| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0080/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Бөд холбогдох 2512001060064 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Т сумын Б баг Х гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бгийн Б /РД: .../
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А аймгийн Т сумын М багийн Хгэх газраас 4 метрийн урттай 9 ширхэг, 1.558 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай босоо модыг бэлтгэж, 56-62 УБГ улсын дугаартай “Ванетта” маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Т сумын М багийн Хгэх газраас тус аймгийн Т сумын Б багийн Х гэх газар хүртэл тээвэрлэн, ойн санд 307.810 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А аймгийн Т сумын сумын М багийн Хгэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 9 ширхэг, 1.558 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай босоо модыг, бэлтгэж, 56-62 УБГ улсын дугаартай “Ванетта” маркийн тээврийн хэрэгслээр А аймгийн Т сумын М багийн Хгэх газраас тус аймгийн Т сумын Б багийн Х гэх газар хүртэл тээвэрлэн, ойн санд 307.810 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч А.Дгийн мэдүүлсэн “...Он гарснаас хойш Б.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болно. ...Х гэх газар нь талбайн тусгаарлалттай газар мөн. Харин овоохойн судаг нь талбайн тусгаарлалт хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Р.Бгийн мэдүүлсэн “...Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100010400945 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн АРХ0325/084 дугаартай дүгнэлт “...1. Шинжлэгдэж буй модны экологи эдийн засгийн үнэлгээ 307,810 төгрөг байна 2, Дээрх мод нь нийт 1.558 м куб байна. 3. Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад Larix sibirica-Сибирь шинэс байна...” /хх-ийн 33-35 хуу/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин Ч.Тийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн АЦ-25-56 дугаартай дүгнэлтэд “Автомашин 1.958.163, мод-276.400, хөрөө -100.000 төгрөг” гэсэн /хх-ийн 41-51 хуу/,
Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай албан бичиг /хх-ийн 58 хуу/,
Архангай аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай тогтоол, түүний хавсралтууд /хх-ийн 61-67 хуу/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14 хуу/,
Яллагдагч Б.Бийн “...хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ар аймгийн Т сумын сумын М багийн Хгэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 9 ширхэг, 1.558 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай босоо модыг, бэлтгэж, 56-62 УБГ улсын дугаартай “Ванетта” маркийн тээврийн хэрэгслээр А аймгийн Т сумын М багийн Хгэх газраас тус аймгийн Т сумын Б багийн Х гэх газар хүртэл тээвэрлэн, ойн санд 307.810 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Бийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль орчинд 307.810 төгрөгийн хохирол учирсан байна.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч нь байгаль экологид учруулсан хохирол 307,810 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор,
мөн хуулийн 49 дүгээр зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр тус тус хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол 307,810 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 923,430 /есөн зуун хорин гурван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгөөр тогтоож шүүгдэгч Б.Бөөс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Мөн шүүгдэгч Б.Бөд оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 56-62 УБГ улсын дугаартай “Ванетта” маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 82-47 АРН улсын дугаартай “Ванетта” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б овогтой Б гэж тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөн хийгдсэн байна.
Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор 56-62 УБГ улсын дугаартай “Ванетта” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн нь хуульд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж, 56-62 УБГ улсын дугаартай “Ванетта” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэр гаргаагүй хугацаанд тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг 82-47 АРН улсын дугаартай “Ванетта” маркийн тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ванетта” маркийн 82-47 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, гэмт хэргийн хохирол 923,430 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, шинэс төрлийн хуурай босоо мод 9 ширхэг 1558 метр куб хэмжээтэй мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар улаан алаг өнгийн хуучин цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэн хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ванетта” маркийн 82-47 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, гэмт хэргийн хохирол 923,430 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, шинэс төрлийн хуурай босоо мод 9 ширхэг 1558 метр куб хэмжээтэй мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар улаан алаг өнгийн хуучин цахилгаан хөрөө зэргийг хураан авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР