Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/110

 

36,13,37,1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 38.1, 38.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1.Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Онц хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Н-д  12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Н-д оногдуулсан 12 /арван хоёр/жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 346 /гурван зуун дөчин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдаж, хохирогч нь гэм буруутай холбоотой бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн хулдаасны тасархай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон шар өнгийн хивсний тасархай 2 ширхэг, цагаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, шар өнгийн оймс 2 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, улаан өнгийн бомбер 1 ширхэг, хүрэн өнгийн дотуур өмд 1 ширхэг, ЛД нэртэй тамхины иш 4 ширхэг, Улаан шонхор нэртэй тамхины иш 5 ширхэг, том өрөөний ханан дээрээс авсан цусны арчдас 1 ширхэг, том өрөөний хүрэн өнгийн тавиурын хаалган дээрээс авсан цусны арчдас 1 ширхэг, цоожны хаалган дээрээс авсан цусны арчдас 1 ширхэг, үүдний гутлын тавиур дээрээс авсан цусны арчдас 1 ширхэг, цагаан, ягаан өнгийн хундага 1 ширхэг, улаан хүрэн өнгийн бохирдолтой тоос шороо мэт зүйлээр бохирлогдсон салфетик 1 ширхэг, эргэн тойрондоо улаан хүрэн өнгийн толботой салфетик 1 ширхэг, хар бараан өнгийн бохирдолтой салфетик 1 ширхэг, ил харагдах ул мөргүй салфетик 1 ширхэг, Хараа нэртэй архины шил 4 ширхэг, Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, ногоон өнгийн дэвсгэр даавуу 2 ширхэг, хүрэн өнгийн дэвсгэр даавуу 2 ширхэг, ундны сав 1 ширхэг, 11-32 ДГО улсын дугаартай саарал өнгийн Raum /Раум/ маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалганы доод талаас авсан цусны арчдас 1 ширхэг, арын суудалд доор байсан ЛД нэртэй тамхины иш 1 ширхэг тус тус хураагдсан эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэргийн газарт үзлэг хийсэн, 11-32 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. Цогцост үзлэг хийсэн бичлэг бүхий 3 ширхэг СД-г хэрэгт хадгалсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Номин-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.АРИУНЗУЛ

                                                    ШҮҮГЧ                                      Д.АДЪЯАСҮРЭН