Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/11

 

*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Г.Чинзориг   

Прокурор                                                        Ч.Мөнхзул

Хохирогчийн өмгөөлөгч                              М.Энхтуяа

Өмгөөлөгч   Ө.Батболд,  З.Нямсүрэн, Р.Ганчулуун, Д.Галтогтох

Шүүгдэгч    *******, *******,  ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын гаргасан давж заалдах гомдлоор       *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2021004770418 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, ******* овогт *******ын *******. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 9 жил 6 сарын хорих ял оногдуулсныг Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар тогтоолоор өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг ялаас 1 жил 02 хоногийн хугацааны өмнө суллагдсан.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 11 дүгээр сарын 21ий өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, овогт ын .

Шүүгдэгч ******* нь согтуугаар *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг дүгээр байрны хойд талын граж дотор хохирогч ыг зодож, тамхины цогоор биеийг нь түлж, бэлэг эрхтэнээр нь тоглож тохуурхан улмаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь согтуугаар *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг дүгээр байрны хойд талын граж дотор хохирогч ыг зодож, бэлэг эрхтэнээр нь тоглож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь согтуугаар *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг дүгээр байрны хойд талын граж дотор хохирогч ыг зодож, тамхины цогоор биеийг нь түлж, бэлэг эрхтэнээр нь тоглож тохуурхан улмаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч *******ийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт ын нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч *******ын *******т 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ын д 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******ийн *******д 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 02 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жил 02 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 8 жил 02 хоногийн хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 5 жилийн хорих ялыг, шүүгдэгч *******ий эдлэх 3 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Монгол Улсын Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч ын ажилгүй байсан 4 сарын хугацааны орлого 5,272,920 төгрөг болон хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү 5,082,000 төгрөг нийт 10,354,920 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 3,451,640 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг -39 тоотод оршин суух овогт ын /РД: /-т олгохоор тогтоож, хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч С. нар нь цаашид гарах зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******, *******, ******* нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч од шүүгдэгч ******* 2,200,000 төгрөг, шүүгдэгч ******* 4,867,200 төгрөг, шүүгдэгч ******* 4,400,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ө.Батболд нар 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдолдоо: “... Нэр бүхий шүүгдэгч нар нь үе тэнгийн өсвөр насны, нэг орцны, нэг байрны найзууд төдийгүй дөнгөж амьдралд хөл тавьж байгаа 18, 19 настай хүүхдүүд юм. Бүгд л эцэг эхийн хараа хяналтнаас гараагүй хүүхдүүд гэдгийг анхаарч үзэх нь хамгийн чухал юм. Тийм ч учраас болсон бүх асуудлыг хүүхдийн сэтгэхүйгээр бүгдийг үнэн зөвөөр ярьж мэдүүлж ирсэн. Гэм буруугаа ч *******ын хувьд хүлээн зөвшөөрдөг төдийгүй үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшин, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос уучлалт гуйсан байдаг. Мэдээж хохирогчийн хувьд харамсалтай, сэтгэл эмзэглэхээр нөхцөл байдал үүссэн хэдий ч алтан гарт эмч нарын буянаар эрүүл мэндийн байдал нь сайжирч байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлж байсан талаар дурдах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх хохирлыг буруу тооцоолсон гэж үзэж байна. Гэр бүлийн бизнесийг дангаараа эрхэлдэг мэтээр нотлох баримтыг буруу үнэлж 3 451 640 төгрөгийн хохирол гаргуулсан гэж үзэж байна. Иймд эдгээр хүүхдүүдийн гэнэн томоогүй үйлдэлд энэрэгүй ёсны зарчмыг харгалзан үзэж *******ын 8 жил 02 хоногийн хорих ялыг 6 жил 02 хоног болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх миний үйлчлүүлэгч *******д 5 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд хэргийн нөхцөл байдал, оролцоо, гэмтэл учруулсан эсэх, гэмтэл учруулсан бол ямар гэмтэл учруулсан, хэдийгээр үйлдлээрээ бүлэглэж бусдад хүнд гэмтэл учруулсан гэж зүйлчилсэн боловч хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны  шаналал зовиур үүсгэж үйлдсэн гэж хүндрүүлэн үзсэнийг хүлээн зөвшөөрөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзнэ.

Ялтан нарын мөрдөн байцаах ажиллагааны явцад өгсөн гэрчийн, яллагдагчийн, шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлгүүдийг судалж үзэхэд ялтан *******ын өгсөн мэдүүлгүүдийг үндэслэж, нотлох баримтын хэмжээнд голлон анхаарсан байдал илт харагдаж байгаа юм. Учир нь *******ын өгсөн мэдүүлгүүд бусад оролцогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг анхаарч үзэж шийдвэрлэх боломжтой байсан.

Бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж гэсэн үндэслэлийн хувьд буюу тамхины галаар түлсэн гэх мэдүүлгийг гэрч, яллагдагч, шүүгдэгчээр ******* өгсөн боловч *******, Ө. нарын мэдүүлгүүдээр тогтоогддоггүй. Харин ******* түлсэн гэдгийг мэдүүлдэг. О.******* нь явган сууж байгаад тэнцвэр алдаад унахдаа түлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг өөрөөр хэлбэл зориуд, санаатай үйлдсэн үйлдэл биш юм.

Хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэж дүгнэснийг нотлоогүй гэж үзэх ба гэрч *******ы болон бусад оролцогч нарын мэдүүлгүүдээр тогтоодоогүй үйлдлийг шүүх нотлох баримтын хэмжээнд авч үзсэн. Учир нь *******ы нуруунд нь өшиглөөд гарч “ ” дэлгүүр рүү очиж бөөлжиж байх 30-40 минутын хугацаанд энэ үйл явдал болсон. Тэгээд ч тэрээр буцаж очоогүй. Харин ******* хувцсыг нь тайлж, ******* бэлэг эрхтнээр нь оролдон зодсон мэдүүлгүүд байгаа билээ. Иймд энэ хэсэг зүйл ангиар хүндрүүлэх нөхцөл болохгүй. Энэ мэдүүлгийг, бэлэг эрхтнээр нь оролдсон гэх асуудлыг мөн ******* л мэдүүлдэг /*******д холбогдуулж/ харин өөрөө бэлэг эрхтнээр нь оролдсон үйлдэл нь тогтоогдсон.

Прокурорын газарт хэргийн талаар олон удаа хүсэлт гаргасан боловч үндэслэлгүй татгалздаг. Мөн нүүрэлдүүлэн байцаах хүсэлт гаргасан. *******ы хувьд хохирогчтой маргалдаагүй, 2 удаа бөөр, нуруунд нь өшиглөсөн үйлдэл байгаа бөгөөд бусад үйл явдалд оролцоогүй нь хэргийн нөхцөл байдал, хэрэгт оролцсон оролцоо болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* нь эмчилгээний зардалд 4,4 сая төгрөгийг төлсөн бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар багасгах боломжтой. Учир нь тэрээр гэмт хэрэгт оролцсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм.

Шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчид ажилгүй байсан 4 сарын орлого 5 272 920 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү 5 082 000 төгрөг, хувь тэнцүүлсэн 3 451 640 төгрөгийг төлсөн тул хохирлоо сайн дураар нөхөн төлсөн гэж үзнэ.

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэнийг зөвтгөх аргагүй боловч хувь хүний хувьд даруу төлөв, томоотой, компьютерийн өргөн мэдлэгтэй, шатрын спортын 1-р зэрэгтэй, улсын хэмжээний аварга шалгаруулах тэмцээнд оролцдог авъяаслаг хүүхэд юм.

Өмгөөлөгчийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал өөрөөр хэлбэл тохуурхан, доромжилсон, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэх үйлдлүүдийг гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хэрэгсэхгүй болгох, түүний гэм буруугаа хүлээж байгаа байдал, бусад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялыг өөрчлөн оногдуулах, хэрэв ...зовиур үүсгэж үйлдсэн гэж тогтоовол Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж өгнө үү. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С., түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар гаргасан тайлбартаа: “Хэргийн талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж үнэн зөвөөр шийдсэн гэж бид үзэж байгаа. Үнэндээ эдгээр хүүхдүүд ийм хүн чанаргүй, хатуу сэтгэлтэй, хүний санаанд оромгүй тохуурхал, доромжлол, арга байдал, хандсан хандлага зэрэг нь ямар ч хүний жигшил зэвүүцэл төрүүлэх байх. Тэр бүхний эцэст одоо хүү маань дүйнгэдүүхэн, ойлгох, санах нь удаан буюу заримдаа бүр байхгүй, унаж татаж, хаана ч хамаагүй унадаг, байнгын хараа хяналтны хүн болсонд эцэг эх, ах дүү бид туйлын сэтгэл зовиуртай байгаа.

Хэрэгт холбогдсон хүүхдүүд хэргээ ярьж байгаа байдал, асуултанд хариулж байгаа төрх зэргээс хэн нь хэн бэ гэдэг нь харагдаж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь ч хүн бүрт өөр өөр байсан.

Хохирогчийн ээж надад хүүдээ хэлж чадахгүй нууж дарж байгаа тохуурхал доромжлол хүнд байна. Би тэр насанд хүрээгүй ******* гэх хүүхэд миний өмнөөс тийм хэнэггүй, ичгүүргүй хариулт өгсөнд ёстой цочирдсон. Хэрэгт оролцсон оролцоо байдал, хэрэгтээ үнэхээр санаа зовж байгаа , түүний эцэг эхийн зовлонг харж ойлгож байна. Тиймээс эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэхэд тэр хүний хувьд татгалзах зүйлгүй. Хэний ч хүүхэд гэнэдэж алдаж магадгүй. Хамгийн гол нь буруугаа үнэхээр ойлгож, ухамсартайгаар өөртөө дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: 08 дугаар сарын 04-ний өдөр анх байцаалт өгсөн. Энэ үед “сургууль авах гэж байгаа найзуудыгаа нуун дарагдуулъя” гэж тохиролцсон. Бид нар бүгд дэмжсэн. Байцаалт өгөх үедээ болсон зүйлсийг бүрэн хэлээгүй. бидэнтэй хамт шүүгдэгчээр явах ёстой байсан. Бид ын гаргасан үйлдлийг санаатайгаар нуун дарагдуулсан. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ий өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй байхдаа энэ гэмт хэргийг үйлдсэн. Манай талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хэлэх зүйл байна. Шийтгэх тогтоол дээр “Мөрдөн байцаалтын шатанд төлсөн хохирлын хэмжээ болон шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хохирлын хэмжээ” тогтоосон байгаа. Ингэхдээ ямар нэг нотлох баримтгүй байхад нь хохирлыг төлсөн. ...Хохирогч нь иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй байгаа. Манай талаас одоогийн байдлаар төлөх ёстой хохирол байхгүй гэж үзэж байна гэв. 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ы өмгөөлөгч Д.Галтогтох гаргасан тайлбар, саналдаа: ...*******ы хувьд зодоонд хэзээ, хэрхэн яаж оролцсон талаар тодорхой дурдагдсан байсан. ...*******, нарыг дэлгүүр яваад буцаад ирэхэд хохирогч нь газар унасан зодуулсан байдалтай байсан гэж хэлдэг. Хүнд гэмтэл учирсны дараа ******* хохирогчийн биед хүрсэн үйлдэл гаргасан байх боломжтой байна. Үйлдлээрээ оролцсон л бол Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж байгаа нь зөрчилтэй санагдаж байна. Иймээс энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү гэж хүсэж байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн байна гэж харж байна. ...Голлох үйлдэл нь дэлгүүр рүү яваад ирэх хооронд болсон. Энэ бүхнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Шүүгдэгч *******ы хувьд гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшдэг. Мөн түүний хувийн байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Хэргийг бүх талаас нь хянаж үзэхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанд орлцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч нар нь хэдийгээр өсвөр насны залуучууд хэдий ч хохирогчийг тохуурхсан, доромжилсон маш ноцтой үйлдэл гаргасан. Хэдий бага насны гэж хэлэгдэж байгаа хэдий ч ийм насны хүнээс гарахааргүй үйлдэл гаргасан байдаг. Анх байцаалт өгөхдөө хэн ямар үйлдэл гаргасан гэдгийг тодорхой өгсөн. Ингэхдээ хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарынхаа хажууд мэдүүлэг өгсөн. Гэрч ын мэдүүлгээр энэ бүх мэдүүлэг нь давхар нотлогддог. Мөн хүсэлт гаргаж гэрч ыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. ын хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр зарим зүйлийг мартсан талаараа хэлсэн. ...Хохирлын хувьд анхан шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Хохирлыг тооцож байж хэмжээг тогтоосон. Тиймээс энэ тал дээр маргах асуудал байхгүй гэж бодож байна. ын хувьд ажил хөдөлмөр эрхэлж байсан талаар баримтууд хангалттай байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуугаар *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг дүгээр байрны хойд талын гараж дотор хохирогч ыг зодож, тамхины цогоор биеийг нь түлж, бэлэг эрхтнээр нь тоглож тохуурхан улмаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь согтуугаар *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг дүгээр байрны хойд талын гараж дотор хохирогч ыг зодож, тамхины цогоор биеийг нь түлж, бэлэг эрхтнээр нь тоглож тохуурхан улмаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь согтуугаар *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг дүгээр байрны хойд талын гараж дотор хохирогч ыг зодож, бэлэг эрхтнээр нь тоглож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд *******, *******, ******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч Ө., , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С., гэрч Б., шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 631 тоот “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар тогтоогдсон баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн дух, зулай, чамархай, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины фалкс тенориум хэсгийн аалзавч хальсны доорхи цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд ...зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 131-134/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1075 тоот “... нь сэтгэцийн хувьд F07.2. Тархины доргилтын дараах хам шинж, өмнөх-хойтох ойгүйдэл эмгэгийн улмаас мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадваргүй байна. ...гэх /хх-ийн 122-124/ дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ялыг ялгамжтай оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчим, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан төдийгүй, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд бүрэн тохирчээ.

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын “...Анхан шатны шүүх хохирлыг буруу тооцоолсон. Гэр бүлийн бизнесийг дангаараа эрхэлдэг мэтээр нотлох баримтыг буруу үнэлж 3,451,640 төгрөгийн хохирол гаргуулсан гэх гомдлын тухайд:

Хохирогч нь хувиараа автомашины дугуй засварын үйлчилгээ эрхэлж байхдаа шүүгдэгч нарт зодуулж толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж хагалгаа хийлгэсэн, мөн зүүн нүдэндээ гэмтэл авснаас “Сондра” эмнэлэгт нүдний хагалгаа хийлгэж улмаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөр чадвар алдалтын 70 хувиар групп тогтоолгосон ба шүүх хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан тухай Хөдөлмөр халамж үйлчилгээний байгууллагаас олгосон дэвтэр /1-р хавтаст хэргийн 241/, Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 242/ , үл хөдлөх эд хөрөнгө эмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ /хх-ийн 243/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 244/, татвар төлсөн баримт /хх-ийн 245-246/, 2020 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарыг дуусталх орлогын түүвэр /1-р хавтасны 247-250, 2-р хавтасны 1-4/  зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан 4 сарын хугацааны орлого, хөдөлмөрийн чадвараа алдсаны зөрүү мөнгийг шүүгдэгч нараас хувь тэнцүү гаргаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Шүүгдэгч ******* нь өөрт ногдох 3,451,640 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцон  7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 02 хоногийн хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирчээ.

Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын “... 8 жил 02 хоногийн хорих ялыг 6 жил 02 хоног болгон багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын гаргасан “...Шүүгдэгч *******ы хохирогч ыг тохуурхан доромжилсан, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэх үйлдлүүдийг гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хэрэгсэхгүй болгох, ...хэрэв ...зовиур үүсгэж үйлдсэн гэж тогтоовол Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж өгнө үү.” гэх гомдлын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримт тухайлбал, *******ын яллагдагчаар өгсөн “...Энэ үед гаднаас орж ирээд дээгүүрх хувцсаа тайлаад шууд л ахыг ******* бид хоёртой нийлж зодсон. ... Тэгэхээр нь цочрол өгч сэрээх гээд татаж байсан тамхиныхаа цогоор гэдсэнд дээр нь дарахад биеэрээ хөдлөөд дуугарахгүй, дахин баруун талын гуян дээр нь тамхины цогоор дарахад хажуу талаас мөн зүүн талын гуяны дотор талд нь тамхины цогоор дартал сэрээд “Боль л доо хөөш” гээд дуугараад босч ирээд “Та нартай өөрөөр ярина шүү” гээд бид нар луу агсраад дайрахаар нь *******өө жийж газар унагаад дээрээс нь , ******* бид гурав өшиглөж дэвссэн. ... Тэгэхэд ******* ахын шорт, турсикыг нь тайлж доогуурхыг нь нүцгэлээд эрхтэнг нь нясалж тоглож байснаа буцааж өмдийг нь өмсүүлж байхад нь би гарч бие засч орж ирэхэд хувцсыг нь өмсүүлсэн байхаар нь би “Шорт, турсикыг нь нэг мөсөн тайлаач дээ” гэж хэлээд би шорт турсикыг нь тайлаад бид хоёр бэлэг эрхтнийг нь хоёр тийш нь хөдөлгөж тоглосон. Үүний дараа *******өө бид хоёр өөр өөрсдийн гар утсаараа бичлэг хийж зураг авсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 146-147/,

*******ий яллагдагчаар өгсөн “...Удалгүй *******, хоёр гаднаас орж ирээд нь ахыг хэвтэж байхад нь “Энэ яачихсан юм” гэхээр нь би “Чамайг гарсны дараа үг сөрөөд байхаар нь ******* ах бид хоёр зодчихсон юм” гэж хэлсэн чинь “Энэ угаасаа шургах гээд байсан юм” гээд нь ын бөөр хэсэг рүү нь өшиглөж, 3-4 удаа гэдсэн дээр нь дэвссэн. ... Энэ үед ах сэргэхгүй ухаангүй байдалтай байгаад байсан учир *******, хоёр татаж байсан тамхиныхаа цогоор хоёр гуяных нь дотор талд нь түлэхэд дуу султайгаар “Ёо ёо, боль л доо” гэж хэлээд сэргэхгүй байсан. ... ы хувьд цээж, толгой, хэвлий рүү нь өшиглөж гараараа цохиж байсан. ...*******, хоёр нь тамхины цогоор гуяыг нь түлж байсан. Ер нь зодохдоо бүгдээрээ элбэж, нийлж зодож байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтас 151-152/,

*******ы яллагдагчаар өгсөн “...Тухайн үед нь нүүрээ дараад биеийнхээ хажуу талаар хэвтэж байхаар нь юу болсон талаар *******аас асуухад “ надад томроод байхаар нь ******* бид 2 зодсон” гэж хэлэхээр нь ахын нуруу руу нь 2 удаа өшиглөсөн. ...Харин би ахын хажууд тамхи татаад сууж байхдаа тэнцвэр алдаж урагш болохдоо ахын нөгөө талын гуяыг санамсаргүй тамхиар түлчихсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас 156/,

Гэрч Ө.ын өгсөн “...Тэр үед гаднаас орж ирээд тэр хоёрыг зодож байхад нь хажуугаар нь шууд ахын нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Тэгээд ******* нь тамхи асааж ахыг шоглож гуян дээр нь тамхины цогоор түлэхэд ах хэвтэж байснаа толгойгоо өндийлгөөд “Ахыгаа яагаад байгаа юм бэ” гэхэд *******, *******, гурав инээлдэцгээж ******* нь “Наадах чинь эрүүл ухаантай байна ш дээ” гэж хэлсэн чинь дахин нөгөө талых нь гуяных нь дотор талд татаж байсан тамхины цогоор түлэхэд  “Ахыгаа яагаад байгаа юм бэ, боль л доо” гээд байсан. Тухайн үед бол ахын бие нь ус юм уу пивоор норчихсон болохоор тамхины цогонд түлэгдэхгүй, *******, хоёр олон дахин нэг газраа тамхины цогоор дараад байсан. ..., ******* хоёр тамхины цогоор гуя гэдсийг нь түлсэн. ... ы хувьд сүүлд орж ирээд нэг удаа нүүр рүү нь өшиглөж 2 удаа гараараа нүүр рүү цохисон. , ******* хоёр тамхины цогоор гуя гэдсийг нь түлсэн. Ер нь зодохдоо *******, *******, гурав нийлж зодож байсан....” гэх мэдүүлэг /1-р хавтас 93-94/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 631 тоот “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар тогтоогдсон баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн дух, зулай, чамархай, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины фалкс тенориум хэсгийн аалзавч хальсны доорхи цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар баруун зүүн ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, тархи доргилт, баруун чихний зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, эрүү, цээж, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, склер, цээж, хэвлий, нуруу, баруун бугалга, баруун зүүн шуу, баруун гуя, баруун шилбэний цус хуралт, цээж, баруун зүүн гуяны өнгөц түлэгдсэн шарх гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 131-134/

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1075 тоот дүгнэлтэд: 1. нь сэтгэцийн хувьд F07.2. Тархины доргилтын дараах хам шинж, өмнөх-хойтох ойгүйдэл эмгэгтэй байна. 2. нь одоо өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн учир холбогдлыг ойлгох чадвартай байна. 3. нь сэтгэцийн хувьд F07.2. Тархины доргилтын дараах хам шинж, өмнөх-хойтох ойгүйдэл эмгэгийн улмаас мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадваргүй байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 122-124/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуугаар *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед хохирогч ыг зодож, тамхины цогоор биеийг нь түлж, бэлэг эрхтнээр нь тоглож тохуурхан улмаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсныг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ыг согтуугаар *******, ******* нартай бүлэглэн хохирогч ыг зодож, тамхины цогоор биеийг нь түлж, бэлэг эрхтнээр нь тоглож, тохуурхан улмаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын “...Шүүгдэгч *******ы хохирогч ыг тохуурхан доромжилсон, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэх үйлдлүүдийг гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хэрэгсэхгүй болгох, ...хэрэв ...зовиур үүсгэж үйлдсэн гэж тогтоовол Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж өгнө үү.” гэх гомдол, өмгөөлөгч Д.Галтогтохын “... Үйлдлээрээ оролцсон л бол Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж байгаа нь зөрчилтэй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү...” гэх саналыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч ******* “...хохирогч той муудалцах гол шалтгааныг үүсгэж өгсөн т гомдолтой байна. Уулзах гол шалтгаан нь аас болсон гэж үзэж байгаа ...” гэж, шүүгдэгч ******* “...Бид ын гаргасан үйлдлийг санаатайгаар нуун дарагдуулсан. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна” гэсэн тайлбар, саналыг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж байгаа боловч анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй үйл баримтыг үндэслэж хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар, шүүгдэгч нараас хувь тэнцүү гаргуулж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.т олгох 3,451,640 төгрөгийг / тоот дансанд нь/ шүүгдэгч *******ы ээж аа 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,  2021 оны 03 дугаар сарын 04ий өдөр 1,500,000 төгрөг,  2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 352,000 төгрөгийг тус тус ХААН банкны данс болон ATM-р, шүүгдэгч Г.Золжаргалын ээж П.Баярмаа  2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,450,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 5,000 төгрөгийг тус тус ХААН банкны тоот данс болон ATM, Мобайл банкаар шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтуудыг давж заалдах заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                                          З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                              Ж.ДОЛГОРМАА