуудыг улсын яллагчийн саналын дагуу оногдуулж, тодорхой хугацаа тогтоож төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу шүүгдэгч Э.Мод оногдуулсан нэмэгдэл ялын хугацааг торгох ялыг оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидинүүдийг хэрэгт хавсарган хадгалаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг дурдаж, шүүгдэгч Э.Мод урьд хэрэглэсэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч хүчингүй болгох  нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Эийн Мыг өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгч хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Мод оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн еөрөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мод оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан сиди 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж хадгалахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Мод урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ