Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/101

 

 

 

                                                                                    2025/ШЦТ/101

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

           Улсын яллагч: Ж.Ундармаа

            Шүүгдэгч: М.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мгийн Ад холбогдох 2412003340036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, автомашин засварын газарт ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт У хот С дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялаас цагдан хоригдсон 29 хоногийг хасаж, 1 жил 11 сар 1 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Мгийн А /РД:.../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орой А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” караокены гадна талд хоорондоо маргаж, барьцалдан авах гэж байсан залуучуудыг зогсоох зорилгоор шаардлага тавьсан хохирогч С.Утэй маргаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд духанд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412003340036 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Уийн “...2024 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 18 цагийн үед өөрийн ажилладаг “О” нэртэй караокед ажлаа хийгээд байж байх үед гаднаас 5 залуу согтуу орж ирсэн. Надаас 10 шил пиво захиалж ууя гэхээр нь согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэж хэлээд гадагш гаргасан. Түүний дараа гадаа гарч хоорондоо маргалдаж, чанга чимээ сонсогдохоор нь би гадаа гарч хартал нэг нь улаан дээл өмссөн, нөгөө нь хар өнгийн даавуун цамц өмссөн 2 залуу ...байсан. Би очоод ...цагдаа дуудна шүү гэж хэлтэл баруун гартаа барьсан байсан пивоны шилээрээ миний толгой хэсэг рүү хүчтэй цохисон. Миний духны дунд хэсгээс их хэмжээний цус гоожин урсаж, намайг цохисон пивоны шил нь хагарсан харагдаж байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дараа эргүүлийн цагдаа ирж баривчлах гэтэл бүгд мотоцикльдоо мордоод давхиад явсан. Би эмнэлэгт очиж духандаа 4 оёдол тавиулсан. Одоо нүүр, хамар, нармайн хэсэг хавдаж толгой хүчтэй өвдөж байна. Миний ажилладаг “О” караокед үйлчлүүлэхээр орж ирсэн хар өнгийн цамц өмссөн мярайлаг шар царайтай, дундаж өндөртэй залуу миний толгойн хэсэг рүү пивоны шилээр цохиж улмаар биед гэмтэл учирсан...Би тухайн асуудлаас болж өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох хүсэлгүй байна. Өөрт учирсан гэмтлээс үүдэж М.А гэдэг залууд гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 58 хуу/,

 

Гэрч О.Мийн “...2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би С.У эгчтэй хамт ажлаа хийж байхад манай караокед 3 залуу үйлчлүүлж байсан бөгөөд гаднаас нилээн согтуу мөн 3 залуу орж ирээд пиво авъя гэхээр нь их согтсон байна, манайх согтуу хүнд пиво худалдахгүй гэж хэлэхэд манайд өмнө нь орж ирээд үйлчлүүлж байсан 3 залуугийн ширээн дээр байсан пивыг авч уугаад маргалдаад гарсан. Гадаа гараад маргаад зодолдох шинжтэй байхаар нь би хамт ажилладаг Уийг гараарай хүмүүс зодолдох гээд байх шиг байна гэж хэлэхэд У гарсан. Манай караокены хаалга онгорхой байсан тул юу ярьж байсан нь сонсогдож байсан. ...Тэр үед У гарч очоод больцгоо гэж хэлээд салгах гэтэл нэг үл таних залуу У пизда минь, ална шүү гээд пивоны шилээр толгой руу нь цохиод Уийн толгой хагарчихсан юм. Ингээд би гүйгээд гартал нөгөө хүмүүс бүгд зугтаачихсан юм. ...Тухайн үед Уийг нэг үл таних залуу пивоны шилээр толгойн хэсэгт нь нэг удаа цохисон. Өөрөөр хэн нэгэн хүн Уийг цохиж зодоогүй. У өөрөө хэн нэгэн хүнийг цохиж ,зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-41 хуу/,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай “...1. С.Уийн биед духанд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Духны зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 хуу/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 66.782 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан. ...Би эрүүл мэндийн даатгалын санд учирсан 66.782 төгрөгийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/,

 

Яллагдагч М.Агийн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орой А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” караокены гадна талд хоорондоо маргаж, барьцалдан авах гэж байсан залуучуудыг зогсоох зорилгоор шаардлага тавьсан хохирогч С.Утэй маргаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд духанд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.А нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орой А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” караокены гадна талд хоорондоо маргаж, барьцалдан авах гэж байсан залуучуудыг зогсоох зорилгоор шаардлага тавьсан хохирогч С.Утэй маргаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд духанд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Уийн “...2024 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 18 цагийн үед өөрийн ажилладаг “О” нэртэй караокед ажлаа хийгээд байж байх үед гаднаас 5 залуу согтуу орж ирсэн. Надаас 10 шил пиво захиалж ууя гэхээр нь согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэж хэлээд гадагш гаргасан. Түүний дараа гадаа гарч хоорондоо маргалдаж, чанга чимээ сонсогдохоор нь би гадаа гарч хартал нэг нь улаан дээл өмссөн, нөгөө нь хар өнгийн даавуун цамц өмссөн 2 залуу ...байсан. Би очоод ...цагдаа дуудна шүү гэж хэлтэл баруун гартаа барьсан байсан пивоны шилээрээ миний толгойн хэсэг рүү хүчтэй цохисон. Миний духны дунд хэсгээс их хэмжээний цус гоожин урсаж, намайг цохисон пивоны шил нь хагарсан харагдаж байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дараа эргүүлийн цагдаа ирж баривчлах гэтэл бүгд мотоцикльдоо мордоод давхиад явсан. Би эмнэлэгт очиж духандаа 4 оёдол тавиулсан. Одоо нүүр хамар, нармайн хэсэг хавдаж толгой хүчтэй өвдөж байна. Миний ажилладаг “О” караокед үйлчлүүлэхээр орж ирсэн хар өнгийн цамц өмссөн мярайлаг шар царайтай, дундаж өндөртэй залуу миний толгойн хэсэг рүү пивоны шилээр цохиж улмаар биед гэмтэл учирсан...Би тухайн асуудлаас болж өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох хүсэлгүй байна. Өөрт учирсан гэмтлээс үүдэж М.А гэдэг залууд гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7, 58 хуу/,

Гэрч О.Мийн “...2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би С.У эгчтэй хамт ажлаа хийж байхад манай караокед 3 залуу үйлчлүүлж байсан бөгөөд гаднаас нилээн согтуу мөн 3 залуу орж ирээд пиво авъя гэхээр нь их согтсон байна, манайх согтуу хүнд пиво худалдахгүй гэж хэлэхэд манайд өмнө нь орж ирээд үйлчлүүлж байсан 3 залуугийн ширээн дээр байсан пивыг авч уугаад маргалдаад гарсан. ...Тэр үед У гарч очоод больцгоо гэж хэлээд салгах гэтэл нэг үл таних залуу У пизда минь, ална шүү гээд пивоны шилээр толгой руу нь цохиод Уийн толгой хагарчихсан юм. Ингээд би гүйгээд гартал нөгөө хүмүүс бүгд зугтаачихсан юм. ...Тухайн үед Уийг нэг үл таних залуу пивоны шилээр толгойн хэсэгт нь нэг удаа цохисон. Өөрөөр хэн нэгэн хүн Уийг цохиж, зодоогүй. У өөрөө хэн нэгэн хүнийг цохиж, зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-41 хуу/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай “...1. С.Уийн биед духанд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Духны зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 хуу/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 66.782 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан. ...Би эрүүл мэндийн даатгалын санд учирсан 66.782 төгрөгийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/,

Яллагдагч М.Агийн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч М.А нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орой А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” караокены гадна талд хоорондоо маргаж, барьцалдан авах гэж байсан залуучуудыг зогсоох зорилгоор шаардлага тавьсан хохирогч С.Утэй маргаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд духанд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хохирогч С.Ут шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцоно, гомдолтой гэсэн боловч хохирогч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч С.У нь мөрдөн байцаалтын шатанд “...Гомдолтой, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэж мэдүүлсэн, хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч М.Аг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Хохирогч С.У нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 66,782 /жаран зургаан мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг шүүгдэгч М.А нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй байх тул түүнээс 66,782 /жаран зургаан мянга долоон зуун наян хоёр/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Аий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Мгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.Агээс 66,782 /жаран зургаан мянга долоон зуун наян хоёр/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

5. Хохирогч С.У нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР